Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2024 оны 04-р сарын 27
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА ДАМЖИН ӨНГӨРӨХ АВТО ТЭЭВРИЙН АСУУДЛААР ЯРИЛЦАВ

НИЙТЛЭСЭН: 2018-10-24 09:17:52
Улс төр > Ерөнхийлөгч | Сэтгэгдэл: 0

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Швейцарын холбооны улсын Женев хотноо төвтэй Олон улсын зам тээврийн холбооны байранд зочилж, тус холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Умберто Де Преттотой уулзаж бүс нутгийн зам тээврийн асуудал, ТИР конвенцийн хэрэгжилтийн талаар ярилцав.

Уулзалтын эхэнд талууд олон улсын тээврийг хөнгөвчлөх ТИР конвенцийн хэрэгжилтийн талаар ярилцаж, олон улсын тээврийн салбарын хөгжлийн төлөв байдлын хүрээнд санал бодлоо солилцов. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Европоос Зүүн хойд азийн зах зээлд нэвтрэх хамгийн дөт зам Монголоор дайран өнгөрч байгааг онцлоод, Монгол Улс 21 аймгийн төвөө Улаанбаатар нийслэл хоттойгоо засмал замаар холбох ажил дуусах шатандаа орсон, ингэснээр тээвэрлэлтийн хугацаа богиносч дотоодын тээвэр, аялал жуулчлалын хөгжилд ихээхэн түлхэц болсон зэрэг эерэг талууд их байгааг онцлов. Азийн өндөр хурдны босоо тэнхлэгийн зам буюу Алтанбулаг-Замын-Үүдийг холбосон хурдны зам барихаар төлөвлөсөн, уг төсөл нь гуравдагч орны хөрөнгө оруулагчдад нээлттэй байгаа зэрэг боломжуудыг танилцуулж, хамтран ажиллахаар санал солилцож ярилцлаа.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тус байгууллагаас явуулдаг сургалтуудад монголчуудыг хамруулах санал тавьсныг Олон улсын зам тээврийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Умберто Де Претто анхаарч үзэхээ илэрхийлж, тээврийн асуудал нь жолооч нараас эхлээд менежерүүдийг бэлтгэх, төрийн албан хаагчдыг хамруулсан өргөн хэмжээний сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг олон бэлтгэл ажил шаардлагатай байдгийг онцолсон юм. ТИР гэх энэхүү систем нь дамжин өнгөрөх тээврийн дэлхийн хэмжээний стандарт гэж үнэлэгддэг бөгөөд одоогоор 70 гаруй улс ТИР конвенцид нэгдэн, энэ системийн дагуу дамжин өнгөрөх тээврийн асуудлаа хөнгөвчилж, нэг стандарт баримталж байна. Мөн Олон улсын зам тээврийн холбоо холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Умберто Де Претто “…Монгол Улс ТИР системд нэгдэн орсон хэдий ч, мөн ОХУ-БНХАУ-ын замыг дагаад худалдаа хөгжих боломжтой, дэд бүтэц байгаа хэдий ч худалдаанд саад болж байгаа хэд, хэдэн бэрхшээл Монгол Улсад байсаар байгаа” гэсэн юм. Тухайлбал, гаалийн бүрдүүлэлт удаан, албан бус татвар, хураамж ихтэй зэргээс болж судалгаанд хамрагдсан нийт тээврийн 57 хувь нь л цаг хугацаандаа бараагаа тээвэрлэж байжээ.

Харин конвенцид нэгдэн орсноор өөр, өөр төрлийн тээврийн хэрэгсэл ашиглаж байгаа барааны тээвэрлэлтийг ТИР системд хамруулж, гишүүн орнууд хооронд дамжин өнгөрөхтэй холбоотой гаалийн бүрдүүлэлтийг ижилсгэх, нэгдсэн стандарт хэрэгжүүлэх, баталгаажсан оператор болон тээврийн хэрэгсэл ашиглах, ачааны үзлэгийг онцгой тохиолдолд гүйцэтгэх, олон улсын баталгаа гаргах зэрэг ач холбогдол давуу талтай болжээ. Конвенц хэрэгжиж эхэлсэн хугацаанаас өнөөг хүртэл буюу 70 шахам жилийн турш ТИР-ийн ачааны аюулгүй байдалд ямар нэг асуудал гараагүй байна.Монгол Улс энэ конвенцид 2000 онд, ОХУ 1982 онд нэгдэн орсон. Харин БНХАУ 2016 онд нэгдэж, 2018 оны тавдугаар сард Хятад улс ТИР-ийн анхны цувааг Далиан боомтоос Новосибирск хот руу явуулсан байна.

Уулзалтын төгсгөлд ТИР конвенцийг хэрэгжүүлэгч Олон улсын зам тээврийн холбооны 70 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тус холбооны хүндэтгэлийн самбарт гарын үсгээ зурж үлдээн, ноён Умберто Де Претто болон тус холбооны ажилчдад ажлын амжилт хүсэв.

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
1 жил    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
1 жил    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
1 жил    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
1 жил    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
1 жил    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
1 жил    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
1 жил    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
1 жил    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
1 жил    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
1 жил    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
1 жил    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
1 жил    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
1 жил    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
1 жил    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
1 жил    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
1 жил    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
1 жил    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
1 жил    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
1 жил    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
1 жил    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
1 жил    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
1 жил    

Алтны үнэ өсжээ
1 жил    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
1 жил    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
1 жил    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
1 жил    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
1 жил    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
1 жил    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
1 жил    

Эзэнгүй муур, нохойг тоолно
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
1 жил    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
1 жил    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
1 жил    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
1 жил    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
1 жил    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
1 жил    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
1 жил    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
1 жил    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
1 жил    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
1 жил    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
1 жил    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
1 жил    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
1 жил    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
1 жил    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
1 жил    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
1 жил    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
1 жил    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
1 жил    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
1 жил    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.