Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2024 оны 04-р сарын 27
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

У.ТУЯА: ХОС ХЭЛНИЙ СТАНДАРТ ГЭЖ ЯРИАД БАЙВАЛ БАГШ, ХҮҮХДҮҮДЭЭ АЙДАСТ АВТУУЛЖ МАГАДГҮЙ

НИЙТЛЭСЭН: 2018-10-20 11:44:42
Нийгэм > Нийслэл | Сэтгэгдэл: 0

Баян-Өлгий аймгийн хос хэлээр сургалт явуулдаг сургуулиудад тулгарч буй бэрхшээлүүд, гарах арга зам, энэ чиглэлээр баримталж буй бодлого болон сурах бичгийн асуудлаар Боловсролын хүрээлэнгийн Үндэсний цөөнх болон гадаад дахь монгол хүүхдийн боловсролын судалгааны секторын эрхлэгч, доктор У.Туяагаас зарим зүйлийг тодрууллаа.

-Үндэстний цөөнхийн буюу казах, тува хүүхдүүдийн боловсролын асуудал сүүлийн үед анхаарал татаж байгаа. Хос хэлээр боловсрол олгох чиглэлээр ямар бодлого баримтлан ажиллаж байна вэ?

-Манай сектор хэд хэдэн судалгааг хос хэлтэй сургуулиудын түвшинд явуулсан. Хос хэлний сургалт гэж хоёр хэлийг зэрэг үзэх шаардлагатай сургалтыг хэлдэг. Харин гадаад хэлний хичээл явуулдаг сургууль олон бий. Хос хэлний боловсрол олгох асуудал үүнээс арай өөр. Ялангуяа, Баян-Өлгий аймгийн дөчин хэдэн сургууль хос хэлээр сургалт явуулж байгаа.

Бид хос хэлээр сургалт явуулдаг арга зүйг илүү сайн сурч, үүгээрээ багш нараа сайн сургаж байж хүүхдүүд маань хос хэлээр жинхэнэ утгаараа боловсрол эзэмших юм гэдгийг судалгааны дүн харуулсан. Энд нэг хэлийг нөгөө хэлээр солих, эсвэл шилжих асуудал яригддаггүй юм байна.

Тухайн хоёр хэлээр зэрэг боловсрол эзэмших мэдлэг, ур чадварын тухай л яригддаг. Энэ бол шинэ хандлага. Дэлхий дахинд олон хэлний боловсролын хандлага гэж яриад байгаа. Хэлний бэрхшээлтэйгээс болж казах, тува хүүхдүүд төрийн албанд, хөдөлмөрийн зах зээлд чөлөөтэй өрсөлдөж чадахгүй байх зүйлүүд гараад байна.

Тийм учраас Монгол Улсын Засгийн газар, БСШУСЯ дээрх бодлогыг тус аймагт илүү хэрэгжүүлж, туршиж, судлах ёстой гэдэг үүднээс Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Үндэстний цөөнхийн эрхийн дээд комиссарын газрын Төв Азид хэрэгжүүлж байгаа боловсролын хөтөлбөрийг судалж байна.

-Сүүлийн үед хос хэлний боловсролын стандарт хэрэгтэй гэж ярьж байна. Ер нь хос хэлээр боловсрол олгох хууль, эрх зүйн орчин ямар байгаа вэ?

- Олон улсын туршлагыг судлахад тусгай хөтөлбөр, стандарт ярихаасаа илүү үндэсний хөтөлбөр, стандартыг хос хэл дээр хэрэгжүүлэхэд илүү анхаардаг байна. Уг асуудлыг бид илүү сайн судална. Бид хос хэлний стандарт гэж яриад байх юм бол багш, хүүхдүүдээ айдаст автуулж магадгүй.

Жишээлбэл, Казахстаны 153 дугаар сургуулийн захирал өөрсдийн туршлагаасаа хуваалцахаар одоо Баян-Өлгий аймагт ирээд байгаа. Тэр сургууль нь бас манайхтай адилхан хос хэлний сургалттай. Уйгар хүүхдүүд суралцдаг. Тэдний хувьд төрийн хэл, албан ёсны хэл буюу орос хэл, төрөлх хэл, мөн англи хэл гээд гуравдагч хэл бас байгаа. Тийм учраас Казахстаны үндэсний боловсролын хөтөлбөрийг тухайн хэлүүд дээр яаж зэрэг авах вэ гэдэг асуудлаар их туршлага хуримтлуулсан харагдаж байна.

Иймд бид бүгдээрээ асуудлыг тал талаас нь судалж, ярилцаж шийдэхийг зорьж байна. Бодлогын тухайд яривал, Монгол Улсын Үндсэн хуульд бүх иргэд ерөнхий боловсролыг үнэ төлбөргүй эзэмших эрхтэй, мөн Монгол хэлний тухай хуулийн 15 дугаар зүйлд үндэстний цөөнхийн эх хэл, соёлоо өвлөх, эзэмших, тэрүүгээрээ суралцах нөхцөл боломжийг бүрдүүлнэ гэж заасан байдаг. Тийм учраас бодлого, эрх зүйн орчин байна гэж харж байгаа. Стандарт хөтөлбөрийн хувьд бид эхлээд бодох ёстой, гарц шийдлүүдээ олох ёстой.

-Аймгийн Боловсрол, соёл, урлагийн газраас өгсөн мэдээллээр өнөөдрийг хүртэл 18 сурах бичиг монгол хэлнээс казах хэлэнд алдаатай орчуулагдсан байна. Мөн дөрөвдүгээр ангийн сурагчдад зориулсан монгол хэлний сурах бичиг одоог хүртэл байхгүй гэсэн. Уг асуудлуудыг яаж шийдвэрлэх вэ?

-Аймгийн боловсролын байгууллага, ажилтнууд асуудлаа ийнхүү гаргаж ирж тавьж байгаа байдал сүүлийн 2-3 жилд идэвхжиж байгаа. Үүнийг сайн хэрэг гэж судлаач хүний хувьд үзэж байна. Гэхдээ нэг зүйлийг зөвлөхөд асуудалтайгаа битгий ноцолд.

Асуудалтай зууралдаад байвал цаашаа явахгүй. Гарцыг л олох хэрэгтэй. Орчуулгын сурах бичгүүдийн тухай хэлэхэд, Боловсрол, шинжлэх ухааны яамны төсвөөс авдаг мөнгөөр тухай аймгийн Боловсрол, соёлын газрын өөрсдийн мэргэжилтнүүдийн оролцоотойгоор орчуулсан байдаг.

Хэн хэн орчуулсан бэ гэж судалж үзвэл дандаа тухайн үндэстний хүмүүс байгаа. Алдаа гарсан байна гэдгийг манайх ч гаргаж ирсэн. Тэгээд бид юу хийсэн бэ гэхээр, нөхөн хангалт хийгдэх болгонд алдааг нь засаж хэвлүүлэх ажлыг хийж байна. Энэ зун хийсэн нөхөн хангалтын ажил дээр манай казах хэл, уран зохиол хариуцсан ажилтан ажилласан.

Жишээ нь, утга нь ойлгогдохгүй байгаа математикийн бодлогыг дахиж зохиогч руу нь хандаж засаж сайжруулахыг хичээсэн. Нэгээс тавдугаар ангийн эх хэлний сурах бичгийг шинэчилж боловсруулах цаг болсон байна. Шаардагдах хөрөнгийг төсөвт суулгах ёстой гээд саналуудаа, үндэслэлүүдээ БСШУСЯ-д хүргүүлсэн байгаа.

- Өмнөх алдаагаа давтахгүйн тул яах ёстой вэ?

-Сурах бичиг боловсруулахдаа санхүүжилтийн асуудлыг улсын төсвөөс шийдлээ гэхэд хүний нөөцийн асуудал бас яригдана. Сурах бичгийг орчуулж байгаа хүмүүсийн чадавхын асуудал бий. Өмнөх алдаагаа давтахгүйн тул яах ёстой вэ гэдгээ боловсролын асуудал хариуцсан байгууллага, багш нартайгаа хамт ярилцах ёстой.

-Бага ангийн монгол хэлний сурах бичгийн тухайд?

-Манай хүрээлэнгийн холбогдох сектор, мэргэжилтнүүд хамтарч Боловсролын яамны зөвшөөрлөөр НҮБ-ын Хүүхдийн сангаас дэмжлэг авч "Монгол хэл І, ІІ" гэсэн гарын авлага, сурагчийн номыг CD бичлэгтэй нь хамт боловсруулж өгч байсан. Үүний нөөц багассан байна.

Сургуулиудаар явж үзэхэд тухайн гарын авлагыг сургагчид сайн ашигладаг юм байна. Тийм учраас үүнийг илүү боловсронгуй болгож, шинэчилж өгөх ёстой. Орон нутгаас бас дөрөв, тавдугаар ангийн монгол хэлний сурах бичгийг гаргасан байна. Тэрийг хүүхдүүд худалдаж авч байна. Бид хос хэлний боловсролын асуудалтай зэрэгцээ монгол хэлний хэлний асуудлыг давхар судалж байгаа.

- Тува хэлний сурах бичгийг мөн адил шинээр боловсруулах уу?

- Тийм. Нэгээс тавдугаар анги хүртэлх эх хэлний сурах бичгийг шинээр боловсруулж байна.

- Шинэ сурах бичиг боловсруулах ажилд танай сектор хяналт тавих уу?

-Салбарын сайдын тушаалаар батлагдсан "Хэвлэмэл сурах бичгийг боловсруулах, түгээх журам" гэж байдаг. Хүмүүсийн дунд үндэсний цөөнх болон гадаад дахь монгол хүүхдийн боловсролын судалгааны сектор бүх сурах бичгүүдийг боловсруулж, хяналт тавьдаг хэмээн ойлгодог юм шиг байна.

Тийм биш. Улсын төсвөөс гарах бүх сурах бичгүүдийг боловсруулах багийг сонгон шалгаруулалтын журмаар тодруулдаг. Тэгээд шалгарсан баг нь тухайн сурах бичгийг хийдэг юм.

 

 

Ө.Нурболат

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
1 жил    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
1 жил    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
1 жил    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
1 жил    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
1 жил    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
1 жил    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
1 жил    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
1 жил    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
1 жил    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
1 жил    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
1 жил    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
1 жил    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
1 жил    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
1 жил    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
1 жил    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
1 жил    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
1 жил    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
1 жил    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
1 жил    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
1 жил    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
1 жил    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
1 жил    

Алтны үнэ өсжээ
1 жил    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
1 жил    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
1 жил    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
1 жил    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
1 жил    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
1 жил    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
1 жил    

Эзэнгүй муур, нохойг тоолно
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
1 жил    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
1 жил    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
1 жил    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
1 жил    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
1 жил    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
1 жил    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
1 жил    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
1 жил    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
1 жил    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
1 жил    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
1 жил    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
1 жил    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
1 жил    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
1 жил    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
1 жил    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
1 жил    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
1 жил    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
1 жил    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
1 жил    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.