Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2024 оны 04-р сарын 27
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

СУРВАЛЖЛАГА: АЗ ЖАРГАЛ, ХАЙР ТҮГЭЭСЭН ААВ ХҮҮ ХОЁРЫН ЕРТӨНЦ

НИЙТЛЭСЭН: 2018-10-12 12:05:33
Нийгэм > Нийслэл | Сэтгэгдэл: 0

Хуванцар сав түүдэг аав, хүү хоёрын ноцолдож буй зураг сошиалд тархаж, хүн бүр тэднийг сонирхож эхэлсэн. Хар бараан, хүчирхийллээр дүүрэн энэ нийгэмд аав хүү хоёрын нэгнээ тэр их хайраар хайрлаж, аз жаргалыг мэдэрч суугаа нь хүн бүрийн хайрыг татаж, ёстой л хэсэгхэн хугацааны дотор нийгэмд хайр, ЭЕРЭГ хандлага түгээж орхив. Тиймээс манай сурвалжлага нийгэмд ХАЙР түгээж чадсан аав, хүү хоёрын бяцхан ЕРТӨНЦ-д зочиллоо.

Хүүгийн аавыг Б.Анхболд гэдэг. Тэрбээр амьдрал хэцүү гээд бор дарс хүртэлгүй, хулгай зэлгий хийлгүй, халамжит гэргий, хайрт хүүгийнхээ өмнө хүлээсэн хариуцлагаа ухамсарлаж, хуванцар сав түүж, өдөр тутмынхаа амьдралыг залгуулдаг. Харин түүний хүү А.Бат-Эрдэнэ аавыгаа сүүдэр мэт дагаж явдаг. Ингэхдээ нүүрэндээ аз жаргал тодруулан, аавтайгаа ноцолдон, аавыгаа өдөж хоргоосоор нэг л мэдэхэд лааз, хуванцар саваа цуглуулсаар гэртээ ирдэг гэнэ.

Тэд Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд байрлах "Нарантуул-2" захаас холгүй нэгэн айлын хашаанд таван ханатай гэрт амьдардаг. Б.Анхболд эхнэртэйгээ 2013 онд танилцан тусдаа гарч амьдралын гараа эхлүүлсэн. Улмаар амьдралын утга учир болсон хүү А.Бат-Эрдэнийгээ өлгийдөн авчээ. Гэвч түүний эхнэр М.Түмэнжаргал тархины өвчний улмаас групп тогтоолгон гэртээ байдаг аж. Эмчийн хяналтад байдаг эхнэр нь үе, үе эмнэлэгт хэвтэн эмчлүүлдэг бөгөөд Б.Анхболд хүүтэйгээ сав, лааз түүж олсон орлогоороо шаардлагатай эм тариаг нь байнга авч өгдөг байна.

"ААВАА" ГЭЭД ГҮЙГЭЭД ИРЭХ ХҮҮГЭЭСЭЭ АЗ ЖАРГАЛ МЭДЭРДЭГ

Аав хүү хоёр өдрийн хамгийн багадаа 5, ихдээ 10 мянган төгрөгийн орлого олдог. Түүгээрээ өдрийн мах, гурил, ээжийнхээ эм тарианы мөнгийг зохицуулдаг гэв.

Биднийг очиход салхинд хийсээд унахад бэлэн болсон ундуй, сундуй барьсан гэр угтсан юм. Б.Анхболд нэг гараараа гэрээ товхинуулах боломжгүй тул хүний гар харахаас ч өөр аргагүй, гэрээ ч янзалж амжаагүй гэлээ. Түүний баруун гарын хуруунууд нь мэдээгүй. Ямар нэгэн зүйлийг атгаж, барихад хүндрэлтэй байдаг аж. Тэрбээр дөрвөн настай байхдаа тархиндаа тал харвалт өгснөөс үүдэн гар нь ийм болж, групп тогтоолгожээ. Ийм болсондоо өөрийгөө зэмлэж, эцэг эхдээ уурлаж гомдоллож байсан ч энэ бухимдал бачимдалаа хэзээ ч архиар тайлахыг хүсээгүй. Харин ганц тайвшруулдаг зүйл нь "ААВАА" гээд гүйн ирэх бяцхан хүү нь. Хүүтэйгээ барилдаж, ноцолдож, тоглох нь түүнд хамгийн их аз жаргалыг мэдрүүлдэг, амьдралд гуниж, гутрах боломж ч олгодоггүй хэмээн ярилаа.

Тэрбээр хүүгээ юугаар ч дутаахгүй өсгөх гэсэндээ нэг гараараа цемент зөөх ажил хүртэл хийдэг байжээ. Гэвч нэг гартаа биеийнхээ бүх ачааллыг өгснөөр амархан ядардаг тул ажил олгогчид түүнийг ажиллуулахаас татгалзсан байна. Ингээд хамгаалалтын албанд орж хоёр сар ажиллахад түүнд нэг ч төгрөгийн цалин өгөөгүй нь сав, лааз түүхээс өөр аргагүйд хүргэжээ.

 

ЭХНЭРЭЭ ХУРИМЫН ДААШИНЗТАЙ ХАРАХЫГ ХҮСДЭГ

Б.Анхболд, М.Түмэнжаргал нар 2016 онд хувьцааны нэг сая төгрөгөөрөө дөрвөн ханатай гэр худалдан авч, тусдаа гаран амьдралаа эхлүүлсэн ч цахилгааны гэмтлээс болж гэр нь шатжээ. Гудамжинд хонох дээрээ тулаад байтал улсаас таван ханатай гэр үнэгүй өгч, орох орон, унтах гэртээ болсон байна. Тэд одоогоор зөвхөн өнөөдрөөрөө амьдарч байгаа ч өөрсдийн гэсэн хашаатай болж, тэндээ байшин барьж амьдрахыг хүсдэг. Мөн нууцхан нэг мөрөөдөлтэй гэдгээ Б.Анхболд хэллээ. Тэр нь ХУРИМЫН ОРДОН орж, гэрлэлтээ батлуулах. Тэрбээр "Эхнэрээ хуримын даашинзтайгаар харахыг хүсдэг ч над шиг амьдралтай хүн Хуримын ордонд орж чадахгүй байх өө. Гэхдээ эхнэртээ даашинз өмсгөөд, өөрөө пиджак өмсөөд, зангиа зүүж байгаад ч боловч зургаа авахуулах юмсан гэж бодож явдаг” гэлээ.

АРВАН ӨДРИЙНХӨӨ ОРЛОГООР ХҮҮДЭЭ ДУГУЙ АВЧ ӨГСӨН

Б.Анхболдынх ор, авдар, зурагт, ширээнээс өөр тавилгагүй. Хувцас хунар, хүүхдийн эвдэрсэн дугуйнаас өөр хүүхдийн тоглоом ч гэрт харагдсангүй. Тэд хүүгийнхээ дуртай амттан, хүссэн тоглоомыг авч өгөхийг хүсдэг ч олсон орлого нь хоногийн хоолоо залгуулахаас хэтэрдэггүй тул яах ч аргагүй байдаг гэнэ. Гэхдээ л Б.Анхболд хүүгийнхээ мөрөөдлийг биелүүлж хүүгээ баярлуулах гэсэндээ арван өдрийнхөө орлогыг цуглуулж байгаад 35 мянган төгрөгөөр дугуй авч, хүүгээ баярлуулж байснаа бахдан ярьж байлаа. А.Бат-Эрдэнэ хүү энэ жил таван настай. Дараа жил сургуульд орно. Дугуйтай л болчихвол унаад цэцэрлэгтээ явна гэж ярьдаг хүү нь энэ жил цэцэрлэгт орж чадаагүй. Учир нь хүүгийнхээ цэцэрлэгийн бэлтгэлийг хийж чадаагүй. Мөн шинжилгээг нь хаана өгөхөө мэдэхгүйгээс болж цэцэрлэгээс нь түр завсардуулсан байна.

Б.Анхболд "Би хүүгээ заавал сургуульд сургаж эрдэм номтой хүн болгоно. Би өөрөө үсэг мэдэхгүйгээс болж маш их зүйлийг алдаж байна. Сургуульд сурсан бол өнөөдөр ингэж амьдрахгүй байсан байх. Би сургуульд сурч цагдаа болохыг их хүсдэг байсан. Одоо миний хүү том болоод цагдаа болно гэж ярьдаг. Тэгэхээр миний хийж чадаагүй, бүхнийг хүү минь хийгээсэй гэж их хүсдэг.” гэсэн юм.

ААВААСАА САЛАХ ДУРГҮЙ ХҮҮ, ХҮҮГЭЭСЭЭ САЛАХ ДУРГҮЙ ААВ

А.Бат-Эрдэнэ хүү ааваасаа холдох дургүй. Б.Анхболд ч хүүгээ өөрөөсөө салгах дургүй гэнэ. Ааваасаа үргэлж элдвийг шалгааж, ноцолдож, барилдах дуртай хүүгээ том болоод мундаг бөх болоод аавынхаа нэрийг дуурсгаж явна гэдэгт итгэдгээ тэрбээр хэлж байлаа. Нэг ТҮЦ-д 8000, нөгөөд нь 7000 мянган төгрөгийн өртэй тэднийг "МОДНЫ-2"-ынхон андахгүй болжээ. Учир нь тэд таван жилийн турш нэг газраа очиж өдөр бүр лааз, сав цуглуулдаг байна. Хүү нь заримдаа амттан идэхийг хүснэ. Мөнгөгүй үе таарвал тэр хавийн ТҮЦ-нээс зээлээд л хүүдээ дуртай амттанг нь авч өгөхөөр тийм хэмжээний танил болсноо ярьж байлаа. Аавтайгаа явах хэдий сайхан ч А.Бат-Эрдэнэ хүү өдөржингөө аавыгаа дагаж явснаас болж их ядарч, өдрийн хоёр цаг орчмыг сандал дээр сууж, хэвтэх зэргээр амарч өнгөрөөдөг гэнэ. Түүнийг зарим хүмүүс гуйлга гуйж байна хэмээн буруугаар ойлгож цагдаад дуудлага өгснөөр аав, хүү хоёр хөөгдөх шахам гэрлүүгээ ирдэг гэж байлаа. Мөн Б.Анхболдын гэр бүлийг “Нарантуул-2” захынхан бүр андахгүй юм билээ. Энэ хавьд ядуу, зүдүү амьдралын нугачаанд туйлдан бодох санах зүйлгүйгээр архинд толгойгоо мэдүүлж маргаашаа мартаж өдөр хоногийг өнгөрүүлдэг олон хүн бий. Хэдий Б.Анхболд сав, лааз түүж бор хоногуудаа аргацааж байгаа ч хэзээ ч архи гэгч зүйлийг хэрэглэж байгаагүй. Архи ууж амьдралаа алдаж байгаа хүнд дургүй гэв.

А.АРИУНТУЯА: ХЭЛХЭЭТЭЙ ЮМ ШИГ ХҮҮХДЭЭ ДУНДАА ХӨТЛӨӨД ИНЭЭЛДЭЭД ЯВЖ БАЙГАА НЬ ҮНЭХЭЭР ГОЁ ХАРАГДДАГ

Түүний талаар "Нарантуул-2" захын хаалга хариуцагч А.Ариунтуяа ийн ярьж байлаа.

Хэлхээтэй юм шиг л хүүхдээ дундаа хөтлөөд инээлдээд явж байх нь үнэхээр гоё харагддаг. Би энэ хүмүүсийн талаар сайн мэдэхгүй л дээ. Нэрийг нь ч мэдэхгүй. Гэхдээ энүүгээр байнга явдаг болохоор бүр таньдаг болчихож. Би хүүхдийг нь “жаахан шар” гэдэг юм. Их сэргэлэн нүдэндээ цогтой мундаг хүү байдаг юм. Түүнийг нэг ой хүрээгүй байхаас л аав, ээж нь тэврээд явдаг байсан. Тэгэхээр гэр нь энэ хавьд л байдаг байх гэж боддог. Амьдрах гээд амьдралын төлөө яваа залуу хүмүүс шиг санагддаг. Юу нь болж бүтдэггүй юм мэдэхгүй. Болгох гээд л зүтгээд байгааг нь олон жил харж байна. Мөнгө олж болох ямар ажил байна. Янз бүрийн юм барьчихсан зараад явж байдаг. Миний мэдэхээр утасны кэйс зарах гээд л нэг хэсэг их гүйдэг байсан. Ёстой л амьдралын төлөө зүтгэж явдаг хүмүүс дээ. Хамгийн гоё нь хүүхдээсээ ерөөсөө салдаггүй. Хэлхээтэй юм шиг л хүүхдээ дундаа хөтлөөд хүүтэйгээ юуны талаар ярьдаг юм. Гурвуулаа инээгээд явж байдаг. Архи, дарс уудаггүй юм билээ. Энэ олон жил болоход нэг ч өдөр халамцуу явахыг нь хараагүй. Бидний амьдрал дунд стресс, янз бүрийн зүйл байдаг даа. Гэтэл энэ гэр бүлийг хэрэлдэж байхыг нэг ч удаа хараагүй. Бусадтай адил олсон мөнгөөрөө архи аваад уудаггүй. Үргэлж инээдтэй, аз жаргалтай, бие биедээ хайртай, энэ амьдралд дуртай тийм хүмүүс шиг харагддаг" гэсэн юм.

ЭЕРЭГ хандлага түгээсэн аав хүү хоёрт “Хүүхдийн хүчирхийллийн эсрэг тайван жагсаалын албан ёсны фэйсбүүк групп”-ын 420 мянган дагагч нэгдэж, амьдрал нь хэдий хэцүү байгаа ч аз жаргал, хайраар гэрэлтэж яваа энэ гэр бүлд өөрсдийн гэсэн хашаатай болоход нь туслах хандивийн аяныг эхлүүлээд байгаа аж.

Б.Анхболдын нэр дээр Хаан банкны 5017377484 хандивийн данс нээсэн бөгөөд холбоо барихыг хүсвэл 88103324 дугаарт холбогдохыг уриалжээ.

Х.Соёл-Эрдэнэ

 

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
1 жил    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
1 жил    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
1 жил    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
1 жил    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
1 жил    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
1 жил    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
1 жил    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
1 жил    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
1 жил    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
1 жил    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
1 жил    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
1 жил    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
1 жил    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
1 жил    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
1 жил    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
1 жил    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
1 жил    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
1 жил    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
1 жил    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
1 жил    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
1 жил    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
1 жил    

Алтны үнэ өсжээ
1 жил    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
1 жил    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
1 жил    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
1 жил    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
1 жил    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
1 жил    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
1 жил    

Эзэнгүй муур, нохойг тоолно
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
1 жил    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
1 жил    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
1 жил    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
1 жил    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
1 жил    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
1 жил    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
1 жил    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
1 жил    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
1 жил    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
1 жил    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
1 жил    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
1 жил    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
1 жил    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
1 жил    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
1 жил    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
1 жил    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
1 жил    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
1 жил    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
1 жил    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.