Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2024 оны 04-р сарын 27
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Төвлөрлийг сааруулж, иргэдийн төлөө төр ямар ажил хийх шаардлагатайг хэлэлцэж байна

НИЙТЛЭСЭН: 2018-09-26 16:00:35
Чөлөөт цаг > Хурал чуулган | Сэтгэгдэл: 0

“Төвлөрлийг сааруулах замаар иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулах нь” сэдэвт Ардчиллын IV чуулган 9 дүгээр сарын 26-ны өдөр Туушин зочид буудалд болж байна.

Ардчилсан засаглал дахь "Төр-Иргэн"-ий хамтын ажиллагааг тойрсон асуудлуудыг өргөн хүрээнд хэлэлцэх зорилго бүхий Ардчиллын IV чуулган юм. Чуулганд Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн, Монгол Улсын БСШУС-ын яамны сайдын зөвлөх, доктор, профессор А.Цанжид, Конрад-Аденауэр Сангийн суурин төлөөлөгч Йоханн Фурманн, ХБНГУ-аас Киелийн захиргааны дээд сургуулийн захирал, профессор Паул Витт, Заксен муж улсын парламентын гишүүн Йорг Киэзеветтер, ХБНГУ-ын Киелийн захиргааны дээд сургуулийн захирал, профессор Паул Витт, ЗГХЭГ-ын шинжээч Д.Мөнх-Эрдэнэ нарын хүмүүс оролцохоос гадна ЗГХЭГ, Яам, Агентлагын төлөөлөл, эрдэм шинжилгээний байгууллагын судлаач, Их, дээд сургуулийн багш, профессорууд болон мэргэжлийн судлаачид, ТББ-ын төлөөлөл 200 гаруй төлөөлөгч оролцож байна.
Удирдлагын академи, ХБНГУ-ын Конрад-Аденауэрын сангаас хамтарч зохион байгуулж буй уг чуулганд Засгийн газрын хэрэг эрхлэх газар (ЗГХЭГ)-ын ахлах референт П.Зоригтбаатар Засгийн газрын 2016 оны 350 дугаар тогтоолоор Төрөөс төвлөрлийг сааруулах бодлого боловсруулан хэрэгжүүлж байгааг онцлов.

Тэрээр “Жил ирэх тусам хэт төвлөрөл нэмэгдэж, Улаанбаатар хотноо нийт хүн амын 50 орчим хувь нь амьдарч байгаа.Төрийн ихэнх үйлчилгээ болон эрх мэдэл яамдад төвлөрснөөс үүдэн иргэд чанартай, түргэн шуурхай үйлчилгээ авахыг хүсч, ийнхүү нийслэлд шилжин суурьших нь элбэг байгаа юм. Уг асуудлыг шийдвэрлэхээр Засгийн газраас энэ онд Төрийн болон нутгийн удирдлагын байгууллагын чиг үүргийг дахин хуваарилах тогтоол баталсан. Тогтоол хэрэгжснээр орон нутгийн иргэдэд хүргэж буй төрийн үйлчилгээний чанар, хүртээмж сайжирч, нэр төрөл олшрох юм.” гэж хэллээ.

Энэ тогтоолын хүрээнд бүх төрийн байгууллагуудад чиг үүргийн шинжилгээ хийж, дахин хуваарилах ажлыг хийх юм байна. Одоогоор БХБЯ болон ХНХЯ дээр чиг үүргээ дахин хуваарилах талаар техникийн ажлын хэсэг ажиллаж эхэлжээ.

П.Зоригтбаатар энэ үеэр “Судалгааны ажлыг энэ ондоо багтаан дуусгаж, холбогдох хуулиудад өөрчлөлт оруулах асуудал ярина. Өнөөдрийн чуулганд оролцож буй төлөөлөгчдийн зүгээс орон нутагт төсвийн эрх мэдэл олгох ёстой гэсэн санал хэлж байгаа. 2011 онд баталсан Төсвийн тухай хуулиар аймаг, сумдад Орон нутгийн хөгжлийн сан бий болгосон. Сангаас гарах зарцуулалтыг иргэдийн оролцоотой шийдвэрлэж байгаа юм. Харин томоохон хөрөнгө оруулалттай холбоотой төсвийг орон нутагт шилжүүлэх боломжгүй. ” гэж ярив.

Конрад-Аденауэрын сангийн Суурин төлөөлөгч Йохан Фурманн “ХБНГУ-ын хувьд төвлөрлийг сааруулах, төрийн үйлчилгээг иргэдэд тэгш, хүртээмжтэй хүргэх чиглэлд ихээхэн дэвшил гаргасан улс. Манай улсын хувьд парламентын аливаа шийдвэрийг иргэд дэмжихгүй бол тухайн шийдвэрээ цуцлах, эсхүл иргэдийн саналыг тусган дахин боловсруулдаг. Энэ нь төрөөс иргэдэд хүрч буй үйлчилгээг тэгш, хүртээмжтэй байлгахад чухал үүрэг гүйцэтгэж байгаа юм. Монгол Улсын хувьд төвлөрлийг сааруулахын тулд төр ямар ажил хийх шаардлагатай байгаа талаар иргэд, олон нийтийн дунд тогтмол хэлэлцүүлэг өрнүүлэх нь чухал” хэллээ.

Харин ХБНГУ-ын Заксен муж улсын парламентын гишүүн Иорг Киэзветтер “ХБНГУ-ын үндсэн хуулийн дагуу мужууд асуудлуудын хүрээнд шийдвэр гаргах эрхтэй. Үндсэн хуулиар 16 муж улсын бие даан гаргах шийдвэрийг нарийн зааж өгсөн. Мужуудын түвшинд юу шийдвэрлэх вэ, мөн Холбооны түвшинд ямар асуудлыг шийдвэрлэх вэ гэдэг нь маш тодорхой байдаг. Иймээс асуудлыг шийдвэрлэх үйл явцад мужийн Парламент болон Холбооны Парламент нь ямар үүрэгтэй  нь бас тодорхой байдаг юм. 16 муж бүр Холбооны хүрээний бодлогыг баримтладаг.

Гэхдээ мужийнхаа тодорхой хэмжээний онцлогийг шингээсэн байдлаар бодлогын хүрээнд тулгарсан асуудлыг шийдвэрлэх бүрэн боломж олгогдсон. Мөн санхүүжилтийн асуудал маш чухал. Харин тухайн мужууд тодорхой асуудлуудаа шийдвэрлэх боломжтой санхүүжилттэй байх хэрэгтэй юм. Монгол Улсын хүн амын 50 орчим хувь нь Улаанбаатарт оршин сууж байна. Тиймээс өөрийн орны онцлогт тохирсон төсвийн болон бусад бодлогын шийдвэр гарах нь чухал юм.” хэмээн сэтгүүлчийн асуултанд хариуллаа.

www.ardchilal.mn Б.Баярмаа

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
1 жил    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
1 жил    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
1 жил    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
1 жил    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
1 жил    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
1 жил    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
1 жил    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
1 жил    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
1 жил    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
1 жил    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
1 жил    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
1 жил    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
1 жил    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
1 жил    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
1 жил    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
1 жил    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
1 жил    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
1 жил    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
1 жил    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
1 жил    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
1 жил    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
1 жил    

Алтны үнэ өсжээ
1 жил    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
1 жил    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
1 жил    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
1 жил    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
1 жил    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
1 жил    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
1 жил    

Эзэнгүй муур, нохойг тоолно
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
1 жил    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
1 жил    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
1 жил    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
1 жил    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
1 жил    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
1 жил    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
1 жил    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
1 жил    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
1 жил    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
1 жил    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
1 жил    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
1 жил    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
1 жил    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
1 жил    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
1 жил    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
1 жил    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
1 жил    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
1 жил    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
1 жил    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.