Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2024 оны 04-р сарын 26
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

С.Дэмбэрэл: Хууль эрхзүйн орчинг сайжруулснаар зээлийн хүү буурна

НИЙТЛЭСЭН: 2018-09-24 15:14:20
Нийгэм > Хууль, эрхзүй | Сэтгэгдэл: 0

Манай улсад санхүүгийн салбарын зах зээл эрчимтэй хөгжиж ирсэн ч энэ зах зээлд оролцогчдын эрх ашгийг хөндсөн, санхүүгийн салбарын хэрэглэгчдийн эрх зүйн орчин хангалтгүй, сул явж ирснийг өнөөдөр Монголбанкаас зохион байгуулсан зээлийн хүүг бууруулах хэлэлцүүлэг дээр хөндөж байв.

Санхүүгийн зах зээлд оролцогчдын эрх ашгийг хамгаалах эрхзүйн орчинг бүрдүүлэх шаардлагатай байгаа талаар Дэлхийн банкнаас манай улсад 2012 оноос сануулан зөвлөмж өгч ирсэн юм. Улс орнуудын туршлагаас харахад хууль эрхзүйн орчинг сайжруулах нь зээлийн хүүг бууруулах нэг арга зам аж. Тиймээс Зээлийн хүүг бууруулах талаар хууль эрхзүйн орчинг сайжруулах шаардлагатай байгаа талаар өнөөдөр Төвбанк, СЗХ, Сангийн яам зэрэг холбогдох байгууллагуудын мэргэжилтэн төлөөллүүд оролцон хэлэлцэв.

Хэлэлцүүлэг дээр манай улсад 1998 оноос хойш гурван жил тутам зээлийн хүү буурч ирснийг нэг талаар тэмдэглэж байв. Үүнийг УИХ-ын гишүүн асан, Зах зээлийн хүрээлэнгийн захирал С.Дэмбэрэл үечилсэн байдалтай явж ирснийг хэлж байв. Тэрээр өндөр болон нам инфляцтай байсан үеүдийг зээл, хадгаламжийн хүүгийн зөрүүтэй харьцуулж үзэхэд үүний зөрүү буурч 2017 оны байдлаар 6.9 хувь гарч байсныг дурдаад, тэгвэл 2002 онд инфляцийн түвшин 1.7 хувьтай гарч байхад зээлийн хүү маш өндөр байсан. Эндээс дүгнэж хэлэхэд зээлийн хүү зөвхөн инфляциас хамаардаггүй, эдийн засгийн нөхцөл байдлын мөчлөг үеийг дагаж шийдвэр гаргадаг арилжааны банкуудын ашгийг өндөр болгох “авир төрх” хүртэл гээд энд олон зүйл нөлөөлөн хамаарч буйг хэлж байв. Зээлийг хүүг бууруулах арга гарцын талаар манайд сүүлийн үед хүүгийн дээд хэмжээг хуулиар тогтоож таазын хэмжээг тогтоож өгөх зэрэг олон хувилбар ярьж буй ч одоогийн байдлаар “Зээлийн хүүг бууруулах стратеги”-ийг боловсруулан санхүүгийн тогтвортой байдлыг сайжруулах зорилгын хүрээнд Монголбанк, СЗХ, Сангийн яамны зөвлөлөөр орж удахгүй батлан гарах гэж буйг хэлэлцүүлгийн үеэр албаны хүмүүс дуулгаж байв. Үүнийг зөвхөн мөнгөний бодлогоор бус санхүүгийн бодлогын хүрээнд улсын төсөвтэй уялдуулан макро түвшинд зохицуулж авч үзэх шаардлагатайг мэргэжилтнүүд хэлж байна.

 

Тодруулга: Манай улсад зээлийн хүү 2011 оноос хойш ойролцоогоор жилийн 20 орчим, хадгаламжийн хүү 12 орчим хувьтай явж иржээ. Эдийн засгийн онолоор олон улсын түвшинд зээлийн хүүнээс хадгаламжийн хүүг хасах замаар энэ хоёр үзүүлэлтийн дүнд зээлийн хүүний зөрүүг тодорхойлдог бөгөөд энэ нь тухайн улс орон санхүүгийн зуучлалын хөгжлийг илэрхийлдэг байна. Манайд энэ үзүүлэлт 5-6 хувьтай байгааг боломжийн хэмжээнд байгаа гэж мэргэжилтнүүүд үзэж байна. Зээлийн хүүг нэрлэсэн болон бодит хүү гэж авч үздэг бөгөөд манай улсад бодит зээлийн хүү бусад оронтой харьцуулж авч үзэхэд дундаж түвшинд байгаа аж.

Б.Болд

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
1 жил    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
1 жил    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
1 жил    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
1 жил    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
1 жил    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
1 жил    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
1 жил    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
1 жил    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
1 жил    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
1 жил    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
1 жил    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
1 жил    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
1 жил    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
1 жил    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
1 жил    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
1 жил    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
1 жил    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
1 жил    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
1 жил    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
1 жил    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
1 жил    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
1 жил    

Алтны үнэ өсжээ
1 жил    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
1 жил    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
1 жил    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
1 жил    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
1 жил    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
1 жил    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
1 жил    

Эзэнгүй муур, нохойг тоолно
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
1 жил    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
1 жил    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
1 жил    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
1 жил    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
1 жил    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
1 жил    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
1 жил    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
1 жил    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
1 жил    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
1 жил    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
1 жил    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
1 жил    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
1 жил    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
1 жил    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
1 жил    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
1 жил    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
1 жил    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
1 жил    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
1 жил    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.