Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2024 оны 04-р сарын 27
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Үүнийг хэрэглээд, биенээсээ хорт бодисоо гадагшлуулаарай!

НИЙТЛЭСЭН: 2018-09-18 17:40:59
Нийгэм > Нийслэл | Сэтгэгдэл: 0

Ямар ч эм тарианаас илүү байгалийн гаралтай бүтээгдэхүүнийг сонгон хэрэглэх нь хүний биед асар их ач тустай билээ. Дээрх зүйлсийг хэрэглэснээр хүний биеийн хорт бодис гадагшлан, амин дэм, эрдэс бодисоо нөхөн авч, ханиад томуу бүү хэл бусад төрлийн өвчнөөс сэргийлж чаддаг байна. Иймд бид та бүхэндээ бие организмыг цэвэрлэж, хорт бодисыг гадагшлуулах үр дүнтэй аргуудыг танилцуулъя.

Үүнийг хэрэглээд, биенээсээ хорт бодисоо гадагшлуулаарай!

Халгай

Халгай нь элгийг хоргүйжүүлж, тунгалагийн системийг өдөөж өгдөг. Мөн биеэс шээс хөөх замаар хорыг гадагшлуулдаг юм. Давхар үрэвслийг дарж, элэгний төрөл бүрийн өвчний үе шатыг дэмжихэд тусалдаг. Үүнийг бэлдэхдээ: 1 аяга халуун усанд, хатаасан халгайнаас 1 цайны халбагыг хийж, таглаад 5 минут хандалсны дараа өдөрт 2-3 аягыг 7 хоногийн турш ууж хэрэглэнэ. Халгайг түүхдээ бээлий өмсөхөө мартуузай. Эс бөгөөс гараа түлж, бэртээх болно.

Мөн бид та бүхэндээ бие дэх хорт бодисыг гадагшлуулахад туслах бусд үр дүнтэй аргуудыг хүргэж байна.


1 Килантро

Элэг, цөсийг цэвэрлэх, хоргүйжүүлэхэд өндөр ач тустай ургамал юм. Тус ургамалд агуулагдах бодисны нөлөөнөөс шээсний ялгаралт ихэсч, улмаар түүгээр дамжин биеэс хорт бодисууд гадагшилдаг байна. Үүнийг хэрэглэхдээ:

Тус ургамлын навчыг сайтар зажилж, идэх хэрэгтэй. Шингэн уухгүй хэрнээ л таны шээс ихээр ялгарч, хорт бодисууд биеэс гарах болно.

Килантро

2 Багваахай цэцэг

Тус ургамал нь таны биед тал бүрийн ашиг тустай юм. Энэ нь өөртөө олон төрлийн антиоксидантууд болон элгийг хоргүйжүүлж цэвэрлэх, флавоноид бодисыг их хэмжээгээр агуулсан байдаг. Мөн цөсний үйл ажиллагааг дэмжихээс гадна, шээс хөөх, бөөр болон давсаганд сайнаар нөлөөлдөг. Хэрэв таны өтгөн ойр ойрхон хатдаг бол, тус цэцгийн хандыг хэрэглэж үзэхэд гэмгүй юм. Ингэснээр ходоод гэдэсний хэвийн үйл ажиллагаанд сайнаар нөлөөлж, өтгөн хатахгүй тустай.

Тус ургамлын найрлаганд, биед шаардлагатай төмөр, магни, кали, кальци, витамин В, зэрэг шимт бодисуудыг агуулдаг. Энэхүү шидэт цайг бэлтгэхдээ:

1 аяга буцалсан халуун усанд, хатаасан багваахай цэцгийн ханднаас 2 цайны халбагыг хийж, хандална. Ийнхүү аягаа таглаж, 10 орчим минут болгосны дараа цайны халбагаар өдөрт 2 удаа буюу өглөө, орой ууж хэрэглэнэ. Мөн тус ургамлаар салад хийж идсэн ч болох юм.

Мөн тус ургамлын хандыг бэлэн худалдаалдаг бөгөөд тус бүтээгдэхүүнийг ууж хэрэглэхээс өмнө, эмчийн зааврыг авах хэрэгтэй. Хэрэв цөсний чулуу болон асуудалтай бол, хэрэглэхдээ аль болох болгоомжтой байхыг сануулъя.

Багваахай цэцэг

3 Даливс өвсний үндэс (Burdock Root)

Тус ургамлын үндэс нь цус төлжүүлэх, шингэрүүлэх нөлөөг үзүүлдэг. Мөн бодисын солилцоог сайжруулан, элэг тунгалгийн системийн үйл ажиллагааг дэмжсэнээр биеэс хорт бодисыг эрчимтэй хөөдөг. Түүнчлэн элгийг цэвэрлэж, хэвийн үйл ажиллагааг нь хангаж ажилладаг байна. Ургамлын уух явцад, шээс маш ихээр хүрэх бөгөөд энэ нь хорт бодисыг гадагшлуулж байгаа хэлбэр тул санаагаа чилээх хэрэггүй юм. Мөн бөөр, давсаг, хоол боловсруулах системд сайнаар нөлөөлдөг. Өөртөө фолийн хүчил, витамин С, Е, болон магни гэх мэт шим тэжээлээр баялаг. Энэ нь цусыг нь цэвэршүүлж, биеийн дархлааны системийг ч мөн бэхжүүлдэг. Бэлдмэлээ бэлтгэхдээ:

1 аяга буцалсан халуун усанд, хатаасан ургамлын үндсээс 1 цайны халбагыг хийж, хандална. Ийнхүү аягаа таглаж, 10-15 орчим минут болгосны дараа цайны халбагаар өдөрт 2 удаа буюу өглөө, орой ууж хэрэглэнэ. Хэрэв та чихрийн шижин өвчтэй бол болгоомжтой хэрэглэхийг зөвлөж байна.

Даливс өвсний үндэс (Burdock Root)

4 Хонгорзул цэцэг

Энэхүү ургамал нь бодисын солилцоог сайжруулснаар, биеэс хорт бодисыг хөөж, элгийг ч мөн хоргүйжүүлдэг байна. Мөн элэгний гэмтсэн эд эсийг нөхөн төлжүүлэх, хамаалах тустай байдаг. 2010 онд хийсэн судалгаагаар тус ургамал нь элэгний хурц ба архаг вируст гепатит, болон бохирдлоос үүдэлтэй өвчнийг эмчлэхэд онцгой үр дүнтэй болохыг тогтоожээ. Үүнийг бэлдэхдээ:

1 аяга буцалсан халуун усанд, хатаасан хонгорзул цэцгийн ханднаас 1 цайны халбагыг хийж, хандална. Ийнхүү аягаа таглаж, 10 минут болгосны дараа өдөрт 4-5 аягыг 1 сарын турш ууж хэрэглэнэ. Хэрэв та дааврын өвчтэй болон бие давхар бол ууж болохгүйг анхааруулъя.

Хонгорзул цэцэг

5 Нугын хошингор

Тус ургамал нь цус цэвэрлэх үйлчилгээтэй, бөгөөд хөлөргөх замаар биеээс хорт бодисыг гадагшлуулдаг. Мөн элэгийг цэвэрлэж, цөсний үйл ажиллагагааг дэмжиж ажилладаг байна. Тус ургамлын найрлагад, магни, зэс, кальци, хром, төмөр, фосфор, түүнчлэн полисахарид зэрэг чухал эрдэс бодисууд агуулагддаг байна. Мөн нэмэлтээр витамин А, С, В зэргүүд багтана. Үүнийг бэлдэхдээ:

1 аяга буцалсан халуун усанд, хатаасан цэцгийн ханднаас 1 цайны халбагыг хийж, хандална. Ийнхүү аягаа таглаж, 10-20 минут болгосны дараа өдөрт 3 аягыг 7 хоногийн турш ууж хэрэглэнэ. Хэрэв та дааврын өвчтэй болон бие давхар бол ууж болохгүйг сануулъя.

Нугын хошингор

6 Сармис

Сармисийг эртний үеэс эхлэн биеийг хоргүйжүүлэх, анагаахад ашиглаж ирсэн бөгөөд өнөөдөр ч гэсэн алдартай хэвээр байна. Сармисанд агуулагдах хүхрийн нэгдлүүд нь гэдсэн дэх хорт бодис үүсгэх нянтай эрчимтэй тэмцдэг юм. Мөн хоол боловсруулах системийг цэвэрлэх замаар биеийг хоргүйжүүлдэг.

Үүнээс гадна, элэгний үйл ажиллагааг дэмждэг. Иймд та сармисыг өдөр тутмынхаа хоол хүнсэнд түгээмэл хэрэглэж байхыг зөвлөж байна.

Сармис

7 Цагаан гаа

Цагаан гаа нь ходоод гэдэсний боловсруулалтыг сайжруулах замаар биеийг хорт бодисоос цэвэрлэдэг. Энэ нь бүдүүн гэдэс, элэг болон бусад эрхтний хорыг гадагшлуулахад өндөр үйлчилгээтэй билээ. Тус бүтээгдэхүүнийг хэрэглэх үед бие маш ихээр хөлрөх бөгөөд ингэх нь харин ч тустай билээ. Үүнийг хэрэглэхдээ: 1 аяга халуун усанд, 1 цайны халбага цагаа гаа хийж, таглаад 5-10 минут болсны дараа тогтмол хэрэглэх хэрэглээрэй. Мөн хоол хүнсэндээ хэрэглэж болно.

Цагаан гаа

8 Голт борын ургамал

Тус ургамал нь цусыг цэвэрлэж, бодисын солилцоог түргэсгэдэг. Мөн элэг, бөөрний үйл ажиллагааг дэмжин ажилладаг байна. Та энэхүү ургамлаас 2,3 навчыг авч, багахан зөгийн балтай холин өглөө өлөн ходоодон дээрээ идэж болно. Мөн 1 аяга буцалсан халуун усанд хатаасан нунтгаас 1 цайны халбагыг хийж, хандлаад өдөрт 2-3 удаа уух хэрэгтэй.

Голт борын ургамал

9 Чихэр өвсний үндэс

Бидний сайн мэдэх чихэр өвсний үндэс нь биеийг хоргүйжүүлэх, цэвэрлэхэд өндөр ач тустай бүтээгдэхүүн юм. Мөн түүнчлэн, элгэнд сайнаар нөлөөлж, хэвийн үйл ажиллагааг нь дэмжин ажилладаг байна. Үүнийг бэлдэхийн тулд та 1 аяга буцалсан халуун усанд, 1 цайны халбага нухсан чихэр өвсийг хийж, 5-10 минут хандална. Ингээд дээр нь багахан лимоны шүүснээс дусааж, 1 сарын турш ууж хэрэглэнэ.

Чихэр өвсний үндэс

Биенээс хорт бодисыг гадагшлуулахгүй бол юу болох вэ?

Магадгүй та "биенээс хорт бодис гадагшлуулаагүй нөхцөлд юу болох бол? хэмээн гайхаж байж мэдэх юм. Тэгвэл дараах зүйлс бидний бие организмд тохиолддог ажээ. Үүнд:

Дархлааны систем муудна.

Арьс үрчлээтэж эхэлнэ.

Харшил хөдөлнө.

Нарийн гэдэсний үрэвсэл үүснэ.

Ходоод шархална.

Элэгний үйл ажиллагаа муудна.

Зүрхний шигдээстэй болно.

Толгой өвдөж, булчингууд хөндүүр болно.

Үргэлж цангана.

Хоолны дуршил буурна.

Үс унана.

Хумс хэврэг болно.

Арьс хуурайшина.

Та эдгээр сөрөг үр дагавруудаас сэргийлэхийн тулд бидний дээр дурдсан аргуудыг ашиглаж, биеэ цэвэрлэж болно. Мөн өглөө бүр сэрмэгцээ нэг аяга цэвэр ус ууж хэвшээрэй. Энэ нь бөөрний үйл ажиллагааг сайжруулж, биеэс хорт бодис гадагшлуулахад тусалдаг байна.

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
1 жил    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
1 жил    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
1 жил    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
1 жил    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
1 жил    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
1 жил    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
1 жил    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
1 жил    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
1 жил    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
1 жил    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
1 жил    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
1 жил    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
1 жил    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
1 жил    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
1 жил    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
1 жил    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
1 жил    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
1 жил    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
1 жил    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
1 жил    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
1 жил    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
1 жил    

Алтны үнэ өсжээ
1 жил    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
1 жил    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
1 жил    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
1 жил    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
1 жил    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
1 жил    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
1 жил    

Эзэнгүй муур, нохойг тоолно
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
1 жил    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
1 жил    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
1 жил    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
1 жил    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
1 жил    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
1 жил    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
1 жил    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
1 жил    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
1 жил    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
1 жил    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
1 жил    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
1 жил    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
1 жил    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
1 жил    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
1 жил    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
1 жил    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
1 жил    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
1 жил    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
1 жил    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.