Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2024 оны 04-р сарын 27
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Б.ГАНХУЯГ: “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ДЭРГЭДЭЭ ОЛОН НИЙТИЙН ЗӨВЛӨЛ БАЙГУУЛНА

НИЙТЛЭСЭН: 2018-09-12 15:54:16
Нийгэм > Нийслэл | Сэтгэгдэл: 0

Төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас өнөөдөр мэдээлэл хийж Компанийн засаглалыг сайжруулах хүрээнд үйл ажиллагааг ил тод, нээлттэй байдлыг бий болгох чиглэлээр хийж буй ажлаа танилцууллаа.
“ЭТТ” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг энэ талаар хэлэхдээ, “Манай компани ҮАБЗ, УИХ, Засгийн газрын тогтоолоор “ЭТТ” ХК болон Таван толгойн ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх, төсөл хөтөлбөрүүдийг эхлүүлэх, олон улсын зах зээл дээр хувьцаа гаргахаар хоёр удаагийн 180 хоногийн үүрэг авснаас бид өнөөдөр эхний 180 хоногийн 72 дахь өдрөө явж байна. Энэ хүрээнд 4 том ажил хийхээс олон улсын санхүүгийн болон хуулийн, техникийн зөвлөх авч ажиллуулах, компанийн дотоод аудитыг олон улсын хүрээнд хийх зэрэг 8 үе шаттай ажлынхаа 5 дахь дээр нь явж байна. Энэ талаар компанийн зүгээс олон улсын тендер зарлаад байна” гэв.

Олон нийтийн зөвлөлийн гишүүдийн шалгаруулалт өнөөдрөөс эхэллээ

“ЭТТ” ХК Компанийн засаглалыг сайжруулж, үйл ажиллагааг ил тод, нээлттэй байдлыг бий болгож санхүүгийн шилэн зарчмыг баталгаажуулж худалдан авалтыг ил тод болгох хүрээнд 3 төрлийн ажлыг хийж байгаагаас өнөөдөр 12.00 цагаас компанийн дэргэд Олон нийтийн зөвлөл байгуулах, үүнд нэр дэвшүүлэх ажлыг эхлүүлж байгаагаа албан ёсоор зарлаж байна. Олон нийтийн зөвлөл нь 9 гишүүний бүрэлдэхүүнтэй байж дотроо:
Мэдээлэл, ил тод, нээлттэй байдлын,
Нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх,
Авлига, ашиг сонирхлын зөрчлийн хяналтын гэсэн 3 дэд хороотой байх юм.
Энэ хүрээнд өнөөдрөөс Монгол Улсын иргэн, хэн ч байсан шаардлага хангасан хүн ОНЗ болон дэд хороодын гишүүнд нэр дэвшүүлж болох юм байна. Өнөөдрийн 12.00 цагаас ЭТТ ХК-ийн цахим хуудсаар орж баталсан журам, анкет, хүсэлтийн дагуу нэрээ дэвшүүлэх эрх нээгдэж байна” гэдгийг гүйцэтгэх захирал Б.Ганхуяг зарлалаа. 14 хоногийн дараа иргэдээс санал авч сонгон шалгаруулалт явж, мөн 14 хоногийн дараа хамгийн олон санал авсан хүмүүс дундаас 9 хүнийг ОНЗ-ийг сонгон шалгаруулах Ажлын хэсэг сонгож гишүүд тодорч олон нийтэд зарлана. Сонгогдсон гишүүд орон тооны бус байж чиг, үүргийг тодорхой болгосны дараа хуралдааны хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулах юм. ОНЗ-д Монгол Улсын нийгэм, эдийн засаг, ялангуяа санхүүгийн зах зээлийг мэддэг, авлигын эсрэг ажиллах мэргэшсэн, шударга хүмүүс нэр дэвшиж оролцоно гэдэгт эргэлзэхгүй байна гэдгээ компанийн удирдлага хэлж байна. “Бид мөн ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалтыг ил тод байдлаар тогтмол явуулна. Энэ бүхэн нь Компанийн засаглалыг сайжруулж, үйл ажиллагааг ил тод, нээлттэй байдлыг дэлхийн стандартад хүргэх үүднээс хийж буй, олон улсын хөрөнгийн зах зээл дээр гарсан компаниудын заавал хийх ёстой үүрэг бүхий ажлууд юм. Бид “ЭТТ” олон улсын хөрөнгийн зах зээл дээр IPO хийж хувьцаагаа гаргасны дараа бус, түүнээс өмнө урьдчилан бэлтгэл ажил болгон хийж байна зүйл юм” гэдгийг гүйцэтгэх захирал Б.Ганхуяг онцлож байв. ОНЗ байгуулж байгаа нь Монголд анх удаа бизнесийн байгууллага, тэр дундаа төрийн өмчит ААН дэргэдээ Олон нийтийн зөвлөлийг үүсгэн байгуулж буй үйл явдал гэдгийг тэрээр тодотгож байв.

Нүүрс худалдан авах, борлуулах гэрээг нээлттэй болгожээ

“ЭТТ” ХК үйл ажиллагаагаа ил тод, нээлттэй болгох зорилгоор хийж буй дараагийн нэг чухал ажил нь нүүрс худалдан авагчийг мөн нээлттэй тендерээр сонгон шалгаруулж, нүүрс борлуулалтын гэрээг ил болгож буйгаа зарласан явдал юм гэдгийг компанийн удирдлага өнөөдөр хэвлэл мэдээллийнхэнд тодотгож байв. Компани байгуулагдснаас хойш нүүрс худалдан авах 173 гэрээ байгуулснаас 2018 онд компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг 13 гэрээг нээлттэй сонгон шалгаруулалтаар, хамгийн боломжийн үнийн санал өгсөн, санхүүгийн өндөр чадамж бүхий ААН, компаниудтай байгуулж, гэрээний явц, үр дүн, гүйцэтгэлийн мэдээллийг анх удаагаа ил тод болгож байна гэв. Нүүрс худалдах урилга, ямар ААН, компанитай, ямар үнээр хэдий хэмжээний нүүрс нийлүүлэх гэрээг “ЭТТ” ХК-ийн зүгээс байгуулсан талаарх мэдээллийг энэ оны наймдугаар сарын 7-ны өдрөөс эхлэн тус компанийн албан ёсны цахим хуудас болох “erdenestt.mn”-д ил тод байршуулсан учир сонирхсон хүн бүхэн танилцах боломжтой гэдгийг тоотгож байв.

Б.Болд
Гэрэл зургийг Т.Чимгээ

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
1 жил    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
1 жил    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
1 жил    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
1 жил    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
1 жил    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
1 жил    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
1 жил    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
1 жил    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
1 жил    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
1 жил    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
1 жил    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
1 жил    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
1 жил    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
1 жил    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
1 жил    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
1 жил    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
1 жил    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
1 жил    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
1 жил    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
1 жил    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
1 жил    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
1 жил    

Алтны үнэ өсжээ
1 жил    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
1 жил    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
1 жил    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
1 жил    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
1 жил    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
1 жил    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
1 жил    

Эзэнгүй муур, нохойг тоолно
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
1 жил    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
1 жил    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
1 жил    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
1 жил    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
1 жил    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
1 жил    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
1 жил    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
1 жил    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
1 жил    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
1 жил    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
1 жил    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
1 жил    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
1 жил    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
1 жил    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
1 жил    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
1 жил    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
1 жил    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
1 жил    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
1 жил    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.