Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2024 оны 04-р сарын 27
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Д.Янжиндулам: Эв нэгдэлгүй бол эд баялагтай ч болж чадахгүй, эрдэм боловсрол ч эзэмшиж чадахгүй, сайхан бүтээн босголт хийж ч чадахгүй

НИЙТЛЭСЭН: 2018-09-10 15:14:19
Нийгэм > Боловсрол | Сэтгэгдэл: 0

"Улаанбаатар-Герман-Монголын хамтын нөхөрлөл" ТББ-ын тэргүүн, инженер багш байсан Д.Янжиндулам гуайг Монголд ирээд байхад нь уулзаж, ярилцлаа. Тэрээр Герман улсад олон жил ажиллаж амьдарч яваа ахмад мэргэжилтэн юм.

-Янжиндулам гуай, эхлээд та өөрийнхөө талаар товч танилцуулна уу?

-Би Хөвсгөл нутгийн уугуул хүн. Инженер-багшийн мэргэжилтэй. Герман улсад инженерийн их сургууль, Монголд багшийн их сургууль төгссөн. 23 жил мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх ажилд зүтгэсэн. Улсад нийтдээ 46 жил ажиллалаа.

Сүүлийн жилд Герман улсад “Улаанбаатар-Герман-Монголын хамтын нөхөрлөл” ТББ байгуулж, тэнд үйл ажиллагаагаа явуулж байна. Манай үйл ажиллагааны гол зорилго Монгол орныхоо түүх соёлын өв, малчдын амьдрал, тэдний өдөр тутмын үйл ажиллагаа, нүүдэлчдийн соёл иргэншил зэргийг германчуудаар дамжуулан европын орнуудын ард түмэнд төдийгүй цаашлаад дэлхий дахинд танин мэдүүлж байна.

-Танай ТББ Герман улсад хэзээ байгуулагдсан юм бэ?

-2006 онд Чингис хааны 800 жилийн ойг тохиолдуулан байгуулагдсан.

 -Та Герман улсад хэдэн жил амьдарч байгаа вэ. Тэнд гэр бүлээрээ байгаа юу?

-Тиймээ, гэр бүлээрээ амьдарч байна. Би 10-н жилийн дунд сургуулиа төгсөөд 1975 онд Герман улс руу явж суралцсан. Сургуулиа төгсөөд нутагтаа ирж, үйлдвэрлэл, сургуулийн танхим, нам улсын байгууллага, төр, яам зэрэг нэлээд олон байгууллагад ажиллаж, хувь нэмрээ оруулж байсан.

-Германд амьдрал ямар байна даа. Хэчнээн монголчууд тэнд амьдардаг юм бол. Хоорондоо ажил төрөл болон бусад чиглэлээр хэр харилцаа холбоотой байдаг юм бэ?

-Герман-Монголын харилцаа түүхэн уламжлалтай. Европын орнуудтай харьцуулахад манай хоёр орон нэлээд зузаан түүхтэй. Герман руу 30 000-40 000 монгол залуучууд очиж, төрөл бүрийн сургуульд суралцаж, мөн мэргэжлийн боловсрол эзэмшин, докторын зэрэг хамгаалж сурсаар байна. Хоёр орны хамтын ажиллагаа одоог хүртэл идэвхитэй явагдаж байгаа. Одоогийн байдлаар Герман улсад 6000 орчим монголчууд амьдардаг гэж ярьдаг.

Берлин хотод 1600 орчим монголчууд байдаг. Үйлдвэр хөгжсөн Зүүн урд талын мужид монголчууд ажиллаж амьдрах нь элбэг байдаг юм. Ер нь Герман улсад амьдардаг монголчууд эх орон, аав ээж, элгэн садангийхаа төлөө гэж бодож ажилладаг. Мөн гурван сарын визтэй очоод, харлаж ажилладаг залуус хэдэн төгрөг олохоороо аав, ээж, ах дүүстэй тус дэм болж, хувь нэмэр оруулдаг юм билээ.

Миний мэдэж байгаагаар Герман улсад 10 гаруй монголчуудын ТББ-ууд байдаг. Тэд тус тусдаа үйл ажиллагаагаа явуулж, эвлэлдэн нэгдэх харилцаа, хамтын ажиллагаа тун бага байдаг. Ний нуугүй хэлэхэд, хувиа хичээсэн байдалтай ажиллацгааж байгаа ажиглагддаг юм.

-Тэр ТББ-уудыг Германы төр засаг бусад чиглэлийн байгууллагууд хэр дэмжиж ажилладаг юм бол. Жишээ нь, Герман улсад янз бүрийн аж амьдралтай монголчууд байдаг байх. Тэдэндээ тэр ТББ-ууд нь хэр тус дэм болдог юм бэ?

-ТББ-уудыг тухайн үүсгэн байгуулагч монголчууд тус бүртээ өөрсдийн санаачилгаар байгуулсан. Тэгэхдээ тэдний үйл ажиллагааг германчууд дэмжиж, оролцдог юм. Ер нь Герман улсад ТББ нь Хаант засгийн үед анх байгуулагдаж байсан түүхтэй. Тиймээс хэн нэгэн иргэн ТББ-ыг байгуулахад  олон зуун жилийн түүхтэй байгууллага гэж үздэг учир Герман улсын төр, засаг дэмжиж, хүндэтгэн тусалдаг.

-Олон жил Герман улсад амьдарч байгаа таны ажиглаж байгаагаар тэндэхийн монголчуудын аж амьдрал ямар түвшинд байдаг вэ. Ажил төрөл хэр олддог юм бол?

-Хаана ч хүмүүсийн амьдрал янз бүр байна. Тэнд амьдардаг монголчууд Герман улсын байгууллагад ажиллах, эсвэл өөрсдөө хувиараа ажил төрөл эрхлэх, нэг бол Монголынхоо компани, байгууллагын төлөөлөгч хийх зэрэг боломжийн амьдардаг нэг хэсэг бий. Мөн зарим нь сурч, боловсрохоор амьдарч байна. Нөгөө хэсэг нь Герман хүнтэй хувийн харилцаатай болох, түүнчлэн гэр бүл болж амьдардаг.

Гэхдээ ний нуугүй хэлэхэд хараар ажиллаж амьдардаг хэсэг монголчууд ч байгаа сонсогддог. Тэд амьдралд нэг их нухлагдаж, дарлагдсан зүйл байхгүй. Гэхдээ тэд хараар ажиллаж байгаа нь илрэх юм бол шууд визийг нь хурааж, нутаг буцаадаг. Германчууд монгол хүнд муу биш, монголчуудыг дээрэмдэх, дээрэлхэж хандах явдал бараг байхгүй. Тэнд амьдардаг монголчуудаа дүгнээд хэлэхэд бусдын жишгээр сайнтай, муутай ажиллаж байгаа бол зарим нь их, дээд сургуулийн багш, Институтын захирал, Олон улсын байгууллагын гишүүн гэх мэтээр сүрхий ажил эрхэлдэг.

-Уучлаарай, ингэхэд та чухам яагаад Герман улсыг зорьж, амьдрах болсон юм бэ?

-Миний хувьд Герман улсыг зорьсон гол зорилго бол хоёр улсын Засгийн газрын хоорондын хэлэлцээрийн дагуу, өөрөөр хэлбэл тэр үеийн Ардын боловсролын яамны сайдын тушаалаар ажлаа өөрчилж, хоёр орны соёлын харилцааны дагуу тэнд очиж ажиллаж эхэлсэн.

 1974 оны 10 дугаар сард БНМАУ-ын Хөдөлмөр цалин хөлсийн хороо болон БНАГУ-ын Мэргэжлийн боловсрол хэмээх төрийн нарийн бичгийн даргын газрын хооронд гэрээ хэлэлцээр тогтоож, ажлын групп байгуулахад нь би гишүүн болсон. Тэр цагаас хойш Герман улсын төр болон бүх шатны байгууллагуудтай хамтарч ажилласаар ирлээ. Ингээд 1992 оны 6 дугаар сар хүртэл албан үүргээ гүйцэтгэж дууссан.

Би Монгол улсын хөгжилтэй холбоотой янз бүрийн төсөл хэрэгжүүлэхэд идэвхитэй оролцож, ажилладаг. Жишээ нь, Монголын өнчин хүүхдийн байгууллагатай хамтарч, тэдэнд тус дэм болдог юм. Нөгөө талаар Монгол-Герман улсын бизнесмэнүүд хоорондоо ажил хэргийн холбоо тогтооход нь гар бие оролцдог. Түүнчлэн Герман улсад төрсөн монгол хүүхэд юм уу, багадаа эцэг эхээ дагаж очсон хүүхдүүд монгол хэлээ сураагүй байдаг. Зарим эцэг, эхчүүд хүүхэддээ монгол хэл сургахыг хүсэхгүй байна. Энэ бол бас сэтгэл зовоосон асуудлын нэг болж байна. Иймээс манай ТББ-ын зорилтын нэг бол тэнд байгаа монгол хүүхдүүдэд монгол хэлний анхан шатны мэдлэг олгохоор чармайн ажилладаг.

-Тэгвэл та ийм олон жил нам, төрийн ажил үүрэг гүйцэтгэж, амьдарсан ч Герман улсын иргэн болсон уу?

-Герман улсын иргэний пасспортай ч миний үйл ажиллагаа бүгд Монгол-Германы харилцааны төлөө байгаа.

-Та Монголын боловсролын салбарт олон жил ажиллажээ. Тэр үеийн боловсролын салбарын онцлогийн талаар ярьж өгнө үү?

-Социалист системийн үед би ажиллаж байсан. Тэр үед Монгол улсад социализм муугаар нөлөөлж байгаагүй. Ялангуяа боловсрол, шинжлэх ухаан, соёл, эрүүл мэндийн салбарт ахиц, дэвшилтэй ажлуудыг их хийсэн. Үүний дотроос хамгийн чухал нь үндэсний мэргэжилтэй ажилтан сайн бэлтгэсэн. Энэ салбар 1964 онд байгуулагдаж, 1984 онд 20 жилийн ойгоо тэмдэглэсэн. Тэр ойн бүх арга хэмжээний зохион байгуулалтын ажилд би гар бие оролцож байсан. Жишээ нь, “БНМАУ-д техник мэргэжлийн боловсрол” хэмээх эмхтгэлийг гаргаж хэвлүүлсэн юм.

-Монголдоо түр ирээд байгаа таны хувьд ТББ-ынхаа ямар ажил, төрөл амжуулж явна вэ?

-Энэ удаад миний ирсэн явдал олон шалтгаантай. Хамгийн нэгд, Баянгол дүүрэг Герман улсын нэгэн тосгонтой шууд хамтын ажиллагаа тогтоож 20 жилийн ой болж байна. Энэ ойд оролцохоор ирсэн. Мөн хэд хэдэн ажил хэргээр хүмүүстэй ажлын санал солилцож байна.

-Монголын боловсролын салбарын нөхцөл байдлыг та хэрхэн дүгнэж байгаа вэ. Жишээ нь, зах зээлийн нийгэмд цэцэрлэг, яслиас эхлээд төр, хувийн бүх их, дээд сургуулиудад сурахад сургалтын төлбөр их өндөр болсон?

-Герман улсад боловсролын салбарын систем өндөр хөгжсөн. Оюутан, сурагчдаас сургалтын төлбөрийг төрөөс нь шаарддаггүй. Гэхдээ Герман улсад нэг онцлог нь боловсролын хос буюу давхар системтэй. Өөрөөр хэлбэл, 10-н жилийн дунд сургууль болон гимназаа төгссөн бол заавал нэг мэргэжил эзэмшдэг. Тэгээд дараа нь их, дээд сургуульд сурч, төгсдөг шатлалтай.

Харин манай улсын боловсролын салбарын практикаас харахад бүгд л их, дээд сургууль төгссөнө гэж тэмүүлдэг. Их, дээд сургууль төгссөн залуусыг хараад байхад их хөнгөн маягаар боловсрол олж авч байна. Нөгөө талаар Монголд маш олон их, дээд сургуультай болсныг би сайн ойлгохгүй байгаа. Гэтэл мэргэжлийн сургалт бараг байхгүй болжээ. Монголд хөдөө аж, ахуй, геологи уул уурхай, төмөрзам, барилга, ахуй үйлчилгээ зэрэг бүх төрлийн улс ардын аж ахуйн чиглэлийн мэргэжилтэй хүн ховор болсон байна.

Тиймээс мэргэжлийн сургалттай ажилтан хүн байхгүй болж. Одоогийн Монголын их, дээд сургууль төгссөн нженерүүд онол ярьчихаад явж байна. Монголын инженерүүд хананд нүх гаргаж чадаж байна уу, үгүй юу. Угтаа нь инженер хүн гар нь ч , толгой нь ч ажилладаг л байх ёстой.

 -Олон жил гадаадад амьдарч байгаа та Монголдоо үе үе ирдэг гэсэн. Тэгэхээр Монголын төр, нийгмийн өнөөгийн байдлын талаар ямар бодолтой явдаг вэ. Сүүлийн жилд Монголын төрд ажиллаж байсан зарим албан хаагчид төрийн өмч хөрөнгөөс тэрбумаар нь завшиж байна. Таны бодол?

-Монгол төрийн удирдлагын системийн талд надад нэг бодол байдаг. Манай төр, засаг хариуцлагагүй ажиллаж байна. Хуулиа хэрэгжүүлдэггүй, хууль нь гууль болдог. Төр засгаас гарсан шийдвэр нь нухацтай, дэс дараалалттай явагдахгүй байдал ажиглагдах болсон. Шинэ нам төрд гарч, шинэ Засгийн газар гарахаар өмнөх Засгийн газрын үйл ажиллагааг үгүйсгэдэг. Бодлого гэдэг маш муу байна. Шууд хэлэхэд, манай монголчууд төр засаггүй болж байна. Энэ үг хатуу бөгөөд үнэн юм.

-Монголын төр, нийгэм, ард түмний амьдралын ирээдүйг та хэрхэн төсөөлж байна вэ?

-Улс орны хөгжлийг хүн л хийнэ. Гэтэл манай улс хүнээ боловсруулах ажлаа өрөөсгөл явуулж байгаа гэж би боддог. Жинхэнэ материалллаг бааз, баялгийг үйлдвэрлэдэг ажилчин анги бараг байхгүй болжээ.Түүнчлэн хот, хөдөөгийн ялгаа их байна. Хөдөөгийн хүмүүсийн амьдрал доройтсон байна.

Тиймээс хөдөөд дорвитой арга хэмжээ авахгүй байгаа учраас залуучууд хот суурин газар руу бараадах нь зөв юм. Ингэснээс болж хөдөөд хүнгүй болж, хүн амын суурьшилд тэнцвэргүй байдал үүссэн байна. Үүнээс болж ажилгүйдэл, хулгай, дээрэм гэх мэт муу муухай зүйл үүснэ. Миний хувьд Монголын төр засгаас хөдөө, орон нутгийг хөгжүүлэхэд анхаараач. Мөн мэргэжлийн ажилчин бэлтгэх, их, дээд сургуульд сурч байгаа залуусын мэдлэг боловсролыг сайжруулах асуудалд анхаараач гэж хүсэх байна.

-Баярлалаа, өөр нэмж хэлэх зүйл байна уу?

-Манай монголчуудад анхаарах гол зүйл бол эв нэгдэл юм. Эв нэгдэлгүй бол эд баялагтай ч болж чадахгүй, эрдэм боловсрол ч эзэмшиж чадахгүй, сайхан бүтээн босголт хийж ч чадахгүй. Монголчууд бид ийм байдалтай байгаад харамсаж байна. Монголчууд эв нэгдэлтэй байгаасай, бие биенээ дэмжин, дэм дэмэндээ ажиллаж амьдарч яваасай гэж хүсье.

-Зав цаг гаргаж ярилцлага өгсөн танд их баярлалаа. Таны ажилд амжилт, эрүүл энхийг хүсье.

www. ardchilal.mn  Ярилцсан Б.Баярмаа

 

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
1 жил    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
1 жил    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
1 жил    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
1 жил    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
1 жил    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
1 жил    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
1 жил    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
1 жил    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
1 жил    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
1 жил    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
1 жил    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
1 жил    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
1 жил    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
1 жил    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
1 жил    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
1 жил    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
1 жил    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
1 жил    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
1 жил    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
1 жил    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
1 жил    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
1 жил    

Алтны үнэ өсжээ
1 жил    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
1 жил    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
1 жил    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
1 жил    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
1 жил    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
1 жил    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
1 жил    

Эзэнгүй муур, нохойг тоолно
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
1 жил    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
1 жил    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
1 жил    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
1 жил    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
1 жил    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
1 жил    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
1 жил    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
1 жил    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
1 жил    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
1 жил    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
1 жил    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
1 жил    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
1 жил    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
1 жил    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
1 жил    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
1 жил    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
1 жил    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
1 жил    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
1 жил    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.