Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2024 оны 04-р сарын 26
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

МОНГОЛ ХЭЛ, УТГА ЗОХИОЛ СУДЛАЛ ЭРГЭН СЭРГЭЖ БУЙГ ОНЦЛОВ

НИЙТЛЭСЭН: 2018-08-04 18:45:50
Бусад > Номын ертөнц | Сэтгэгдэл: 0

 МУИС-ийн Монгол судлалын хүрээлэн, БНХАУ-ын Төвийн үндэстний их сургуулийн хамтран зохион байгуулж буй “Монгол хэл, утга зохиол судлал” олон улсын эрдэм шинжилгээний анхдугаар хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Уг хуралд эрдэмтэн судлаачид судалгаа шинжилгээнийхээ үр дүнг танилцуулан цаашдын чиг баримжаагаа тодорхойлсон юм.
Монгол судлалын хүрээлэнгийн захирал Д.Заяабаатар хэлэхдээ, “Монгол хэл, утга зохиол судлал зогсонги байдалтай байсан бол 2015 оноос эрчимтэй хөгжиж байна. Сүүлийн жилүүдэд төрөөс монгол судлалыг дэмжин ажиллах тодорхой арга хэмжээг авч, бид бүхэн монгол судлалыг хөгжүүлэх үйл ажиллагааг идэвхжүүлэн ажиллаж байна” хэмээн онцлов.

Хуралд Монгол, Унгар, БНСУ, БНХАУ, Польш зэрэг 9 орны 32 эрдэмтэн судлаач илтгэл тавилаа.



Монгол Улсын ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн доктор С.Энхжаргал “Монгол хэлц хэллэгийн далд утгыг тайлбарлах асуудлууд” сэдвээр илтгэл тавьсан юм. Тэрбээр илтгэлдээ, “Аливаа үндэстний хувьд соёлын элдэв зүйл, түүх зан заншлаа уламжлуулан үлдээхэд хэлний илэрхийллийн үүрэг асар их. Иймээс үндэстэн угсаатны уламжлалт соёлын агуулгыг илэрхийлсэн хэлц хэллэгийн утга санааг тайлбарлахад харь хэлтэнд төдийгүй уг соёлын мөн чанарыг үл мэдэх төрөлх хэлтэнд ч хүндрэл учирдаг. Хэлц хэллэгийн утга санааг ойлгохын тулд нүүдэлчин малчдын соёлын онцлогийг мэддэг байх шаардлага гарна. Нөгөө талаар Монгол ахуй, нүүдэлчин уламжлалт соёлоос улам бүр холдож буй энэ цаг үед хэлц хэллэгийн утга агуулгыг тайлбарлах онолын болоод хэрэглээний шаардлага урган гарч байна. Иймээс танихуйн хэл шинжлэлийн утга зүйн хүрээнд хувь хүний болоод үндэстний соёлын туршлагыг харгалзан үг хэллэгийн хэрэглээний утга буюу утгын далд бүрдүүлбэрт тулгуурлан тайлбарлах нь илүү үр дүнтэй болно” гэв. Мөн ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн доктор, профессор О.Самбуудорж, “Монгол хэлний хэлзүйн байгууллын хэв шинжийн судалгааны асуудалд” илтгэлдээ, “Хэв шинжийн судалгаа нь хэл шинжлэлийн чухал салбарын нэг боловч монгол хэлний хэлзүйн байгууллыг судлахад одоо хэр хараахан бүрэн байр сууриа эзэлж чадаагүй байна. Хэв шинжийн судалгааны зорилго нь тухайн хэлний хэлзүйн хэлбэрүүдийн задаргааг хийж тэдгээрийн үүргийг тодорхойлоход оршиж байгаа юм. Иймд монгол хэлний хэлзүйн байгууллын бүтэц үүргийг нарийн тодорхойлоход хэв шинжийн судалгаа юу юунаас чухал” хэмээн дурдав.

ХБНГУ, Тайванийн Шинжлэх Ухааны Академийн судлаач Беньямин Брозиг, “Халх аялгууны “ЮМ” сул үгийн хэрэглээний тогтолцоо” илтгэл тавьсан юм. Тэрбээр, “ЮМ гэдэг нэр үг XIV зуунд бий болсон бөгөөд хорчин халимаг гэх мэт монгол хэлний ихэнх аялгуунд энэ шатнаас цаашаа хөгжөөгүй. Халх аялуунд ЮМ нь  нэр үгийг шаардсан орчин тойронд өөрийн гэсэн утгагүй хөнгөн нэр болж хөгжөөд яваандаа хэдэн төрлийн өгүүлбэрийн эцэст хэрэглэгдэх сул үг болж шилжин, мөн асуух, хүүрнэх өгүүлбэрийн хэдэн тогтолцоонд оролцож эхэлсэн. Нөгөө талд “ч юм шиг” гэх мэт нэмэгдэн голлож адилтгасан цогцолбор “яасан сайхан юм бэ” гэх мэт харьцангуй их хэмжээг тэмдэг үгийн өгүүлэхүүнээр гайхаж хүүрнэж илэрхийлсэн цогцолборт ЮМ зайлшгүй хэрэглэгдэх хэрэгтэй байдаг” хэмээв.
 
Энэхүү хурлыг цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулах бөгөөд зөвхөн хоёр орны хүрээнд биш бусад улс орны эрдэмтэн судлаачидтай хамтран ажиллах аж.


Д.Болор-Эрдэнэ
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
1 жил    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
1 жил    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
1 жил    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
1 жил    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
1 жил    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
1 жил    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
1 жил    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
1 жил    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
1 жил    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
1 жил    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
1 жил    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
1 жил    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
1 жил    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
1 жил    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
1 жил    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
1 жил    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
1 жил    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
1 жил    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
1 жил    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
1 жил    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
1 жил    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
1 жил    

Алтны үнэ өсжээ
1 жил    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
1 жил    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
1 жил    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
1 жил    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
1 жил    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
1 жил    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
1 жил    

Эзэнгүй муур, нохойг тоолно
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
1 жил    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
1 жил    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
1 жил    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
1 жил    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
1 жил    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
1 жил    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
1 жил    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
1 жил    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
1 жил    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
1 жил    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
1 жил    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
1 жил    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
1 жил    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
1 жил    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
1 жил    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
1 жил    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
1 жил    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
1 жил    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
1 жил    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.