Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2024 оны 04-р сарын 26
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

АЛБАН ҮҮРГЭЭ ГҮЙЦЭТГЭЖ ЯВААД АМЬ ЭРСЭДСЭН ЦАГДАА НАРЫГ ДУРСАВ

НИЙТЛЭСЭН: 2018-07-17 16:57:12
Нийгэм > Нийслэл | Сэтгэгдэл: 0

Албан үүргээ гүйцэтгэж яваад амь эрсэдсэн алба хаагчдын дурсгалыг хүндэтгэх “Бид мартахгүй” өдөрлөг боллоо. Монгол Улсын цагдаагийн байгууллагын хэмжээнд 1960 оноос хойш 70 гаруй алба хаагч албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсанаас 15 нь Замын цагдаагийн алба хаагч байжээ. Тэд ихэвчлэн гэмт хэрэгтэн, согтуу жолооч, зөрчил гаргагчтай тэмцэх үедээ амь насаараа хохирсон аж.
Монголын цагдаагийн байгууллага жил бүр “Бид мартахгүй” өдөрлөгийг зохион байгуулж төр, ард түмнийхээ төлөө өргөсөн тангарагтаа үнэнч байж, гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журам, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сахиулах үүргээ гүйцэтгэж яваад амь эрсэдсэн алдартнуудынхаа гэгээн дурсгалыг хүндэтгэгдэг юм. 11 дэх жилдээ зохион байгуулж буй уг өдөрлөгт Замын цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Д.Амарсайхан, Замын цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бөхбат, албаны зөвлөлийн гишүүд, 2018 онд тус албанд шинээр томилогдсон алба хаагчид болон амь эрсэдсэн алба хаагчдын ар гэрийнхэн оролцлоо.
“Өнөөдөр Монгол Улсын цагдаагийн алба хаагчдын хувьд мартаж боломгүй өнө мөнхөд эргэн санах хүндэтгэлтэй өдөр билээ. Албан үүргээ нэр төртэй биелүүлж, мөр зэрэгцэн алхаж яваад алтан амиа алдсан дайчин гавъяат үйлстнүүдээ мэргэжил нэгтэй анд нөхөд нь дурсан мэхийн ёсолж байна. Замын цагдаагийн албаны хамт олон замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахаар төр түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, албаныхаа төлөө алтан амиа зориулсан алдартнуудынхаа ажил, үйлс, хүсэл мөрөөдлийг нь үргэлжүүлэн авч яваа гэдгээ ирэлхийлье” хэмээн Замын цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Д.Амарсайхан өдөрлөгийг нээж хэлсэн үгэндээ онцоллоо.

Албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан Д.Ганбат агсны гэргий С.Уранчимэг, “Миний хань цагдаагийн байгууллагад 21 жил ажилласан. Хууль бусаар спирт тээвэрлэж явсныг илрүүлээд зургаан сарын дараа буюу 2001 оны тавдугаар сарын 1-2 нд шилжих шөнө Хан-Уул дүүрэг дэх постод бусдын гарт онц хэрцгийгээр амиа алдсан юм. Тэгэхэд би 4-20 настай найман хүүхэдтэй үлдсэн. Бага хүүхэд маань одоо 21 нас хүрч байна. Улсаас нөхөн олговор болгож нэг удаа гурван сая төгрөг өгч, охиныг маань Цагдаагийн академид урилгаар суралцуулсан” хэмээн ярив.
Замын цагдаагийн албаны Урьдчлан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Лхагважаргал “Цагдаа ажил үүргээ гүйцэтгэхдээ бусдын эрүүл мэнд, амь насыг хамгаалахаас гадна өөрийнхөө аюулгүй байдлыг умартаж болохгүй гэх ойлголтыг нэмэгдүүлэх үүднээс 2018 онд Замын цагдаагийн албанд шинээр томилогдсон алба хаагчдыг энэхүү өдөрлөгт хамруулж байна. Амь насаа алдсан алба хаагчид ихэвчлэн согтуу жолооч, гэмт хэрэгтэн, зөрчил гаргагчтай тэмцсэнээс өөрсдөө хохирсон байдаг. Тиймээс ганцаараа ажиллаж буй алба хаагчдад анхаарч, тэдэнтэй байнгын харилцаа холбоотой байж, 24 цагийн эргүүл, постуудын шалгалтыг сайжруулан, станцаар болон гар утсаар холбогдох нөхцөлийг нэмэгдүүлснээр бид алба хаагчдаа аюулаас хамгаалж чадна” хэмээв.

Өдөрлөгийн үеэр албан үүргээ гүйцэтгэж яваад амь эрсэдсэн алба хаагдын баатарлаг гавъяаг өгүүлсэн “Бид мартахгүй” богино хэмжээний баримтат кино үзүүлж, өдөрлөгийн төгсгөлд Замын цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Д.Амарсайхан амь эрсэдсэн алба хаагчдын ар гэрийнхэнд мөнгө, эд зүйл гардууллаа.
Л.Нандиа

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
1 жил    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
1 жил    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
1 жил    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
1 жил    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
1 жил    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
1 жил    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
1 жил    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
1 жил    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
1 жил    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
1 жил    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
1 жил    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
1 жил    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
1 жил    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
1 жил    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
1 жил    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
1 жил    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
1 жил    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
1 жил    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
1 жил    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
1 жил    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
1 жил    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
1 жил    

Алтны үнэ өсжээ
1 жил    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
1 жил    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
1 жил    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
1 жил    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
1 жил    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
1 жил    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
1 жил    

Эзэнгүй муур, нохойг тоолно
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
1 жил    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
1 жил    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
1 жил    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
1 жил    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
1 жил    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
1 жил    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
1 жил    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
1 жил    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
1 жил    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
1 жил    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
1 жил    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
1 жил    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
1 жил    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
1 жил    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
1 жил    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
1 жил    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
1 жил    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
1 жил    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
1 жил    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.