Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2024 оны 04-р сарын 26
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

ТӨР, ЗАСГААС ОЙН НӨХӨРЛӨЛ, ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙГ МЭРГЭШҮҮЛЭХЭД АНХААРЧ ДЭМЖИЖ БАЙНА

НИЙТЛЭСЭН: 2018-06-20 15:54:11
Нийгэм > Нийслэл | Сэтгэгдэл: 0

Өнөөдөр эхэлсэн ой модны үйлдвэрлэл эрхлэгчдийн улсын зөвлөгөөнөөр ойгоо хамгаалахаас гадна ашиглаж эдийн засгийн эргэлтэнд оруулж ажлын байр бий болгох боломжуудын талаар хэлэлцэв.
ХХААХҮЯ, Монголын Ойчид, мод үйлдвэрлэл эрхлэгчийн холбоо хамтран зохион байгуулж буй зөвлөлгөөнд Дархан-Уул, Сэлэнгэ, Хөвсгөл, Хэнтий, Дорнод, Архангай, Булган, Завхан, Төв аймаг болон нийслэлийн ой мод үйлдвэрлэл эрхлэгчид, ойн нөхөрлөл болон төрийн болон ТББ-ын 150 орчим төлөөлөл оролцож байна. Ойн судалгаа, хөгжлийн төвийн мэдээллээр манай орны ойн сангийн ойгоор бүрхэгдсэн талбай 12.2 мянган га байгаа нь нийт нутаг дэвсгэрийн 7.8 хувьтай тэнцэж, ойн сан 140 гаруй зүйлийн мод, сөөгнөөс бүрдэж 84.7 хувийг навч, шилмүүст, 15.3 хувийг заган ой эзэлж байна. Үндэсний баялаг болсон дээрх ойн нөөцийг хамгаалахаас гадна ойгоо зүй зохистой ашиглах талаар ярилцаж буй дээрх зөвлөгөөн дээр БОАЖЯ-ны Ойн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Оюунсанаатай уулзаж зарим зүйлийг тодруулав.

-Ойн нөхөрлөл, мод үйлдвэрлэл эрхлэгчдийг төр, засгаас хэрхэн дэмжиж байна вэ?
-Нөхөрлөлүүдийг анх ойг эзэнтэй байлгаж, харж хандах зорилгоор иргэд сайн дурын үндсэн дээр нэгдэн байгуулсан юм. Одоогоор ойг цэвэрлэж, тодорхой хэмжээний ашиг гаргах тал дээр ажиллаж байна. Төр, засгаас энэ тал дээр ойг ашиглаад хамгаалах гэдэг бодлого барьж байгаа. Дэмжлэгийн хувьд нөхөрлөлүүд мэргэжлийн бус байгууллага байдаг учир бид тухайн нөхөрлөлийн гишүүдийг мэргэшүүлэх, ойн чиглэлээр сургах тал дээр анхаардаг. Ер нь ойн нөхөрлөлүүд тодорхой хэмжээгээр чадавхжаад ирсэн нөхцөлд дараагийн шатны мэргэжлийн байгууллагын хэлбэр рүү шилжих бололцоо манайд нээлттэй бий. Яамны зүгээс мэргэжлийн үйл ажиллагааны зөвшөөрөл өгье гэхээр ойн нөхөрлөлүүд тийм шууд үйл ажиллагаа явуулахад хараахан бэлэн болоогүй байгаа тул НҮБ-ын ХХААБ-тай хамтраад эхний ээлжинд ойн нөхөрлөлүүдийг чадал, чадамж, бололцоо боломж, хүн, хүчний нөөцөөр нь ангилж байна. Ингэж байж бид нөхөрлөлүүдийн эрхзүйн талын бодлогоо тодорхойлно, нөхөрлөлүүдийн байдал ч ил харагдана.
Ойгоос гарах ашгийн тухайд нэг жишээ хэлэхэд БОАЖЯ-ны захиалга, АХБ, Ядуурлыг бууруулах Японы сангийн санхүүжилтээр манай улсад хэрэгжиж буй “Ойн тогтвортой менежментийг хэрэгжүүлж, нутгийн иргэдийн амьжиргааг дэмжих нь” төсөл гэхэд ойн нөхөрлөлүүдийн үйл ажиллагааны чадавхийг сайжруулах, тэднийг зөвхөн ой хамгаалж зүй зохистой ашиглуулахаас гадна нөхөрлөлүүдийн хэмжээнд модон бүтээгдэхүүн хийж үйлдвэрлэл явуулж амьжиргаагаа дээшлүүлэх, ийм техник, технологи сургаж ажил хөдөлмөр эрхлүүлж байна. Нөхөрлөлийн гишүүд унанг модоо цэвэрлэх эрхтэй болж, улмаар үмхэрч хатсан модыг түлш болгон уурын зууханд нийлүүлэх, ёзоор модоор дээврийн хавтан хийх, ойгоосоо жимс жимсгэнэ түүж боловсруулан чанамал хийж борлуулах зэргээр ажиллаж бүр хоршооны хэлбэрт шилжин нэгдэж байна. Энэ нь төслийн зүгээс ойн нөхөрлөлийн гишүүдэд байгалийн дагалдах баялгийг ашиглах, мод бэлтгэх, технологид сургах зэрэг сургалтууд явуулсны үр дүн юм.
-Манай улс ойгоо яаж хамгаалж байна вэ. Хамгийн ойрын жишээ гэхэд Тэрэлжийн ой хорхой шавьжинд идэгдээд харлаж байна? 
-Улсын хэмжээнд жилдээ бид хортон шавжтай тэмцэж хамгаалах ёстой ойн тал хувьд нь ч хүрч ажиллаж чадахгүй байна. Нийт ой болохоо байгаад хамгаалахад хүрсэн гэж үзвэл тийм биш, энэ бол харьцангуй ойлголт. Өнгөрсөн оны байдлаар 15 аймгийн 40 гаруй сумыг хамарсан 500 мянган га талбайд шавжны хөнөөлийн голомт үүсч байсан. Энэ жил дээрх талбайн 218 мянган га-д л устгал хийхээр төлөвлөгдөөд явж байна. Бүрэн хийж чадахгүй байгаа нь техник технологи, хөрөнгө санхүүгийн бололцоо, хүн хүчний дутагдалтай холбоотой. Тэрэлжийн ойн тухайд цацсан хорны сонголт дээр маргаантай зүйл гарсныг нягтлаж, ер нь хорны нөлөөлөл, үйлчлэл дээр энэ зун яамнаас судалгаа хийж байгаа. Хорны нөлөөлөл тухайн ойн хэм шинж, талбайн хэмжээ, түвшингээс хамаараад байгаа тал бий.
Тодруулга: Манай улс мод, модон материалын хэрэгцээний 45 орчим хувийг ойгоо ашиглан дотоодын үйлдвэрлэлээр хангаж, энэ салбарт 400 гаруй ААН, 6000 орчим хүн ажиллаж, жилд 220 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн гаргадаг байна
Б.Болд
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
1 жил    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
1 жил    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
1 жил    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
1 жил    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
1 жил    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
1 жил    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
1 жил    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
1 жил    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
1 жил    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
1 жил    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
1 жил    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
1 жил    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
1 жил    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
1 жил    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
1 жил    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
1 жил    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
1 жил    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
1 жил    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
1 жил    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
1 жил    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
1 жил    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
1 жил    

Алтны үнэ өсжээ
1 жил    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
1 жил    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
1 жил    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
1 жил    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
1 жил    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
1 жил    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
1 жил    

Эзэнгүй муур, нохойг тоолно
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
1 жил    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
1 жил    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
1 жил    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
1 жил    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
1 жил    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
1 жил    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
1 жил    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
1 жил    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
1 жил    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
1 жил    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
1 жил    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
1 жил    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
1 жил    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
1 жил    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
1 жил    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
1 жил    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
1 жил    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
1 жил    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
1 жил    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.