БАРИЛГЫН ЧИГЛЭЛЭЭР ТӨГСӨГЧДИЙН 70 ХУВЬ НЬ АЖЛЫН БАЙРААР ХАНГАГДДАГ
Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудын үйл ажиллагаа, шилдэг бүтээлийг олон нийтэд танилцуулах, мэргэжилтэй ажилтны ур чадварыг сурталчлах, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвөлгөө өгөх зорилго бүхий “Мэргэжил бүхэн сайхан” өдөрлөг өнөөдөр Сүхбаатарын талбайд боллоо.
“Мэргэжлийн боловсрол сургалт-Ажилсаг Монгол” Үндэсний зөвлөлгөөний хүрээнд болж буй өдөрлөгт МСҮТ-ийн 85 байгууллага, 16 ажил олгогч аж ахуй нэгж оролцов. Өнөөдрийн байдлаар Улсын хэмжээнд 85 МСҮТ-д 192 мэргэжлээр 36 мянган оюутан сурч байна. Энэ салбарыг төгсөгчид эдийн засаг, нийгмийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулдаг баялаг бүтээгчид тул цаашид сургалтын чанарыг шинэ шатанд хүргэх зорилгоор төрөөс бодлогын арга хэмжээ авч хэрэгжүүлж байгааг ХНХ-ын дэд сайд С.Мөнгөнчимэг онцлов.
Энэ үеэр МСҮТ-ийн багш, төгсөгч, ажил олгогчдоос сэтгэгдлийг нь сонов.
Барилгын политехник коллежийн өрөг угсралтын багш Л.Эрдэнэчулуун, “Мэргэжлийн боловсрол эзэмшсэн залуус ажлын байртай болох боломж өндөр байдаг. Тухайлбал, барилгын чиглэлээр төгсөгчдийн 70 хувь нь ажлын байраар хангагддаг. Мөн манай улсын баг өнгөрсөн онд Дэлхийн ур чадварын тэмцээний 6 төрөлд амжилттай оролцсон. Түншлэгч байгууллагуудын зүгээс энэ тэмцээнд амжилт үзүүлсэн мэргэжилтнүүдийг шууд ажлын байраар хангах боломжийг олгодог” гэлээ.
Мөн тус сургуулийн төгсөгч Ц.Мягмарсүрэн, “Би 2014 онд барилга угсралтын чиглэлээр сурч төгссөн. Энэ хугацаанд Арабын нэгдсэн Эмират улсад болсон Дэлхийн ур чадварын тэмцээнд амжилттай оролцсон. Одоо “Хурд групп” компанид ажиллаж байна. Өөрийнхөө хүссэн мэргэжлээр сурч цаашид хөгжүүлснээр ажилтад хүрэх боломжтой" гэв.
“Бэст буйдан” компанийн ерөнхий захирал Ү.Батбаяр, “Манай компани “Монголын ур чадвар тэмцээн”-ийг ивээн тэтгэж, өнөөлөр 8 мэргэжлээр нээлттэй ажлын байр зарласан. Техник, технологи хурдацтай хөгжиж буй энэ цаг үед өндөр ур чадвартай мэргэжилтэн бэлтгэх хэрэгцээ гарч байна. Урьд нь бид компани дотроо ажилтнаа бэлтгэдэг байсан. Одоо МСҮТ-үүдтэй хамтарч залуу үеийнхнийг мэргэжилтэй болгох, чадавхжуулах зэргээр дэмжин ажиллаж байна” хэмээв.
Өдөрлөгийн үеэр “Монгол ур чадвар 2018 тэмцээн”-ийг гагнуур, оёдол, барилга угсралт зэрэг 8 мэргэжлээр зохион байгуулж, шилдгүүдийг тодруулаа. Уг тэмцээнд тэргүүн байр эзэлсэн оролцогчид Мэргэжлийн боловсролын суралцагч, төгсөгчдийн олимп болох “Дэлхийн ур чадвар 2019” тэмцээнд оролцох боломжтой болох юм. Манай улс ирэх онд уг тэмцээнд 3 дахь жилдээ оролцоно.
О.Болорцэцэг
Гэрэл зургийг Б.Чадраабал
Таны ямар жилтэй вэ? Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно. |
||||
СЭТГЭГДЭЛ
C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
Алтны үнэ өсжээ
Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
Эзэнгүй муур, нохойг тоолно
Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.