Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2024 оны 04-р сарын 27
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

ЭЛСЛЭЭ ТӨГСЛӨӨ ДАРАА НЬ...

НИЙТЛЭСЭН: 2018-06-19 16:11:54
Нийгэм > Боловсрол | Сэтгэгдэл: 0

Хаврыг хамгийн өргөн хүрээнд мэдрүүлдэг нийгмийн чанартай нэгэн зүйл элсэлтийн ерөнхий шалгалт (ЭЕШ) болоод уджээ. Энэ хавар ерөнхий боловсролын сургууль төгссөн 43846 хүүхэд ЭЕШ орохоор бүртгүүлжээ. Их, дээд сургуульд орно. Тэдний 32235 хүүхэд математикийн шалгалт өгөх гэнэ. Тэгвэл ням гаригт орон даяар матметикийн шалгалт авлаа. Улсын хэмжээнд яг хэдэн хүүхэд орсон, тэд ямар дүн авсан талын мэдээлэл нэгтгэгдэж олон нийтэд зарлагдаагүй байна. Ер нь  бүртгүүлсэн дөрвөн хүүхдийн  гурав нь математикийн шалгалт өгнө гэж ойлгож болох бололтой. Математик гэдэг  инженер мэргэжлийн суурь нь болдог. Энэ өнцгөөс харвал Монгол инженерүүд бүл нэмж, улам олуулаа болох  биз ээ.

Улсын хэмжээнд анх 1969 онд конкурс нэртэй элсэлтийн шалгалтын эхний хуудас нээгдсэн  юм билээ. Шалгалтад орсон 10 дугаар анги төгсөгчид авсан онооныхоо дарааллаар орох сургууль, эзэмших мэргэжил сонгох тогтолцоо ингэж бий болжээ. Элсэлтийн шалгалтын эргэн тойронд  жил бүр, олон янзын үйл явдал болж байсан нь нууц биш. Энэ таалар нэг хүн, нэг янзын зүйл ярина. Тэр бүхнийг энд дурьдвал далай болно. Тэр бүхнийг хэн яаж тайлбарлахыг тухайн үйл явдлын  гэрч  хувь хүн таньд үлдээлээ. Харин нийтийг хамарсан эргэлтийн шинжтэй  үзэгдэл бас гарч байсан байна.

Төр засгийн удирдлага тодорхой хүрээнд 1970-аад оны төгсгөл рүү салбар салбарын боловсон хүчин, түүний бүтцийн талаар ярилцажээ. Гэтэл  гадаад харилцааны салбарт нэг угсааныхан давамгайлах шинж тэмдэг илэрсэн гэх. Бүр тухайн үеийн өндөр албан тушаалтны таван хүүхэд энэ чигэлээр мэргэжил эзэмшсэн буюу бэлтгэгдэж байгаа нь тодорхой болсон гэнэ. Тухайн салбарт алдагсан орон зайг тэнцвэржүүлэх гарц хайж, үр дүнд 1980-аад оноос   10 төгсөгчдийн дунд судалгаа хийн  нэр бүхий онц сурлагтнуудыг энэ чиглэлийн шалгалт өгүүлэн гадаад харилцааны мэргэжилтэн бэлтгэдэг сургуульд элсүүлж  “цус” сэлбэсэн байх жишээтэй. Энэ үйл явдлын оролцогчид өнөөдөр   салбарынхаа том мэргэжилтнүүд сайд, дарга болсон  гэдэг.

Мэдээлэлд ойр байгаа хэсэг нь сургууль, мэргэжлийг сорчлон авдаг байсан 40-өөд жилийн өмнөх бусармаг үйлдлийг энэ маягаар тэнцвэржүүлж  алдааг нь засаж байсан байна. Харин бидний  амьдарч байгаа өнөө цагт сургалтын салбарт ямар нэг тэнцвэргүй байдал үүсэж байгаа талаар их ярьдаг. Харин яаж өөрчлөн тэнцвэржүүлэв гэдэг талаар ямар нэг  шийдвэр гарсангүй.  Алдаа сургалтын салбарт гараагүй юм болов  уу?

Энэ асуултад хариулахын тулд ЭЕШ талаар авч үзье. Нийт төгсөгчдийн 87 хувь нь  Их, дээд сургуульд орох элсэлтийн шалгалт өгнө. Дараа нь  Их, дээд сургуульд тэд орно. Өнөө цагийн  ханш энэ.  Хэзээ хэн, яаж засах нь   бүрхэг “ чөтгөр”-ийн тойрогт энэ салбар  орчихлоо. Гарах гарцыг нь хэлэхгүйч зарим судлаачид элсэлт, төгсөлтийг тойрсон эл үзэгдлийг “нийгмийн гаж үзэгдэл” гэж нэрлэсэн байна.  Нэрлэх, шүүмжлэх   нэг хэрэг. Түүний цаана судлан шийдвэрлэнэ гэж том ажил бий. Ийм явдал харамсалтай нь өнгөрсөн хугацаанд энэ салбарын хүрээнд болсонгүй.Их, дээд сургуульд орох гэж  хүүхдүүд нэг нь нөгөөгөө даган хошуурна.  Эцэг, эх тэдний аяыг дагна, төлбөрийг нь төлөөд ямар нэг сургуульд оруулна. Түүнээс гадна ажил хийж төлбөрөө олдог оюутны  тоо нэмэгдсэн гэнэ. Энэ бол сайн жишиг ээ.

Их, дээд сургууль төгсч байгаа оюутнуудын 80 хувь нь дахин суралцана гэж хариулсан тухай албан бус судалгаа байдаг аж. Нөгөө талаар  Их, дээд сургууль төгсөгчид ажлын байрны шаардлага хангахгүй байна гэсэн шүүмжлэл байнга гардаг. Энэ байр суурин дээрээс харвал  Их, дээд сургуулиуд ерөнхий мэдлэг олгох дунд сургууль. Харин дунд сургууль  баг сургуулийн хэмжээнд очиж сургалтын салбарт гажуудал үүссэн нь үнэн юм  биш үү. Их, дээд сургууль хүүрдэд мэдлэг боловсрол олгож байгаа нь сайн хэрэг. Харин мэргэжил олгохгүй, мэрэгшүүлж чадахгүй байгаа нь  тэдний үйл ажилгаа доголдож гажуудсантай холбоотой болов уу.

Ингэхэд өнөөдөр өргөн мэдлэг, өндөр мэргэшилтэй, чинээлэг Монгол хүн бий болгох үүрэг хэнд ногдож байна.  Их, дээд сургуульд уу,  төр засагт уу, эцэг, эхэд  үү.  Их, дээд сургуульд элслээ, төгслөө дараа нь ажилгүй шинэ хүн, шинэ үе хүрээгээ тэлнэ. Сургалтаас гарч байгаа ерөнхий үр дүн,  харагдах  дүр төрх яг одоо ийм байна. Үүнээс гарах гарц   энэ салбарт байхгүй гэж үү. Энэ асуултад хэн хариулах вэ. Түүний мэлмийд энхүү бичлэгийг  зориулав.   Г. Эрдэнэбат
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
1 жил    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
1 жил    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
1 жил    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
1 жил    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
1 жил    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
1 жил    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
1 жил    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
1 жил    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
1 жил    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
1 жил    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
1 жил    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
1 жил    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
1 жил    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
1 жил    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
1 жил    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
1 жил    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
1 жил    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
1 жил    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
1 жил    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
1 жил    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
1 жил    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
1 жил    

Алтны үнэ өсжээ
1 жил    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
1 жил    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
1 жил    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
1 жил    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
1 жил    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
1 жил    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
1 жил    

Эзэнгүй муур, нохойг тоолно
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
1 жил    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
1 жил    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
1 жил    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
1 жил    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
1 жил    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
1 жил    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
1 жил    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
1 жил    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
1 жил    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
1 жил    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
1 жил    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
1 жил    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
1 жил    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
1 жил    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
1 жил    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
1 жил    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
1 жил    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
1 жил    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
1 жил    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.