Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2024 оны 04-р сарын 26
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

НИЙТЭЭР ДАГАЖ МӨРДӨХ “МОНГОЛ ХЭЛНИЙ ЗӨВ БИЧИХ ДҮРМИЙН ЖУРАМЛАСАН ТОЛЬ”-ИЙГ ТАНИЛЦУУЛАВ

НИЙТЛЭСЭН: 2018-06-19 13:57:28
Нийгэм > Боловсрол | Сэтгэгдэл: 0

Монгол хэлэнд хамгийн өргөн хэрэглэгддэг 38 мянган толгой үгийг багтаасан “Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь”-ийн нээлт өнөөдөр Төрийн ордонд боллоо.

Монгол Улс 1946 оноос крилл бичгийг албан ёсоор хэрэглэж эхэлснээр шинэ үсгийн хэрэглээ, соёл нэвтэрсэн ч зөв бичих дүрмийг журамлах асуудал хоцорч байгааг Ерөнхийлөгч Х.Баттулга толь бичгийн нээлтийн үеэр онцлов.

Тэрбээр, “1983 онд академич Ц.Дамдинсүрэн, Б.Осор нар 18 мянган толгой үгийг журамласан “Монгол үсгийн дүрмийн толь”-ийг бүтээсэн. Үүнээс хойш 35 жил өнгөрсөн ч уг толь бичигт тусгаагүй, журамлаагүй үг олон байна. Үсгийн дүрэм ямар байвал зохилтой талаар дурын хүн зааж, зарим үсгийг хасах талаар уриалах үзэгдэл ч гарах боллоо. Энэ нь цахим сүлжээгээр дамжин улам бүр даамжирч байна. Хүн бүрийн санаа, үзэл бодлыг харгалзан үзнэ гэвэл зөв бичих дүрмийн тол хэзээ ч бүрэн дуусахгүй төдийгүй маргаан үргэлжилсээр байх болно. Хэл бол хэн нэгний хүсэл сонирхол, үзэл бодлоос хамааралгүйгээр улс даяараа нэгэн дүрмээр жигдрэх ёстой юм. Монгол хэлний зөв бичих дүрэм бол Үндсэн хууль адил заавал дагаж мөрдөх баримт. Тиймээс энэхүү толь бичгийг өнөөдрөөс эхлэн Монгол Улсын нийт иргэд, төрийн албан хаагч, эрдэмтэн судлаачид, сонин, хэвлэлийнхэн үйл ажиллагаандаа мөрдлөг болгох учиртай” хэмээв.

Аливаа улс төрийн эв нэгдэл нь бичиг соёлоос эхэлдэг байх ёстой хэмээн Хэлний бодлогын зөвлөлийн дарга, Шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн, доктор, профессор, Ардын багш С.Дулам онцлов. Ажлын хэсгийн журамласан 38 мянган толгой үгийг нэр, үйл үгээр хувиргасан тохиолдолд хамгийн багадаа 200 сая болох бөгөөд энэ хэмжээний толь бүтээх боломжгүй гэдгийг мөн дурьдсан юм.

Энэхүү толийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн Ажлын албаны дарга, доктрант Н.Нарангэрэл, Хэлбичгийн шинжлэх ухааны доктор, профессор Л.Болд, М.Базаррагчаа, Ардын багш Ц.Өнөрбаян, Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн “Хүмүүн бичиг” сонины эрхлэгч, Хэлбичгийн ухааны магистр Б.Элбэгзаяа нарын 28 хүний бүрэлдэхүүнтэй баг боловсруулсан байна. Толийг боловсруулахад хоёр жилийн хугацаа зарцуулсан бөгөөд дээрх ажлын хэсэг Монгол Улсын 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэгт судалгаа явуулж, хамгийн их хэрэглэгддэг 38 мянган үгийг сонгон журамлажээ.  Мөн дохионы хэлний цагаан толгой, ургамал амьтан, хуучирсан үг, шашны үг хэллэг зэргийг багтааснаас гадна ГХЯ-тай хамтран дипломат харилцаатай улс орнуудын нэр, тэдгээрийн нийслэлийн нэр, өргөн хэрэглэдэг 1000 гадаад үгийг оруулжээ. Ажлын хэсгийн гишүүд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд 60 удаа, техникийн хэсэг 110 удаа хуралдаж, нийслэл, аймгуудын 7000 мянга гаруй Монгол хэл, уран зохиолын багш нарын саналыг авч, тусгасан байна.

Толь бичгийг Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн энэ сарын 06-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор баталж, нийтээр дагаж мөрдөхөөр болжээ. Энэхүү толь бичгийг https://president.mn болон http://toli.gov.mn цахим хуудсаас татан авч ашиглах бүрэн боломжтой аж. Мөн толь бичгийг бүх ерөнхий боловсролын болон их, дээд сургууль, яам, тамгын газруудад хүргүүлэх юм.
 
Ч.Ариунболд
Гэрэл зургийг Б.Чадраабал
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
1 жил    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
1 жил    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
1 жил    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
1 жил    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
1 жил    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
1 жил    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
1 жил    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
1 жил    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
1 жил    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
1 жил    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
1 жил    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
1 жил    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
1 жил    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
1 жил    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
1 жил    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
1 жил    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
1 жил    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
1 жил    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
1 жил    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
1 жил    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
1 жил    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
1 жил    

Алтны үнэ өсжээ
1 жил    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
1 жил    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
1 жил    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
1 жил    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
1 жил    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
1 жил    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
1 жил    

Эзэнгүй муур, нохойг тоолно
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
1 жил    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
1 жил    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
1 жил    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
1 жил    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
1 жил    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
1 жил    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
1 жил    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
1 жил    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
1 жил    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
1 жил    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
1 жил    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
1 жил    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
1 жил    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
1 жил    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
1 жил    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
1 жил    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
1 жил    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
1 жил    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
1 жил    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.