Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2024 оны 04-р сарын 27
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

УИХ-ЫН ДЭД ДАРГА Л.ЭНХ-АМГАЛАН ТЭРГҮҮТЭЙ ПАРЛАМЕНТЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ЯПОН УЛСАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙВ

НИЙТЛЭСЭН: 2018-06-09 13:00:23
Улс төр > УИХ дарга | Сэтгэгдэл: 0

Монгол Улсын Их Хурлын дэд дарга, Улсын Их Хурал дахь Монгол-Японы парламентын бүлгийн дэд дарга Л.Энх-Амгалан тэргүүтэй Монголын парламентын төлөөлөгчид 2018 оны 6 дугаар сарын 3-наас 6-ны өдрүүдэд Япон Улсад ажлын айлчлал хийлээ. Айлчлалын бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн М.Билэгт, Б.Ундармаа, Д.Ганболд нар багтаж, Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Т.Оошима, дэд дарга Х.Акамацү, Японы парламентын Төлөөлөгчдийн гишүүн, Япон-Монголын парламентын бүлгийн дарга М.Хаяаши, Зөвлөхүүдийн танхимын дэд дарга А.Гунжи, Зөвлөхүүдийн танхимын гишүүн М.Ямазаки, Япон Улсын Гадаад хэргийн дэд сайд С.Окамото нартай ажил хэргийн уулзалтууд хийлээ.
 
Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Т.Оошима, дэд дарга Х.Акамацү нартай хийсэн уулзалтаар хоёр орны Стратегийн түншлэлийг 2017-2021 онд хөгжүүлэх Дунд хугацааны хөтөлбөрийг бүх салбарт үр дүнтэй хэрэгжүүлэх, дан ганц уул уурхайгаар бус хөдөө аж ахуй аялал жуулчлал, мэдээллийн технологийн салбарын хүрээг тэлэх, Монгол инженерүүдийг үе шаттай бэлтгэх , одоо хэрэгжиж байгаа Монголын 1000 инженер сургах хөтөлбөрт эхний 200 оюутан хамрагдаад амжилттай суралцаж байгааг онцолж байлаа.
 
Монголын парламентын төлөөлөгчдийн зүгээс Японд гаргах экспортын хэмжээг өсгөх талаар анхаарч ажиллах, хоёр орны парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлж, парламентын ажлын алба, Тамгын газрын ажилтнуудыг харилцан солилцох, туршлага судлуулах талаар хамтран ажиллах саналуудыг тавилаа.
 
Өнөөдрийн байдлаар манай улсад Япон Улсаас худалдаа, эдийн засгийн салбарт 262 сая ам.долларын санхүүжилт хийгдсэнээс тал хувь нь худалдаа, нийтийн хоолны салбарын, үлдсэн хувийг нь банк, санхүү, аялал жуулчлал, барилга, мэдээллийн технологийн салбарын хөрөнгө оруулалт эзэлдэг. 2017 оны жилийн эцсийн байдлаар Японы худалдааны гүйцэтгэл 377,9 сая ам.доллар байхад манай экспорт дөнгөж 14,8 сая ам.доллар байгаа нь хангалтгүй үзүүлэлт тул бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэх шаардлагатайг хөндөж ярилцлаа.
 
Мөн Япон Улсаас Монгол Улсад олгосон зээлийн үр дүнгийн талаар хоёр тал харилцан ярилцаж, үр өгөөжийг сайжруулах талаар санал солилцов. Монгол Улсын төсвийн нөхцөл байдлыг шинэчлэн сайжруулах, эдийн засгийг тогтворжуулах чиглэлээр Монгол Улсын Засгийн газраас авч буй арга хэмжээг Япон Улсын Засгийн газар дэмжиж, Олон улсын валютын сан, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкны голлох оролцоотой олон улсын дэмжлэгийн хүрээнд гурван жилийн хугацаанд 850 сая ам.доллар хүртэлх санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр гэрээ хийгдсэн. Энэхүү дэмжлэгийн эхний ээлжийн 280 сая ам.долларын санхүүжилт нь монгол төгрөгөөр ойролцоогоор 700 тэрбум орчим төгрөг бөгөөд Монгол Улсын тулгамдаж буй санхүүгийн бэрхшээлийг даван туулахад ихээхэн хувь нэмэр оруулсан гэж хоёр орны эдийн засгийн шинжээчид дүгнээд байна. 
 
Зээлийн үндсэн шаардлага нь Монгол Улсын Засгийн газраас төсвийн сахилга батаа сайтар хангах, Япон Улсын Засгийн газраас үзүүлэх санхүүгийн дэмжлэгийг хамгийн үр өгөөжтэйгээр ашиглах, мөн “Макро эдийн засгийн тогтвортой удирдлагыг хангах”, “Нийгмийн эмзэг бүлэгт үзүүлэх дэмжлэгийг нэмэгдүүлэх”, “Эдийн засгийн өсөлтийг дэмжих” гэсэн үндсэн гурван шинэчлэлт хийгдэх зорилтын хүрээнд зарцуулагдсан. Үүний үр дүнд Монголын эдийн засагт нааштай үзүүлэлт гарч, төсвийн хувьд хөл дээрээ босох эхлэл тавигдсан гэж үзэж байна. Тиймээс Монгол Улсын Их Хурлынын дэд даргын зүгээс  дээрх зээлийн дараагийн ээлжийн 150 сая ам.долларын зээлийн асуудлыг түргэтгэх санал тавилаа. 

Хоёр тал Монгол Улс нь дан ганц уул уурхайд түшиглэн хөгжих бус олон тулгуурт эдийн засгийг хөгжүүлэх, тэр дундаа аялал жуулчлал, хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах тал дээр санал нэгдлээ. Япон Улсаас аялал жуулчлал хийх хүсэлтэй иргэдийн тоо өсч байгаа хэдий ч нислэгийн тоо цөөн, Японы аялал жуулчлалын компаниудын саналыг хүлээж авдаггүй гэсэн гомдол байдаг, мөн Японы Улсын Засгийн газрын хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа  Хөшгийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудлыг 2019 онд бүрэн ашиглалтад оруулбал Японоос Монголыг зорих жуулчдын тоо эрс өсч, хүчин чадал нэмэгдэнэ гэж тооцож байгааг Японы тал онцоллоо. Түүнчлэн Япон Улсаас Монголд хамгийн амжилттай хэрэгжиж байгаа хөтөлбөрүүдээс Жайка олон улсын байгууллагын “Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх” хөтөлбөрийг нэрлэдэг. Монголын баялаг бүтээгчид Япон Улсад бизнес эрхлэх боломж нээлттэй, үүний жишээ бол Ибараки мужид Монголын компани чацаргана тарих, цаашлаад монгол чацарганаар эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж Японы хэрэглэгчдэд хүргэх төслийг амжилттай хэрэгжүүлж байгааг онцолж байв.

Монгол Улсын Их Хурлын дэд дарга, УИХ дахь Монгол-Японы парламентын бүлгийн дэд дарга Л.Энх-Амгалангийн Япон Улсад хийсэн ажлын айлчлал, Японы парламентын хоёр танхимын удирдлагууд, Гадаад хэргийн дэд сайд нартай хийсэн ажил хэргийн уулзалтууд нь хоёр орны парламентын хамтын ажиллагаа, хоёр орны улс төр, бизнес, эдийн засгийн хамтын ажиллагааны гэрээг эрчимжүүлэхэд чиглэсэн ажил хэрэгч айлчлал боллоо.
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
1 жил    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
1 жил    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
1 жил    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
1 жил    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
1 жил    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
1 жил    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
1 жил    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
1 жил    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
1 жил    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
1 жил    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
1 жил    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
1 жил    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
1 жил    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
1 жил    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
1 жил    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
1 жил    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
1 жил    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
1 жил    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
1 жил    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
1 жил    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
1 жил    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
1 жил    

Алтны үнэ өсжээ
1 жил    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
1 жил    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
1 жил    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
1 жил    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
1 жил    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
1 жил    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
1 жил    

Эзэнгүй муур, нохойг тоолно
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
1 жил    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
1 жил    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
1 жил    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
1 жил    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
1 жил    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
1 жил    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
1 жил    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
1 жил    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
1 жил    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
1 жил    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
1 жил    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
1 жил    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
1 жил    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
1 жил    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
1 жил    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
1 жил    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
1 жил    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
1 жил    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
1 жил    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.