Монгол хүний халуун сэтгэл хөрөх ёсгүй
“Би шар сонин авдаггүй. Яагаад гэвэл гэрийн маань агаар бохирдоно” гэж Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч Б.Догмид гуай өгүүлж байсан нь санаанд буулаа. Түүн шиг би хувьдаа мэдээллийн сайтуудын сэтгэгдлийг уншдаггүй. Бөөн гүтгэлэг, доромжлол, хараал зүхэл, үзэн ядалт, өдөөн хатгалт, утгагүй турхиралт, нус цэр уртаас урт хөвөрдөг учраас тэр л дээ. Нэг ёсондоо цахим мэдээллийг дагаад олдмол гаж дон нэгэнт бий болжээ. Бусдыг аль муу муухай үгээр харааж, доромжилж байж сэтгэлийн таашаал авдаг хар сүүдэр дагаад үүсчихлээ. Хатуухан хэлэхэд цахим алуурчид хэдийнэ бий болчихоод нийгмийн сэтгэлзүйг бохирлоод удлаа. Амжилт дүүрэн явж байгаагаа, эсвэл жаахан хазайсан нэгнийгээ адгийн муу үгээр булж байгаадаа сэтгэл нь огт зовдоггүй нь харамсалтай бөгөөд эмгэнэлтэй. Амьдрал баян. Хэнд ч юу ч тохиолдож болно. Нэг өдөр дээшээ цойлж байхад, уруудах өдөр ч бий. Угаасаа нийгмийн мөн чанар байгалийн хуультай адилхан юм. Өнөөдөр бороо орж байхад маргааш нар гарч солонго татна. Өглөө нь цэлмэг тэнгэр мэлтийж байхад үдэш нь цасан шуурга тавьж газар тэнгэр нийлнэ. Харин маргааш дахиад цэлмэг өдөр угтана. Гэтэл бид яагаад борооны дараах солонгыг, шуурганы дараах цэлмэг тэнгэрийг харж чадахаа больчихов оо? Яагаад хүний сайн чанарыг нь дэвсэлж, сул талыг нь дөвийлгөнө вэ?
Хүнд нэр төрөөс нь эрхэм зүйл байдаггүй учраас л “Нэр хугарахаар яс хугар” гэж монголчууд эрт үеэс захиж, сургаж иржээ. Бусдын нэр төр таны л нэр төртэй яг адилхан эмзэг, нандин үнэт эрдэнэ. Өөртөө дэндүү хайртай хэрнээ өрөөл бусдын, тэр тусмаа элэг нэгт монголчуудынхаа хамгийн эрхэм дээд үнэт зүйл болсон алдар нэрийг нь гутаахаа юман чинээнд тоохгүй байгаа нь зүгээр л аймшиг. Огт хараагүй, танихгүй, ганц үг сольж үзээгүй хүнийг газар доогуур ортол нь доромжлохдоо, мууг нь үзэх гэж улайран зүтгэхдээ үг чинь эвлэж, хуруу гар чинь хөдөлж, зүрх сэтгэл чинь зовохгүй байгаад эмгэнэл илэрхийлье. “ Хэрэв намайг, хайртай хүмүүсийг маань даанч бохир үгээр доромжлон гутаавал би ямар байдалд орох бол?” гэж ганц удаа ч бодож үзсэн үү?
Хоригдож буй экс Ерөнхий сайдын бие огцом муудаж, эмч нарын дүгнэлтээр 2 дугаар эмнэлэгт хүргэгджээ. Аргагүй анхаарал татсан асуудал учраас зарим нэг сайтын сэтгэгдлүүдийг харлаа. Цочлоо, бухимдлаа, бас харамслаа. Шорондоо үх л гэнэ. Ард түмний баялгийг цөлмөсөн луйварчин ингэж зовохдоо таарна л гэнэ. Бүр их зовоосой л гэнэ. Цаазлая, дүүжлэё...гэх зэрэг хэлэх хэлэхгүй үгээр “ерөөж”
Насанд хүрч, ухаан бодол нь төлөвшсөн хэрнээ аливаа асуудалд уян хатан, ухаалаг, ул суурьтай,буурьтай хандаж чадахгүй байгаагийн бурууг ямар хүчин зүйлтэй холбож үзвэл дээр юм бэ? Гэм буруутай, эсэхийг нь шүүх тогтоогоогүй байхад юундаа тэгж амь тэмцэн “цаазын тогтоол” уншина вэ? Ёс зүй, ёс суртахуун, хүнлэг чанараа алдвал хүн дүрстэй араатан л болж хувирна гэсэн үг шүү дээ. Шуудхан хэлэхэд манай өнөөгийн нийгмийн сэтгэлзүй нэг л биш ээ.
Өнөөдөр өсвөр үе, залуус маань сошиал орчинд үндсэндээ “живж” гүйцээд байгааг хүлээн зөвшөөрөхгүй хүн байхгүй гэж найдаж байна. Ном уншиж, өөрийгөө хөгжүүлж, спортоор хичээллэх тэр л алтан цагийнхаа нэлээдгүй хэсгээ сошиал ертөнцөд залгиулж байна. Харамсалтай нь нийгмийн сүлжээнд юу ноёлож, өндөр хандалттай байгааг бид бүгдээрээ харж байгаа. Тэр хар бараан үзэгдлүүд хүүхэд, залуусын ухаан бодлыг хорлож гүйцлээ.
Монголчууд яагаад аливааг гэгээнээр, эерэг өнцгөөс харж чадахаа больчихсон юм бэ? Хүн хүнээ гэсэн тусархуу, өгөөмөр, өрөвч зөөлөн сэтгэл хаачив? Нэг мэдэхэд хараал зүхэл, үзэн ядалт, өс хонзонтойгоо хамт хүн чанараа залгих вий. Хамгийн гол нь бид цөөхүүлээ гэдгээ хэзээ ч мартах ёсгүй. Нэг нэгнээ хайрла, хүндэл, ойлго, өргөж босго!!!
“Хүнийг доромжлох нь ухаангүй хүний шинж” нэгэн ухаантан сургаж байжээ.
Дажсүрэнгийн Лхагвадорж
Таны ямар жилтэй вэ? Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно. |
||||
СЭТГЭГДЭЛ
C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
Алтны үнэ өсжээ
Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
Эзэнгүй муур, нохойг тоолно
Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.