Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2024 оны 04-р сарын 27
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Нас дагасан таргалалтаас зайлсхийх Долоон зөвлөмж

НИЙТЛЭСЭН: 2018-05-15 12:28:56
Бусад > Зөвлөгөө | Сэтгэгдэл: 0

Таргалалт – тойрч биш, дайрч гарах зүйл гэж үү?

Нас ахихын хэрээр жин нэмэх хүн олон байдаг ч энэ нь зайлшгүй туулах ёстой зүйл биш юм. Нас нэмэхийн хэрээр хүмүүс яагаад жин нэмдэг тухай, үүнийг шийдвэрлэхийн тулд юу хийж болох тухай ярилцъя.

“Насаа дагаад бүгд л жаахан жин нэмдэг шүү дээ!” гэж маш олон өвчтөн надад хэлж байсан. Тэдний хувьд жил бүр бага багаар жин нэмнэ гэдэг “болох ёстой юм болдогоороо л болж буй” хэрэг. Тэгээд ч “хүн болгон л ингэдэг хойно зүгээр” гэж боддог. Гэтэл үнэндээ идэр насандаа жин нэмэх үзэгдэл хүн бүрт тохиолдоод байдаггүй. Зарим хүмүүс идэр үедээ харьцангуй тогтвортой буюу жилд дунджаар 450 гр орчим жин нэмдэг нь үнэн. Гэвч олон хүн өөрөө ч анзааралгүй шахам жин нэмдэг нь хүн бүр адилхан жин нэмэх ёстой гэсэн үг биш юм.

Нас ахихын хэрээр хүн яагаад жин нэмэх хандлагатай байдаг вэ?

Нас ахих тусам хүн зайлшгүй жин нэмдэг мэт санагдаж болох ч угтаа бол тийм биш юм. Гэхдээ үүнд анхаарал хандуулах хэрэггүй гэж хэлж байгаа юм биш шүү. Он жил арав арваараа урсан өнгөрөхийн хэрээр жингээ зохицуулахад тань учрах бэрхшээл бишгүй олон болно.

Юуны өмнө дасгал хөдөлгөөн хийхэд зарцуулах илчлэгийн тоо багасдаг. Нас нэмэх тусам хүний хөдөлгөөн багасах буюу эсвэл дасгал хөдөлгөөний эрчим буурах хандлагатай байдаг бөгөөд үүний нөлөөгөөр өдрийн туршид хайлуулах илчлэгийн хэмжээ багасна. Хэрвээ та 20-иод настай байх үеийнх шигээ идсээр байгаа хэрнээ өмнөхөөсөө бага дасгал хөдөлгөөн хийж байгаа бол жин нэмж байгаад гайхах хэрэг юун.

Түүнчлэн хөгшрөх үйл явцын хүрээнд биеийн бүтэц бүрэлдэхүүнд өөрчлөлт гардаг. Нас ахихын хэрээр булчингийн эд эс өөрөө нөхөгдөхөө больдог тул булчин багасна. Залуу байхад өдөр тутмын шинжтэй булчингийн хорогдол амархан нөхөгддөг бол нас нэмэхийн хэрээр энэ үйл явц удааширч, улмаар булчингийн масс багасдаг байна. Түүнчлэн нас ахих тусам даавар бага ялгарч, эстроген, тестостерон болон өсөлтийн дааврын түвшин буурдаг. Үүний нөлөөгөөр булчингийн масс мөн багасч болно.

Булчингийн эд нь бодисын солилцооны олон ‘ажлыг’ нугалж, үүндээ илчлэг зарцуулж байдаг тул нас ахиж, булчингийн эд хорогдсоноор хүний өдөр тутамд хайлуулах илчлэгийн хэмжээ буурдаг. Өөрөөр хэлбэл бодисын солилцооны түвшин удааширч байна гэсэн үг.

Бодисын солилцооны энэхүү өөрчлөлт нь хориод болон гучин хэдэн насанд эхэлдэг. Энэ үед хүний булчингийн эд аажмаар багасч, бие өөхөлж эхэлдэг. Эмэгтэй хүн 40, эрэгтэй хүн 60 нас хүрэхээрээ 10 жил тутамд булчингийн масс 6-8%-иар багасдаг. Ингэснээр бодисын солилцооны түвшин 10 жил тутамд 10% буурна.

Хоол хүнс энд бас үүрэгтэй. Илчлэг хайлуулах түвшин удааширсан бол жин нэмэхгүйн тулд хүн хоол хүнсээрээ дамжуулан авч буй илчлэгийг багасгах хэрэгтэй. Ихэнх тохиолдолд хүмүүс 20 жилийн өмнөхтэйгээ адил хэмжээгээр идэж, хэтэрхий их хэмжээний илчлэг авахын зэрэгцээ дасгал хөдөлгөөн нь эрс багассан байдаг.

Нас ахихаар хүмүүсийн хооллох зуршилд сөрөг муу өөрчлөлт гарах тохиолдол бас байна. Үр хүүхэд нь өсч томроод, “үүрээ орхиод нисэхээр” тэдэндээ зориулж хоол хийдэг байсан эцэг эх нь ширээ дүүрэн, эрүүл хоол зэхэхээ больж, хөнгөн зууш юмуу эсвэл илчлэг ихтэй бэлэн болон түргэн хоол зэргээр хооллож эхэлдэг. Зарим хүмүүс амрыг нь бодож, ихэвчлэн гадуур хооллох болсноор илчлэг хяналтаас гардаг байна. Хүмүүс нас тогтож, зав чөлөө ихтэй болох үед илчлэг ихтэй хоол идэх нь зугаацах нэг хэлбэр болох нь бас бий.

Нас ахих үедээ жингээ хянах Долоон  зөвлөмж

Гарцаагүй жин нэмнэ гэж тооцоолохоо болих хэрэгтэй. Ийм хандлагатай байвал та жингээ хянахад шаардлагатай алхмуудыг хэрэгжүүлж чадахгүй. Хүн идэр насандаа заавал жин нэмэх албагүй. Хэрэв аль хэдийн жин нэмээд эхэлсэн бол хяналтыг гартаа авахад хараахан оройтоогүй байна.

Долоо хоногт хэдэн удаа бялдаржуулах дасгал хий. Булчингаа хадгалах болон хөгжүүлэхэд хамгийн тустай зүйл бол бялдаржуулах дасгал юм. Өөхний эдтэй харьцуулахад булчингийн эд илчлэгийг илүү ихээр хайлуулдаг тул булчингийн массыг нэмэгдүүлснээр бодисын солилцооны түвшин нэмэгдэнэ. Өөрийгөө хэт хөгширсөн гэж хэзээ ч бүү бод. Хүч тамирын дасгалыг зохистой хийснээр 80 гаруй настай хүн булчингийн хэмжээ болон хүчийг нэмэгдүүлэх боломжтой болох нь судалгаагаар батлагдсан байна.

Зүрхэнд ачаалал өгөх дасгал хийх замаар жингээ хянах боломжтой. Зүрхний агшилтыг нэмэгдүүлэх дасгал хийснээр илчлэг шатаж хайлдаг тул долоо хоногийн ихэнх өдрүүдэд 30 минутаас доошгүй хугацаагаар зүрх судасны үйл ажиллагааг дэмжих дасгал хийх зорилт тавих хэрэгтэй. Алхах буюу гүйх хурд тань буурсан бол хайлуулах илчлэгийн хэмжээ мөн өмнөхөөсөө буурсан гэдгийг санах хэрэгтэй. Тиймээс хоол хүнсээр авах илчлэгийн хэмжээг бууруулах буюу эсвэл арай урт хугацаагаар дасгал хийх хэрэгтэй. Хэрэв дасгал хөдөлгөөн хийгээгүй удсан бол эхлээд эмчдээ үзүүлээрэй.

Илчлэг багатай, эзлэхүүн ихтэй хүнс хэрэглэ. Хүнсний ногоо болон боловсруулаагүй жимс нь шим тэжээлийн бодисоор баялаг бөгөөд илчлэг багатай байдаг. Эдгээр нь шим тэжээлийн олон бодисыг хангаад зогсохгүй, ус, эслэгийг хангалттай хэмжээгээр агуулсан байдаг тул цадсан мэдрэмж төрүүлдэг.

Хооллох, зууш идэх бүртээ уураг нэмж ид. Уураг нь булчингийн масс бий болгох, нөхөхөд туслаад зогсохгүй өлсгөдөггүй. Нэмэлт өөх тосгүй уураг авахын тулд уургийн өөх тосгүй эх үүсвэрийг сонгох нь нэн чухал. Далайн гаралтай хүнс, шувууны цээж мах, өндөгний цагаан, тослог багатай юмуу эсвэл тослоггүй цагаан идээн бүтээгдэхүүн, өөхгүй мах, дүпү, вандуй, буурцаг зэрэг ургамлын гаралтай уураг болон өтгөн ундаа бэлтгэн хэрэглэж болох нунтаг уургийг сонгон хэрэглээрэй.

Өдрийн тэмдэглэл хөтөл. Өдрийн тэмдэглэл хөтөлснөөр хүн урам зоригтой болдог. Жингээ тэмдэглэж, өдөрт идсэн зүйл, хийсэн дасгал, уусан усныхаа хэмжээг тогтмол хөтлөөрэй. Ингэснээр үр дүнгээ тооцоолж, гаргасан хүчин чармайлт тань үр өгөөжөө хэрхэн өгсөнийг харах боломжой.

Сюзан Бауэрмэн,

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
1 жил    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
1 жил    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
1 жил    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
1 жил    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
1 жил    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
1 жил    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
1 жил    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
1 жил    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
1 жил    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
1 жил    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
1 жил    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
1 жил    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
1 жил    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
1 жил    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
1 жил    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
1 жил    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
1 жил    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
1 жил    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
1 жил    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
1 жил    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
1 жил    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
1 жил    

Алтны үнэ өсжээ
1 жил    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
1 жил    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
1 жил    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
1 жил    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
1 жил    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
1 жил    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
1 жил    

Эзэнгүй муур, нохойг тоолно
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
1 жил    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
1 жил    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
1 жил    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
1 жил    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
1 жил    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
1 жил    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
1 жил    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
1 жил    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
1 жил    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
1 жил    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
1 жил    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
1 жил    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
1 жил    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
1 жил    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
1 жил    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
1 жил    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
1 жил    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
1 жил    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
1 жил    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.