Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2024 оны 04-р сарын 27
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

МОНГОЛ, ЯПОН, АНУ-ЫН ГУРВАН ТАЛТ УУЛЗАЛТ ТОКИО ХОТНОО БОЛОВ

НИЙТЛЭСЭН: 2018-04-27 10:39:04
Чөлөөт цаг > Хурал чуулган | Сэтгэгдэл: 0

 Монгол, Япон, АНУ-ын ээлжит гурван талт уулзалт  энэ сарын 26-ны өдөр Токио хотноо амжилттай боллоо. Энэхүү уулзалтад  Монголын талаас ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, АНУ-ын талаас Төрийн департаментын Зүүн Ази, Номхон далайн асуудал эрхэлсэн Туслах Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч хатагтай С.Торнтон,  Японы талаас ГХЯ-ны Ази, Номхон далайн газрын Ерөнхий захирал К.Канасүги нар  төлөөлөгчийг тэргүүлж оролцов.
Талууд энэ удаагийн уулзалтаар Зүүн Хойд Азийн бүс нутагт энх тайван, тогтвортой байдлыг хангах, тэр дундаа Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах, нэгдмэл сонирхол бүхий асуудлаар олон улс, бүс нутгийн түвшинд явуулж буй үйл ажиллагаагаа уялдуулах зэрэг асуудлаар санал солилцов. Мөн харилцан ашигтай эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар ярилцаж, энэ хүрээнд Монгол Улсыг бүс нутгийн интеграцид түлхүү оролцуулахад америк, японы талууд хамтын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв.
Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн 2017 оны 8 дугаар сард Улаанбаатар хотноо болсон гурван талт уулзалтаас хойш Зүүн Хойд Азийн бүс нутгийн нөхцөл байдал, ялангуяа, Солонгосын хойгийн эргэн тойрны асуудлыг яриа хэлцээний замаар шийдвэрлэхийн төлөөх хамтын хүч чармайлтад ахиц гарч, Солонгос хоорондын, улмаар АНУ, БНАСАУ-ын дээд түвшний уулзалт хийхээр болсныг цаг үеэ олсон чухал үйл явдлууд гэдгийг сайшаан тэмдэглэж, манай улсын зүгээс бүс нутагт явуулж ирсэн бодлого, үйл ажиллагааны талаар мэдээлэв. АНУ , Японы тал эл чиглэлээр Монголын оруулж буй хувь нэмэр, түүний дотор “Улаанбаатарын яриа хэлцээ” санаачлагын ач холбогдлыг онцлон дэмжиж ажиллана гэв. Мөн НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд оролцож зөрчил мөргөлдөөн бүхий зарим халуун цэгт намжмал байдлыг тогтооход оруулж буй манай улсын хувь нэмрийг өндрөөр үнэлдгээ илэрхийлэв.
Уулзалтын дүнгээр гаргасан хамтарсан мэдэгдэлд талууд харилцан ашигтай эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжих нь гурван талт хамтын ажиллагааны гол чиглэл байна гэдгийг нотлов. АНУ болон Япон Улс нь манай улсын чухал түнш,  “гуравдагч хөршүүд” бөгөөд манай улс АНУ-ын Мянганы Сорилтын Корпорацитай байгуулах хоёр дахь компакт гэрээнд гарын үсэг зурах гэж байгаа бол Япон Улс нь ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд манай улсад 850 сая долларын хөнгөлөлттэй зээлийг олгож эхэлсэн билээ. Монгол Улс Япон Улстай Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр, АНУ-тай Ил тод байдлын хэлэлцээр байгуулан ажиллаж байгаа нь манай улсын бүс нутгийн интеграцид нэгдэх болон гурван улсын хооронд эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал түлхэц болохыг онцлон тэмдэглэв.
Мөн өдөр Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, Японы Гадаад хэргийн тэргүүн дэд сайд Т.Мори нар Монгол-Японы ГХЯ хоорондын Стратегийн III зөвлөлдөх уулзалтыг хийж бүс нутгийн хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов. Түүнчлэн Төрийн нарийн бичгийн дарга АНУ-ын Төрийн департаментын Зүүн Ази, Номхон далайн асуудал эрхэлсэн Туслах Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч хатагтай С.Торнтон, Японы Гадаад хэргийн дэд сайд Т.Акиба нартай тус тус уулзаж хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар ярилцав.

 

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
1 жил    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
1 жил    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
1 жил    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
1 жил    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
1 жил    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
1 жил    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
1 жил    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
1 жил    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
1 жил    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
1 жил    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
1 жил    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
1 жил    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
1 жил    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
1 жил    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
1 жил    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
1 жил    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
1 жил    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
1 жил    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
1 жил    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
1 жил    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
1 жил    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
1 жил    

Алтны үнэ өсжээ
1 жил    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
1 жил    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
1 жил    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
1 жил    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
1 жил    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
1 жил    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
1 жил    

Эзэнгүй муур, нохойг тоолно
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
1 жил    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
1 жил    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
1 жил    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
1 жил    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
1 жил    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
1 жил    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
1 жил    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
1 жил    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
1 жил    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
1 жил    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
1 жил    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
1 жил    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
1 жил    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
1 жил    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
1 жил    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
1 жил    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
1 жил    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
1 жил    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
1 жил    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.