Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2024 оны 04-р сарын 27
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

ДЭЛХИЙН ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ УУЛЧДЫН ТУХАЙ “УУЛЫН ХАТАН ХААД” НОМ ХЭВПЭГДЭХЭД БЭЛЭН БОЛЖЭЭ

НИЙТЛЭСЭН: 2018-04-24 15:06:44
Бусад > Номын ертөнц | Сэтгэгдэл: 0

Дэлхийн шилдэг уулчин бүсгүйчүүд1808 оноос 2018 он хүртэл дэлхийн ноён оргил өөд хүний тэр тусмаа эмэгтэй хүний зориг хатуужил, сэтгэлийн хат, ухаанаар тэмүүлж ирсэн түүхэн баримтат амжилтуудыг эмхэтгэсэн, түүх, сургамж, ухаарал, эрч хүч, урам зориг хайрласан онц сонирхолтой хэмээх ном уншигчдын гарт очиход бэлэн болжээ.

Энэхүү номыг Монголын уулын клубын тэргүүн, академич, Монгол Улсын гавьяат тамирчин, уулын спортын ОУХМ С.Заяа англи, орос хэлнээс орчуулж, эмхэтгэн хэвлүүлэхээр зэхэж байна. “Уулын Хатан хаад” номонд хүний хүчин чадлын дээд шалгуурыг гэтлэн давж, бүсгүй хүнд ахадсан их хүч чадал, сэтгэлийн тэнхээ, ухаанаар уулсын оргилд хөл тавьж чадсан гайхамшигт уулчин эмэгтэйчүүдийн баатарлаг үйлсийг өгүүлнэ.


Мөн аливаа хүн зорилготой амьдрах, зорьсондоо хүрэхийн төлөө бүхнээ зориулан тэмцэжмёадсан уулчин бүсгүйчүүд  уулын өндөр, туулах замын бартаа, үүрэх ачаа, амьсгалах агаар, цасан шуурга, хүчтэй салхинаас эхлээд байгалийн олон бэрхшээлийг үл ажран оргилд тэмүүлсэн сонирхолтой түүх нь өнөөгийн охид, бүсгүйчүүдэд урам өгөх нь дамжиггүй. Тус номонд 1808 оноос түүх нь эхлэх дэлхийн эмэгтэй уулчдын “Алтан үе”-ийнхэн ,“Уулын Хатан хаад“ дэлхийд гайхуулсан амжилтаараа хойч үеийнхэндээ болон зуун зуунд бишрэгдэж, хүндлэн хайрлагдаж, дурсагдах түүхийг өгүүлнэ.



Эмэгтэйчүүдийн дуу хоолой, хүсэл эрмэлзлэл, баатарлаг үйлсийн төлөөлөл болсон 19-20 дугаар зууны эрдэмтэн судлаачид, зохиолчид, нийгмийн зүтгэлтэн, жендерийн тэгш эрхийн төлөө тэмцэгчдийн адил эх дэлхийн бүх өндөрлөгт хүрч бүсгүй хүний мөрийг гаргасан зоригтон, тив тивийн оргилыг эзэгнэгчдийн түүх ямар агуу гэдгийг ууландаа үүрд нойрсон үлдсэн бүсгүйчүүдийн түүх илтгэнэ. 1808 онд Монблан ууланд анх авирсан  уулчдын “Алтан хараацай” Мария Парадис -Франц, алтан үеийнхэн хэмээгдэх Хенриет Ангевиле /Франц/, Елизабет Леблонд, Луси Воке /Англи/, Евилен Фаи Фуле Мета Бреворт, Мириам Обрейн Ундерхил, Ание Смит Пек /Бүгд АНУ/ зэрэг уулчин бүсгүйчүүдийн тухай та энэ номноос уншина.



Мөн Дэлхийн ноён оргил Эверестэд 1975 онд анх авирсан Жюнко Табей /Япон/, Пандток /Түвд/, 5 өдөрт 2 удаа  авирсан Аншу Жамсэнпа /Энэтхэг/, 73 насандаа 2 дахь удаагаа авирсан Тамае Ватанабэ /Япон/, 13 насандаа авирсан Малават Пурно /Энэтхэг/, 8 удаа авирсан Лакпа Шэрпа /Непал/, хөгжлийн бэрхшээлтэй авирагч Аринума Шинха /Энэтхэг/, 86 настайдаа Килиманжаро оргилд авирсан Анжела Воробева /ОХУ/ зэрэг 150 гаруй шилдэг эмэгтэй уулчдын түүх, намтар багтжээ.

Номыг эмхэтгэсэн уулын спортын ОУХМ, гавьяат тамирчин С.Заяа “1959 оны анхны марафонч Арлиене Пайпе /АНУ/, уулын шилдэг марафонч Емелиа Форсбег /Норвеги/, Фернанда Масиел /Бразил/, Мира Рай /Непал/, хадан авиралтын домогт баатар Лунн Хил /АНУ/,  Шонна Сохси /Англи/, Марго Хайс /АНУ/, 8000 м-ээс дээш бүх 14 оргилд анх авирсан үнэмлэхүй аварга, олимпийн аварга О Ен Сан /БНСУ/, Эдурне Пасабан /Испани/, 2008 онд Эверестийн оргилд гарсан Түвдийн Цэрэн Ванмо, мөн 2014 онд Эльбрус оргилд Oлимпийн бамбарыг асаасан Карина Мезова /ОХУ/ зэрэг дэлхийн шилдэг эмэгтэй уулчдын тухай энэ номноос та мэдэх болно.



Геннисийн номд бүртгэгдэж, улс орныхоо бахархал болсон 13 наснаас 86 насны энэ уулчин эмэгтэйчүүд ач зээгийнхээ хайртай эмээ, үр хүүхдүүдийнхээ элбэрэлт ээж, хань нөхрийнхөө халамжит эхнэр, дурлалт залуугийнхаа  хайртай бүсгүй, ээж аавын хамгаас эрхэм охин үр нь билээ. Тэд зорилгоо биелүүлэхээр амсхийх завгүй, хүүхдээ төрөхийг ч , хөлд, хэлд орохыг ч , хуримын өдрөө ч хүлээх завгүй, өндөр уулсын оргилоос оргилд тэмүүлсэн байдаг. Тиймээс “Уулын” бүсгүйчүүдийн тэсвэр хатуужил, эрч хүч, сэтгэлийн тэнхээ, зорьсондоо хүрэх  чин эрмэлзлэл нь бусдад  үлгэр дууриалал болно" гэдгийг онцлон дурдаж байв.

Тэрбээр 1967 оноос хойш 50 жилд Дэлхийн алдартай уулчдын заримтай нь хамт авирч, тэдний тухай уншиж, сонсч. сүүлийн жилүүдэд зохион байгуулсан олон улсын эмэгтэйчүүдийн чуулганд оролцож  шилдэг уулчин бүсгүйчүүдээр бахархаж явсаар энэхүү номыг эмхэтгэн гаргах бодол төржээ. “Алтан үеийн эмэгтэй уулчдаар бахархаж байгаа охид бүсгүйчүүд мөн л хойч үедээ алтан үеийнхэн нь болно. Амьдрал баян, сурах судлахад хязгаар үгүй” гэж С.Заяа багш хэлсэн юм.

“Уулын Хатан хаад” хэмээх номонд “Уулын“ хаадын дунд тодорсон “Хатан хаад”-ын 1808-2018 оны түүх, “Уулын “ төрлийн хадан авиралт, спорт авиралт, мөсөн авиралт, уулын холын зайн гүйлтийн анхдагчдын болон шилдгийн шилдэг уулын эмэгтэй тамирчдын түүхийг ийнхүү 11 бүлэг болгон эмхэтгэж, уншигч олондоо өргөн барьж байгаа аж.

Д.Өлзий
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
1 жил    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
1 жил    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
1 жил    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
1 жил    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
1 жил    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
1 жил    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
1 жил    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
1 жил    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
1 жил    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
1 жил    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
1 жил    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
1 жил    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
1 жил    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
1 жил    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
1 жил    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
1 жил    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
1 жил    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
1 жил    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
1 жил    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
1 жил    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
1 жил    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
1 жил    

Алтны үнэ өсжээ
1 жил    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
1 жил    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
1 жил    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
1 жил    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
1 жил    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
1 жил    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
1 жил    

Эзэнгүй муур, нохойг тоолно
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
1 жил    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
1 жил    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
1 жил    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
1 жил    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
1 жил    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
1 жил    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
1 жил    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
1 жил    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
1 жил    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
1 жил    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
1 жил    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
1 жил    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
1 жил    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
1 жил    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
1 жил    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
1 жил    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
1 жил    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
1 жил    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
1 жил    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.