Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2018 оны 04-р сарын 26
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Да.Ганболд юу ярьчихав?

НИЙТЛЭСЭН: 2018-04-14 16:30:20
Улс төр > Улстөрч | Сэтгэгдэл: 2

 
 
1 .Да.Ганболд: Тухайн үед манай намынхан "Эрдэнэт"-ийн захирал Ш.Отгонбилэгийг огцруулсан юм. Түүний оронд Дорлигжавыг тавьсан, Гэтэл Ерөнхий сайдад нэр дэвшигчид Отгонбилэгийг зургаахан сараар л болов буцаагаад "Эрдэнэт"-ийн захирлаар тавих шаардлагыг Ерөнхийлөгч Багабанди манай намаас нэр дэвшигчдэд тавьдаг байсан. Бид намаараа ярилцаад энэ саналыг хүлээж авахгүй байхаар тохирсон. 
 
Дүгнэлт : Н.Багабанди Ш.Отгонбилэгийг "Эрдэнэт"-ийн захирлаар буцааж томилохыг шахдаг байсан. Тэд тус үйлдвэрийн хувьчлалтай холбоотой  томоохон зүйл төлөвлөсөн байсан.
 
2. -Тэгээд яагаад Наранцацралтыг зөвшөөрсөн юм бэ?
 
Да.Ганболд: Наранцацралт Отгонбилэгийг буцааж тавих болзлыг зөвшөөрсөн байгаа юм.
 
Дүгнэлт: С.Зориг алагдсан тул  Ж.Наранцацралт Н.Багабанди, Ш.Отгонбилэг нарын дэмжлэгээр Ерөнхий сайд болсон. 
 
3. Да.Ганболд: Ж.Наранцацралт Ерөнхийлөгчийн болзлыг хүлээж аваад Ерөнхий сайд болсон. Гэтэл Отгонбилэгийг буцааж тавих асуудал нь шийдэгдэх боломжгүй болчихсон байхгүй юу. Галт тэрэг хөдөлсөн түүнийг зогсоох аргагүй гэдэг шиг Дорлигжавыг Отгонбилэгээр солих ямар ч боломжгүй болчихсон байсан. Тухайн үед Оросын талаас өөрийн мэдлийн 49 хувийг хувьчлах ажиллагаа зохион байгуулсан юм билээ.
 
Та нар тухайн үеийн ОХУ-ын байдлыг санаж байгаа байх. Оросын эдийн засаг хүндрээд, төр засаг нь бүх салбартаа хяналт тавьж чадахаа больсон, ерөнхийдөө мафи, хулгай газар авсан тийм үе шүү дээ. Хүчирхийлэл газар авсан. Хэн хүчтэй нь юу дуртайгаа хийдэг. Хөл толгой нь мэдэгдэхээ байсан улс болж хувирсан. Зэрлэг капитализм, анархизм ноёлж байсан.Тухайн үед манай "Эрдэнэт"-ийн 49 хувь нь “Зарубежцветмет" гэдэг төрийн компанийн мэдэлд байсан байгаа юм. Тэр байгууллагын хэдэн нөхөд "Эрдэнэт"-ийн 49 хувийг хувьчлах лобби хийж эхэлсэн байдаг.
 
Төр нь ч биш, тухайн салбарын бодлого ч биш. Зүгээр л хэдэн нөхөд төр засгийн хяналт суларсныг далимдуулж ийм ажиллагаа зохион байгуулж байсан байдаг. Анзаарч байгаа биз. Хувь хүмүүсийн явуулсан үйл ажиллагаа шүү. Энэ лоббиг хэрэгжүүлэх ажиллагаанд Отгонбилэг оролцсон юм шиг байгаа юм. Энэ үеэр Ерөнхий сайд Наранцацралт Отгонбилэгийг буцааж тавьж чадахгүй учраас Оросын талын хувьцааг зарахыг зөвшөөрсөн захидал явуулсан байгаа юм.Оросууд өөрсдийн хувиа зарахыг Монгол Улс зөвшөөрч байна гэсэн утгатай.
 
 
Дүгнэлт: Ерөнхий сайд агсан Ж.Наранцацралт "Эрдэнэт"-ийн 49 хувийг зарах шахсан "хуйвалдаан"-д оролцсон. Уг "хуйвалдаан" нь Оросын тодорхой хувь хүн, бүлэглэл ба Ерөнхийлөгч асан Н.Багабанди, "Эрдэнэт"-ийн захирал асан Ш.Отгонбилэг нартай  нягт холбоотой. 
 
 
4. -С.Зориг амь насаа алдаагүй байсан бол Ерөнхий сайд болох магадлал хэр байсан бол?
 
Да.Ганболд: Биднийг яахав янз бүрийн шалтгаанаар хориг тавьж болно. Харин Зоригт хориг тавих ямар ч шалтгаан шалтаг байхгүй учраас мэдээж болох л байсан.
 
-Та нарыг Ерөнхийлөгч Багабанди яг ямар шалтаг хэлээд буцаагаад байсан юм бэ?
 
Да.Ганболд: Ганхуягийг архичин, Үүлийг хулигаан, намайг эдийн засгийг элгээр хэвтүүлсэн ч гэх шиг юм яриад байсан.Харин Зоригт ямар шалтаг тавих боломжгүй байсан.
 
 
Дүгнэлт: С.Зориг Ерөнхий сайд болсон бол Ж.Наранцацралт Ерөнхий сайд болохгүй, Н.Багабанди, Ш.Отгонбилэгийн санаархал зогсох байсан. Ерөнхий сайдад нэр дэвшсэн С.Зоригийг зөвшөөрөхгүй буцаах шалтаг Ерөнхийлөгч асан Н.Багабандид байгаагүй. Яг л энэ эгзэгтэй цаг үед  С.Зориг яагаад ч юм бэ?  бусдын гарт амиа алдсан.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
Жинхэнэ үл бүтэх хүн чинь тэр байхгүй юу?   
ОГНОО:2018-04-14 20:09:21 | IP:103.57.92.198   

Монголын төрөөс зайлуулах ёстой жинхэнэ сэжгийн хар хятад чинь энэ хүн дээ.Монголын өмчийг энэ хятадаас өөр мэдэх хүнгүй юм шиг өмч хувьчлалыг өдөр шөнөгүй телевизээр өөрийнхөө ашиг сонирхолын дагуу бурсаар байгаад үрэн таран хийсэн төрийн гэмт хэрэгтэншүү. үхсэнийх нь гавьяат эдийн засагч вэ? гайтай луухаанийг зайлуулаачээ.    
ОГНОО:2018-04-15 11:44:40 | IP:150.129.141.99   

ШИНЭ МЭДЭЭ
Б.Хурцын гомдлоор УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Ц.Нямдорж, Л.Оюун-Эрдэнэ нарт эрүүгийн хэрэг үүсгэжээ
7 цаг    

Цэвэрлэхэд бэрх зүйлсийг цэмцийлгэх энгийн 10 арга
11 цаг    

Хүүтэйгээ үеийн мэт харагддаг 41 настай ээж
12 цаг    

"TOP 20" ИНДЕКС 0.74 ХУВИАР БУУРЛАА
12 цаг    

Хэрхэн наснаасаа овор багатай харагдах вэ?
12 цаг    

СӨРӨГ ХҮЧНИЙХЭН ЕРЕВАН ХОТЫН ТӨВ ТАЛБАЙД ЦУГЛАРЛАА
12 цаг    

ГЭМТ ХЭРГИЙН УЛМААС 127 ХҮҮХЭД АМЬ НАСАА АЛДЖЭЭ
12 цаг    

ЭВЛЭЛДЭН НЭГДЭХ ГАРЦ ЗАЛУУСЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ЗОХИСТОЙ БОЛГОНО
12 цаг    

Алчуураа хэрхэн гоё зангидаж сурах вэ?
12 цаг    

Хүмүүсийн фэйсбүүкт хийдэг хамгийн утгагүй зүйлс
12 цаг    

ДНК-ийн шинжилгээгээр та өөрийнхөө тухай маш их зүйлийг мэдэх боломжтой!
12 цаг    

Муу энергиэс өөрийгөө хамгаалах аргууд
12 цаг    

НАЙМАН ОРНЫ 100 ГАРУЙ БИЗНЕС ЭРХЛЭГЧИД БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛЧИЛГЭЭГЭЭ ТАНИЛЦУУЛНА
12 цаг    

Д.СҮХБААТАРЫГ ХӨШӨӨГ ЗАСВАРЛАЖ БАЙНА
12 цаг    

ИТХ-ЫН ХУРАЛДААН 100 ХУВИЙН ИРЦТЭЙ ЭХЭЛЛЭЭ
12 цаг    

“НЭГ СУРГУУЛЬ–АРВАН КЛУБ” АЯНЫ ХААЛТЫН АЖИЛЛАГАА БОЛЛОО
12 цаг    

“НЭЭЛТТЭЙ ГАЗРЫН ХАРИЛЦАА ОРОН НУТАГТ” ӨДӨРЛӨГ БОЛЛОО
12 цаг    

ШИНЭЭР АШИГЛАЛТАД ОРЖ БАЙГАА БАРИЛГУУДАД ТЕХНИКИЙН НӨХЦӨЛ ОЛГОХ БОЛОМЖГҮЙ БАЙНА
12 цаг    

ОХУ-ЫН ЦЭРГИЙН АКАДЕМИЙН ЗАХИРАЛ, ХУРАНДАА ГЕНЕРАЛ В.Б.ЗАРУДНИЦКИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
12 цаг    

ХУЛГАЙЛАГДСАН 70 МАШИНЫ 38-ЫГ ОЛЖ, 32-ЫГ ЭРЭН ХАЙЖ БАЙНА
12 цаг    

ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ ЭНЭТХЭГИЙН ГАДААД ХЭРГИЙН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
12 цаг    

ЯПОН УЛС ЭСЭРГҮҮЦЛЭЭ ИЛЭРХИЙЛЖЭЭ
12 цаг    

АВЛИГЫН ХЭРЭГТ СЭЖИГЛЭГДЭЖ БУЙ ТҮШМЭЛИЙГ ШАЛГАЖ ЭХЭЛЖЭЭ
12 цаг    

НИЙСЛЭЛИЙН ШҮҮХ НОЦТОЙ ХЭРГҮҮДИЙГ МӨРДӨН БАЙЦААЛТАД БУЦААЖЭЭ
12 цаг    

ХӨШИГИЙН ХӨНДИЙН ШИНЭ НИСЭХ БУУДЛЫН ШАЛГАХ НИСЛЭГИЙГ “МИАТ” ТӨХК ҮЙЛДЛЭЭ
13 цаг    

ХАЛХ ГОЛД ХУУЛЬ ЗӨРЧИН ГАЗАР ОЛГОСОН ШИЙДВЭРҮҮДИЙГ ЦУЦАЛНА
13 цаг    

Ж.БАТЗАНДАН: МАФИЙН БҮЛЭГЛЭЛИЙН ЭСРЭГ ТЭМЦЭНЭ
13 цаг    

МУЗН-ЭЭС 1000 МАЛЧИН ӨРХӨД ХҮРГЭХ ТУСЛАМЖИЙН ЦУВАА ХӨДӨЛЛӨӨ
13 цаг    

“ДЭЛХИЙН БҮЖГИЙН ӨДӨР”-ӨӨР АУТИЗМТАЙ ХҮҮХДЭД ЗОРИУЛСАН ТОГЛОЛТ БОЛНО
13 цаг    

САЙЖРУУЛСАН ТҮЛШНИЙ ҮЙЛДВЭР БАЙГУУЛНА
13 цаг    

ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИД ХҮНИЙ ЭРХИЙН ЧИГ ХАНДЛАГЫГ ТӨЛӨВШҮҮЛЭХЭД СУРАЛЦАЖ БАЙНА
13 цаг    

АТГ С.БАЯР, Ч.САЙХАНБИЛЭГ, С.БАЯРЦОГТ НАРЫН ХЭРГИЙГ ПРОКУРОРЫН ХЯНАЛТ ДОР ШАЛГАЖ БАЙНА
13 цаг    

Улс орнуудын хачирхалтай секс хуулиуд
13 цаг    

НАСАНД ХҮРЭГЧДИЙН “САГСАНБӨМБӨГ”-ИЙН АЙМГИЙН АВАРГУУД ТОДРОВ
13 цаг    

Одоог хүртэл хэрэгжиж буй хамгийн аймшигтай зан үйл
13 цаг    

Хүүхэд тань том болсон ч орондоо шээгээд байна уу? Тэгвэл энэ аргыг хэрэглээд үз!
13 цаг    

Хамгийн аминд халтай 10 шорон
13 цаг    

АТГ-ын даргаар “Бор халзан хонь” ч болж мэдэх нь
13 цаг    

Энэ тосыг өдөр бүр хэрэглээд үзээрэй! Үр дүн нь таныг гайхшруулах болно!
13 цаг    

Барууны бүсгүйчүүд энэ дэглэмийг ашиглаад хурдан жингээ хаяж, сайхан биетэй болцгоож байна
13 цаг    

Монгол залуус гадаадыг зорих болсон нь хөдөлмөрийн үнэлэмжтэй бага байгтай холбоотой
13 цаг    

‘’Цэвэрч-Баянзүрх’’ аян үргэлжилсээр
14 цаг    

“ЭХ ТҮҮХ, ӨВ СОЁЛ” ҮЗЭСГЭЛЭНГИЙН НЭЭЛТ БОЛЛОО
14 цаг    

МОНГОЛ УЛС ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГӨӨР ХОЁР БАЙРААР УХАРЧЭЭ
14 цаг    

УУРХАЙН БАЯЖМАЛЫН УУТЫГ ОРОН НУТАГТАА ҮЙЛДВЭРЛЭЖ ЭХЭЛЛЭЭ
14 цаг    

Сармагчин өөрийнхөө селфи зургийг эзэмших эрхгүй болов
14 цаг    

"Belly dance"-ийн сьюрприз...
14 цаг    

"Яг түүн шиг 3" шоунд жүжигчин С.Тэмүүжин оролцоно.
14 цаг    

Хайрандаа шатаж явдаг хосууд ижилсжээ.
14 цаг    

Халуун хүйтэн ус нь хүний биед хэрхэн нөлөөлдөг вэ?
14 цаг    


Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.