Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2024 оны 04-р сарын 27
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Гоо сайхны 6 зөвөлгөөг хүргэж байна. Гэрийн нөхцөлд арьс, үсээ арчилж өөгүй толигор арьстай болоорой

НИЙТЛЭСЭН: 2018-03-21 14:30:18
Нийгэм > Нийслэл | Сэтгэгдэл: 0

Зөвөлгөө1

Үс бол нүүрний адил арчилгаа шаарддаг. Арчилгаа сайтай үс хүний ядарч зүдэрсэн царай зүсийг хүртэл “өөд татдаг”. Үсээ намирсан зөөлхөн эрүүл урт болгохын тулд зүгээр суух биш харин маш идэвхтэй арчлах хэрэгтэйХүмүүс үсээ байнга угааснаар хуурайшдаг гэсэн буруу ойлголттой байдаг. Тэгвэл аль болох ойр ойрхон угаах нь сайн бөгөөд ингэхдээ үсэндээ тохирсон шампунь, ангижруулагчийг л хэрэглэх шаардлагатай. Угаах тусам өнгө орж, зөөлөрдөг

Саун болон бассейнд тогтмол орох нь үс хугарч, хатууруулдаг. Тиймээс ус, ууранд орохдоо нойтон алчуураар толгойгоо боож, саун, бассейнаас гарсныхаа дараа тэжээлийн шампунь, ангижруулагчаар зайлаарай

Хүний үс амьсгалын хэрээр ургаж, унаж байдаг. Үсний үзүүр гадны нөлөөгөөр салаалдаг. Энэ нь үсний хэлбэрийг алдагдуулж, муухай харагдуулдаг. Мөн салаалсан үс нь шим тэжээлээ амархан алдаж, уян хатан чанар нь алдагдсан байдаг тул бусад үсэндээ нөлөөлдөг. Тиймээс сард дор хаяж нэг удаа үснийхээ үзүүрийг сөрмүүлээрэй

Үсний арчилгаанд сам чухал. Хэний ч санаанд оромгүй сам нь байгалийн материалаар хийгдсэн нь л сайн. Хуванцар сам нь үсийг цахилгаанжуулдаг муу талтай
Үс тослогтохоороо хуйх таагүй үнэртдэг. Энэ үнэрийг дарахыг тулд зөөлөн үнэртэй сүрчиг нэг дуслыг усандаа холиод үсээ зайлна

 Аль болох хими хийлгэхгүй байхыг хичээ. Үсийг жинхэнэ хугалж, хуурайшуулдаг зүйл бол хими. Гарцаагүй хими хийлгэх тохиолдолд үсний хуйханд тэжээлийн тос түрхэж, сайтар иллэг хийсний дараа хими хийлгэ. Химитэй үед долоо хоног болгон үсний тэжээлийн тос түрхэж байх хэрэгтэй

Үсийг байнга өнгөлөг байлгахын тулд байхуу болон хар цайны хандаар үсээ угаа. Энэ нь үсийг гандахаас сэргийлдэг. Үүнээс гадна үсийг гандаахгүй байх нэн сайн арга бий. Ингэхдээ нэг ширхэг шинэ өндгийг дөраөн халбага коньяк ч юм, ликёртой хольж хутгаад үсэндээ түрх. Нүүр гарыг алчуураар дарж боогоод 25 минут болсны дараа бүлээн усаар угаана. Үс тань сэвсгэр зөөлөн, өнгөлөг болно

Дотор эрхтэний нөлөөгөөр бус сэтгэл санаатай холбоотойгоор, эсвэл арчилгаа муутайгаас болж үс унасан тохиолдолд гэрийн нөхцөлд доорх маскийг тавьж болно. Үсээ угаагаад нойтноор хагалж, тэр хэсэгтээ нунтаг цагаан давс түрхэн гялгар цаасаар битүү боогоод 15 минут байлгаад, дараа нь цэвэр усаар зайлна. Энэ аргыг 6-10 удаа хэрэглэхэд үсний унах аюулаас бүрэн ангижирна

Үсийг зөвхөн угааж ангижруулж, тос түрхээд явах нь үсэнд гаднаас арчилж байгаа л арчилгаа юм. Харин үсний гялалзсан зөөлөн, эрүүл байдал нь зөвхөн гадаад хүчин зүйлээс төдийгүй дотоод хүчин зүйлээс асар их хамааралтай

Тэгэхээр таны юу идэж хэрэглэж, ямар тэжээллэг бодис авч байгаагаас үсний чинь уян налархай, усны долгион шиг байх нь шалтгаална

ҮСИЙГ ХЭРХЭН ЗӨВ УГААХ ВЭ

Үс болон хуйхны арчилгааны 80 хувь нь угаалтаас шалтгаалдаг ба дутуу болон буруу угааснаас болж хуйханд нян бактер үржих, загатнах , хатгах, эвгүй үнэр гарах, хуйх хөндүүр болох мөн үсний хүйтэнцэр бохирдсоноос болж үс үндэстэйгээ унах зэрэг шинж тэмдэг илэрнэ

Ихэнх хүмүүс сайн шампуны сайн тос маск гэхээс илүү угаалт чухал гэдгийг мэддэггүй

Хүйтэн бүлээн усаар угаах

алуун ус хуйхыг цочроож хуйраашуулдаг ,хуурайшсан хуйх хагтаж эмзэгшдэг мөн тослогын булчирхайг өдөөж улам тослог болгодог байна

Шампунаа зөв сонгох:

Хагтаж байна гэж байнга хагны эсрэг шампууниар тогтмол угаадаг. Нүүрийг угаахдаа байнга ширүүн гуужуулаад угаагаад байвал нүүр маш их хуурайшна. Үүнтэй мөн адил үс болон хуйх хэт хуурайшсанаас шалтгаалаад хаг бүр ихсэдэг. Тиймээс 7 хоногт 3 угаалаа гэж бодоход 1 удаагийнхаа угаалтыг цэвэрлэгээтэй шампууниараа 2 угаалтыг нь зөөлөн буюу үсэнд чийг өгөх мөн үсний эрдэс уураг нөхөх зэрэг шампуниараа маш сайн массажлаж угаалт болгоноо сайн хийх ёстой

Ангижруулагч заавал хэрэглэж угаах ёстой

Шампунь маань 1 төрлийн угаалгын бодис ба ангижруулагч нь түүнийг үс болон хуйхнаас саармагжуулж гаргах үсний хайрсан давхаргыг бага ч гэсэн хааж үсэнд бүрхүүл үүсгэнэ

Мөн хүйтэн бүлээн усаар юу ч үлдээлгүй маш сайн удаан зайлах ёстой

Таньд амжилт хүсье

Зөвөлгөө2

Мөсөөр арьсаа сайхан болгох 10 арга

Мөс нь таны нүүрийг гэрэлтсэн сайхан болгох болно. Хэрвээ та итгэхгүй байгаа бол хэрэглэж үзсэний дараа үр дүнг нь мэдрэх болно. Одоо та бүхэндээ мөсөөр бэлтгэж болох

айхалтай зөвлөгөөнүүдийг хүргэе.

Мөсийг нүүрний арьсандаа хэрэглэснээр

Цусны эргэлтийг сайжруулна

2. Нүүрэн дээрх нүхжилтийг багасгадаг

3. Тослогийг тэнцвэржүүлж, арьсыг чангална

4. Батганаас болж үүссэн улайлтыг багасгаж, нүүрний хаван буулгадаг

5. Наранд түлэгдсэн арьсанд тустай

6. Унтаад сэрэхэд таны нүд хавдчихсан байдаг уу? тэгвэл мөс тэр хаванг багасгана

7. Өглөө нүүрэндээ мөс тавивал өдөржин таны нүүр сайхан харагдах болно

8. Үдээс хойш хэрэглэвэл ядарсан арьсыг тань амрааж, эрүүл сайхан харагдах болно

9. Орой үдэшлэгт явахынхаа хэрэглэвэл таны нүүрний будаг арьсандаа сайн шингэж, олон цаг таны нүүр сайхан харагдах болно

10.Унтахынхаа өмнө хэрэглэвэл таны нүүр эрүүл, гялалзсан,сэтгэл татам болох болно.

Долоо хоногт 2 удаа хэрэглэвэл таны нүүр гэрэлтсэн, толигор сайхан болох учир элдэв үнэтэй тос, лосьн хэрэглэх шаардлагагүй.

Хүйтэн ус болон мөсөөр нүүрээ хэрхэн арчлах вэ

Хамгийн эхлээд нүүрээ цэвэрлэсэн байх хэрэгтэй

- Үсээ саад болохгүйгээр шуух хэрэгтэй

- Гараа дааруулахгүй тулд бээлий өмсөөрэй

- Одоо 5-10 минут мөсөөрөө зөөлөн үрээрэй

- Хэрвээ та хүсвэл хүйтэн усаар шавшиж болно

- Бээлий өмсөхөө битгий мартаарай

- Хүйтэн усаар мөн адил 5-10 минут шавшина

- Одоо нүүрээ зөөлөн дарж арчаад чийгшүүлэх тос түрхэнэ

- Одоо нүүр будалтаа хийхэд бэлэн боллоо

Мөсийг өөр зүйлтэй хольж хэрэглэх нь

Мөсийг жимс болон бусад зүйлүүдтэй хольж хэрэглэж болно. Та үүнийг хэрэглэж үзээгүй гэдэгт итгэлтэй байна. Тиймээс хэрэглээд үзээрэй

1. Сарнайтай мөс

Сарнайтай мөс нь таны арьсыг байгалийн гэрэлтсэн сайхан арьсыг бэлэглэх болно. Мөсөөр нүүрээ үрснийхээ дараа зөөлөн массаж хийж өгөөрэй. Илүү үр дүнтэй байх болно. Хэрвээ та нүүрээ будахынхаа өмнө сарнайтай мөсөө хэрэглэвэл нүүрний будаг илүү тогтоц сайтай, сайхан харагдах болно

2. Шоколадтай мөс

Нэг халбага шоколад эсвэл какоа нунтаглан устайгаа хольж хөлдөөгөөд хэрэглээрэй. Хэрээ таны арьс хуурайшдаг бол сүүтэй хольж болно. Массаж хийж өгөх хэрэгтэй. Таны арьсыг чангалж, толигор болгох болно.

3. Ногоон цайтай мөс

Ногоон цайтай мөс нь арьсыг залуужуулж, цайруулж, батга болон нүхжилтийг багасна. Ногоон цайгаа нэг аяга буцалсан усанд хандлаад хөлдөөгөөрэй. Массаж хийх өгөхөө мартваа

4. Тарвастай мөс

Арьсанд хамгийн ач тустай жимснүүдийн нэг бол тарвас. Тарвасаа дөрвөлжин хэрчиж хөлдөөгөөрэй. 3-5 минут үрж, нүүрэндээ зөөлөн массаж хийж өгөөрэй. Таны арьс эрүүл, гэрэлтсэн, өөгүй болох болно

6. Лимонтой мөс

Лимонтой мөс арьсыг цайруулж, батгыг багасгаж, цайруулах үйлчилгээг авах шилдэг арга. 1 ширхэг лимоны шүүсийг шахаад устай холиод хөлдөө. Мөсөөрөө 3-5 минут нүүрэндээ иллэг хийгээд, зөөлөн үрж өгөөрэй.

7. Сүүтэй мөс

Сүүн нь арьсыг цайруулах, гэрэлтсэн болгох байгалийн бүтээгдэхүүн юм. Хүйтэн сүүгээ хэвэндээ хийж хөлдөөгөөд нүүрэндээ массаж хийж өгөөрэй. Энэ нь таны арьсыг чийгшүүлж, өнгийг сэргээж өгнө.

8. Амтат жүржтэй мөс

Жүрж нь витамин C болон антиоксидентээр баялаг. Жүржний шүүсийг хэвэндээ хийж хөлдөөгөөд 3-5 минут нүүрэндээ зөөлөн массаж хийх маягаар үрнэ. Энэ нь таны арьсыг гэрэлтсэн, өөгүй болгох болно.

9. Гааны навчтай мөс

Гааны навчаа жижиглэн хэрчээд устай хольж миксэрдээрэй. Дараа нь хэвэндээ хийж хөлдөөгөөд зөөлөн иллэг хийх маягаар үрнэ. Арьсны бактерыг арилгах болно.

#Зөвөлгөө3

1. Давсны уусмал хаванг түргэн хугацаанд буулгана

Давсаа усанд уусгана /уусмал ихээхэн шорвог байвал илүү үр дүнтэй/. Нүүрний алчуураа уусмалдаа базаад, 10 минут нүүрэн дээрээ бигнүүр тавина. Ингэснээр хаван буулгахаас гадна, царайг тунгалаг болгох давуу талтай.

2. Шүдний сойзны тусламжтай дур булаам уруултай болно

Энгийн уруул зөөллөгч тосыг /уруулын эмтэй өнгөлөгч ч байж болно/ түрхсний дараа 1 минутын турш шүдний сойзоор зөөлөн иллэг хийнэ. Ингэснээр уруул тань илүү дур булаам харагдах болно.

3. Гэрэлтсэн арьстай болохыг хүсвэл оливын тос ашиглаарай

Гэрэлтсэн, зөөлөн арьстай болохыг хүсвэл нүүрээ цэвэрлэсний дараа 7 минутын турш оливын тосоор иллэг хийгээрэй. Иллэгийг 4-5 хоногт давтана.

4. Арьсны өвчнийг зөгийн бал эмчилнэ

Болзооны өмнө батга таны санааг зовоож байна уу? Тэгвэл танд зөгийн бал тусална. Батга гарсан хэсэгт зөгийн бал түрхээд 15 минут орхино. Дараа нь усаар угаана. Арьс үрэвссэн хэсэг илүү цайж, хэмжээ нь ч багассан болохыг та анзаарна. Ингэснээр нүүрний будгаар далдлах боломжтой болно.

5. Батгыг нүдний дусаалгаар эмчлэх нь

Батгатай тэмцэх бас нэгэн арга бол нүдний дусаалга. Нүүрний хөвөндөө нүдний дусаалга шингээж, 3-5 минут хөлдөөгчинд байлгана /нүдний улайлт багасгах дусаалга илүү үр дүнтэй/. Хөлдөөгчнөөс гаргаж ирсэн хөвөнгөөр арьс үрэвссэн хэсэгт жин тавина. Батга хоромын зуур арилахыг та анзаарах болно.

6. Нүдний будаг арилгагчийг гэрийн нөхцөлд бэлтгэх

Шилэн саванд ус, оливын тос 3:1-ийн харьцаатай хийнэ. Шилээ таглаад сайтар сэгсэрнэ. Ингээд л таны нүдний будаг арилгагч шингэн бэлэн боллоо.

7. Шар үсийг арилгахад хүнсний сод тусална

Гэрийн нөхцөлд скраб – гуужуулагч бэлтгэх: 1 цайны халбага сод, 1 амны халбага нунтагласан овъёосыг 1 литр усанд найруулна. Өтгөн болтол нь хутгаж, арьсан дээрээ түрхээд 5 минут орхино. Дараа нь халуун усаар угаана.

8. Нүдний доорх бараан тойргуудыг ч сод арилгана

1 цайны халбага содыг нэг аяга буцалсан ус эсвэл цайнд хийж сайтар хутгана. Нүүрний хөвөнгөө уусмалдаа дүрж, нүднийхээ доор жин тавина. 10-15 минут хүлээгээд, нүүрээ угааж, чийгшүүлэгч тос түрхэнэ. Өдөр бүр энэ аргыг хэрэглэвэл үр дүн гайхалтай байх болно

9. Гялалзсан үстэй болоход гадилны маск тусална

Маск бэлтгэхэд 1 гадил, 1 өндөг, 1 амны халбага зөгийн бал, 1/2 аяга шар айраг хэрэгтэй. Орцоо бүгдийг нь хооронд нь өтгөртөл хутгаад, үсэндээ түрхээд хоёр цаг орхино. Дараа нь бүлээн усаар үсээ зайлна. Энэ маскийг долоо хоногт нэг удаа хэрэглэснээр, таны үс бэхжиж, гялалзах болно.

10. Лаванда, кокос таны сормуусыг уртасгана

1/2 амны халбага кокосын тосыг лавандагийн эфирын 2-4 дусал тостой хольж хутгана. Нүүрний аль эсвэл чихний хөвөнгөөр сормуусандаа угнаас нь үзүүр хүртэл түрхэнэ. Долоо хоногт хоёр удаа ийнхүү сормуусандаа тэжээл өгснөөр, таны сормуус өтгөрч, уртсахаас гадна бэхжинэ

Зөвөлгөө4

ЯГ ОДООНООС ЭХЛЭЭД БҮСГҮЙ ТАНЫ ХЭВШҮҮЛЭХ ЁСТОЙ 10 ШИНЭ ЗУРШИЛ

Ус уу: Өдөрт дор хаяж 1.5 л ус эсвэл сайн чанарын ногоон цай ууж биеээ дотроос нь цэвэрлэж, мөн чийгшүүлж бай.. Ухаалаг будалт: Яг одооноос эхлээд та зөвхөн өөртөө тохирсон үдэшлэг, ажил хэрэг, болзоо болон найз нөхөдтэйгээ амралтын өдрийг өнгөрөөхдөө тохирсон будалтуудыг тус тус сур. Болж өгвөл туршаад үз. Шаардлагатай бол мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө ав

 Өдөр бүр шинэ үс: Үсээ өдөр бүр урдынхаасаа өөр өөр маягаар янзалж, шинэ үсний боолт даруулга, зүүлтийг туршиж үзэхээс битгий айгаарай. Хүсвэл өөрийнхөө төсөөлөөчгүй өнгөөр будуулж ч болно. Нэг өдөр ороогоод үз, маргааш нь шулуун болго. Үүнд залхуурч болохгүй шүү. Таны маш их стрессийг тайлах болно

 Өөртөө тохирсон зөв бүтээгдэхүүн худалдан ав: Час улаан уруулын будаг, хуучимсаг хэрнээ дэгжин өөр хаана ч байхгүй цүнх гэх мэт яг л танд зориулж хийсэн мэт зүйлсийг та олж аваарай. Та л олохгүй бол тэд лангуун дээрээ хэвтсээр нас барах болно. Тэднийг авраарай

Гоо сайхандаа зориулж өдөр бүр цаг гарга: Өнөөдөр хүүхдүүдээ унтуулчихаад нэг сайхан хумсаа янзлаарай. Маргааш харин нүүрэндээ шинэ авсан маскаа тавиарай

Амар: Өөрөө сонсоод үнэхээр сэтгэл тань тайвширч амраахаар ая хайж ол. Тэгээд түүнийг өдөр бүр 5 минут сонсож бай. Эсвэл ажил руугаа алхаж явахдаа толгой тань нэг сайхан цэвэрлэгдэж амардаг бол түүнийгээ өдөр бүр хий. Өөр ямар байдлаар алжаалаа тайлж чадаж байгаагаа сайн анзаарч олж мэдээрэй

Хичээл зүтгэл: Өдөр бүр үсээ өөрөөр янзлах, маск тавих гэх мэт яршигтай эсвэл энэ их ажлын хажуугаар бүтэшгүй санагдаж байна уу? Та л хичээл зүтгэл гаргаж өөртөө цаг гаргахгүй бол өөр хэн ч үгүй. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг биз дээ

Зүүдэл: Өдөрт дор хаяж 7-8 цаг гүн нойронд автаж сайхан зүүдлээд унтаж байгаарай9. Инээмсэглэ: Та итгэхгүй байж магад. Гэхдээ зөвхөн энэ жижигхэн зүйлээс болж таны амьдрал орвонгоороо өөрчлөгдөж, төсөөлөхийг аргагүй үр дүнд хүрнэ

Дурла: Та өөрийгөө толинд хараад дурла, саяхан авсан шинэ гутландаа дурла. Гал зуухны өрөөгөө сайхан цэвэрлээд шинэхэн мэт болсон хөргөгчиндөө дурла. Ингэснээр таны амьдралын идэвхи нэмэгдэж эерэг энерги бөөн бөөнөөр цуглана

#Зөвөлгөө5

1. Өглөө эртлэн босдог хүнийг Бурхан үргэлж шагнадаг гэдэг үг бийг санаарай. Эрт унтах нь эрүүл, гоолиг байх нууц болдог.

2. 18 цагаас өмнө оройн хоолоо амжаад идвэл та насан туршдаа таргалалтаас хол, эрүүл байх боломжтой.

4. Унтах хүнд ус хэрэггүй. Унтахаас 2 цагийн өмнө уух зүйлээ зогсоох нь шөнө бөөр ажиллаж, хаван хуримтлагдахгүй сайн талтай.

5. Үсээ 7 хоногтоо 1 удаа боргиогоор зайлж байх нь маш хурдан ургуулаад зогсохгүй, гялалзуулж өгнө дөө. Энэ бол загвар өмсөгчдийн эрүүл үсний нууц юм шүү.

6. Бөднийн өндгийг өглөөдөө 3 ширхгийг түүхийгээр нь хагас аяга халуун усанд хийн ууж байх нь олон төрлийн өвчнийг анагаадаг.

7. Өдөрт 1 бүтэн нимбэгийн шүүстэй аяга бүлээн ус заавал ууж байгаарай. Өөхийг шатаахаас гадна, судас, дотор эрхтэнд хуримтлагдсан малын махны холестрин, маргарин зэргийн үлдэгдлийг цэвэрлэнэ.

8. Хэрвээ та үйлчилгээний байгууллагад ажилладаг бол хүн бүртэй сайхан харьцаж байгаарай. Нэг муухай харьцсан хүн танд ямар сөрөг энерги, муу зүйлс наалдуулаад явахыг хэн ч мэдэхгүй шүү дээ. Тийм зүйлээс болж бидний бие өвдөх шалтаг үүсдэг.

9. Цагаан идээг өдөр болгон хэрэглэж заншаарай. Тэгвэл шүд, нүд, хумс, яс эрүүлээрээ урт удаан наслана.

10. Лааз, шилэнд дарж савласан, хөлдөөсөн, удсан юм бүхэн таны энергийг сорж шингэдэг гэдгийг санаарай. Зөвхөн шинэ жимс ногоо, сүү, талх зэрэг л бидэнд энергийг өгч чаддаг.

11. Кофе их уух нь зүрхний хэмийг алдагдуулж, цөсийг өтгөрүүлэн, чулуужуулдгийг анагаах ухаан тогтоосон байдаг. Тэрний оронд цэцэгний цай, ногоон цай уух нь тураах, эрүүлжүүлэх олон талын ашиг тустай.

12. Монгол аньс, нэрс, чацарганыг өдөр бүр хэрэглэвэл дархлаагаа хадгалж чадна.

13. Өглөөний нарнаас 2 гараа алдлаад асар их хүч чадал халуун дулаан энергийг өөртөө шингээн авч байгаарай.

14. Цагаан гурил, будаа нь цавуулаг өндөртэй учраас бүдүүн гэдэсний хананд наалдсаар байдаг бөгөөд хоол шингэлтийг удаашруулж, таргалах, гэдэсний чулуу болон хуримтлагдах нөхцлийг бүрдүүлж байдаг. Тиймээс жигнэж, зуурахаасаа өмнө хивэгтэй холивол наалдах нь багасдаг.

15. Хүн хүнтэй сайхан харьцаад, эх орныхоо эрүүл хоол унд, монгол танг хэрэглээд явбал цаг зуурын өвчин хэзээ ч тусдаггүй.

16. Өнгөрсөнтэйгөө бүү зууралд. Та яг одоо л амьдарч байна шүү дээ.

17. Бурханы шашны тухай, Бодь мөрийн зэрэг, Бурхан багшийн сургаалийг унших үед дотор маань байгаа нэгэн зүйл тэлж уужран, гүнзгий амьсгал авах тайвшралыг мэдэрдэг.

18. Замаар гарахдаа чихэвчээ авч байгаарай. Амь нас дуу хөгжимнөөс илүү үнэтэй.

19. Нүүр, нүд, духандаа орой унтахаасаа өмнө өргөст хэмхийг хэрчээд тавьж байвал арьс хэзээ ч хуурайшдаггүй.

20. Хайрттайгаа цуг энерги цэвэрлэх сүүтэй ваннд /2 литр сүүг усандаа хийхэд хангалттай/ орсныхоо дараа оливын тосоор бүх биенд нь массаж хийж, гол нь нүүр, гар, хөлний цэгүүдийг нь дарж өгснөөр маш сайхан амралтыг бэлэглэх болно.

21. Сард 1 удаа 500 гр орос үзмэн дээр халуун ус хийж хоноод маргааш нь шүүсийг нь ууж байвал калигаа нөхөж чадна.

22. Өглөөнөөс эхлээд инээмсэглэж яв. Тэгэх тусам хүмүүс чамд эелдэг хандахыг мэдэрнэ.

23. Тааламжгүй хүмүүсээс чимээгүйхэн холдож, дахиж бүү уулз.

24. Гэрт гарсан эвдрэл гэмтлийг цаг алдалгүй засуулж бай. Засуулах зав алга гээд яваад байвал тэр жижигхэн эвдрэл чинь таниас засуулахаасаа 100 дахин их цагийг хороох болно.

25. Байнга цэмцгэр байна гэвэл дэндүү их хүч, цаг авах болно. Харин үүний оронд авсан юмаа байранд нь тавьж сураад, долоо хоногт 1-2 удаа цэвэрлэгээ хийж байгаарай.

26. Болж өгвөл цайвар өнгийн тавилга аваарай. Байнга тоос харагдаж бачимдуулахгүй, өрөөг цэлгэр харагдуулж, сэтгэл санааг аз жаргалтай болгодог.

27. Өглөө, орой бүр Бурхан тахилынхаа өмнө зул, арц өргөснөөр гэрт болон бие сэтгэлд хуримтлагдсан сөрөг муу энергийг ариусган цэвэрлэж байдаг.

28. Машин, гэр, ажлын түлхүүрээ заавал хувилж аваарай. Нэг дор бүү хадгал.

29. 7 хоногт 1 удаа элэг ид. Цус багадалт эмчлэгдэнэ.

30. Тос, сахар 2 холилдсон хүнс нь целлюлит үүсгэдэг шалтгаан болдог учир дэлхийн загвар өмсөгчид энэ хоёрыг үргэлж тусад нь хэрэглэдэг. Үүнд шоколад, зайрмаг, торт, боов, чихэртэй тараг, жигнэмэг, чихэртэй цай ундааг тостой хоолтой хольж идэх зэрэг нь таргалуулна гэсэн үг юм.

31. Ямар нэг зүйлийг яавал хийх боломжгүйг биш, яавал хийх боломжтойг судлаарай

32. Гадаад үзэмжиндээ анхаарал тавь. Танд урам зориг өгч, өөртөө итгэлтэй байдлыг чинь нэмэгдүүлнэ.

33. Хүмүүсийг хайрла. Хүмүүсийн хайртай хүн нь байснаар та хамгийн их жаргалыг мэдэрнэ

34. Бусад хүмүүс чамаас ялгаатай байх эрхтэй гэдгийг үргэлж сана. Буруутгаж буруушаахын оронд зүгээр л тэр хүнийг тайван байлга

35. Хэзээ ямагт эелдэг байж, инээмсэглэж байвал нүүрээрээ хөгширнө л гэж байхгүй шүү

36. Хань ижилдээ, хайртай хүндээ үргэлж үнэнч бай. Энэ нь чамайг олон муу зүйлс, өвчин, стрессээс сэргийлж, хамгаалалт болно. Үнэнч байх тусам та хоёр бие биедээ улам их хайртай болдог

37. Хүүхдүүдтэйгээ, гэр бүлээрээ 7 хоног болгон агаар салхинд гарч, ууланд авирч, хан их хайрхад, хатан их лусад минь гэж дуудаад сүү, боов, будаа өргөж байгаарай. Олон амьтанд буян болж, түүний үрээр та, таны үр хүүхэд хэзээ ч эд хөрөнгөөр дутагдахгүй амьдарна

38. Аав, ээжийнхээ ачийг санаж, асран тэтгэж, тэднийхээ өмнөөс буян их үйлдэж яваарай.

39. Боломжтой бол гэртээ нэг гүйлтийн зам аваад тавьчихвал илүүдэл жингээ ч хасна, эрүүл мэндээ ч хадгална.

40. Хамгийн чухал нь бясалгал номын дуу сонсож, дотоод сэтгэлээ таньсан, ялж чадсан нэгэн бусдад гэрэл гэгээг түгээж, гэгээрэлд хүрдэг юм шүү

Зөвөлгөө6

Арьс цайруулах шалгарсан 10 арга

Тараг бол хамгийн сайн цайруулагч.

Нүүр болон хүзүүгээ сайтар угааж цэвэрлэсний дараа хоёр амны халбага таргийг гурван дусал нимбэгний шүүстэй хольж хутгана. Ингээд нүүр болон хүзүүндээ жигд түрхэж, арьсанд тань шингээд ирэхээр дахин дээрээс нь давхарлах маягаар түрхээд 30 минут байлгана. Үүний дараагаар бүлээн усаар угааж цэвэрлээрэй. Энэ аргыг хуурай арьстай хүнд хийх нь илүү vр дvнтэй бөгөөд 16-18 цагийн хооронд хэрэглэхэд тохиромжтой. Учир нь энэ үеэр үр дүнгээ илүү өгөх болно.

2. Эмчилгээний эмульс

Энэ аргыг хvмvvс тэр бүр мэддэгүй. Гэсэн ч эмульс нь ямар ч арьсанд тохирох бөгөөд нүүрэн дээр гарсан элдэв зvйлсийг хатаах үйлчилгээтэй байдаг. Эмульсээ буцалсан хүйтэн усаар зуурна. Хэт шингэн биш. Мөн л арьсаа сайтар цэвэрлэсэн байх ёстой. Ингээд бэлэн болсон маскаа гэртээ байх хугацаандаа шингэх бүрт нь давхарлан түрхэж хэрэглэнэ. Бүлээн усаар зайлж маскаа арилгасны дараа чийгшүүлэгч лосьон болон цайруулах үйлчилгээтэй тос түрхэх хэрэгтэй.

3. Нимбэгний шүүс

Цайны халбага нимбэгийн шүүсийг өргөст хэмхийн шүүстэй хольж, хөвөнд шингээн нүүрнийхээ арьсыг 10 минутын турш зөөлөн арчинa. Хатсаных нь дараа бүлээн усаар угаагаад үр дүнг нь мэдрээрэй.

4. Гүзээлзгэнэ

Гүзээлзгэнийг няцалж маск бэлтгээд нүүр, хүзүүндээ 15 минут бигнүүр тавих.

5. Улаан лоолийн шүүс

Улаан лоолийн шүүсийг сүүтэй хольж, арьсаа арчвал цайхын зэрэгцээ зөөлөрч булбарай болно.

6. Улаан лууван

Улаан лууванг үрж жижиглээд, нэг хоолны халбага ургамлын тос нэмж маск бэлтгээд нүүр, хүзүүндээ 20 минут бигнүүр тавих. Энэ нь сэвхийг бүдгэрүүлж, нөсөөг арилгах шидтэй аж.

7. Цөцгий

Нэг хоолны халбага цөцгий, нимбэгийн шүүс, нэг цайны халбага гурван хувийн устөрөгчийн хэт ислийн уусмалтай бэлдмэлээр нүүрээ арчих.

8. Лемон болон сүүтэй усанд орох

Баннаа халуун усаар дүүргэх хэрэгтэй. Дээр нь сүү болон хэрчсэн нимбэг (нэг ширхэг байхад хангалттай) хийгээрэй. Ийм усанд 20 минут хэвтээд, дараа нь цэвэр усаар биеэ зайлах хэрэгтэй. Энэ маягаар долоо хоногт 1 удаа усанд ороход хангалттай.

9. Ус ихээр уух хэрэгтэй

Ундаа, цай болон кофеноос татгалзаж цэвэр ус ихээр уух нь арьс цайруулж, тураахад туслана. Тиймээс өдөрт 7-оос 8 аяга цэвэр ус ууж хэвшээрэй.

10. Төмс

Төмсөө хальстай нь чанаад, арилгаад нухна. Дээрээс нь 2 хоолны халбага сүү, 1 ширхэг өндөгний шар нэмнэ. Сайтар холиод устай ваннанд 25-30 минут тавина. Дараа нь бас жаахан хутгаж байгаад нүүрэн дээрээ түрхэнэ. 20-25 минутын дараа арилгана. Нүүрээ угаагаад арьсанд чинь тохирдог лосьоноор арчаарай

Анхааруулга

- Нимбэг ихээр хэрэглэх нь арьс хуурайшуулж мэдэх тул тос болон чийгшүүлэгч байнга хэрэглээрэй
- Цайруулах зориулалт бүхий гоо сайхны бараа болгоныг туршиж үзэх хэрэггүй. Нэг төрлийн гоо сайхны хэрэгслийг байнга хэрэглэж байж арьсанд нөлөө үзүүлдэг бөгөөд байнга солих нь муу шүү

- Өдөр болгон цайруулах маск хэрэглэх хэрэггүй

Эдгээр зөвлөгөөг долоо хоногт 2-3 удаа хэрэглэвэл таны арьс дорхноо цайх бөгөөд арьсаа хэт хуурайшихаас хамгаалахын тулд өнжөөд нэг удаа тэжээлийн тосоор массаж хийх хэрэгтэй. Мөн сард нэг удаа нүүрээ содтой юм уу, нимбэгтэй усаар утаж заншаарай.

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
1 жил    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
1 жил    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
1 жил    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
1 жил    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
1 жил    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
1 жил    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
1 жил    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
1 жил    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
1 жил    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
1 жил    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
1 жил    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
1 жил    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
1 жил    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
1 жил    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
1 жил    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
1 жил    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
1 жил    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
1 жил    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
1 жил    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
1 жил    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
1 жил    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
1 жил    

Алтны үнэ өсжээ
1 жил    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
1 жил    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
1 жил    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
1 жил    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
1 жил    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
1 жил    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
1 жил    

Эзэнгүй муур, нохойг тоолно
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
1 жил    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
1 жил    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
1 жил    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
1 жил    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
1 жил    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
1 жил    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
1 жил    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
1 жил    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
1 жил    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
1 жил    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
1 жил    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
1 жил    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
1 жил    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
1 жил    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
1 жил    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
1 жил    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
1 жил    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
1 жил    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
1 жил    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.