Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2024 оны 04-р сарын 27
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

АРВАН ГУРВАН АЛТАЙГАА МАГТАН, ӨВ СОЁЛООРОО БАХАРХАХ НААДАМ ЭХЭЛЛЭЭ

НИЙТЛЭСЭН: 2018-02-26 10:00:54
Нийгэм > Орон нутаг | Сэтгэгдэл: 0

Баруун бүсийн тулгуур төв олон vндэстэн, ястны өлгий нутаг Ховд аймаг бол Монгол улсын 21 аймгаас ялгарах өв соёлтой, олон үндэстэн угсаатны түүхэн уламжлал, аж амьдрал, байгаль, цаг уур, газар нутгийн хувьд нэлээд онцлогтой аймаг юм. Тэр ч утгаараа “Гурван Сэнхэр төвтэй таван од” аялал жуулчлалын хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдаж буй “Мөнгөлөг шагшуурга-2018” мөсний баяр энэ сарын 24,25-нд хатан Хар ус нуурын хөвөөнөө Төмөрт хэмээх газар амжилттай эхэллээ.
Баруун Монголын угсаатны онцлогийг хадгалах, олон үндэстэн, ястны ахуйн соёл, зан заншил, уламжлал, унаган байгаль, нүүдэлчин ахуйг түшиглэн өвлийн аялал жуулчлал, нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх зорилготой “Мөнгөлөг шагшуурга-2018” мөсний баярт тус аймгийн 17 сум, аж ахуйн нэгж, албан байгууллагуудаас нийт 15,0 мянга орчим иргэд хөдөлмөрчид оролцож, сум бүрийн онцлог, 13 үндэстэн угсаатны хувцас, эдлэл хэрэглэл, мал аж ахуйн салбарын соёлын өвийг харуулсан баярын жагсаалаар эхэллээ.
“Мөнгөлөг шагшуурга-2018” мөсний баярын нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга Д.Галсандондог, аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүх, Ч.Уранчимэг, ЗДТГ-ын дарга Б.Ганболд нар оролцлоо. Мөн УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато Такаока, “Морин хуур-2017” наадмын гранпри шагналт Б.Хүрэлбаатар, Дарви сумын Мөнгөн аяга багийн 2017 оны Улсын хошой аварга малчин Д.Баатарцогт болон 2017 оны Улсын аварга малчид, тариаланчид оролцож хүндэтгэлийн үг хэллээ.
Мөнгөлөг шагшуурга мөсний баярыг нээж аймгийн Засаг дарга Д.Галсандондог: “Хар ус нууранд 200 орчим зүйлийн нүүдлийн шувууд ирж нутагладаг. Сүүлийн 2 жилийн судалгаагаар нэн ховордсон хотон шувуу 80 гаруй байна. Анх 2009 онд Хотон шувууг хамгаалах, Хар ус нууранд нутаглах, өсөж үржих боломжийг бүрдүүлэх зорилгоор малчдын саналаар бэлчээрийг зүй зохистой ашиглах журам баталж, Дэлхийн байгаль хамгаалах сангийн баруун бүсийн хөтөлбөрийн газрын санаачлагаар 100 гаруй нутгийн иргэд, малчид, төсөл хөтөлбөрийн газрууд хамтран зохион байгуулж байсан уг мөсний баяр 7 дахь жилдээ ийнхүү баруун бүсийн хэмжээний томоохон наадам болж өргөжиж байна” гэв.
Энэ удаагийн мөсний баяр “Байгальд хоггүй аялцгаая” уриан дор зохион байгуулагдаж, гурван сэнхэрийн агуйн онцлогийг шингээсэн мөсөн хотхон бий болгосноороо онцлог байлаа. Мөн мөсний баярын үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн иргэдэд зориулсан урлагийн тоглолт, төрөл бүрийн үйлчилгээ, уралдаан тэмцээн болж байна. Тухайлбал, Төрийн шагналт, Ардын жүжигчин Ж.Чулууны нэрэмжит Алтангадас одонт Хөгжимт драмын театрын уран бүтээлчдийн зүгээс Монголын язгуур хөгжмийн зэмсэг болох Алтай ятга, хэл хуур, цуур, икэл, шагай зэргийг тоглож, “Жангар” хамтлаг “Алтайн магтаал” хайлж, үүн дээр 13 алтай, 33 оргилоо аргадан 33 эмэгтэй цай, сүүнийхээ дээжийг цацал болгон өргөсөн нь үнэхээр бишрэх сэтгэл төрүүлж байв. Мөн 13 бүжигчин алтайгаа аргадаж, байгаль дэлхийгээ магтан “Бөөгийн бүжиг” бүжиглэж, 60 гаруй уран бүтээлчид, иргэд хамтран Хүннү гүрний үеэс гаралтай “Тойрон бүжиг”, бий биелэгээ хийсэн оролцогчдыг сонирхлыг ихэд татлаа.
Мөсний баярын тэшүүрийн насанд хүрэгчид ба өсвөр үеийн бүсийн аварга шалгаруулах тэмцээн, мөсний урианхай сурын харвааны бүсийн аварга шалгаруулах тэмцээн, бүх нийтийн кросс гүйлтийн тэмцээн, насанд хүрэгчдийн сумо бөх, олс таталтын тэмцээн, цэнгээнт бүжгийн тэмцээн, тэмээний уралдааныг зохион байгуулж, “Өв соёлоороо гоёцгооё” үндэстэн, угсаатны хувцас, эдлэл хэрэглэлтэй хос, Дээлтэй Монгол хүүхэд, сайхан морь, тэмээтэй хос зэргийг тус тус шалгаруулж, мөсний баяр үргэлжилж шилдэг оролцогчдыг шагнаж урамшуулах юм.
А.Бямбасүрэн

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
1 жил    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
1 жил    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
1 жил    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
1 жил    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
1 жил    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
1 жил    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
1 жил    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
1 жил    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
1 жил    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
1 жил    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
1 жил    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
1 жил    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
1 жил    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
1 жил    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
1 жил    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
1 жил    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
1 жил    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
1 жил    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
1 жил    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
1 жил    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
1 жил    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
1 жил    

Алтны үнэ өсжээ
1 жил    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
1 жил    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
1 жил    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
1 жил    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
1 жил    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
1 жил    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
1 жил    

Эзэнгүй муур, нохойг тоолно
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
1 жил    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
1 жил    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
1 жил    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
1 жил    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
1 жил    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
1 жил    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
1 жил    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
1 жил    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
1 жил    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
1 жил    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
1 жил    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
1 жил    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
1 жил    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
1 жил    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
1 жил    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
1 жил    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
1 жил    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
1 жил    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
1 жил    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.