Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2024 оны 04-р сарын 26
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

ОДОНЧИМЭГ- СОЛИОТ ЭХ КИНОНД ЯАХ ГЭЖ ӨӨРӨӨ ГОЛ ДҮРД НЬ ТОГЛОВ ДОО….

НИЙТЛЭСЭН: 2018-02-13 21:19:37
Нийгэм > Нийслэл | Сэтгэгдэл: 0

ЭНЭ КИНОГ ЗОВЖ ЖАРГАЖ, ИХ ЗҮЙЛИЙГ БОДОЖ ХИЙСЭН

Миний ээж надаас нэг ч удаа хариу нэхэж байгаагүй. Намайг хайрласан их сайхан хүн дээ” гэх үгээр “Солиот эх” уран сайхны киноны гол санаа агуулагдаж байна уу гэлтэй. Уг киноны зохиолыг БНХАУ-ын Ван Хэн Жигийн “Солиот эх” өгүүллэгээс сэдэвлэн МУГЖ, найруулагч И.Одончимэг болон Х-ТҮЦ продакшны жүжигчин, продюсер Н.Онон нар хамтран бичжээ

И.Одончимэгт киногоо арт хаус чиглэлээр хийх санаа төрсөн боловч Н.Ононтой зөвлөлдсөний эцэст өөр төрлөөр хийхээр шийдсэн байна. “Солиот эх” уран сайхны киног галзуу ч гэсэн эхээ гэх үрийн сэтгэлийг үзэгчдийн нулимс дагуулахаар бүтээсэн бөгөөд кино сонирхогчид их таалан хүлээж авч байлаа

Солиот эх” уран сайхны киноны эрэгтэй гол дүр болох Зэрэмд СТА Т.Бархүү, галзуу эх Номуны дүр болон киноны ерөнхий найруулагчаар МУГЖ И.Одончимэг тоглож, ерөнхий продюсер МУГЖ Н.Онон Х-ТҮЦ продашнтай хамтран “Монгол фильм”-ийн хамт олон бүтээжээ

МУГЖ Ишдоржийн Одончимэгтэй ярилцсанаа хүргэж байна

Шинэхэн уран бүтээлээ үзэгчиддээ өргөн барьж буй танд баяр хүргэе. Таны сэтгэгдэл ямар байна вэ

Баярлалаа. Өнөөдөр миний сэтгэгдэл үнэхээр сайхан байна. “Х-түц” продакшн шинэ оны босгон дээр сайхан уран бүтээл нээж байгаад баяртай байна. Энэ он магадгүй эхчүүдийн жил ч юм шиг, гэнэт тэгж бодогдоод явчихлаа. Яагаад гэвэл 3-4 сарын дараа дахин нэг сайхан уран бүтээл нээлтээ хийнэ. Тэр уран бүтээлийг одоохондоо нууцалж байгаа. Миний найруулсан, бас их сайхан уран бүтээл болох байх гэж найдаж байна. Эхийн тухай их олон уран бүтээл байдаг. Харин энэ “Солиот эх” кино маш өөр өнцгөөс харж хийсэн уран бүтээл болсноороо онцлог байгаа. Ер нь манай Дорны ард түмэн эцэг эхийн ачлал энэрэл, элбэрлийг их шүтэж ирсэн шүү дээ. Тийм ч учраас манай ард түмэнд их тохирох болов уу гэж бодоод байгаа

Найруулагч хийгээд давхар гол дүрээ бүтээх хэцүү байсан байх аа

Үнэхээр хэцүү байсан. Амар зүйл бол биш. Гэхдээ яах вэ, даваагаа давсан. Зовж, жаргана гэж байдаг шүү дээ. Тэрэн шиг л. Өөрийнхөө хайртай дуртай, жаргалтай ажлаа хийж байгаа учраас тэр бол зовлон биш юм. Мэдээж зураг авалтын дараа өрөөндөө орж ирээд өөрийн эрхгүй хэсэг доошоо хараад суудаг. Чухам юуг хийчихсэн бол, юу бодов гэх мэтчилэн янз бүрийн бодол толгойд орж ирнэ. Өөрөө тоглож, өөрөө найруулна гэдэг хүсээд байхаар ажил биш

ЯАХ ГЭЖ ӨӨРӨӨ ГОЛ ДҮРД НЬ ТОГЛОВ ДОО ГЭЖ БОДОХ ҮЕ БАЙСАН

Солиот эх” уянгын талдаа кино болсон гэлтэй. Танд уйлах үе зөндөө байсан болов уу

Тэгэлгүй яах вэ. Мөн бачимдах, бачуурах үе байна. Заримдаа яах гэж өөрөө тоглов доо ч гэж бодогдох үе байсан

 Дүрслэл сайтай болжээ. Киноны зураг авалтын талаар ярихгүй юу

Бүтэн нэг жилийн хугацаанд найруулга, кино зохиол, зураг авалт гээд их олон зүйлийг их бодож хийсэн. Зураг авалт Архангай аймгийн Тариат суманд 40 гаруй хоног үргэлжилсэн. Хамгийн сүүлийн зураг авалтыг Төв аймгийн Зуун мод хот, Манзуширын хийдэд авсан юм. Ер нь цаг нар, бороотой уралдаж авлаа. Тэр нь их хэцүү байлаа. Өшөө жоохон эрт, тайван сайхан зураг авах байсан. Би чинь тухайн үед продюсертэйгээ л муудалцана шүү дээ. Зургаа дахиж авмаар байна гэхээр “Цаг байхгүй” гэдгээс эхэлнэ дээ. Орой ирээд янз бүрийн юм бодогдоод, гутраад сууна шүү дээ. Их юм бодоод л сууна

Та энэхүү солиотой эхийн дүрээр үзэгчдэд юуг харуулахыг зорьж ажилласан бэ

Жүжигчин хүн яг тэрийг харуулна гэж зорьж тоглохгүй. Тэр маш их хэцүү. Үүнийг үзсэн үзэгчид л мэддэг юм. Тэр маань үзэгчдэд хүрч л байвал бидний гол зорилго биелж байна гэсэн үг. Тэрнээс биш би тэр байдлыг гаргах гэж тоглосон, та нар яг тэгж харж үзээрэй гэж тулгаж болохгүй. Ер нь их хэцүү. Зарим хүмүүс шал хөндлөн ойлгоно. Зарим хүмүүс хэлэх гэсэн санааг огт ойлгохгүй үе ч байна. Би тэрнээс их айдаг. Ямар ч байсан кино үүргээ гүйцэтгэж, хүмүүст хүрч байна гэдэг их чухал. Бас хийсэн уран бүтээл маань маш их хөлс хөдөлмөр зарцуулагдаж байж гардаг учраас олон жилийн урт удаан настай байгаасай л гэж хүсдэг

Үзэгчид сайхан уран бүтээл болжээ, асгартал уйллаа гэж ярилцаад кинотеатраас гарцгааж байна. Үзэгчдээс ямар санал, шүүмжлэлүүд ирж байна вэ

Кино гарч эхэлснээс хойш хачин сайхан магтаалууд ар араасаа ирсээр байна. Энэ үед болон ойрын өдрүүдэд багшийнхаа үгийг л их бодож явна даа. Миний багш Ардын жүжигчин н.Цэрэндавга гуай юм. Тэр хүн “Зэмлэл, магтаал хоёрыг зэрэг даах чадвартай бай” гэж их сургадаг. Сүүлийн өдрүүдэд тэр үг их л бодогдож явна даа

ЭНЭ ЗУРАГ АВАЛТААР НАСНЫХАА ӨВЧИНГ АВСАН БАЙЖ МАГАДГҮЙ

Та өөрөө найруулаад өөрөө гол дүрд нь тоглоод хүнд зураг авалтад орох эмэгтэй хүний хувьд хүнд харагдсан

Маш их хэцүү байсан. Ихэнх зураг авалтууд хүндхэн нөхцөлд хийгдсэн. Тийм болохоор хэцүү байсан. Магадгүй би энэ зураг авалтын туршид насныхаа өвчнийг авсан байх гэж боддог. Эмэгтэй хүн есөн сарын хүйтэнд дандаа хөл нүцгэн байсан. Би ямар өмнө нь хөл нүцгэн явж амьдарч байсан биш. Миний хувьд хүнд байсан. Хөл нүцгэн байсан учраас доороос үргэлж хайрах нь хэцүү л дээ. Тэрнээс биш доороос хөл рүү хатгах, зүсэгдэх, шил орох үе бол зөндөө л олон байсан. Харин толгой өвдтөл доороос даарах хэцүү юм билээ

Ханьтайгаа хамт нэг кинонд гол дүр бүтээх ямар байна вэ

Их сайхан байсан

Хоргын тогоо орчмын чулууд маш их барзгар. Түүн дээр хөл нүцгэн явсан гэхээр хэцүү санагдаад байх юм. Танд хэцүү байсан биз

Тэрийг би олон хүнд хэлж байгаа шүү. Тэр хаданд хөл нүцгэн явж үзээд л мэднэ. Ер нь барагтай хүн гүйж, явж чадахгүй хад юм билээ. Манай Архангай аймаг их сонин байгалийн бүтэцтэй юм байна. Би харин яагаад манай киночид энд зургаа ач байгаагүй юм бол доо гэж бодоод байсан. Гэхдээ энэ хад чулуу манай киноны эхний хэсэгт маш их зохидог юм. Маш гоё байгалийн зохилдолгоо байсан учраас би зориуд хад чулуутай хэсгийг сонгож, натураа тэнд байршуулсан

Энэ киног хятад зохиолоос сэдэвлэн бүтээжээ. Монголын хөрсөнд буулгахад ямар байсан бэ

Мэдээж монгол хөрсөнд буулгаж, дэлгэцэд гаргана гэдэг хүнд байлаа. Хятад ахуй бол шал өөр. Тухайн “Солиот эх” гэх өгүүллэг дээрээ ч гэсэн Хятад ахуйгаараа л бичигдсэн байдаг. Манай улсад ямар тариалангийн талбай байх биш. Тэгэхээр бид бүхэн яавал монгол ахуй руу шилжүүлж буулгах вэ гэдгээ багагүй бодож байж шийдсэн. Зарим нэг хүн түүх мэдэхгүй, хэдэн үеийн түүхийг багтаах гэж ядсан байна гэж байсан. Үгүй, энэ түүхийн тухай кино биш. Зүгээр эх хүний амьдралын түүх юм. Тэрнээс биш түүхэн цаг үе харуулах гээд байгаа юм биш. Хугацаа нь тэгж таарсан. Тэр эхийг тойрсон л амьдрал ахуй харагдаж байгаа юм

Эргээд бодоход тэр хэсэгт дутуу хийж дээ гэсэн хэсэг байгаа болов уу

Тэрийг одоо бол ярихгүй. Дутуу зүйл байгаа. Уран бүтээлч хүн хэзээ ч ханадаггүй. Одоо ч гэсэн би нээлтээ үзэхдээ яаж нурууруугаа юм гүйлгэж үзнэ дээ л гэж бодож, шаналж байна

Н.ОНОН. ЭЭЖИЙНХЭЭ ХАЙРЫГ МЭДЭРЧ ХАЙРЛААСАЙ ГЭДЭГ

САНАА ГАРГАХЫГ ХҮССЭН

Солиот эх” уран сайхны киноны продюсер Н.Ононтой цөөн хором ярилцлаа

Таны хийсэн уран бүтээл нээлтээ хийж байна. Сэтгэгдэл ямар байна вэ

Одоо юу хэлэх вэ. Ёстой сайхан байна. Бид энэхүү киног жил гурван сарын өмнө эхлүүлж байлаа. Манай Х-ТҮЦ продакшны уран бүтээлчдийн хичээл зүтгэл юм даа

Та яагаад энэ киног хийхээр болсон юм бэ

-Ерөөсөө бид эхийнхээ тухай сайн мэдэрдэггүй юм байна. Би нэг зүйлийг их бодсон юм. Бидэнд нийгмийн ийм бусармаг үед бие биенээ гэх сэтгэл аажим аажмаар холдоод байна уу даа гэх бодол төрж байна. Нийгэмд янз бүрийн муу муухай гэмт хэрэг гарах болж. Энэ чинь ерөөсөө л хүний нандин сэтгэл ховордож байгааг харуулж байна. Хамгийн гол нь үүнийг л ойртуулах гэсэн санаа юм. Бид өнөөдөр ээждээ хайртай л гээд байдаг. Хайртайгаа мэддэг хирнээ, мэдэрдэггүй. Миний ээж миний төлөө ямар их санаа зовж, намайг хайрлаж явдаг гэдгийг бүгд сайн мэддэг хирнээ мэдэрдэг нь цөөхөн. Би өөрөө ч гэсэн хүүхэд байхдаа мэддэг хирнээ мэдэрч байгаагүй гэдгээ өөрөө аав болоод л бага зэрэг ойлгож эхэлж байна. Одоо би миний аав, ээж надад ийм л хайртай байж дээ гэдгийг мэдэрч эхэлж байна. Тэрийг л хүн бүрт мэдрүүлэх ёстой. Одоо амьд байгаа ээжийгээ үхтэлээ хайрлах ёстой гэсэн гол санаа

Жүжигчин Одончимэгтэй гайхалтай гар нийлжээ

Тийм ээ. Зохиолыг өөрчилж монголчилж, монгол ахуй сэтгэлгээ хөрсөн буулгаж, монгол үзэгчдэд үзүүлэх хэцүү байсан. Хоёр улсын хоорондын ахуй сэтгэлгээ өөр байсан учраас зохиол дээр ажиллахад хугацаа их шаардагдсан.

-Гол дүрийн хоёр жүжигчнийхээ тухай ярихгүй юу?

-Одноогийн хувьд бол энэ дүрд эргэлзэх зүйлгүйгээр сонгож авсан. Харин бид Бархүүгийн хувьд жаахан бодсон. Эхлээд өөр хүн тоглуулах гэж байсан юм. Гэхдээ ер нь яагаад Бархүү байж болохгүй гэж бодсон. Ур чадварын хувьд тэнцээд байдаг. Манай Бараагийн хувьд дандаа л гоё залуугийн дүрд тоглодог шүү дээ. Гэтэл энэ кинон дээр ийм дүр бүтээхээр шал өөр хүн харагдана, хүмүүс хэр хүлээж авах бол гэж бодож байгаад түүнд итгэх ёстой юм байна гэж шийдсэн. Эн сонголтдоо чалдаагүй гэдгээ харсан. Маш сайн тоглосон. Үзэгчдэд өөрийгөө өөр талаас нь харуулж чадсан.

–Үзэгчид киногоо үзээд, сэтгэгдэл өндөр гарч байна. Таны хувьд?

-Их сайхан байна. Манай продакшны хувьд энэ 22 жилийн хугацаанд алдаа оноотой их л зүйл байсан байх. Уран бүтээл гэдэг дандаа алдаа, оноотой явдаг. Тэгэхээр энэ хугацаанд алдаж, түүндээ харамсаж явсан ч үе байсан. Мөн онож, түүндээ үхтэлээ баярлаж явсан ч үе бий. Энэ өдөр харин баярлах үе таарч байна. Их сайхан байна. Баярлалаа.

Эх Сурвалж Мэдээ.мн

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
1 жил    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
1 жил    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
1 жил    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
1 жил    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
1 жил    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
1 жил    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
1 жил    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
1 жил    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
1 жил    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
1 жил    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
1 жил    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
1 жил    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
1 жил    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
1 жил    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
1 жил    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
1 жил    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
1 жил    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
1 жил    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
1 жил    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
1 жил    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
1 жил    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
1 жил    

Алтны үнэ өсжээ
1 жил    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
1 жил    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
1 жил    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
1 жил    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
1 жил    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
1 жил    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
1 жил    

Эзэнгүй муур, нохойг тоолно
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
1 жил    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
1 жил    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
1 жил    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
1 жил    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
1 жил    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
1 жил    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
1 жил    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
1 жил    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
1 жил    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
1 жил    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
1 жил    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
1 жил    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
1 жил    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
1 жил    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
1 жил    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
1 жил    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
1 жил    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
1 жил    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
1 жил    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.