Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2018 оны 05-р сарын 27
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Их чуулганаар Н.Энхбаярыг намын даргаар улираан сонголоо

НИЙТЛЭСЭН: 2018-02-12 14:15:42
Улс төр > Намууд | Сэтгэгдэл: 0

МАХН-ын ээлжит II Их чуулган өнгөрсөн долоо хоногийн баасан, бямба гаригт үргэлжиллээ. Их чуулганд 21 аймаг, 330 сум, есөн дүүрэг, хорооны намын анхан шатны нэгжээс 1044 төлөөлөгч оролцож үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлэв.

Тэр хэрээрээ намын эгэл жирийн гишүүдийнхээ талархал, санал шүүмжлэлийг хүлээн авсан ажил хэрэгч, үр дүнтэй чуулган боллоо гэдгийг төлөөлөгчид онцолж байлаа.

Эхний өдөр чуулганы  төлөөлөгчид Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлснээр Их чуулган албан ёсоор нээлтээ хийж 1044 төлөөлөгчөөр хоёр өдрийн турш мөрийн хөтөлбөр, намын дүрмийн өөрчлөлт, шинэ Дээд Үндсэн хуулийн төсөл зэрэг намын бодлогын хэмжээний баримт бичгүүдийг хэлэлцсэн юм. Түүнчлэн намын даргаа сонгож, Монгол Улсын хөгжлийн гарцыг эрэлхийлсэн цөөнгүй илтгэлүүдийг намын залуучууд тавьсан юм. МАХН-ын Гүйцэтгэх товчоо, Бага чуулган, Хяналт, ёс зүйн  хороо,  Гүйцэтгэх товчооны тайланг тавьсан юм.

 

УЛС ТӨРИЙН НАМУУД ИЛГЭЭЛТ ИРҮҮЛЭВ

Чуулганд оролцогчдод амжилт хүсч улс тө­рийн намуудаас илгээлт ирүүллээ. Ерөн­хий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүхийн илгээл­тийг МАН-ын Намын байгуулалтын газрын дарга Б.Баярбаатар сонор­дуулсан бол АН-ын дарга С.Эрдэнийн мэндчилгээг тус намын Намын байгуулалтын газрын дарга Уртнасан гардуулав. Мөн МҮАН-ын дарга Б.Цогтгэрэл, ИЗНН-ын дарга Ц.Ганхуяг, Монголын Ногоон нам, Либерал намаас баяр хүргэсэн юм.

МАН-ын дарга У.Хүрэлсүхийн илгээлтэд “Монгол орны 21 аймаг 330 сум нийслэлийн есөн дүүргийн МАХН-ын гишүүдийн төлөөлөл болон тус чуулганд оролцож байгаа төлөөлөгч та бүхэнд мэндчилгээ дэвшүүлж байгааг хүлээн авна уу. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй нийт улс төрийн намуудын эрхэм зорилго нь Монгол Улсын улс төр, нийгэм, эдийн засгийн байдал хүнд байгаа хэдий ч улс орны эрх ашгийн төлөө зөв шийдэл, оновчтой гарцыг хамтдаа эрэлхийлэн хэрэгжүүлэх нь үр дүнтэй гэж бид үзнэ. МАХН-ын ээлжит II Их чуулганаас гарах шийдвэрүүд нь Монголын ард түмний сайн сайхны төлөө байна гэдэгт бүрэн итгэлтэй байна. Их чуулганд амжилт хүсье” гэжээ. Харин АН-ын дарга С.Эрдэнийн  илгээлтэд “Монгол Улсын тусгаар тогтнол, Үндэсний эрх ашиг, Үндсэн хуульт ардчиллаа хамгаалан бэхжүүлж хувь хүний эрх чөлөө, хуулийн засаглал, чөлөөт зах зээл, иргэний нийг­мийн зарчимд суурил­сан тогт­­вортой хөгж­лийн төлөө зорилго бүхий Ардчилсан намын гишүүд, дэмжигчдийнхээ нэрийн өмнөөс МАХН-ын II Их чуулганы төлөө­лөгчдөд мэндчилгээ дэв­шүүлье. Та бүхэн өнөө­гийн УИХ, Засгийн газ­рын хэт олонхийн хяналт­гүй засаглалын үйл ажил­лагаанд хяналт тавих, иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, байгалийн баялгийн өгөөжийг нийт иргэдэд хүргэх талаар бидэнтэй хамтран ажиллаж байгаад талархал дэвшүүлье. Хүн бүр хүсэл мөрөөдөлтэй, өрх бүр аз жаргалтай амьд­рах хөгжлийн бо­лом­­жийг дэмжсэн, ир­гэд нь эрх чөлөөтэй, эрх тэгш ха­риуц­лагатай ардчилсан Монгол Улсыг хөгжүүлэхийн төлөө хамтран ажиллацгаая” хэмээжээ.

 

Н.Энхбаяр: ХӨГЖЛИЙН ГАРЦААР ШИНЭ ДЭЭД ҮНДСЭН ХУУЛИЙГ ДЭВШҮҮЛЖ БАЙНА 

Үргэлжлүүлэн МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр  Монгол Улсын хөгжлийн гарц, өнгөрсөн, одоо ирээдүй сэдвээр илтгэл тавьсан юм. Илтгэлд “Бид түүхээ ярьж алдсан оносоноо цэгнэж, өнөөдрөө дүгнэж ирээ­дүйгээ төсөөлөх гэж бид цуг­ларсан. Монгол шинэ Үндсэн хуультай болсноор тэр үеийн хамгийн хөг­жил­тэй орнуудын тогтол­цоо руу маш богино хуга­цаанд хувьсгалын аргаар шилж­сэн юм. Энэ түүхийг та бидний өвөг дээдэс эр зориг гаргаж бүтээсэн. Тэднийхээ эр зоригийг бид өөрсдийнхөө эр зоригтой нэгтгэж өдөөж өнөөдрийн шинэ Үндсэн хуулийн хувьсгалыг хийх ёстой. Хувьс­галт өөрч­лөлтүүдийн дараа тусгаар тогтнолоо бэхжүүлэх их үйл хэрэг өрнөсөн. Мон­голын ард түмэн өөрийн­хөө хүслээр улс орноо удир­дах ёстой. Үүнд ямар ч албан тушаалтан, бай­гуул­лага саад болж болохгүй. Гадаадын ямар ч байгууллага улс орон саад болж чадахгүй гэдгийг 1945 оны ард нийтийн санал асуулга бидэнд харуулсан.

Улс эх орныхоо хөг­жил зөв зүйлийн төлөө хамтран ажиллахыг бусад намуудад хандаж хэлмээр байна. Үзэл баримтлалгүй намууд хамтрахаар МАНАН үүсдэг.  МАНАН Оюутолгойн гэрээг ашиг­гүй байхаар байгуулж, Тавантолгой, Эрдэнэтийн 49 хувийн луйврыг хийдэг. Одоог хүртэл МАНАН бүлэг­лэл Эрдэнэтийн 49 хувийг эргүүлж авах гээд монгол улсаа олон улсын шүүхэд өгчихсөн зүтгээд явж байна. Гэхдээ бид үүнийг засна. Засахын тулд өнөөдөр энд цуглараад байна. МАНАН-ын үед ха­раат шүүх бий бол­сон. МАНАН-ын үед их хэмжээний өр бий ши­нээр үүссэн. 11 тэрбум ам.дол­ларын их өрийг тэг­лээд, одоо л нэг өр­гүй боллоо гэж бодож бай­тал МАНАН-ынхан гарч ирээд бидний өрийг нэм­сэн. Тиймээс бид энэ их өр­нөөс салахын тулд, нэмж өр тавиулахгүйн тулд МАНАН-д боломж олгохгүй байх ёстой. Үүнийг бүгдээрээ, ард түмнээрээ шийдэх ёстой. МАНАН бий болсон энэ цаг үед хээл хахууль, хүнд суртал хэрээс хэтэрлээ. Ийм байдлаар Монгол улс цаа­шид хөгжихгүй. Ал­бан тушаалтнуудын нэг гарт бичиг, лиценз, зөв­шөө­рөл, нөгөө гарт нь багц, багц мөнгө атгаастай байна. Үүнийг засаж залруулах цаг нь болсон. Юуны түрүүнд намууд өөрийн тодорхой үзэл санаа, үнэт зүйлтэй болох ёстой. Ингэж зүтгэсэн хэдий ч МАНАН биднийг сонгуульд луйвардчихсан. МАХН бол үзэл баримтлалтай, бүтэн нэртэй нам юм. Хувьсгалт гэж зоригтой байх, ирээдүй рүүгээ тэмүүлэхийн нэр. Монголд хувьсгалт нам хэрэгтэй, хувьсгалт өөрчлөлт хэрэгтэй гэж бид өнөөдөр ард түмэндээ хэлж байна. Гэхдээ хувьсгал хийхдээ Үндсэн хуулийн хувьсгал хийцгээе. Сонгогчид мөнгөнд хууртахаа больж, эрх ашгаа  мэддэг, үр хүүхдээ боддог болсон байна. Бид Шинэ дээд Үнд­сэн хууль бол Мон­голын тулгамдсан асууд­лаас гарах хамгийн зөв хувьс­галт арга гэж үзэж байна. Шинэ дээд үндсэн хуулийн гол утга агуулга бол монгол хүн төр засгийн хамгаалалтад байна, монгол хүн монголын хамгийн том баялаг байна гэсэн зарчим юм. Үүнийг яаж хэрэгжүүлэх вэ. Ард түмэнд төр засгийн эрхийг бүрэн шилжүүлэх ёстой. Төр засгийн бүрэн эрхийн эх сурвалж нь ард түмэн мөн. Монголын ард түмэн Монголын хаан. Үүнийг би өнөөдөр зоригтойгоор зарлаж байна” гэдгийг дурдлаа.

 

МАХН-ЫН МӨРИЙН ХӨТӨЛБӨРИЙГ БАТАЛЖ, ГИШҮҮДИЙН САХИЛГА, ХАРИУЦЛАГЫГ ЧАНГАТГАХААР БОЛОВ

Их чуулганы эхний өдөр МАХН-ын Мөрийн хөтөлбөр, Намын дүрмийн төслийг хэлэлцэж 1044 хүн саналаа нэгтгэж баталсан юм. Чуулганд мөрийн хөтөлбөрийн төслийг намын дэд дарга С.Ганбаатар танилцуулсан юм. Тэрээр “Юуны түрүүнд байгалийн баялгийг ард түмний өмчлөлд хадгалан ашиглах эх оронч үзэл, БНМУ-ын шинэ Дээд Үндсэн хуулийн төсөл нь МАХН-ын мөрийн хөтөлбөрийн үндэс суурь. МАХН ард түмнийхээ дэмжлэгтэйгээр шударга сонгуульд өрсөлдөн төр, засгийн эрх мэдлийг авч, богино хугацаанд ядуурлыг арилган, дунд ба урт хугацааны оновчтой бодлогыг хэрэгжүүлснээр чинээлэг дундаж давхаргыг бий болгон бэхжүүлж, Монгол Улсыг хүний хөгжил, амьжиргааны төвшин, шинжлэх ухаан, технологийн хөгжлөөр дэлхийн эхний 30 улс орны тоонд багтах улс болгоно. Мэргэжилтэй буюу дээд боловсролтой хүн сард таван сая төгрөг, тусгай мэдлэг шаардагддаггүй ажил хөдөлмөр эрхэлж байгаа хүн сард 2,5 сая төг­рөгийн цалинтай байна.

Ахмадууддаа сард 1.5 сая төгрөгийн тэтгэвэр олгож, ажил хөдөлмөр эрхлэх боломж нь эрүүл мэндийн болон бусад шалтгаанаар хязгаарлагдсан хүмүүст баталгаатай орлого буюу сард нэг сая төгрөгөөс багагүй хэмжээнд тэтгэмж олгодог болно. Төр засгаас улс орны хөгжлийг эрчимжүүлэхийн тулд хотын хөгжилд онцгой анхаарч, хүн ардаа тав тухтай орчинд ажил хөдөлмөр эрхлэн амгалан тайван амьдрахад туслах зорилготой “Жаргалын найман хот” хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэхдээ төрийн мэдлийн орон сууц барьж, улмаар өрх бүр төрийн өмчийн орон сууцанд амьдрах боломжийг хангана. Залуучууд, шинээр бизнес эрхлэх хүсэлтэй иргэдэд гарааны хүүгүй зээл, татваргүй тогтолцоог бий болгон дэмжиж, зээлээ төлөгч иргэнээс барьцаа хөрөн­гө шаардахгүй зээл олго­дог зарчмыг нэвт­рүүл­нэ. Мөрийн хөтөлбөр хэрэгжих баталгаа нь стратегийн ач холбогдолтой томоохон ордуудыг ашиглахдаа зөвхөн монголын ард түмний дундын өмч болгон түүний нийтлэг эрх ашгийг хангах зорилгод нийцүүлнэ” гэдгийг илтгэлд дурдлаа.

Харин намын гишүү­дийн сахилга хариуцлагыг чангатгах заалтыг дүрэмд оруулж өгөх саналыг төлөөлөгчид гаргасан юм. Тиймээс дүрмийн заал­тыг зөрчиж бүх шат­ны сонгуульд нам, намаас нэр дэвшигчийг дэмжин ажил­лаагүй, эсрэг ажилласан, бусад нам, намын нэр дэвшигчийг үйлдэл, эс үйлдлээрээ дэмжсэн бол намын гишүүнээс хасагдсанд тооцно. Намын өмч, намын нэр, хэвлэмэл хуудас, бэлгэдэл, тамга тэмдэгийг хууль бусаар, эсхүл намын эрх ашиг сонирхлын эсрэг эрх мэдлээ хэтрүүлэн, дур мэдэн ашигласан бол намын гишүүнээс хасагд­санд тооцно гэж заажээ.

 

Э.Эрдэнэжамъян: 21 АЙМАГ, ДҮҮРГҮҮДЭЭС НАМЫН ДАРГАД НЭР ДЭВШҮҮЛСЭН

МАХН-ын II Их чуулганаар намын даргыг сонгох санал хураалт 1044 төлөөлөгчийн дунд явуулж, МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр хоёр дахь удаагаа улиран сонгогдлоо. Мөн МАХН-ын Хяналт, ёс зүйн хороо, Бага чуулганы гишүүдийг сонгосон юм. Энэ талаар тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъян “Намын анхан бүх байгууллагуудаас намын даргад хэнийг нэр дэвшүүлэх вэ гэсэн саналыг сар гаруйн хугацаанд авсан. 21 аймаг есөн дүүргээс бүгдээс нь санал ирсэн. Ингээд Н.Энхбаяр даргыг нэр дэвшүүлсэн. Заалнаас нэр дэвших боломжтой. Хурлын тэргүүлэгчдийн зүгээс заалнаас нэр дэвшүүлэх, өөрөө нэр  дэвших хүн байгаа эсэхийг асуусан ч санал гарсангүй. Тиймээс нийтлэг баримталдаг зарчмын дагуу илээр санал хурааж болдог. Улс төрийн намын тухай хуульд гурван тохиолдолд заавал нууцаар санал хураахыг заасан байдаг. Бага чуулган буюу гүйцэтгэх байгууллагуудыг сонгох, УИХ, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлж байгаа бол заавал нууцаар санал хураана гэсэн байдаг. Орон нутгийн төлөөллийн байгууллагыг сонгохдоо нууцаар хураадаг. Намын дарга болон бусад албан тушаалд нууцаар санал хураах шаардлагагүй гэж үздэг. Хуралдаан даргалагчийн зүгээс дэмжиж, татгалзаж, түдгэлзэж байгаа саналыг асуудаг. Ингээд гишүүдийн 100 хувийн саналаар Н.Энхбаярыг намын даргаар сонголоо. Намын дүрэмд намын даргыг гурван удаа сонгогдоно болно гэж заасан байдаг” гэсэн мэдээллийг өгөв.

 

ИХ ЧУУЛГАНААС АРД ТҮМЭНД ХАНДАЖ УРИАЛГА ГАРГАВ

Их чуулганы хоёр дахь өдөр дундаж давхарга, Жаргалын найман хот, Монголын залуучуудад шинэ боломж, эрин үеийг авчирна сэдвээр МАХН-ын залуучууд илтгэл тавьсан юм. Үүний дараа БНМУ-ын Шинэ Дээд Үндсэн хууль сэдвийн хүрээнд   БНМУ-ын бүрэн эрхт байдал, БНМУ-ын хүний болон иргэний эрх, эрх чөлөө, үүрэг, баталгаа, БНМУ-ын төрийн байгуулал, БНМУ-ын засаг захиргааны удирд­лага сэдвээр  сал­бар илт­гэлүүдийг хэлэлцүүллээ. Ингэснээр Их чуулганы төлөөлөгчдөөр Шинэ Дээд Үндсэн хуулийн төслийг сайшаан дэмжих тогтоолыг баталж, МАХН-ын II  их чуулганаас нийт ард түмэндээ хандсан уриалга гаргасан юм. Уриалгад “Ажилгүйдэл, ядуурлыг бууруулан арилгах, шударга хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэх, байгалийн баялгийг тэгш хуваарилах, хараат бус шүүхийг буй болгож шударга ёсыг тогтоох, хээл хахуулийг таслан зогсоох,төр засгийг хариуцлагажуулах, Монгол хүнийг төр засгийн хамгаалалтад авах зэрэг улс орны өмнө нэн тулгамдсан асуудлуудыг нухацтай, нээлттэй авч хэлэлцэв. Эдгээр асуудлыг нэн даруй цогцоор нь шийдвэрлэхгүй бол ард түмний амьдрал улам уруудан доройтох, улс орны тусгаар тогтнол сулрах, хамгийн гол нь Монгол хүн ирээдүйдээ үл итгэхийн харанхуй нүхэнд хөл алдан унахын аюул занал бодитойгоор нүүрлэнэ гэсэн дүгнэлтэд хүрлээ. Улс орон, ард түмнээ энэ хүнд байдлаас гаргах цорын ганц зөв гарц бол төр засгийн бүрэн эрхийг ард түмэндээ эгүүлэн өгөх, байгалийн баялгийг ард түмэндээ өгөх, залуучуудаа дээд боловсролтой болгон, нарийн мэргэжил эзэмшүүлэх зардлыг төрөөс олгодог болох, ахмадуудын эмчилгээ, эрүүл мэндийн үйлчилгээний зардлыг төр засгаас бүрэн хариуцдаг болох, залуу гэр бүлд орон сууц үнэгүй олгодог тогтолцоог бий болгох, шүүгч нарыг ард түмэн сонгосноор хараат бус, шударга шүүхийн тогтолцоог бий болгох, Ард түмний сонгосон Ерөнхийлөгч Засгийн газраа толгойлж, хариуцлагатай төр засагтай болох, Монгол хүний эрх, эрх чөлөөг ханган хамгаалдаг Хүний эрхийн үндэсний хороотой болох зэрэг цоо шинэ зохицуулалт бүхий Хүн төвтэй нийгмийг цогцлоон байгуулах зорилготой шинэ Дээд Үндсэн хуулийг ард түмний өргөн хэлэлцүүлгийн үндсэн дээр батлан хэрэгжүүлэх явдал мөн гэж өргөн уудам Монгол Улсынхаа нутаг дэвсгэрийн өнцөг булан бүрээс ард түмнийхээ итгэлийг тээж ирсэн МАХН-ын XXI зууны II Их чуулганы төлөөлөгчид бид үзэж байна. Энэхүү их үйл хэргийг хамтран бүтээхийг ард түмэн, улс орныхоо эрх ашгийг бод­дог байгууллага, хүн бүрт хан­дан уриалж байна” гэжээ.

Их Чуулганы төлөө­лөгчдийн сэтгэгдлийг сонслоо.

 

Хэнтий аймгийн төлөөлөгч М.Нанжид: Н.ЭНХБАЯР ДАРГЫГ УЛИРААН СОНГОХ БИЧИГТЭЙ ИРСЭН

-Чуулган халуун дотно уур амьсгалтай боллоо. Чуулганы нээлт миний залуу үеийн санагдууллаа. Урьд нь намынхаа XIII хуралд төлөөлөгчөөр ирж байсан. Намаа ялалтад хүргэхэд орон нутагтаа уриа­лан манлайлж ажил­лана. Их чуулганы төлөө­лөгчид мөрийн хөтөлбөрөө хэлэлцэж баталлаа. Бид Мөрийн хөтөлбөртөө их, дээд сургууль, эмнэл­гийн үйлчилгээг төлбөр­гүй болгохоор тусгасан нь биеллээ олох бүрэн үндэслэлтэй. Мянганы замыг МАХН анх эхлүүлж 21 аймгийг нийслэлтэй хол­бос­ныг олон нийт харж байна. Үүнтэй адил Жаргалын найман хот бие­лэгдэх бүрэн боломжтой. МАХН-ын даргад Н.Энхбаярыг улируулан сон­гох талаар бичигтэй ирсэн.

 

Сэлэнгэ аймгийн төлөө­лөгч М.Насанжаргал: МАХН-Д ЭХ ОРНОО АВРАХ ОЛОН САЙХАН ЗАЛУУС БИЙ

-МАХН-ын II Их чуул­ганд 40-өөд төлөө­лөгч хүрэлцэн ирлээ. Намынхаа түүхэн арга хэмжээнд оролцож, залуу хүний хувьд бодлогын хэмжээний асуудлуудад байр сууриа илэрхийлж дуу хоолойгоо хүргэж байгаад баяртай байна. Чуулган өндөр хэмжээнд зохион байгуулагдаж байгаагаас МАХН бол улс төрийн гурван том хүчний нэг  гэдэг нь харагдаж байна. Чуулганд оролцсон 1000 төлөөлөгчийн цаана оролцох хүсэлтэй хэдэн мянган гишүүн дэмжигчид бий. С.Ганбаатар даргад Ерөн­хийлөгчийн сонгуу­лийн үеэр санал өгсөн хэдэн мянган хүн бүгд ямар нэг байдлаар МАХН-ыг дэмжигчид шүү дээ. МАХН-д эх орноо аврах олон сайхан залуус бий. Тэр хэмжээгээр намын ги­шүүдийн сахилга хариуц­лагыг чангатгаж, алдаа дутагдлыг нь дүрэм журмаар шийдвэрлээд явах нь зүйтэй.

 

Өвөрхангай аймгийн төлөөлөгч Ч.Цэнд: АРД ТҮМНИЙ ДУНД БОЛЖ БУЙ ҮЙЛ ЯВДАЛ, БОДИТ НӨХЦӨЛ БАЙДЛЫГ ХЭЛЭЛЦЭЖ БАЙГАА НЬ ҮР ДҮНТЭЙ

-Намынхаа II Их чуулганд Өвөрхангайн гишүүдээ төлөөлж ирлээ. Хэлэлцэж байгаа асуудлууд үр дүнтэй байна. Намын анхан шатны нэгжийн төлөөлөгчдөд үгээ хэлэх, байр сууриа илэрхийлэх боломжийг олгож байгаад сэтгэгдэл өндөр байна. Ард түмний дунд болж буй үйл явдал, бодит нөхцөл байдлыг хэлэлцэж байгаа нь үр дүнтэй байна. Удаан хугацаанд гишүүдийн дунд хэлэлцүүлэг хэлбэрээр явагдсан намын дүрэм, Мөрийн хөтөлбөрт өөрч­лөлт орж эцэслэн баталлаа.

 

МАХН-ЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГААР Б.ТУЛГА СОНГОГДЛОО

Их чуулган өндөр­лөс­ний дараа шинээр бүрэлд­сэн МАХН-ын Бага чуулганы гишүүд хуралдаж намын Ерөнхий нарийн бичгийн дарга, намын дэд дарга нарыг сонгох сонгуульт ажлыг Бага чуулганы гишүүдийн дунд явуулжээ. Энэ үеэр МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар Б.Тулга  сонгогдож, МАХН-ын дэд даргаар С.Ганбаатар, Ц.Оюунбаатар нар улиран сонгогдлоо.

С.Уянга

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Давстай бүлээн усанд хөлөө дүрвэл...
1 цаг    

О.Эскандон Кинг Төгсөөгийн цохилтыг гурван үе тэслээ
1 цаг    

“ФОРБЕС”: АМЖИЛТТАЙ ЯВАА ХҮМҮҮС АМРАЛТЫН ӨДРӨӨ ХЭРХЭН ӨНГӨРҮҮЛДЭГ ВЭ?
15 цаг    

Хамгийн хурдан өглөөний цай
15 цаг    

Хорт хавдраар нас барсан модель бүсгүйн захиас..
16 цаг    

Гоо сайхны мэс заслын дараа гурван эмэгтэй амиа алджээ.
16 цаг    

ДИСНЭЙН БААТРУУД ГОЛОМТ БАНКНЫ УРИЛГААР ХҮҮХДИЙН ПАРК-Д ИРНЭ
16 цаг    

Жирэмсний хордлогын үед эмнэлэгт хэвтэх шаардлагатай юу?
16 цаг    

Амны эвгүй үнэрээс салах хамгийн энгийн 8 арга
16 цаг    

Ирэх баасан гарагт бүх нийтээр амарна
16 цаг    

Энэ хүнийг засахын тулд надаас шалтгаалах зүйл байгаа болов уу
23 цаг    

Хумсаа байнга будах нь эрүүл мэндэд хортой гэнэ
23 цаг    

Дуучин Х.Мөнгөнцэцэгтэй ханилснаа “илчилсэн” Б.Болд хүүгээ танилцуулав
1 өдөр    

ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ХАЯГДЛААР 5000 ХҮНИЙГ ХООЛЛОЖЭЭ
1 өдөр    

Халаасны мөнгөө хасуулсан саятны ХҮҮ гэр бүлийхнийгээ сүхдэж хөнөөжээ
1 өдөр    

350 мянган долларын ҮНЭТЭЙ хоёр “Ламборжини”-ийг Монголд оруулж иржээ /бичлэг/
1 өдөр    

Үлгэр жишээ ээж “мэргэжлийн” алуурчин байсан түүх
1 өдөр    

Хийжүүлсэн ундааг өлөн үедээ буу уу
1 өдөр    

"Мэргэн буудагч" нарыг Пуужингийн хамгаалалт няцааж чадлаа
1 өдөр    

Орон сууцны хорооллын дунд мөн цэцэрлэг, сургуулийн орчим 50 метр зайд орон сууц, бизнесийн чиглэлээр барилга бариулахгүй
1 өдөр    

Монгол хүний халуун сэтгэл хөрөх ёсгүй
1 өдөр    

НӨАТ-ын баримтаар хожсон 50 сая төгрөгийг эмчилгээндээ зориулна гэв
1 өдөр    

АМЬ ГУЙСАН МОНГОЛ АДУУНЫ ЭМГЭНЭЛТ ХУВЬ ЗАЯА ХЯТАДУУДЫН ГАРТ ДУУСАХ УУ?
1 өдөр    

Хахууль авсан даргад 6.5 сая төгрөгийн торгуулийн ял, эргүүлийн офицерт 1.6 жилийн хорих ял оноожээ
1 өдөр    

Туркийн таеквондагийн шигшээгийнхэн ГРУППЕН секс хийгээд баригджээ /21+/
1 өдөр    

ДИСНЭЙН БААТРУУД ГОЛОМТ БАНКНЫ УРИЛГААР ҮНДЭСНИЙ СОЁЛ АМРАЛТЫН ХҮРЭЭЛЭНД ИРНЭ
1 өдөр    

ХАДГАЛАМЖИЙН ХҮҮ БУУРСАН ҮЕД ӨНДӨР ӨГӨӨЖТЭЙ САНХҮҮГИЙН ХЭРЭГСЛИЙГ СОНГОХ НЬ ЗҮЙТЭЙ
1 өдөр    

Энэ зун таньд байх ёстой уруулын будагнууд
1 өдөр    

Энэ сард 358 эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
1 өдөр    

СОЛОНГОС УЛС - СӨҮЛ ХОТ
1 өдөр    

Азийн загварын наадамд оролцох Монгол моделийн бүртгэл явагдаж байна
1 өдөр    

Э.Идэрцог: С.Баяр нарт холбогдох хэргийн цар хүрээ өргөн учир мөрдөн шалгах явц удаан үргэлжилнэ
2 өдөр    

Багцлаж боосон бэлгэнд хугацаа хэтэрсэн, гарал үүсэл тодорхойгүй хүнсий бүтээгдэхүүн байх магадлалтай
2 өдөр    

Эхнэртэйгээ хүндлэлгүй харьцаснаар аз хийморь нь нүүр буруулдаг
2 өдөр    

Сахил хүртсэн ламын хүүхэд илэрч сенсаци дэгдээжээ
2 өдөр    

ХҮҮХДҮҮДЭЭ БАЯРЛУУЛАХДАА ДАРААХ ЗӨВЛӨМЖИЙГ АНХААРААРАЙ
2 өдөр    

ТАНИЛЦ: 3-7.8 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХАДГАЛАМЖТАЙ ЭМНЭЛГИЙН ДАРГА НАР
2 өдөр    

Нөхөр өөр хүнд хайртай гээд байх юм
2 өдөр    

ХУВААР ХИЙСЭН ТАНСАГ ЭДЛЭЛҮҮД
2 өдөр    

ХӨЛБӨМБӨГИЙН СУПЕР ОД РОНАЛДИНО ХОЁР ЭХНЭРТЭЙ БОЛОХ НЬ НОТЛОГДЖЭЭ
2 өдөр    

ХҮНИЙ БИЕД ХАМГИЙН АШИГ ТУСТАЙ ЖИМСНҮҮД
2 өдөр    

ӨНДӨР ЦАЛИН АВДАГ ИТГЭМЭЭРГҮЙ СОНИН АЖИЛ МЭРГЭЖЛҮҮД
2 өдөр    

30 ХҮРЧИХЭЭД ТУСДАА ГАРААГҮЙ ХҮҮГЭЭ ГЭРЭЭСЭЭ НҮҮЛГЭХЭЭР ШҮҮХЭД ӨГЧЭЭ
2 өдөр    

ШУТИС-ийн ректор Б.Очирбат 100 саяын хадгаламж, 402 саяын орон сууцтай
2 өдөр    

Салбараа тоодоггүй Эрүүл мэндийн сайд
2 өдөр    

Үхрийн булууны ясаар ядаргаа тайлах амтат шөл хийх жор
2 өдөр    

“Victoria’s Secret”-ийн сахиусан тэнгэрүүд хэрхэн жингээ барьдаг вэ?
2 өдөр    

МАНСУУРАГЧААС САЯТАН БОЛСОН ТҮҮХ
2 өдөр    

Жүжигчин байлаа өөрийг нь өөрчилсөн нялх амрагтайгаа
2 өдөр    

Дэлхийн аварга Д.Сумъяа өнөөдөр хуримлаж байна
2 өдөр    


Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.