Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2024 оны 04-р сарын 27
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Хүний доор орохгүй гэх мунхаглал бүх зовлонгийн үндэс

НИЙТЛЭСЭН: 2018-01-14 18:26:33
Бусад > Зөвлөгөө | Сэтгэгдэл: 0

Mонгол аав ээж нар хүүхдээ “Хүний дор орохооргүй хүн болгоно” гэж хүмүүжүүлдэг. Үр дүнд нь жѳтѳѳрхүү, амин хувиа хичээсэн монгол хүн бий болно. Япон аав ээж нар хүүхдээ “Хүнд тѳвѳг удахааргүй хүн болгох сон” гэж ѳсгѳдѳг. Үр дүнд нь хариуцлагатай, бусадтай нэгдэж чаддаг япон иргэн бий болно… (Нүүр номноос авсан ишлэл)

Саяхан нүүр номоор Гомбосүрэнгийн Галбадрах гэх нэгэн эрхмийн бичсэн нийтлэл олон хүнд хүрч ихийг бодогдуулж билээ.

Тэрээр бичихдээ …Монголчууд бид адил тэгш байх сэтгэлгээнд дасаагүй болохоор заавал хэн нэгнийг нѳгѳѳтэй нь харьцуулан дүгнэдэг. Гэхдээ нэг нь нѳгѳѳгѳѳсѳѳ заавал “илүү” байх ёстой хэмээх хатуурсан санаа бодолтой.

Дуучныг дуучинтай нь, улс тѳрчийг улстѳрчтэй нь, сэтгүүлчийг сэтгүүлчтэй нь, бизнесмэнийг бизнесмэнтэй нь, миссийг мисстэй нь, хулгайчийг хулгайчтай нь, нэг найзыгаа нѳгѳѳ найзтай нь, ѳѳрийнхѳѳ эхнэрийг ѳрѳѳлийн эхнэртэй заавал харьцуулан алдааг нь олж шүүмжлэн гоочилно.

Хүн болгон ѳѳрийн гэсэн хүмүүжил тѳлѳвшилтэй, адилгүй санаа бодол сэтгэлгээтэй, ѳѳр ѳѳр авьяас чадвартай, тус тусдаа боломжтой гэдгийг бид ойлгож хүлээн зѳвшѳѳрдѳггүй. Нэгэнд нь байгаа сайн тал нѳгѳѳд нь байхгүй авч, нэгэнд нь байгаа авьяас чадвар нѳгѳѳд нь байхгүй байгааг бид анзаарч мэдэрдэггүй.

Хүн болгон ѳѳрсѳддѳѳ байгаа боломжин дотроо оршиж байгааг, тэгж орших учиртайг бид ухаардаггүй. Хэн нэгнийг нѳгѳѳтэй нь заавал харьцуулан уралдуулж, түрүүлснийг нь хѳѳргѳн магтаж, хоцорсныг нь хорсон муулж суудаг бидний гаж сэтгэлгээ, монголчууд биднийг эвлэлдэн нэгдэж, хамтран ажиллахад саад болж байгааг та анзаардаг уу?.. хэмээн тэрээр асуужээ.

Үнэхээр тийм. Бусдын дор орохгүй гэх их зан Монгол хүн бүрийн далд ухамсарт гүн шингээстэй.

Магадгүй хэний ч дор орохгүй гэсэн энэ бардам  их зан дэлхийн талыг эзлэх гол хөшүүрэг, бусдыг дийлэх дотоод хүч байсан байх магадлал өндөр ч гадаад улсруу бус дотоод олондоо бол маш халтай бүхий л эвдрэлийн цөм, асар олон зовлонгийн үүд билээ. Тэгээд ч их эзэн Чингис хаан “Мориноосоо буулгүй ертөнцийн талыг эзлэх амархан ч мориноосоо буугаад төрийг тохинуулах хэцүү” хэмээн захисан буй за.

Энэ дотоод зөрчилт зан чанараа бид “тамын тогооны үлгэр” хэмээн ярьсаар бичсээр ирсэн. Гэвч өөрчлөгдсөн зүйл огт байхгүй өнөө ч хэвээрээ. Бидний  нэрэлхүү зан ч үүнтэй л холбоотой. Гэдэс нь хоосон мөртлөө ганган дэгжин хувцаслана. Хэдэн цаастай болчихвол дэлхий даахгүй баян мэт аашлаж бүгдийг үрж бараад сая санаа нь амарна, хөрш айл нь машин авчихвал түүнээс илүүг авах гэж жөтөөрхөх бөгөөд ганц умгар өрөөндөө аз жаргалтай амьдарч байсан айл хүний дор орохгүй гэж байраа томруулж түүндээ амьсгал авах зайгүй хогшил чихэх гэж уур уцаараа барж өчүүхэн ч аз жаргалгүй нэгэн айл  болж хувирах бөгөөд лизинг, ломбард гэх мэт гадаад нэртэй өр зээлэнд өнөөдрөө маргааш хэмээх хоосон хүслээрээ арилжиж орхих нь зовлонгийн үүд болжээ.

Атаархуу хэрээ мэдэхгүй зангаасаа болж машин тэрэг, байр сав, эд хогшлоо нэмэх бүр цаашлаад нууц амраг гэх мэт хожим өөртөө дараа болох бүхнийг олноор нь олж авах шуналдаа хөтлөгдөн өнөөдөртөө аз жаргалгүй, маргааш гэх хий ирээгүй ирээдүйн төлөө шаналж зовсоор нэг л өдөр үхэлтэй нүүр тулах аж.

Хүн гэгч яг өнөөдөр л амьдрах чадвартай. Аз жаргал гэгч яг өнөөдөр л мэдэрдэг зүйл болохоос өнгөрсний дурсамж, ирээдүйн тухай хүсэл шунал бол ердөө л хий хоосон бодлын зовлон шүү дээ.  Өнгөрсөн нэгэнт өнгөрсөн болохоор хэзээ ч эргэж ирэхгүй атал тэхэд би тэгсэн бол өнөөдөр юу гэж ийм байх  билээ…тэр үед л би сайхан байж дээ..   хэмээн халаглан тарчилж хэзээ ч эргэж ирэхгүй өнгөрсөнд шаналж, эс бөгөөс за яахав маргааш гэж өдөр бий дээ нэг л өдөр баяжаад жаргах юм хуна… хэмээн ирээгүй (ирэхчгүй байж мэдэх) ирээдүйн төлөө тарчлан  зовж жаргах ёстой өнөөдрөө үгүй хийх ажээ.  Тэгээд ч биднийг “жар хүрч ухаан ороод жаран нэгтэй үхдэг” хэмээнэ.

Энэ дэлхий дээр амьд байгаа хүн бүр үхдэг гэдэг энгийн үнэн боловч ихэнх хүн өөрөө үхэхгүй бусад хүн л үхээд байдаг шиг ойлгоно.

Энэ мунхаглал мөнөөх л би гэх амиа хичээх үзлээс эхтэй. Би нэг л өдөр лаг болноо хараарай чи… гэж гаслан хилэгнэж явтал нас чимээгүй урссаар ёстой нэг л өдөр өвчин шаналлалын үүр болсон өтөл нэгэн болсноо хожимдож ухаарах бөгөөд элэг бүтэн, эх оронтой, сэгсгэр ч гэсэн ээжтэй, сиймхий ч гэсэн гэртэй байгаагаа жаргал хэмээн ухаарахгүй явсаар бүхий л амьдралаа зовлонтой өнгөрөөх ажгуу.

Уг нь бол өнөөдөр чи өөрийгөө бус бусдыг хайрлан хүндэтгэж, эргэн тойрондоо хайр энэрлийн сэтгэлээр л хандаад, үрээ хайрладаг шигээ эх орноо, элгэн түмнээ байг гэхэд хажуудахдаа сайхан хандаад эхэлбэл тэд эргээд чамд сайн хандах бөгөөд эргэн тойрон чинь  дорхноо диваажин болчих юм л даа.

Гэвч бид тэгдэггүй муусайн юмнуудад сайхан ч хандсан яалаа муухай ч хандсан яалаа, өгөх тусам өр өшиглөгдөг юмнууд, би л бусдын дор орохгүй явах минь …хэмээх өөр лүүгээ чиглэсэн атхаг сэтгэлээр хандаж өрөөл бусдыг үзэн ядсаар  учир өрөөл ч гэсэн бас чиний дор орохгүй хэмээн жөтөөрхөж, бүх насаараа хариу үйлдэл хийсэн, өстөн дайсан мэт тэмцэлдэн зовсоор явтал нас гэдэг хэмжээтэй учир амьдал чинь зовлонтой өнгөрч одох ажгуу.

Манай эртний бичгийн мэргэд “өчүүхэн мунхаг би бээр” хэмээн бусдыг өргөж өөрийгөө доош хийсэн өнгөөр бичдэг, захидаг байсан нь  өөртөө зовлон хураахгүй гэсэн мэргэн ухаан бөгөөд бусдыг хүндлэн өөртөө жаргал авч ирэх эерэг арга ухаан байжээ. Энэ хорвоод өнгөрөөж буй өдөр бүхэн үнэтэй тул бусдыг эхлээд хүндэлж дээдэлж амьдарвал чи л өөрөө аз жаргалтай болох болой.

Хайр гэдэг үнэн чанартаа гадагшаа чиглэсэн нэг урсгалт зам бөгөөд ингэж бусдын төлөө гэсэн нэгэн үзүүрт сэтгэлт хүмүүний дотор зөөлөрч, өөртөө л аз жаргалыг урьж байдаг шидтэн болдог билээ.

Нэгэнт нүүр номын бичвэрээр нийтлэлээ эхэлсэн тул нүүр ном хэмээх  стрессийн хүүдийн тухайд бол бусдыг хараах дуртай, өөрөө азгүй яваагаа бусдад тохох дуртай, яагаад ч засрахгүй, зөвхөн стресс үйлдвэрлэгч нэгнийг найзын тооноос л хасчих, тэгээд л болоо. Тэр танд хэзээ ч тус болохгүй ус л болно.  

Аливаа зовлон зөвхөн таны л дотор болж байдаг. Та тайван бол бүх зүйл сайхан болно ингэж бодвол, ингэж дадвал аз жаргалтай амьдрах тийм ч хэцүү бус ажгуу. Сэтгэл амар байвал, хоосон ч гэсэн жаргалтай байж болдог хорвоо. Тэгээд ч бид зөв явбал зөөлөн, зөөлөн замбуулин гэж дуулдаг буй за. 

Хүний доор орохгүй гэх философи бол БИ гэх ЭГО-гоос үүдэлтэй бөгөөд бүхий л зовлонгийн үүд ажээ. 

Нүүр номоос олсон зөв сэтгэлт Гомбосүрэнгийн Галбадрах гэх эрхмийн бичсэн нийтлэлийг дөрөөлж нэмж өгүүлэхэд ийм буюу. 

Нийтлэлч Д.Төрмөнх

Эх сурвалж: Mongolcom.mn

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
1 жил    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
1 жил    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
1 жил    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
1 жил    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
1 жил    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
1 жил    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
1 жил    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
1 жил    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
1 жил    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
1 жил    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
1 жил    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
1 жил    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
1 жил    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
1 жил    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
1 жил    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
1 жил    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
1 жил    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
1 жил    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
1 жил    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
1 жил    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
1 жил    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
1 жил    

Алтны үнэ өсжээ
1 жил    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
1 жил    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
1 жил    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
1 жил    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
1 жил    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
1 жил    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
1 жил    

Эзэнгүй муур, нохойг тоолно
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
1 жил    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
1 жил    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
1 жил    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
1 жил    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
1 жил    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
1 жил    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
1 жил    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
1 жил    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
1 жил    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
1 жил    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
1 жил    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
1 жил    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
1 жил    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
1 жил    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
1 жил    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
1 жил    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
1 жил    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
1 жил    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
1 жил    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.