Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2024 оны 04-р сарын 26
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Чоно борооноор буюу эрх баригчид иргэдээ ингэж хулхидав

НИЙТЛЭСЭН: 2018-01-11 10:03:13
Улс төр > УИХ | Сэтгэгдэл: 0

Монгол даяараа 2017 оны сүүлийн сарын турш навсайтал шинэ жилийн баяр тэмдэглэсэн. Дараа нь бас хуулийн дагуу хэд хоног амраад ажил төрөлдөө орцгоолоо. Ингээд иртэл баахан татварын нэмэгдэлтэй нүүр тулав. Гайхлаа, очлоо, самгардлаа, сүүл­дээ уурлаж бухимдлаа.

Уг нь он солигдохоос өмнө зарим нэг хүн энэ талаар мэр сэр дуугараад л байсан. Баярлаж гүйгээд тоосон хүн ховор байсан л даа. Харин одоо нэгэнт тулж ирээд, халаасыг нь тэмтчээд эхлэхээр “…Юу болов” гээд сэртхийцгээж байх шиг байна.

Гэтэл манай эрх баригчид 2018 он гарангуут нийт долоон төрлийн татварыг нэмэхээр аль хэдийнэ шийдчихсэн байдаг. Татварын шинэ хуулийг УИХ-аар оруулаад баталчихсан. Ингэхдээ Хувь хүний орлогын албан татварыг 2-3 дахин нэмсэн байдаг. Энэ нь 1.5 сая төгрөгөөс илүү гарсан цалинтай хүн байж болохгүй гэсэн төрийн бодлого хэрэгжлээ гэж харагдаж байгаа юм. Нийгмийн даатгалын шимтгэлийг бас нэмсэн. Энэ нь аж ахуйн нэгжүүдийг хүчээр цомхотгол гэдэг юм руу түлхэж, улмаар хаалгаа барь л гэсэн үг. Бензин, түлшний онцгой албан татварыг нэмснээр шатахуун импортлогчид жижиглэнгийн үнээ нэмж, үүний ачааг иргэд л үүрэх нөхцөл үүсэв.

Үе үеийн Засгийн газар шатахуун импорт­логчдын аманд орж, шантаажийг биелүү­лэн, ард түмний татварын мөнгөнөөс татаас өгч үнийг нь барьж арга­цаасаар ирсэн. энэ байдал өнөөдөр ч давтагдаж байгаа юм.

Төр авах ёстой татвараа нэмэх гэхээр өөдөөс нь татаас нэхдэг горимыг ойлгоход бэрх. Өнөөдөр шатахуун импортлогчид “…Татвар нэмж байгаа бол 260 тэрбум төгрөгийн татаас өг. Ийм татаас өгвөл бензин, түлшээ 50 төгрөгөөр, өгөхгүй бол 300 төгрөгөөр нэмнэ” гэж шантааж хийгээд суучихсан байна.

Зөвхөн дээр дурдсан татварын нэмэгдлийн хүрээнд хэчнээн янзын сөрөг үр дүн энэ улсад авчрах вэ гэдгийг эрх баригчид тооцоолсон эсэх нь тодорхойгүй. Мэдээж, тийм тооцоо байхгүй.

Тэгвэл ипотекийн юм уу, элдэв зээлд хамрагдах банкны шаардлага хангах хүн үгүй болно. Татвар, шимтгэлд дарамтлуулсан аж ахуйн нэгжүүд дампуурахгүй гэвэл хоёр тайлан гаргах зэргээр орлого ашгаа “оффшор”-дох хэрэгтэй болно. Манайхантай хамтардаг гадаадын хөрөнгө оруулагчид бизнесийн үйл ажиллагаагаа төлөвлөх боломжгүй болж байна. Даварсан шатахуун импортлогчид үнээ нэмснээр инфляц огцом нэмэгдэж, иргэдийн худалдан авах чадвар шууд муудна гэсэн үг.

Энэ мэтээр дурдаад байвал татвар нэмсэн эрх баригч МАН-ын шийдвэр Монголыг элгээр нь хэвтүүлэх л бодлого болж хувирна. Үр дүн нь алган дээр байгаатай адил тодорхой юм.

Гэтэл МАН өнгөрсөн сонгуулиар “…Татвар нэмэхгүй. Шинээр татвар бий болгохгүй” гэж амлаж гарч ирсэн. Магадгүй, МАН-ыг сонгосон хамгийн том шалтгаан нь энэ байх.

“Татвар нэмэхгүй” гэдэг мөрийн хөтөлбөртөө:

…Жилийн орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс бага орлоготой аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг нэг хувь болгоно.

…Төрөөс бизнес эрхлэгчдэд олгож байгаа тусгай зөвшөөрлийн тоог гурав дахин цөөрүүлж, хүчинтэй байх хугацааг уртасгана.

…Хөдөө орон нутаг, алслагдсан бүс нутагт бизнес эрхлэлтийг дэмжих “Бүсийн хөнгөлөлт”-ийн бодлого хэрэгжүүлнэ.

…Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид, өрхийн аж ахуй, бичил бизнес эрхлэгчдэд зориулсан таатай нөхцөл бүхий “Итгэлийн зээл” олгох бодлого баримтална.

…Шатахууны үнийг дэлхийн зах зээлийн үнэтэй уялдуулан бууруулахын зэрэгцээ улсын хэмжээнд ижил үнэтэй болгоно.

МАН ингэж амлаж байж 2016 оны УИХ-ын сонгуульд 65 суудал авсан байдаг юм. Харамсалтай нь зөвхөн энэ хэсэгт заасан амлалтуудаас нь хэрэгжсэн заалт байхгүй. Харин бүгд эсрэгээрээ явж байна. Сонгуулийн дараа УИХ-ын дарга, МАН-ын дарга  М.Энхболд 2016 оны аравдугаар сарын эхээр Баянхонгор, Өвөрхангай, Архангай аймагт ажилласан. Түүнийг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, Уул уурхайн дэд сайд Х.Бадамсүрэн нар дагаж явсан байдаг. УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболд дээрх аймгуудын иргэдэд “…Татвар нэмэхгүй. Цалинг бууруулахгүй. Энэ бол УИХ-ын барьж буй бодлого. Засгийн газар 1.5 тэрбумаас доош орлоготой аж ахуйн нэгжийн татварыг 1.0 хувь болгох хуулийн төсөл өргөн барьсан. УИХ-ын Төсвийн байнгын хороо хэлэлцээд дэмжсэн байна” гэж хэлж байв.

Одоо МАН-ынхан татварын нэмэгдлээ маш уран, гарцаагүй шалтгаанаар тайлбарлаж байна. Татвар нэмэхээр ард түмэн асууна. Асуухаар нь ингэж хариулна гээд бэлдчихсэн бололтой юм. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “…Хэрвээ бид Татварын хуулийг өөрчилнө гээд явах юм бол ОУВС-тай хэлэлцэж тохирсноосоо буцаж байна гэсэн үг” гэж байгаа юм. ОУВС гэж ард түмнийг айлгадаг хадны мангаа юм уу, аль эсвэл МАН-ынхны муу болгоноо чихдэг баруун хойд хар овоохой юм уу. Эрх баригчид сүүлийн төсөв санхүүтэй холбоотой юм болохоор “…ОУВС л” гээд суучихдаг болсон.  Тэгэхээр ОУВС тэдний хувьд баруун хойд хар овоохой болчихоод байна гэсэн үг. Тэгээд ч ОУВС-гаас манай улсын Засгийн газарт “…Төсвийн орлогоо нэмэгдүүл” гэсэн болохоос “…Татвараа нэмж, ард түмнийхээ халаасыг ух” гэж хэлээгүй нь хэлцэл, тохирооны баримт бичигт тодорхой байгаа аж.

Нөгөөтэйгүүр ОУВС-гийн зөвлөсөнчлөн төсвийн орлогыг нэмэгдүүлэх өчнөөн олон арга зам харагдаад байгаа юм.

Тавантолгой, Хармагтай зэрэг бусдад үнэгүй шахам ухуулаад байгаа ордуудаа ашиглаж, “хөдөлгөж” эхлэх хэрэгтэй. Оффшорт аваачаад нуучихсан олон сая ам.долларыг оруулж ирвэл бас хэрэг болно. Өмнөх Засгийн газрын үед татварын хөнгөлөлтөд хууль бусаар хамрагдсан гээд байгаа Уул уурхайн сайд асан Ц.Дашдоржийн “Монголтамхи Со” компанийн асуудлыг нэг тийш шийдвэл яасан юм бэ. Энэ компани хууль бусаар 25 хувийн татвараас чөлөөлөгдсөн нь үнэн бол улсад жилд 30 тэрбум төгрөг орж ирнэ гэх мэдээлэл яваад байна.

Мөн энэ Засгийн газар төсвийн хэмнэлт гаргахын тулд зарим нэг бүтцийн өөрчлөлтийг хийх шаардлагатай байгаа юм. Ард түмэнд “…Татвар нэмэхгүй” гэж амласнаасаа буцаж чадсан юм чинь Ардын намынхаа хэдэд “Засгийн газрын бүтцийг өөрчлөхгүй” гэснийгээ мартахад юухан байх билээ. Засгийн газарт Дэд сайд гэж шал хэрэггүй албан тушаал бий. Олигтойхон ажил үүрэг ч гэж байхгүй. Шагналын ч юм шиг, сайдад тавьсан тагнуул ч юм шиг албан тушаал байдаг юм. Нэгэн улстөрчийн мэдээлж байснаар Дэд сайдын сарын цалин хангамж нь дөрвөн сая төгрөг болдог. Бүх дэд сайдын жилийн зардал нь 624 сая төгрөг гэсэн үг. Дөрвөн жилээр тооцвол 2.5 тэрбум төгрөг болно. Энэ нь хоёр цэцэрлэг, эсвэл 4167 багшийн сарын цалин болно гэж байгаа юм. Овоо мөнгө шүү. Дээрээс нь зарим нэг агентлагийг татан буулгаж, нөгөөтэй нь нэгтгэх арга хэмжээг ч авах хэрэгтэй юм. Ингээд ирэхээр заавал ядарсан ардуудынхаа халаас хотыг ухаад байх хэрэггүй болно.

Ер нь бол МАН өнгөрсөн сонгуульд амласнаа биелүүлдэггүй юм гэхэд арай ингэж боломгүй байгаа юм. Сөрөг хүчин АН болон МҮЭХ-ноос Засгийн газарт шаардлага хүргүүлсэн. Бас ард түмэн энэ дарамтыг хамгийн ихээр эсэргүүцэж байна. Эд бүгдээрээ нэг л санаа хэлж байгаа юм. Тэр нь “…МАН-ынхаан амлалтаа санаач ээ” гэж байгаа хэрэг юм. МАН мартавч, мань мартаагүй л байгаа шүү.

Б.Дамдин-Очир

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
1 жил    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
1 жил    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
1 жил    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
1 жил    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
1 жил    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
1 жил    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
1 жил    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
1 жил    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
1 жил    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
1 жил    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
1 жил    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
1 жил    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
1 жил    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
1 жил    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
1 жил    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
1 жил    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
1 жил    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
1 жил    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
1 жил    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
1 жил    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
1 жил    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
1 жил    

Алтны үнэ өсжээ
1 жил    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
1 жил    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
1 жил    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
1 жил    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
1 жил    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
1 жил    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
1 жил    

Эзэнгүй муур, нохойг тоолно
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
1 жил    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
1 жил    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
1 жил    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
1 жил    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
1 жил    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
1 жил    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
1 жил    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
1 жил    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
1 жил    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
1 жил    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
1 жил    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
1 жил    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
1 жил    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
1 жил    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
1 жил    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
1 жил    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
1 жил    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
1 жил    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
1 жил    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.