Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2018 оны 04-р сарын 27
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Нисдэг машиныг амьдралд яаж нэвтрүүлэх вэ?

НИЙТЛЭСЭН: 2017-12-26 19:46:44
Технологи > Шинэ технологи | Сэтгэгдэл: 0

Хенри Форд (1940)

Шинжлэх ухаан, технологийн хөгжил авто машин үйлдвэрлэлийн салбарт нэвтрэхийн хэрээр үйлдвэрлэгчид шинэ, шинэ ололтууд шингээсэн бүтээлүүдээрээ хэрэглэгчдийг гайхашруулсаар буй. Гэхдээ автомашин сонирхогч, хэрэглэгчдийн дунд “Нисдэг машин хэзээ бүтээгдэх вэ” гэсэн “мөнхийн” гэмээр нэг асуудал хамгийн их байдаг бөгөөд энэ хүслийг биелүүлсэн компани цаашдаа автомашины зах зээлд бүрэн ноёрхох боломжтой юм. Та бүхэндээ нисдэг машин бүтээх орлодлогуудын талаар мэдээллийг хүргэж байна

Одоогоос 76 жилийн өмнө алдарт Хенри Форд нисдэг машин тун удахгүй бүтээгдэх болно гэж хэлжээ. Түүний хэлсэн энэ үг, ялангуяа “Тун удахгүй” гэсэн тодорхойлолт зохион бүтээгч, автомашин сонирхогчдод итгэл, найдвар төрүүлсээр өдийг хүрэв. Гэвч өнөөдрийг хүртэл нисдэг машин “бүтээгдээгүй” хэвээр л байна. Өнгөрсөн 76 жилд нисдэг машин бүтээх цөөнгүй орлодлого гарсан, зарим нь бүтээж ч чадсан гэдгийг хэлэх нь зүйтэй. Гэвч тэдгээр нь аюулгүй байдлын хувьд олноор нь үйлдвэрлэж зах зээлд нэвтрүүлэх хэмжээнд хүрээгүй, бас машин гэхээсээ илүү онгоцтой адилхан болчихоод байсан нь үнэн юм

Convair Model 116/118 & Airphibian

Хенри Фордыг дээрх үгээ хэлж дуусав уу үгүй юу, АНУ-ын “Convair” компанийн зохион бүтээгчид яаравчлан ажилдаа орж, зургаахан жилийн дотор нисдэг машин бүтээгээд орхисон. Гэвч нисдэг машин гэхээсээ илүү “Машин дээр онгоц ачсан” эсвэл “Онгоцны доор машин наасан” гэж андуурахаар болжээ. 1946 оны долдугаар сарын 12-нд, монголчууд Үндэсний баяр наадмаа тэмдэглэж ахуйд АНУ-д “Convair 116” гэж нэрлэгдсэн хамгийн анхны нисдэг машины туршилт амжилттай явагдаж байв. “Convair 116” агаарт нэг цаг орчим нисэхдээ 72 км зам туулж, таван литр шатахуун зарцуулсан байна. Амжилтандаа урамшсан тэд илүү сайжруулсан “Convair 118” загварыг гаргасан ч туршилтын үеэр сүйрч, хөрөнгө оруулагчдынх нь итгэл алдарснаар энэ төсөл зогсжээ

Moller

Роберт Земекисийн “Ирээдүй рүү рүү буцсан нь” кинонд доктор Браун “Бидний очих тэр газарт зам хэрэггүй” гэж хэлдэг. Тэр үгийг бодит болгохоор Пол Мюллер гэгч зохион бүтээгч зориглож, 1989 онд “M200X” гэж нэрлэсэн нисдэг аппаратыг зохион бүтээсэн юм. Таваг хэлбэрийг уг аппарат газраас гурван метрийн өндөрт хөөрч, нэг цэнэглэлтээр 1000 км зам туулах чадалтай агуу эд байсан ч өнөөдрийг хүртэл үйлдвэрлэлд нэвтрүүлээгүй л байна. Пол Мюллер сүүлд хятадуудтай хамтарч “Skycar” нэрээр хэд, хэдэн нисдэг төхөөрөмж зохион бүтээсэн ч бүгд туршилтын шатаа даваагүй байгаа юм. Пол Мюллер эхэндээ хугацаа заан мэдэгдэл хийж, хүмүүс ч ихэд итгэн хүлээдэг байсан бол одоо ингэхээ больжээ. Гэсэн ч Пол мөрөөдлөө одоо ч орхиогүй, 13 тэрбум ам.доллартай байхад 2020 он гэхэд хийчихнэ хэмээн хөрөнгө оруулагчдыг ятгасаар яваа

Terrafugia

Нисдэг машин бүтээх ажилд америкчууд бусдаас илүү хөрөнгө хүч зарцуулж ирснийг та анзаарсан биз ээ. Тэдгээрээс хамгийн амжилттай яваа нь “Terrafugia” компани. Тэд эвхэгддэг далавчтай “Transition” загвараа 2006 онд гаргасан юм. Газраар 110 км/ц, агаарт 185 км/ц хурдалдаг энэ эд гэхдээ хөөрөхийн тулд 800 метр гүйлт хийдэг дутагдалтай байсан. Үүнийгээ засч, далавчны оронд сэнс байрлуулсан “TF-X” хэмээх өөр нэг загварыг 2014 онд амжилттай туршин үнэ ханшаа хүртэл (279 000 $) тогтоосон ч аль, аль нь одоо болтол худалдаанд гаргаагүй байна. Компанийнхан эхлээд 2013 онд гэсэн, дараа нь 2015 онд гэсэн. Тэрнээс хойш тодорхой цаг хугацаа хэлэхээ больсон ч судалгаа туршилтаа үргэлжлүүлсээр байгаа юм

Aeromobil

Нисдэг машин үйлдвэрлэх өрсөлдөөнд нэлээд дээгүүр давхиж байгаа компани бол Словакийн “Aeromobil” юм. Тус компанийн бүтээсэн “AeroMobil 3.0” загвар 2017 онд худалдаанд гарахаар хүлээгдэж байсан ч өнгөрсөн тавдугаар сард туршилтын үеэр сүйрснээр тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан. Энэ бол хамгийн ойрын үед худалдаанд гарах ёстой нисдэг машин байсан билээ

Дашрамд сонирхуулахад, жолооч бүр нисдэг машин унаж үзэхийг хүсдэг ч яг хэзээ вээ гэдэг дээр итгэл тийм ч сайн биш байдаг нь санал асуулгаар тогтоогджээ. Санал асуулгад оролцогчдын дөрөвхөн хувь нь л 2020 он гэхэд нисдэг машин худалдаанд гарна гэдэгт итгэж байсан бол 22 хувь нь 2050 онд мөрөөдөл нь биелнэ хэмээн хүлээж байгаа гэнэ. 13 хувь нь 2100 он гэсэн хувилбарыг сонгосон бол 3783 хүн буюу санал асуулгад оролцогсдын 61 хувь нь “Ангараг дээр төмс тарих нь илүү амар” гэсэн өөдрөг бус хариулт өгчээ

Нисдэг машин бүтээх тал дээр америкчууд илүү хүчин чармайлт гаргадаг гэж дээр өгүүлсэн. АНУ-ын холбогдох хууль тогтоомжид газрын гадаргаас дээш гурван метрт хөөрдөг бол “нисдэг төхөөрөмж” буюу онгоц гэж тооцно гэж заасан байдаг аж. Пол Мюллер нисдэг тавгаа машин гэж тооцуулахын тулд гуравхан метр өндөрт хөөрдөг гэж тодорхойлсон нь чухам энэ заалтаас болсон хэрэг. Мөн “Terrafugia Transition”-ыг гарсны дараа АНУ-ын Иргэний нисэхийг удирдах холбооны газар (FAA), Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үндэсний агентлаг (NHTSA)-ийн хооронд маргаан дэгдэж, олноор нь үйлдвэрлэх эрхээ аваагүй байгаа учраас түр орхисон түүхтэй юм

Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Ж.Үнэнбат: Би ямар нэгэн эрсдэлд ороогүй, миний хажуугийн хүн эрсдэлд орж байвал ил тод мэдэгдэх ёстой
14 минут    

Чуулган 25 удаа хуралдахад, 21-д нь суудаггүй Б.Наранхүүг эгүүлэн тат!
23 минут    

ХҮМҮҮС ЯАГААД EBARIMT-ААС МӨНГӨ ХОЖДОГГҮЙ ГЭЭЧ….ИЙМ УЧРААС ЮМ БАЙНА ШҮҮ
25 минут    

Анхаар!!! Хятад резинэн туузыг хүүхдийнхээ гарт зүүлгэвэл шигдэх аюултай
26 минут    

БНСУ-д ажиллах хүсэлттэй иргэдэд зориулсан АНХААРУУЛГА гаргалаа
28 минут    

Үүнийг ууж эхэлснээс хойш миний гэдэс яг л хоосрох шиг болсон! Эрт мэдсэн бол огт таргалахгүй л байж дээ…
29 минут    

ВАШИНГТОН СИНГАПУРЫГ, ПХЕНЬЯН МОНГОЛЫГ САНАЛ БОЛГОЖ БАЙНА
31 минут    

Бие биедээ төгс зохицох зурхайн гурван орд
34 минут    

С.Бясман: Сэтгүүлчдийг тагнаж, чагнасан гэх хэргийг шалгаж байгаа
43 минут    

Н.Төгсцогт: Шагналынхаа мөнгөний 50 хувийг улсынхаа сайн сайханд зарцуулна
50 минут    

Хөхний даруулгыг хэзээ ч шүүгээн дотор хадгалж болохгүй
53 минут    

Цахим газар өмчлөлийн шийдвэрийг нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвүүдээр олгож эхэллээ
56 минут    

АНХААР: Цахим мөнгөний залилангаас болгоомжил
1 цаг    

Т.Дашдэлэг: Хураалгасан генерал цолоо эргүүлж авна
1 цаг    

Ш.БАТСҮХ: ГАЗАР ТАРИАЛАНГИЙН ЧИГЛЭЛЭЭР ГАДААДЫН ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖ ОРУУЛЖ ИРЭХГҮЙ
1 цаг    

Машин угаахад ус хэрэггүй
1 цаг    

МАЛ СҮРГИЙГ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЭРҮҮЛЖҮҮЛЭХ АЖИЛ ИРЭХ САРААС ЭХЭЛНЭ
1 цаг    

НИТХ-ын хуралдааны үйл ажиллагаа ил тод, нээлттэй байх боломж бүрдлээ
1 цаг    

ХОЁР СОЛОНГОСЫН УДИРДАГЧИД ЧИН СЭТГЭЛЭЭСЭЭ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭ ХИЙНЭ ГЭДГЭЭ ИЛЭРХИЙЛЖЭЭ
1 цаг    

УИХ-ЫН ЧУУЛГАНЫ ХУРАЛДААН ЭХЭЛЛЭЭ
1 цаг    

ӨЧИГДРИЙН АРИЛЖААГАА 787 182 ШИРХЭГ ХУВЬЦАА АРИЛЖЖЭЭ
1 цаг    

МОНГОЛ УЛСТАЙ ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ТӨСЛИЙГ ДЭМЖЖЭЭ
1 цаг    

"АТАР ӨРГӨӨ" ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ХУРАЛ ХОЙШИЛЖЭЭ
1 цаг    

БАЯЛГИЙН САН БА ИРЭЭДҮЙН САН
1 цаг    

"Гурван охин" хамтлагаараа папарациддууллаа
2 цаг    

МОНГОЛЫН 3Х3 САГСАН БӨМБӨГЧИД ТИВИЙН АВАРГЫН ТӨЛӨӨ ӨРСӨЛДӨНӨ
2 цаг    

ЗАСГИЙН ГАЗРЫН ЭЭЛЖИТ БУС ХУРАЛДААН БОЛЖ БАЙНА
2 цаг    

"САЙН ҮЙЛСИЙН АЯН"-Ы ХҮРЭЭНД НЭГ ӨРХИЙН ДУЛААНЫ ШУГАМЫГ БҮРЭН ШИНЭЧИЛЖ ӨГЧЭЭ
2 цаг    

ФИЗИКИЙН УЛСЫН ОЛИМПИАДАД УЛАН-ҮДЭЭС ЗУРГААН БАГШ, СУРАГЧ ОРОЛЦОЖ БАЙНА
2 цаг    

СҮХБААТАР АЙМГИЙН ИТХ ТӨСВӨӨ БАТАЛЖ, ШИНЭ ЗАСАГ ДАРГЫН НЭРИЙГ ЕРӨНХИЙ САЙДАД УЛАМЖЛАВ
2 цаг    

ХИЛИЙН ЗУРВАСТ ТОРОН ХАШАА ТАТНА
2 цаг    

“АЗ ЖАРГАЛТАЙ АЯЛГУУ-2018” ХҮҮХДИЙН УРЛАГИЙН ИХ НААДАМ БОЛЖ БАЙНА
2 цаг    

ЭРДМИЙН БАЯРААР СУРАГЧДААС ХУРААМЖ, ХАНДИВ АВАХЫГ ХОРИГЛОВ
2 цаг    

“АМАР ТАЙВАН АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” СЭДЭВТ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2 цаг    

ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТАЛААР ЗӨВЛӨЛДЛӨӨ
2 цаг    

“МЭРГЭЖИЛ БҮХЭН САЙХАН” ӨДӨРЛӨГ БОЛЛОО
2 цаг    

ТӨРИЙН АЛБАНЫ ШАЛГАЛТЫГ ЦАХИМААР ХЯНАДАГ БОЛОВ
2 цаг    

МҮН-КИМИЙН УУЛЗАЛТ СОЛОНГОСЫН ХОЙГТ ЭНХ ТАЙВАН, ХӨГЖИЛ ЦЭЦЭГЛЭЛТИЙГ ЦОГЦЛООХОД ТУСАЛНА ГЭЖ НАЙДАЖ БАЙНА
2 цаг    

ТӨРИЙН АЛБАНЫ ШАЛГАЛТЫН ГАРЫН АВЛАГА ШИНЭЧЛЭГДЭВ
2 цаг    

“ОРГИЛ ӨӨД ТЭМҮҮЛСЭН ОН ЖИЛҮҮД” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ БОЛОВ
2 цаг    

МОНГОЛ-АНУ-ЯПОНЫ ГУРВАН ТАЛТ УУЛЗАЛТААС ХАМТАРСАН МЭДЭГДЭЛ ГАРГАВ
2 цаг    

ХӨШИГИЙН ХӨНДИЙ ДЭХ ОЛОН УЛСЫН НИСЭХ БУУДЛЫН ЯВЦЫН ТАЛААР ЧУУЛГАНД МЭДЭЭЛЭЛ ХИЙНЭ
2 цаг    

ЧӨЛӨӨТ БӨХИЙН ШИЛДЭГ 8 БАГИЙН ЦОМЫН ТӨЛӨӨХ ТЭМЦЭЭН БОЛНО
2 цаг    

“МАЗАЛА” ҮНДЭСНИЙ ДЭЭД ЛИГИЙН ШАГНАЛЫН САН 200 САЯ ТӨГРӨГ
2 цаг    

ХОЁР СОЛОНГОСЫН УДИРДАГЧДЫН ТҮҮХЭН УУЛЗАЛТ ЭХЛЭВ
2 цаг    

ЭНЭТХЭГИЙН НЭГЭН МУЖИД 13 ЦАГИЙН ХУГАЦААНД 36749 УДАА АЯНГА ЦАХИЛГААН ЦАХИЖЭЭ
2 цаг    

МАЙК ПОМПЕО АНУ-ЫН ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА БОЛЛОО
2 цаг    

МОНГОЛ, ЯПОН, АНУ-ЫН ГУРВАН ТАЛТ УУЛЗАЛТ ТОКИО ХОТНОО БОЛОВ
2 цаг    

ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА ЗАРЛИГ ГАРГАЖ ХОЁР УЯАЧИЙН ЦОЛЫГ ХАСЛАА
2 цаг    

ХУУЛИЙН ТӨСЛИЙГ МАРГААШИЙН ХУРАЛДААНААР ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ХЭЛЭЛЦЭХ БОЛОВ
2 цаг    


Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.