Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2024 оны 04-р сарын 26
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Эзэгтэй хүний хийж сурсан байх ёстой 20 хоол

НИЙТЛЭСЭН: 2017-12-12 18:38:31
Чөлөөт цаг > Хоолын жор | Сэтгэгдэл: 0

Жорын дэлгэрэнгүйг үзэхийн тулд зурган дээрх холбоосыг дарж орох эсвэл сайтын хайлтын хэсгээс нэрээр нь хайна уу

Айл гэрийн эхнэр, ээж байна гэдэг хүссэн хүсээгүй олон хариуцлага авчирдаг. Үүний нэг нь амттай, эрүүл, сайхан хоол хийж гэр бүлдээ зориулдаг байх хэрэгтэй Ингээд эзэгтэй хүнд өдөр тутам зайлшгүй шаардлагатай болдог хоолны жоруудыг нэг дор хүргэж байна. Үүнд өглөө болон үдийн цай, оройн хоолонд хийх хоолууд болон онцгой баяр ёслолын үеэр хийх хоол, салат багтаж байгаа шүү. Ингээд сураад байгаарай ээжүүд ээ.

Хайртай хань, бяцхан үрсээ ажил албандаа явахаас нь өмнө амттай, амархан, амин дэмтэй өглөөний цай бэлтгэж хийх жоруудыг сонирхоорой.

Хөвсгөр pancake-ийг өглөөний цайнд хийж идэхэд тохиромжтой - Заримдаа өглөө босоод хөнгөн төрлийн өглөөний цай уумаар санагддаг шүү дээ. Тэгвэл хөвсгөр зөөлөн амттай атлаа тэжээллэг pancake хийх жорыг сураарай

Сүүгээр зуурсан амтат бин - Өглөө, үдийн цайнд гэр бүл, үр хүүхдүүддээ хийж өгөхөд тохиромжтой амттай бин хийх амархан жорыг сонирхоно уу

Талхыг юу юугаар хачирлан идэж болох вэ? - Өглөө, өдрийн хоолондоо хөнгөн чанарын атлаа өег, амттай хоол идэхийг хэн бүхэн л хүсдэг. Талх бол та бидний өдөр тутмын хэрэглээ. Харин талхыг хоромхон хугацаанд юу юугаар хэрхэн амтлан хачирлан иддэг соёлыг та мэдэх үү

3-хан алхамтай өглөө, үдийн цайны хиамтай бялуу - Гэр бүлийн бүх гишүүдэд хүрэлцээтэй амтат өглөөний цай бэлтгэх үүрэг гэрийн эзэгтэй бүрт тулгамддаг. Тэгвэл айл бүрийн хөргөгчинд байдаг энгийн зүйлсийг ашиглан гайхалтай өглөө болон үдийн цай бэлтгэхэд чинь бид туслана

Хөвсгөр талх барих жор - Айл гэрийн эзэгтэй бүрийн эзэмшсэн байвал зохих нэгэн туршлага бол талх барих билээ. Ямар ч үед өөрийн гараар амтат талх барьж чаддаг байх хэрэгтэй ба гэр бүл, найз нөхөд, зочидоо дайлахад улам хялбар шүү дээ. Ингээд амтат, хөвсгөр талх барих жорыг хүргэж байна

Одоо харин амтат салат хийх арвин жоруудаас суралцаарай

Махан салат - Амталсан мах, шинэхэн ногоотой салат таны баярын ширээг өнгөлөг амттай харагдуулах нь мэдээж. Махан салатыг хэрхэн яаж бэлтгэх хялбар жорыг танд хүргэж байна. Салатны жорондоо нэмэрлээд аваарай

Шинэ ногооны салат - шинэ ногооны салат хийх жорыг хүргэж байна. Амархан бөгөөд амттай

Жимсний салатыг хэрхэн олон аргаар хийх вэ? - Хамгийн эрүүл бөгөөд амттай хүнс бол яах аргагүй жимс жимсгэнэ билээ. Тиймээс жимсний салатыг хийх олон аргыг хүргэхээс гадна жимсээр зууш бэлтгэх аргуудыг хүргэж байна

Тахиан махан салат - Тахиан махан салатны жороор үргэлжилж байна. Тахиан мах нь жимс, хүнсний ногоотой гайхалтай зохицдог

Хүрэн манжин, байцааны эрүүл, амтат салат - Шарсан, хуурсан, өөх тостой хүнд хурц хоолтой хачирлан зооглоход хоолны шингэцийг сайжруулж, хоол боловсруулах эрхтэний үйл ажиллагааг тэтгэх эрүүл, амттай салат юм

Харин одоо гэр бүлдээ зориулж хийх амтат оройн хоолнуудыг сонирхоорой

Шаржигнуурт тахианы мөч - Та яг л гадуур зардаг шиг, ресторанд хийдэг шиг амтат шаржигнуурт тахианы мөч идмээр байна уу? Тэгвэл заавал гадагшаа гарах хэрэггүй. Доорх жорыг ашиглан гэртээ өөрийн гараар шаржигнуурт тахианы махыг хийгээрэй

Өндөгтэй зраз хийх жор - Өдөр тутам оройн хоолондоо ямар хоол хийх вэ хэмээн эргэлздэг эзэгтэй нартаа бас нэгэн оройн хоолны амтат жорыг хүргэж байна

Нарийн мах, чинжүүтэй хуурганы амттай жор - Та бидний өдөр тутмын хоолонд өргөн хэрэглэгддэг түгээмэл нэгэн хоол бол яах аргагүй нарийн мах, чинжүүтэй хуурга билээ. Тэгвэл уг хоолыг хэрхэн амтлаж хийдэг жорыг хүргэж байна

Улаан буудайн тэжээллэг хуурга - нэгэн тэжээллэг, шимтэй, өег хоол хийж жорыг хүргэж байна. Уг хоолны орцонд улаан буудай орсон бөгөөд энэ нь гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулж, хоол боловсруулах тогтолцоог хангахаас гадна хүний эрүүл мэндэд сайн олон төрлийн амин дэм агуулсан хүнсний орцуудаас бүрдсэн юм. Жишээ нь улаан лооль, лууван, үзэм, эрдэнэ шиш, улаан чавга зэрэг нь амин дэм, тэжээлээр баялаг төдийгүй дархлаа сайжруулах шидтэй аж. Мэдээж хоолны амтлагч сүмсэнд олон төрлийн амтлагч, ургамал орсон тул салахын аргагүй тансаг амттай хуурга байх болно

Амтат сүмстэй, шарсан бөөрөнхий мах - Эзэгтэй нар маань орой бүр хийдэг оройн хоолны жороо арвижуулан баяжуулж халамжит хань, үр хүүхдүүддээ өдөр бүр өөр өөр төрлийн амтат хоол хийж өгөхийг хүсдэг байх. Тэгвэл дахин нэг амттай, сайхан оройн хоолны жорыг сураад аваарай

Амтат, сайхан шөлний жоруудыг суралцаж гэр бүлийнхнийгээ тэжээллэг шөлөөр дайлаарай

Өтгөн, бор, амттай шөлийг хэрхэн гаргах вэ? - Манай монголчуудын өдөр тутмын хоолонд шөлтэй хоол зонхилдог. Олон төрлийн шөлтэй хоол, зоог хийж болох боловч хамгийн гол нь амттай шөл гаргах хэрэгтэй. Өтгөн, бор шаргал өнгөтэй аманд ууссан сайхан шөлтэй хоол байдаг шүү дээ. Тийм шөлийг хэрхэн хийдгийг сураад аваарай

Хөлс гаргаж ядаргаа тайлах ногоотой шөл - Нэг ч хэрчим мах ороогүй атлаа тамир тэнхээ оруулж, хий ядаргаа тайлах амтат ногоотой шөл хийх жорыг хүргэж байна. Хайртай дотны хүмүүстээ хийж өгөөрэй. Ядаргаа, биеийн сульдааг тайлж эрч хүч, энерги оруулах ач тустай бүх төрлийн хүнсний ногоог нэг дор цогцлоосон амтат шөлний сайхан амт танд гарцаагүй таалагдах болно

Ядаргаа тайлах - Аарцтай банштай шөл - Намар, өвлийн улиралд аарцыг түлхүү хэрэглэдэг нь биеийн дархлааг сэргээхэд ач тустай. Манай ард түмэн байгаль, цаг уурынхаа аяг араншинд тохируулан сүү, цагаан идээгээр төрөл бүрийн исэг бүтээгдэхүүн боловсруулж жилийн дөрвөн улиралдаа зохицуулан хүнсэндээ хэрэглэдэг нь Монгол хүний биед гайхамшигтай зохицож эрүүл саруул аж төрөх үндэс болсоор иржээ. Тиймээс хахир хатуу хүйтний улиралд дархлаа сэргээж, ядаргаа тайлсан монгол үндэсний хоол Аарцтай банштай шөл хийх жорыг "Уламжлалт Монгол хоолны 99 жор ном"-оос хүргэж байна

Жинхэнэ орос жороор хийсэн Солянка - Орос үндэсний хоол манайхны дунд түгээмэл тархсан бөгөөд өдгөө бид өөр өөрийн аргаар жорлож өдөр тутмын хоол болгон хийж идэх болжээ. Тиймд энэ удаад жинхэнэ орос жороор амтат солянка шөлийг хийж өвлийн тачигнасан хүйтнийг умартан гэр бүлээрээ сайхан хооллоорой

20. Орос жороор Борш хийж сураарай - Хойд хөршөөс манайд түгээмэл дэлгэрч айл бүрийн гал тогоонд зочлох болсон хоол бол амтат Борш билээ. Тиймээс та ч гэсэн гэртээ борш шөлийг хийж амтархан идээрэй

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
1 жил    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
1 жил    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
1 жил    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
1 жил    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
1 жил    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
1 жил    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
1 жил    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
1 жил    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
1 жил    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
1 жил    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
1 жил    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
1 жил    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
1 жил    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
1 жил    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
1 жил    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
1 жил    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
1 жил    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
1 жил    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
1 жил    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
1 жил    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
1 жил    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
1 жил    

Алтны үнэ өсжээ
1 жил    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
1 жил    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
1 жил    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
1 жил    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
1 жил    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
1 жил    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
1 жил    

Эзэнгүй муур, нохойг тоолно
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
1 жил    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
1 жил    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
1 жил    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
1 жил    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
1 жил    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
1 жил    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
1 жил    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
1 жил    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
1 жил    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
1 жил    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
1 жил    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
1 жил    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
1 жил    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
1 жил    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
1 жил    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
1 жил    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
1 жил    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
1 жил    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
1 жил    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.