Г.Төмөрбаатар: Сураггүй алга болсон охиныг эрэн хайх ажлыг Эрээнд явуулаагүй
Дорноговь аймгийн Замын-Үүд суманд найман настай Д.Сэржмядаг гэх охин сураггүй алга болоод багагүй хугацаа өнгөрлөө. Тодруулбал, Дорноговь аймгийн Замын-Үүд суманд энэ сарын 2-ны өдөр найман настай охин сургуульдаа явахаар гэрээсээ гараад сураггүй алга болсноос хойш 12 хоног өнгөрсөн ч өнөөдрийг хүртэл ямар нэгэн сэжүүр гараагүй байгаа юм. Үүнтэй холбогдуулан, ЦЕГ-ын ХМТ-ийн дарга, цагдаагийн хурандаа Н.Ганбадрал мэдээлэл хийж “Замын-Үүд дэх цагдаагийн хэлтсээс БНХАУ-ын Эрээн хот дахь Монгол Улсын консулийн газарт хүсэлт явуулсны дагуу Эрээн хотын холбогдох байгууллагууд хууль, журмын дагуу эрэн хайх ажиллагааг явуулж байна гэх мэдээллийг өгч байсан юм. Тиймээс манай сайтын сурвалжлах баг Охиныг эрэн хайх эрлийн ажиллагаа хэрхэн явагдаж байгааг сурвалжлаар Эрээн хотыг зорьсон юм. Биднийг очиход Эрээн хотод охиныг эрж хайж байгаа гэх ямар ч шинж байхгүй оршин суугчид болон цагдаагийн албан хаагчдаас энэ талаар тодруулахад, “Хүүхэд алга болсон талаар сонсоогүй, мэдэхгүй байна. Хэрэв хүн хайж байсан бол ядаж л гудамж талбайд зурагт хуудас наасан байх ёстой. Тийм зүйл байхгүй” гэсэн юм.
БНХАУ-ын иргэн Г: Найман настай охин алга болсон талаар сонсоогүй
-Эрээнд найман настай Монгол охиныг эрэн сурвалжилж байгаа талаар сонссон уу?
-Үгүй ээ анх удаа сонсож байна.
-Охин алга болсон гэх зурагт хуудас наасан байхыг олж харсан уу?
-Хараагүй.
-Wechat-д зар тавигдсан байсан уу. Мэдээгүй биз?
-Би байнга Wechat-д байдаг. Гэхдээ тийм зар хараагүй юм байна.
Тиймээс бид Эрээн хот дахь Монгол улсын Консулын газрыг зорьсон юм. Биднийг БНХАУ-ын Эрээн хот дахь Монгол улсын дэд консул Г.Төмөрбаатар угтаж, тодорхой мэдээллийг өглөө.
-Дорноговь аймгийн Замын-Үүд суманд сураггүй алга болсон найман настай Д.Сэржмядаг охиныг эрэн хайх ажиллагааг Эрээн хотод эхлүүлээ гэх мэдээллийг ЦЕГ-аас өгсөн. Охиныг эрэн хайх ажиллагааг энд явуулж байгаа юу?
-Манайх эрэн хайх ажиллагаа явуулдаг хуулийн байгууллага биш. Гэхдээ Эрээн хотод Монгол хүүхдийг эрэн хайх ажиллагааг явуулахаар бол манайд мэдэгдэх ёстой. Одоогоор бидэнд охиныг эрэн хайж байгаа гэх ямар ч мэдээлэл ирээгүй байна. ЦЕГ-аас Дорноговь аймгийн цагдаагийн хэлтэс Эрээн дэх Консулын газарт албан бичиг хүргүүлж найман настай охиныг эрэн хайх ажиллагааг Эрээн хотод эхлүүллээ гэх мэдээлэл хийсэн. Би тэр мэдээллийг Цагийн хүрдээр үзсэн. Үүн дээр тайлбар хийхэд Дорноговь аймгийн цагдаагийн хэлтсээс манайд ямар нэгэн албан бичиг ирээгүй. Ирлээ гээд бид нар өөрсдөө бие даагаад эрэн сурвалжлах ажиллагаа хийдэг байгууллага биш. Тэгэхээр хэвлэлийн бага хурал хийсэн хүн нь буруу ойлгоод буруу ярьсан байж магадгүй. Магадгүй Замын-Үүдэд суугаа БНХАУ-ын Ерөнхий Консулын газарт эрэн сурвалжлах ажиллагаан дээр туслалцаа үзүүлээч гэсэн албан бичиг хүргүүлсэн байхыг үгүйсгэхгүй.
-Танайх эрэн хайж ажиллагаа явуулдаггүй гэхээр хоёр орны цагдаагийн байгууллага хоорондоо тохиролцоод танайд мэдэгдэлгүйгээр эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн байх боломжтой юу?
-Тийм байх боломжтой. Гэхдээ хоёр орны цагдаагийн газар холбоо тогтоож хайгуул явуулсан бол Эрээн хот дахь Консулын газарт бичиг ирүүлэх учиртай. Гэвч консулын газарт охиныг эрэн хайхтай холбоотой ямар ч мэдэгдэл байхгүй.
Эрээн хот дахь нөхцөл байдал болоод ЦЕГ-аас өгсөн мэдээлэл ийнхүү зөрчилдөв. Охиныг хил давуулсан байж болзошгүй гэх хардлага иргэдийн дунд их байгаа. Тэр ч утгаараа Эрээн хотод эрэн хайх ажиллагаа явуулж эхэлсэн талаархи мэдээллийг сонссон иргэд битүүхэн баярлаж, бяцхан охиныг олдчих болов уу хэмээн чих тавин хүлээж суусан юм. Гэтэл ЦЕГ-аас худал мэдээлэл тарааж иргэдийг хуурсан болж таарав.
Ямартай ч иргэдийн дунд хүүхдийг хулгайлж хууль бусаар БНХАУ-руу гаргасан байх гэсэн хардлага үүсээд байгаа энэ үед хамгийн өндөр магадлалтай Эрээн хотод ямар нэгэн эрэн хайх ажиллагаа явагдахгүй байгаа нь ийнхүү тодорхой болж, бидний эрэл мухардав.
Үүний дараа бид Дорноговь аймгийн Замын-Үүд суманд очиж эрлээ үргэлжлүүлсэн юм. Замын үүд дэх дэлгэрэнгүй сурвалжлыг маргааш та бүхэндээ хүргэх болно.
Т.Гэрэл
Таны ямар жилтэй вэ? Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно. |
||||
СЭТГЭГДЭЛ
C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
Алтны үнэ өсжээ
Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
Эзэнгүй муур, нохойг тоолно
Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.