Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2024 оны 04-р сарын 26
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

ЗТХ-ИЙН САЙД ОРОН НУТГИЙН АНХНЫ ТОМИЛОЛТОО ГАШУУН СУХАЙТЫН НҮҮРС ТЭЭВЭРЛЭГЧДИЙН АСУУДЛЫГ ШИЙДЭХЭЭС ЭХЭЛЛЭЭ

НИЙТЛЭСЭН: 2017-11-14 15:28:00
Улс төр > Засгийн газар | Сэтгэгдэл: 0

Монголын эдийн засгийн өсөлтөд нүүрсний экспортын зах зээл нөлөөлөх гол хүчин зүйлийн нэг байсаар байна. Манай улс урд хөрш руу 30 орчим сая тонн нүүрс экспортод гаргах зорилго тавьдаг бөгөөд энэ жилийн тухайд 24.5 сая тонн нүүрс гаргах төлөвлөгөөтэй. Гэтэл 4-р улирал талдаа орж байхад 20-иод тонн нүүрс гаргаад байна.

Хятад улс хилээ чангатгаснаас нүүрсний экспорт хумигдаж, тээвэрлэлтийн хурд удааширч хилийн наана 85-аас 110 орчим км-т машины цуваа үргэлжилж байна. Жолооч нар 13-15 хоногт нэг удаа тээвэр хийж байгаагаас уралдах, осол аваар гаргах цаашлаад хүйтэрч байгаатай холбогдуулан хөлдөх, эрүүл мэнд, амь нас, эдийн засагтай холбоотой нөхцөл байдал хүндрээд байна.

Хятад улс манай улсаас хүлээн авах нүүрсний импортын урсгалаа дөрөв байсныг хоёр болгож цөөлсөн.  Шалтгаанаа баяр наадам, хурал, жолооч нарын сахилга хариуцлага, хилээр хууль бус зүйлүүд нэвтрүүлсэн гэх мэт олон шалтаг хэлдэг ч баримттай батлагдсан зүйл алга байна гэдгийг хил, гаалийнхан хэлж байгаа юм.

Нөгөө талаар уурхайнууд экспортын хэмжээг нэмэх үүднээс тээврийн компаниудыг 100-аас доошгүй машинтай байх шаардлага тавьж, олон компаниудтай гэрээ хийснээс тээврийн хэрэгслийн тоо хэт өссөн зэрэг нөхцөл байдал ч нөлөөлж байгаа гэнэ.

Өөрөөр хэлбэл Өмнөговь аймгийн нутгаас нийт 104 аж ахуйн нэгжийн 7000 шахам  тээврийн хэрэгсэл нүүрс тээвэрлэх тусгай зөвшөөрөлтэй. Эдгээрээс 3000 гаруй нь тээвэрт явж байна.

Энержи ресурс ХХК-ийн хувьд худалдан авагчдаа шууд хүргэж өгдөг бол Эрдэнэс таван толгой ХК, орон нутгийн Таван толгой ХК-ийн хувьд аман дээрээсээ нүүрсээ шууд борлуулж, тээврийн асуудалд хариуцлага хүлээдэггүйтэй холбоотой гэх асуудлууд ч яригддаг байна.

Тиймээс ажлаа аваад удаагүй байгаа Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумьяабазар нар орон нутгийн томилолтоо Өмнөговь аймгаас эхэлж уурхайн нөхцөл байдал, тээвэрлэлттэй холбоотой асуудлууд, жолооч нарын асуудлыг юун түрүүнд шийдэхээр тус аймагт 11 сарын 11-13 ны өдрүүдэд ажиллаа.

Асуудлын хүрээнд Энержи ресурс, Оюутолгой, Эрдэнэс таван толгой, Таван толгой ХК, гааль, боомтын үйл ажиллагаа, тээвэрлэлттэй танилцан, Гашуун сухайт- Ганц модны боомтын чиглэлд нүүрс тээвэрлэж буй жолооч нартай уулзаж санал бодлыг нь сонсож, орой бүр холбогдох албаны удирдлагуудын хүрээнд шуурхай хуралдаан хийж үүрэг даалгаврыг өгч байлаа. Сайд нарын хүрээнд юуны өмнө Монгол улсын хууль тогтоомжийн хэмжээнд хүлээсэн үүргээ биелүүлдэггүй, жолооч нарынхаа эрүүл мэнд нийгмийн асуудалд анхаардаггүй, засвар, үйлчилгээний төвгүй  тээврийн компаниудын үйл ажиллагааг цэгцлэх, тээврийн хэрэгслийг тоог бууруулах  нь зөв юм. Экспортод гаргаж буй нүүрсний хэмжээтэй уялдуулж уян хатан журам гаргах, Засгийн газрын хурлаар зарим өөрчлөлтийн асуудлыг яаралтай оруулах нь зүйтэй. Хамгийн гол нь хүнийхээ эрүүл мэнд амь насыг хамгаалсан түр болон урт хугацааны шийдвэрүүдийг гаргана гэдгээ энэ үеэр хэлж байлаа.

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
1 жил    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
1 жил    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
1 жил    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
1 жил    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
1 жил    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
1 жил    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
1 жил    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
1 жил    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
1 жил    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
1 жил    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
1 жил    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
1 жил    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
1 жил    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
1 жил    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
1 жил    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
1 жил    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
1 жил    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
1 жил    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
1 жил    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
1 жил    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
1 жил    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
1 жил    

Алтны үнэ өсжээ
1 жил    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
1 жил    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
1 жил    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
1 жил    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
1 жил    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
1 жил    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
1 жил    

Эзэнгүй муур, нохойг тоолно
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
1 жил    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
1 жил    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
1 жил    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
1 жил    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
1 жил    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
1 жил    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
1 жил    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
1 жил    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
1 жил    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
1 жил    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
1 жил    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
1 жил    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
1 жил    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
1 жил    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
1 жил    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
1 жил    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
1 жил    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
1 жил    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
1 жил    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.