Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2024 оны 04-р сарын 26
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Г.Мягмаржав: Бидэн рүү 4-5 удаа пуужин харвасан

НИЙТЛЭСЭН: 2017-11-11 10:07:36
Спорт > Буудлага | Сэтгэгдэл: 0

-ЧИНГИСИЙН ХҮҮХДҮҮД” САЙН ГЭДГЭЭ ХАРУУЛААД ИРЛЭЭ-

Бид энэ удаад Афганистан улсад энхийг сахиулах ажиллагаанд оролцон, үүргээ амжилттай гүйцэтгээд эх орондоо ирж, “Энхийн төлөө” медалиар энгэрээ мялаагаад буй Г.Мягмаржавтай ярилцлаа. Тэрээр үүрэг гүйцэтгэх хугацаандаа эх орныхоо нэрийг өндөрт өргөж, шийдвэрлэх үед халдлага үйлдэх гэж байсан этгээдүүдийг илрүүлж чаджээ.

-Энхийг сахиулах ажиллагаанд оролцож, үүргээ амжилттай гүйцэтгээд ирсэн таньд баяр хүргье. Өөрийгөө бидэнд танилцуулахгүй юу?

-Баярлалаа. Намайг Ганбаатрын Мягмаржав гэдэг. Би эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг. Монгол Улсын зэвсэгт хүчний 150-р ангийг 2007-2008 онд төгссөн. Одоо 150-р ангидаа алба хааж байна. НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд нийтдээ гурван удаа явсан. Харин олон улсын ажиллагаанд анх удаагаа яваад ирлээ. Афганистанд цэргийн багийн тавдугаар ээлжээр бүлгийн даргаар яваад ирсэн.

-Та бүхэн Афганистан улсаас хэзээ ирэв. Шагналынхаа тухай ярихгүй юу?

-Бид энэ сарын 6-ны оройн 6:30 цагт буусан. Биднийг буухад АНУ-ын Элчин сайд болон Монгол Улсын жанжин штабын орлогч дарга, энхийг сахиулах ажиллагааны орлогч дарга нар хүлээж авсан. Энэ сарын 9-ний өдөр бид 113-уулаа медаль авсан. “Афганистанд энхийн төлөө” гэсэн медалаар шагнагдсан.

-Манай улс энхийг сахиулах ажиллагаанд оролцоод олон жил болсон. Афганистан, Өмнөд Судан хоёр улсад очдог. Энэ хоёр улсын нөхцөл байдал ямар байдаг вэ. Ямар ялгаатай вэ?

-Өмнөд Суданы ажиллагаанд 850 хүнтэй очдог. Афганистаны ажиллагаанд манай улсаас 113 хүн явдаг. Ялгаа нь Афганистан улсад манай цэргүүд шалган нэвтрүүлэх цэг дээр гардаг. Нийтдээ гурван цэг байдаг юм. Нэг ээлжинд 31 цэрэг гардаг. Өмнөд Суданы ажиллагаанд очсон манай цэргүүд эргүүлд гарна, цуваанд явна, дүрвэгсдийг хамгаална гэх мэт. Бараг дайны байдалд байнга байдаг. Хоорондын ялгаа нь их өөр л дөө.

myagmarjav

-Афганистанд байдал арай өөр гэсэн үг үү?

-Афганистанд нөхцөл байдал яаж ч эргэж болдог. Амиа золиослогч хэзээ ч хамаагүй орж ирж, халдлага үйлдэх, бөмбөг дэлбэлэх гэх мэт үйл ажиллагаа явуулж болох эрсдэлтэй. Өмнөд Суданыг бодвол өндөр эрсдэлтэй. Бидний байрлаж байгаа баазад хэзээ ч хамаагүй орж ирж, ямар ч террорист ажиллагаа хийх магадлалтай. Шалган нэвтрүүлэх цэгээр сэжиг бүхий этгээд орж ирэх тохиолдол их байдаг. Тэрийг манай монгол цэргүүд илрүүлэх үүрэгтэй. Шалган нэвтрүүлэх цэг арав гаруй камертай. Тэр камерууд дээр тэсрэх бөмбөг ачсан машин, тэсрэх бөмбөг биедээ нуусан тус улсын иргэн зэрэг орж ирдэг. Тэдгээрийг тусгай төхөөрөмжийн тусламжтайгаар илрүүлнэ. Афганистанд бас бидэнтэй хамт АНУ-ын цэргүүд мөр зэрэгцээд үүрэг гүйцэтгэдэг.

-Та тэнд нийтдээ долоон сарын хугацаанд үүрэг гүйцэтгээд иржээ. Эндээс өндөр шалгуур давж байж энхийг сахиулах ажиллагаанд явдаг уу?

-Тэгэлгүй яах вэ. Их өндөр шалгууртай. Тодруулбал, биеийн тамирын шалгалт өгөөд тэнцвэл захирагчийн хурлаар орж, үндсэн цэргийн багтаа очихын тулд үндсэн шалгуураа давах хэрэгтэй байдаг. Манайх яагаад гэвэл элитийн батальоны анхдагч анги юм. Элитийн батальон Монгол Улсаас хамгийн түрүүнд энхийг сахиулах ажиллагаанд явах үүрэгтэй. Тэр ангийн алба хаагчид дундаас шалгараад энхийг сахиулах ажиллагаанд явна гэдэг бол өндөр хариуцлага байдаг. Мөн улсынхаа нэр хүндийг гаргаад, олон улсад очих тул шалгалт их өндөр авдаг. Биеийн тамрийн дөрвөн төрлийн шалгалт өгнө. Мөн эрүүл мэндийн шалгалт өгдөг. Тэнцсэн цэргүүд Таван толгойд ямар үүрэг гүйцэтгэх ёстой талаар хээрийн сургуулилтад хамрагддаг.

-Манай цэргүүд тэнд ямар үүрэг гүйцэтгэдэг юм бэ?

-Өөр өөр үүрэг гүйцэтгэдэг. Афганистанчууд харуул хамгаалалт хийдэг. Харин манай алба хаагчид үндсэн гурван шалган дээрээ үйл ажиллагаа явуулна. АНУ-ын цэргүүд бас тусдаа үүрэг гүйцэтгэн алба хаадаг байгаа. Тэд гадна талбайн эргүүл, цуваа зэрэгт явна. Манайх шалган дээр үүрэг гүйцэтгэхээс гадна гаднаас нэвтэрч байгаа иргэд, дотор гал тогоо болон үйлчилгээнд ажилладаг ажилчдыг бүртгэж, аюулгүй бол нэвтрүүлдэг.

myagmarjav

-БУУДАЛЦААН БОЛНО, СЭЖИГ БҮХИЙ ЭТГЭЭДҮҮД ИРНЭ-

-Таныг тэнд үүрэг гүйцэтгэж байхад эрсдэлтэй тохиолдол их гарав уу?

-Бидний байрлаж байсан үндсэн баазад эрсдэлтэй зүйлүүд маш их тохиолдсон. Жишээ нь, баазаас 1,3 км зайд дэлбэрэлт болсон. Тухайн өдөр манай монгол цэргүүд шалган нэвтрүүлэх цэг дээр үүрэг гүйцэтгэж байсан. Тус дэлбэрэлтийн улмаас орон нутгийн шархадсан иргэд байсныг манай баазаар дамжуулаад манай монгол цэргүүд АНУ-ын цэргүүдтэй хамтарч татан гаргалт хийсэн. Ерөнхийдөө биднийг байхад байдал хэцүүдэх үе зөндөө байсан. Тухайн үед хоргодох байрандаа гүйж орно, онц бэлэн байдалд шилжинэ. Зарим үед хоргодох байрандаа хонох үе ч байсан. Мөн бидэн рүү пуужин харвана. Пуужин харвах үед дохиогоор хувцсаа өмсөөд, буугаа үүрээд бэлэн байдалд шилждэг. Иймэрхүү тохиолдол манай ээлжин дээр 4-5 удаа гарсан шүү.

-Манайх шиг тайван оронд цэргийн алба хааж байсан монгол цэргүүд дайны онц байдалтай оронд очиж үүрэг гүйцэтгэх ямар байна. Сэтгэл зүй хэр байдаг вэ?

-Бид эндээс жанжин штабын даргын тушаалаар сэтгэл зүй өндөр бэлтгэгдээд явдаг. Тэнд очоод яг тулсан үед бол хүний сэтгэл зүй өөрчлөгддөг юм билээ. Хүн айна, сандарна олон зүйл болно. Манай монгол цэргүүд ямар ч үед, ямар ч газар дасан зохицох чадвар үнэхээр сайн байдаг. Хажууд гадаадын орны цэргүүд гүйгээд байлдаж байхад бид наана нь айгаад хойш сууна гэж байхгүй шүү дээ. Тэнд бид адилхан л хэнээс дутахгүй чадварлаг байж чаддаг. АНУ-ын цэргүүд бид нарт хэлдэг л дээ. Та нар чинь Чингис хааны хүүхдүүд биз дээ гээд. Чингис хаан гээд л яриад эхлэнгүүт бид чинь нээрээ л Чингис хааны үр хүүхдүүд шүү дээ. Хэдий хэцүү үед айж байгаа ч гэсэн Монгол гэсэн нэрээ бодоод бусад орны цэргүүдэд айж байгаагаа огт харагдуулдаггүй. Монгол цэргүүд сэтгэл зүйн өндөр тэвчээр хатуужилтай байдаг. Дээрээс нь гэр бүлийн хүмүүс сэтгэл санааны тулгуур болж байдаг. Гэр бүл яалт ч үгүй цэргийн хүний сэтгэл зүйд нөлөөлдөг.

-Ар гэрийн асуудлаар нутаг руу нь буцаах тохиолдол гардаг уу?

-Нэгэнт л тушаал аваад үүрэг гүйцэтгэхээр харь орныг зорьсон учраас ямар ч тохиолдолд буцах эрх бидэнд байхгүй. Эндээс явахдаа ар гэрийн баталгаа хийгээд явдаг. Ямар нэгэн асуудал ар гэрт нь тохиолдвол багийн захирагч зохицуулах гэж хичээдэг.

-Та яг ямар үүрэг гүйцэтгэж, ямар гавьяа байгуулаад ирсэн бэ? Холын гийчний үгийг сонс гэдэг?

-Би тэнд бүлгийн даргын үүрэг гүйцэтгэж байсан. Бүлгийн дарга бол доороо таван хүн удирдана. Манай бүлэг шалган нэвтрүүлэх цэг дээр гардаг. Манай хоёр цэрэг цамхаг дээрээс үүрэг гүйцэтгэнэ. Харин хоёр цэрэг гаднаас хүн орж ирэхэд шалгаад нэвтрүүлдэг. Миний үүрэг болохоор шалган нэвтрүүлэх дээр нэг АНУ-ын цэрэгтэй гарна даа. Ингэхдээ нийт 16 камераа бүгдийг нь эрүүлж харна. Баазын хажуугийн зам болон гаднах төв замууд, тойрогт нөхцөл байдал хэцүүхэн байдаг. Буудалцаан болно, сэжиг бүхий этгээдүүд ирнэ. Мөн эрэн сурвалжилж байгаа сэжигтэй дөрвөн машиныг илрүүлсэн байгаа. Мөн очоод удаагүй байхдаа дотор ажилладаг байсан афганистан иргэн ажилдаа ирээгүй алга болсныг бас барьж илрүүлсэн. Манай бааз руу дайрах гэсэн мэдээлэл хайсан хүмүүс маш их байдаг учраас дотроос хүмүүс тэдэнд мэдээлэл дамжуулж байж магадгүй хүмүүсийг байнга шалгах хэрэгтэй байдаг. Миний илрүүлсэн хүн бол ажилдаа гэв гэнэт ирэхгүй олон хоноод ирсэн. Сайн үүрэг гүйцэтгэсэн гээд Афганистаны талаас манай улс руу талархал илгээсэн байна лээ. Мөн монгол цэргүүд юу хийх ёстойгоо аль хэдийнэ мэдсэн байдаг гэж байсан. Үнэхээр ажлаа сайн хийж байна гэсэн магтаалыг даргаасаа сонсоход их сайхан байсан. Түүний дараа би дэлбэрэх бодис ачсан, эрэн сурвалжлагдаж байсан машиныг илрүүлсэн. Мөн монгол цэргүүд сайн, гярхай байна гэсэн магтаал сонссон. АНУ-ын цэргийн командлагчаас дурсгалын зүйл бэлгэнд авсан. Афганстаны талаас манай цэргүүдийг бааз руу сэжиг бүхий машин хүн зэргийг нэвтрэх гэж байхад цаг тухай бүрт нь шуурхай илрүүлсэн гээд магтсан. Харин манай улсад байгаа цэргийн дарга нар ар гэрийнхэнд тухай бүрт нь мэдээлэл хүргэж, баяр хүргэж байсанд их баярласан.  Анх удаа Афганистанд ирээд сэжигтэй хүн, машин илрүүлэх сайхан байсан.

myagmarjav

-БИДНИЙГ “ТА НАР АРГАГҮЙ Л ЧИНГИСИЙН ХҮЧИРХЭГ ХҮҮХДҮҮД ЮМ АА” ГЭДЭГ-

-Манай улсын цэргүүд бусад орны цэргүүдээс юугаараа илүү байдаг вэ?

-Манай улсын цэргүүд дэлхийд ур чадвараараа хэдийнэ үнэлэгдсэн. АНУ-ын цэргүүд харж байхад их хайнга л даа. Монгол цэргүүд даргынхаа үүргийг ягштал биелүүлдэг. Мөн сахилга талдаа чанга сайн байдаг. АНУ-ын цэргүүд маш өндөр том биетэй хэрнээ амархан ядардаг. Харин монгол цэргүүд мах иддэг, Чингисийн хүүхдүүд болохоор шал өөр байдаг юм билээ. АНУ-ын цэргүүд маш том биетэй булчинлаг хэрнээ гар барилдаанд биднийг нэг ч удаа давж байгаагүй. Монгол цэргүүд яалт ч үгүй өөр байгаад байдаг. Яагаад гэхээр мах их иддэг. Чингисийн хүүхдүүд гэдгээрээ өөр байдаг юм болов уу гэж боддог. АНУ-ын цэргүүд ирээд гар барилдъя гээд барилдаад ялагдчихаад “Би ийм том биетэй булчинлаг чамаас өндөр хэрнээ ялагдлаа, чи ийм жижиг биетэй намхан, булчин багатай хэрнээ яагаад ялаад байна” гээд асуугаад байдаг. Тэгэхээр нь бид хариуд нь “бид Чингис хааны хүүхдүүд, мах их иддэг” гэж хэлдэг. Тэнд Чингис хаан гээд ярихаар аягүй сайхан хүлээж авдаг. Үнэхээр л Чингис хааны хүчирхэг хүүхдүүд мөн юм байна гэдэг. Гаднаас нь харахад манай цэргүүд маш жижигхэн байдаг. Манай нэг цэргийг хүндийн өргөлтийн гурван төрлийн жиндээ дандаа түрүүлээд байхаар хүмүүс гайхаад байдаг.

-Эх орноосоо хөдлөхдөө та бүхэнд амь даатгал хийдэг байх. Гэхдээ муугаар бодоод нас барсан тохиолдолд яах вэ?

-Тэгэлгүй яах вэ. Амь нас болон эрүүл мэндийн даатгал бүрэн хийлгэдэг. Нас барсан тохиолдол одоохондоо бүртгэгдээгүй байна. Тийм тохиолдол бүртгэгдэхгүй байх гэж найдаж байна. Нас барсан тохиолдолд жанжин штаб ар гэрийнхэнд нь бүрэн туслалцаа үзүүлнэ.

-Та бүхнийг явахдаа “Үхсэн ч гомдолгүй” гэсэн гарын үсэг зурдаг гэсэн. Энэ үнэн үү?

-Тийм. Чи тийшээ явах ёстой гэж хүчээр тулгадаггүй. Бид сайн дурын үндсэн дээрээс үхсэн ч харамсахгүй, сайн дураар явж байна гээд гарын үсэг зураад явдаг. Би энэ улс руу явна гээд сайн дураараа явж байгаа болохоор. Өөрийнхөө амь даатгал бичиж өгдөг.

myagmarjav

-Афганистан дайны байдалд шилжиж нөхцөл байдал хүндэрвэл дайтахад бэлэн улс. Их эрсдэл рүү явж байгаа хэрэг биш үү?

-Тэгэлгүй яах вэ. Онц байдалтай үед бид аль болох байрлах ёстой газар луугаа очиж дараагийн үйл ажиллагаандаа орох хэрэгтэй байдаг. Ингэхдээ АНУ монгол цэргүүд хамтарч үүрэг гүйцэтгэнэ.

-АНУ-ын цэргүүд манай цэргүүдээс юугаараа өөр ялгаадаг вэ?

-Үүрэг их өөр, бас хангамж их өөр байдаг. Дээрээс нь манай цэргүүдэд зэвсэг техник байхгүй. Харин АНУ-ын цэргүүд гадагшаа эргүүл цуваанд гардаг учраас бүрэн зэвсэглэсэн гардаг. Манайх бааз доторхи хамгаалалт хийдэг. АНУ-ын цэргүүдийн хоорондын ажиллагаа ерөнхийдөө адилхан. Тэднийх гадагшаа гарч үүрэг гүйцэтгэдэг гэдэг утгаараа арай илүү үүрэгтэй. Цэргийн туршлагын хувьд миний анзаарснаар зэвсэглэл сайтай. Яг үүрэг гүйцэтгэхэд манайхаас давуу тал нэг ч байхгүй. Яг үнэнийг хэлэхэд АНУ буу зэвсэг сайтай, манайх хамаагүй дутуу байдаг. Харин биеийн хүч, цэрэгжилт, ур чадвараараа манайх хамаагүй илүү. Энгийн хүмүүс биднийг хараад АНУ-ын том биетэй аймаар цэргүүдийг бодвол монгол цэргүүд үнэхээр сайн юм байна гэдэг үг их хэлдэг. Миний харснаар манай цэргүүд бүх юмыг хангалттай хийж байна. Харин зэвсэг техникийн хувьд бол үнэхээр муу. АНУ-ын цэргүүд хамгийн сүүлийн үеийн буутай байхад бид аль дээр үеийн, ОХУ-ын буугаа үүрсэн байх жишээтэй. Мөн тоноглолын хувьд манайхаас ялгаатай. Тэнд очсон орны цэргүүд эндээс явахдаа авч явсан өөрийн зэвсгээ л хэрэглэдэг. Манайх онц байдлын үед хантааз, касктай, дээр үеийн орос буутайгаа л зогсож байдаг. Бусад орны цэргүүд үнэхээрийн сүртэй тоноглолтой. Манайх зэвсэг техникээ сайжруулж, цэрэгтээ жоохон мөнгө хаях юм бол шал өөр болох боломжтой шүү дээ.

-Долоон сар энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгээд ирсэн урамшуулалд хэдэн төгрөг олгодог вэ?

-Энд авч байсан цалин сар бүртээ орно. Мөн долоон сарын дараа 10 гаруй сая төгрөгийн урамшууллын мөнгө олгодог.

У.УРАНЦЭЦЭГ ( medee.mn )

ГЭРЭЛ ЗУРГИЙГ. М.АМАРБИЛЭГ

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
1 жил    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
1 жил    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
1 жил    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
1 жил    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
1 жил    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
1 жил    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
1 жил    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
1 жил    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
1 жил    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
1 жил    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
1 жил    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
1 жил    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
1 жил    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
1 жил    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
1 жил    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
1 жил    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
1 жил    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
1 жил    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
1 жил    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
1 жил    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
1 жил    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
1 жил    

Алтны үнэ өсжээ
1 жил    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
1 жил    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
1 жил    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
1 жил    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
1 жил    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
1 жил    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
1 жил    

Эзэнгүй муур, нохойг тоолно
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
1 жил    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
1 жил    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
1 жил    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
1 жил    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
1 жил    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
1 жил    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
1 жил    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
1 жил    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
1 жил    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
1 жил    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
1 жил    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
1 жил    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
1 жил    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
1 жил    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
1 жил    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
1 жил    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
1 жил    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
1 жил    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
1 жил    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.