Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2024 оны 04-р сарын 26
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

30 дахь Ерөнхий сайдад нэр дэвшигчийг өнөөдөр тодруулна

НИЙТЛЭСЭН: 2017-09-25 10:45:19
Улс төр > Ерөнхий сайд | Сэтгэгдэл: 0

Намрын хамгийн халуун өдрүүдийн нэг өнөөдөр болж өнгөрөх ёстой. Тодруулбал, МАН-ын Бага хурлаар Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулах юм.

Үүнээс урьтаж Удирдах зөвлөлийн хурал Тусгаар тогтнолын  ордонд үргэлжилнэ. Удирдах зөвлөлийн хурал өчигдөр 18.00 цагаас эхэлсэн ч нэр дэвшигчийг эцсийн  байдлаар тодруулж чадалгүй түр завсарласан. Удирдах зөвлөлөөс Ерөнхий сайдад нэр дэвших эрхмүүдийн нэрсийг урьдчилж тогтоно. Ингээд өнөөдөр үдээс хойш МАН-ын Бага хурал хуралдаж Ерөнхий сайдад нэр дэвшигчээ эцсийн байдлаар шийдэх юм. Гэхдээ Удирдах зөвлөлийн хурлаас гарч ирсэн нэр дэвшигчийг бага хурал дээр шууд сонгохгүй болов уу гэсэн таамагийг эх сурвалжууд өгч байна. Тодруулбал, Удирдах зөвлөлөөс үлдсэн зарим нэрсийг танхимаас зүтгүүлж өрсөлдүүлнэ.

Одоогийн байдлаар албан ёсоор нэр дэвшихээ зарласан ганц хүн нь УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин. Бусад эрхмийн нэрийг албан бусаар зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон улс төрийн хүрээнийхэн таамаглаж байна. Ө.Энхтүвшин гишүүний хувьд таван удаа УИХ-д сонгогдсон, намдаа нэр хүндтэй, чадварлаг боловсон хүчин гэгддэг. Мөн тэрбээр Засгийн газрын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, МАН-ын дарга гээд төрийн болон улс төрийн ажилд туршлагатай. Хамгийн гол нь намаа хамгийн хүнд хэцүү үед нь хүлээн авч, барьцаа олохтойгоо болоход хүссэн цагт нь “татлаа түлхээгүй” хүлээлгэн өгч сурснаараа МАН-ынхны олон жил элэг барьсан үнэнч зарц нь гэж хэлж болно. Олон ч эгзэгтэй цагт намаа аварсан ч шагнал урамшил горьддоггүй нь сайхан. Тиймээс ч одоогоор хамгийн гол өрсөлдөгчөөр тодроод байгаа У.Хүрэлсүх өөрөө хүртэл  2012 оны УИХ-ын сонгуулийн дараа  Ө.Энхтүвшин дээр гүйж очиж гуйж байж ажлаа өгчихөөд Австрали руу арилаад өгсөн байдаг юм.

Харин одоо У.Хүрэлсүх өөрөө Ө.Энхтүвшинтэй өрсөлдөх аж. Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр намын даргынхаа эсрэг, намын нөхдийнхөө эсрэг ажилласан гэх нэр зүүгээд буй У.Хүрэлсүх энэ удаад 34 гишүүнээс бус 300 гишүүнээс дэмжлэг авч байж Ерөнхий сайд болох ёстой.

Эдгээрээс гадна шинэ Ерөнхий сайдад нэр нь яригдаж байгаа хүн бол УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Ц.Нямдорж, Н.Энхболд нарыг заалнаас нэр дэвшиж магадгүй гэж таамаглацгааж байна. Ингээд өнөөдөр хуралдах МАН-ын хурлуудаас улс орны болон улс төрийн ойрын нөхцөл байдлууд тодорхой болох учиртай. Харин хэнийг дараагийн буюу 30 дахь Ерөнхий сайдад нэр дэвшүүлж, томилохоос энэ намын нэр хүнд төдийгүй улс орны хувь заяа ихээхэн шалтгаална. Бага хурлаас тогтсон нэрийг намын бүлэг болон байнгын хороо, УИХ-аар хэлэлцүүлж Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдыг үүрэгт ажилд нь томилно. Үүний дараагаар шинэ Ерөнхий сайд танхимаа бүрдүүлэх ажилд шуурхайлж, хүлээлт үүсгээд буй Засгийн газар бүрэлдэн тогтох юм. Ямартай энэ бүх үйл явц өнөөдрийн хурлуудаас ихээхэн хамаарна.

Одоо л улс төрийн үйл явц гацаанаас гарч, гаднынханд үлдсэн хугацаанд тогтвортой ажиллах Засгийн газар маань энэ гэж үзүүлэх эрх бүхий институцитай болох нь. Тэгэхгүй бол худалдаа, харилцаа, хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтын цусны эргэлт зогсчихоод хүлээлтийн байдалд орчихоод байна.

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
1 жил    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
1 жил    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
1 жил    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
1 жил    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
1 жил    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
1 жил    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
1 жил    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
1 жил    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
1 жил    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
1 жил    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
1 жил    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
1 жил    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
1 жил    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
1 жил    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
1 жил    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
1 жил    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
1 жил    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
1 жил    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
1 жил    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
1 жил    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
1 жил    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
1 жил    

Алтны үнэ өсжээ
1 жил    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
1 жил    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
1 жил    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
1 жил    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
1 жил    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
1 жил    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
1 жил    

Эзэнгүй муур, нохойг тоолно
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
1 жил    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
1 жил    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
1 жил    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
1 жил    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
1 жил    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
1 жил    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
1 жил    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
1 жил    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
1 жил    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
1 жил    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
1 жил    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
1 жил    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
1 жил    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
1 жил    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
1 жил    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
1 жил    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
1 жил    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
1 жил    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
1 жил    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.