Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2024 оны 04-р сарын 26
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Ирж яваа Засгийн газарт эчнээ хүргэх үг

НИЙТЛЭСЭН: 2017-09-19 16:38:09
Улс төр > Намууд | Сэтгэгдэл: 0

Сүүлийн 17 жилийн хугацаанд хамгийн цөөн хоног /426 өдөр/засагласан Ж.Эрдэнэбатын Засгийн газар тахимаа өгч, МАН-ын бүлгийн 65 гишүүн шинэ Засгийн газраа бүрдүүлэхээр яарч байна.


УИХ-ын төвшинд хоёр сар үргэлжилсэн нанчилдаан өнгөн дээрээ өндөрлөсөн ч ажиглагчид “Одоо нам дотроо илүү том зодоон болно” л гэлцэн анаж байна.
Гэвч энэ зодооны үр дүнд Засгийн газрыг огцруулахаар анхлан хөдөлсөн аваргууд хээр хонож, хоосон бэдрэх магадлал өндөр. Ерөнхийлөгчийн сонгуульд МАН ялагдсаны дараа энэ намын дараачийн дарга, Ерөнхий сайдаар эчнээ тодроод байсан, Шадар сайд асан У.Хүрэлсүхийн нэрийг лав төлөгчид жагсаалтын хамгийн сүүлд бичсэн байна.


Ердөө жил гаруйн өмнө “АН засаглаж чаддаггүй” хэмээн баалж, манай нам ялбал цагийн байдал ч тогтворжоод, эдийн засаг ч сэвхийгээд босоод ирэх юм хуна гэлцэж байсан МАН-ынхан эрх мэдлийн хаалга татангуутаа хөнжилдөө хөлөө жийлцээд, засгаа татаж унагаад эхэлсэн нь даанч харамсалтай. Ийм болсон намаас ихийг хүлээх шаардлагагүй ч юм шиг.
Атал нөгөө талаас Засгийн газраа огцруулахдаа МАН-ын бүлгийн гишүүдийн хэлсэн, ярьсан зүйл бийг бас мартаж болохгүй. “Готов нь авна уу, Шадав нь авна уу” гэгчээр хэнийгээ томилохоо нам нь мэддэг юм байгаа биз. Гэхдээ хэн нь засгаа тэргүүлж, хэрхэн бялуугаа хуваахаас үл хамаараад ядаж л огцруулсан Засгийн газраасаа давж ажиллах ёстойг тэд мартсан байлаа ч бусад нь сануулах ёстой. Хамгийн наад зах нь сайд нараа томилохдоо хэн их мөнгө төлснөөр нь биш, хэн нь энэ салбарыг илүү мэдэх вэ гэдэг дээр төвлөрч шийдвэрээ гаргах ёстой болж байна. Одоо л эл дол болоод мартагдах тийшээ хандаж яваа болохоос биш Ж.Эрдэнэбатын танхимыг анх байгуулж байх үед салбартаа тэнцэх сайд тийм олон байгаагүй юм. Барилга барьдаг Б.Чойжилсүрэнд улсын сан хөмрөгийн түлхүүр атгуулж, боловсролын бодлогоо Ж.Батсуурьт бариулна гэж хэн ч төсөөлөөгүй л байлаа, тэр үед.


Дээр нь хоёр нам /АН, МАН/ хамтарч засаг байгуулахдаа цомхотголд оруулаад орхисон дэд сайдын орон тоог МАН дангаараа нугалаад оруулаад ирнэ чинээ хэн нь саналаа. Энэ бүхэн эцсийн дүндээ нөгөө 60 тэрбумын л хаялга болж харагдаж байв. Хэрэв 60 тэрбумын санхүүгийн схемийг Засгийн газрыг байгуулахад бус, УИХ-ыг бүрдүүлэхэд ашигласан гэвэл, энэ схемээр орж ирсэн 65 хүний ашиг сонирхлыг нэг бүрчлэн гүйцэлдүүлнэ гэвэл нэг байтугай нэлээн хэдэн Засгийн газар хүрэлцэхгүй юм.
Тиймээс засаг байгуулж, буулгаж тоглож байгаа МАН-ын олонхид сануулахад “60 тэрбумын” гэх зайгуул нэрээс ангижрахыг хүсвэл хамгийн түрүүнд салбартаа илүүдэж, төсөвт дараа болсон дэд сайд нараасаа салж үзээрэй дээ. Дээр нь “Албан тушаал горилсондоо бид Засгийн газраар оролдоогүй, сайдын суудалд шунаагүй шүү” гэж ам андгай тавьсан МАН-ын 31 гишүүн /Т.Аюурсайхан, Сү.Батболд, Б.Баттөмөр, Б.Батзориг, Х.Болорчулуун, Ж.Ганбаатар, Д.Гантулга, Ц.Гарамжав, Ц.Даваасүрэн, Д.Дамба-Очир, Г.Занданшатар, Д.Лүндээжанцан, Х.Нямбаатар, Ц.Нямдорж, Л.Оюун-Эрдэнэ, М.Оюунчимэг, Ш.Раднаасэд, Д.Сарангэрэл, Д.Сумъяабазар, Г.Солтан, Я.Содбаатар, А.Сүхбат, Д.Тогтохсүрэн, Н.Учрал, Ч.Хүрэлбаатар, Д.Цогтбаатар, С.Чинзориг, Б.Энх-Амгалан, Л.Энхболд, Л.Элдэв-Очир, Ө.Энхтүвшин, Ж.Энхбаяр/ нар шинэ Засгийн газарт сүүдрээ бүү унагаарай даа. Хэрэвзээ 2020 оны сонгуулиар энэ танхимдаа эргэж орж ирье гэвэл.


Түүхий эдийн үнэ дэлхийн зах зээл дээр өсөөд төрийн оролцоогүйгээр эдийн засаг урсгалаараа сэргэж, төсвийн орлогыг өдөр өдрөөр зузаатгаж байгаа энэ үед эрх барьж байгаа намын ганц үүрэг нь тэр мөнгийг шаардлагатай салбарт нь зөв зүйтэй хуваарилах л асуудал шүү дээ. Энэ ажлаа л хариуцлагатайхан хийхийн оронд дотогшоо ярьдаг асуудлаа гадагшаа хашгираад, гадагшаа яриад ирсэн ажлаа дотооддоо зодолдож унагаад байвал гавьяа болохоосоо гай удахын л нэмэр.
Эцсийн бүлэгт 2016 оны УИХ-ын сонгуулиар сонгогчид АН-ыг МАН-аар сольсон шалтгаан нь улс төрийн тогтвортой байдал. Ашиг сонирхлын зөрчилтэй АН-ын олон фракцийг МАН гэдэг нэгдмэл цул хүчнээр сольж, эрх мэдлийг нь тултал нь өгөөд хариуцлагыг нэг мөр үүрүүлэх гэсэн л сонголт байсан. МАН сая Засгийн газраа огцруулснаараа энэ сорилтод аль хэдийн нэг удаа бүдэрчихээд байна. Тиймээс одоо байгуулах Засгийн газар нь мандуулаад тэнгэрт тулдаггүй юм гэхэд онхолдуулаад газартай тэгшилчихэлгүй ирэх гурван жилийг даагаад гарах буурьтай, суурьтай байх ёстой болж байна. Сая хуралдсан ээлжит бус чуулган шиг амных нь салиа арилаагүй “бандааштай” банди нар энэ намын өнгө болж, явах замыг чиглүүлнэ гэвэл жинхэнээсээ “нохойн наадам” болоод өнгөрөх талтай.
Б.СЭМҮҮН

 

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
1 жил    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
1 жил    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
1 жил    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
1 жил    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
1 жил    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
1 жил    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
1 жил    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
1 жил    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
1 жил    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
1 жил    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
1 жил    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
1 жил    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
1 жил    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
1 жил    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
1 жил    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
1 жил    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
1 жил    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
1 жил    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
1 жил    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
1 жил    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
1 жил    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
1 жил    

Алтны үнэ өсжээ
1 жил    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
1 жил    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
1 жил    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
1 жил    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
1 жил    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
1 жил    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
1 жил    

Эзэнгүй муур, нохойг тоолно
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
1 жил    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
1 жил    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
1 жил    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
1 жил    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
1 жил    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
1 жил    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
1 жил    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
1 жил    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
1 жил    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
1 жил    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
1 жил    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
1 жил    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
1 жил    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
1 жил    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
1 жил    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
1 жил    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
1 жил    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
1 жил    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
1 жил    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.