Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2024 оны 04-р сарын 27
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Иргэд газар эзэмшихээр шаардах материалаа бүрдүүлсэн байх ёстой

НИЙТЛЭСЭН: 2017-09-18 11:31:57
Нийгэм > Хууль, эрхзүй | Сэтгэгдэл: 0

Нийслэлийн Газрын албанаас иргэдэд оршин суугаа газраа өмчлөхөд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор гурван сарын аян зарласан. Аяны явц хийгээд зарим асуудлаар Нийслэлийн газрын албаны Газар өмчлөлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Э. Түвшинбаяраас тодрууллаа.

-Нийслэлийн Газрын албанаас иргэдэд оршин суугаа газраа өмчлөхөд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор гурван сарын аян зарласан. Аяны хүрээнд хэчнээн өрх газраа өмчилсөн бэ?

-Газар өмчлөлийн хэлтэс, дүүргүүдийн газрын алба, нэгдсэн үйлчилгээний төвийн газар өмчлөл хариуцсан мэргэжилтнүүд 14 хүний бүрэлдэхүүнтэйгээр долоон багт хуваагдан энэ сарын 4-нөөс Сонгинохайрхан дүүргийн нэг, гурав, дөрөв, 20, 22, 23, 27, 30, 31 дүгээр хороодод ажиллаж эхэлсэн. Эхний долоо хоногийн байдлаар нийт 467 айлын хашаагаар орж, 148 иргэний газраа өмчлөх хүсэлтийг бүртгэж авсан байна.

-Бусад дүүрэгт хэзээ ажиллах вэ?

-Нийслэлийн Газрын албаны даргын баталсан календарчилсан төлөвлөгөөний дагуу энэ сарын 20-ныг хүртэл Сонгинохайрхан дүүрэгт ажиллана. Харин Баянзүрх дүүрэгт есдүгээр сарын 25-наас аравдугаар сарын 28-ныг дуустал, Баянгол дүүрэгт арваннэгдүгээр сарын 1-11-ний хооронд, мөн сарын 13-18-ны өдрүүдэд Чингэлтэй дүүрэгт, арваннэгдүгээр сарын 22-ноос арванхоёрдугаар сарын 2 хүртэл Сүхбаатар дүүрэгт тус тус ажиллах төлөвлөгөө гарсан байгаа.

Дүүргүүдийн өмчлүүлэх нэгж талбарын тоон хэмжээ, хоорондын нягтрал, зай хэмжээг тооцон зарцуулах хугацааг ч гэсэн тооцож гаргасан юм. Баянзүрх дүүрэг нийт өмчлөх газрын 66 хувийг эзэлж байгаа учраас зарцуулах хугацаа хамгийн их буюу 30 хоногоор, харин Сонгинохайрхан, Баянгол, Хан-Уул, Чингэлтэй дүүргүүдэд 7-10 хоног, Сүхбаатар дүүрэгт 14 хоног ажиллах төлөвлөгөөтэй байгаа.

-Иргэдийн хувьд Газрын албаны мэргэжилтэн айл бүрт очиж, газар өмчлөлийн материалыг нь бүрдүүлж авна, иргэд оршин суугаа газартаа байхад л хангалттай гэсэн ойлголттой байгаа шүү дээ. Энэ талаар тодруулаач?

-Тийм ээ. Тиймээс л, тухайн оршин суугаа газарт нь очиж ажиллаж байгаа юм. Бид хороо болон хэсгийн ахлагч нартай хамтран ажиллаж байлаа. Одоогоор Баянзүрх дүүрэгт бэлтгэл ажил үргэлжилж байгаа. Сурталчилгааны хуудас. анхааруулах самбар, бүрдүүлэх материалын жагсаалт зэргийг аль болох олон хүн цуглардаг худаг, Соёлын төвийн гадна наасан. Иргэд шаардлагатай материалаа бүрдүүлсэн байхад л хангалттай.

-Эзэмшил газраа өмчлөхийн тулд иргэд ямар материал бүрдүүлсэн байх шаардлагатай вэ?

-Газар өмчлөхийг хүссэн өргөдлийн маягт бөглөнө. Мөн хорооны Засаг даргын тодорхойлолт, газар эзэмших эрхийн гэрчилгээ /эх хувийг хавсаргана/, иргэний үнэмлэхийн хуулбар, газрын кадастрын зураг / эх хувь/, газрын төлбөр төлсөн баримтуудыг тус тус хавсаргасан байх хэрэгтэй.

-Бичиг баримтын зөрчилтэй айл өрхийн асуудлыг хэрхэн шийдвэрлэж, газраа өмчлөхөд нь дэмжлэг үзүүлэх вэ?

-Бичиг баримтын зөрчилтэй айлууд бий. Ихэвчлэн кадастрын зургийн зөрчил их байна. Газрын албаны мэргэжилтнүүд хяналтын хэмжилт хийж, кадастрын зургийн дагуу газраа ашигласан эсэхийг нь давхар хянаж байгаа. Зөрчилгүй тохиолдолд л тухайн иргэний газрыг өмчлөх ёстой. Харин зөрчилтэй тохиолдолд тухайн зөрчлийг арилгах, мэдээллийг нь засах ажлыг түргэн шуурхай гүйцэтгэн ажиллаж байна. Талбайн хэмжээ зөрүүтэй тохиолдолд Захиргааны төвшинд асуудлыг шийдэхэд нь дэмжлэг үзүүлнэ. 

Харин иргэн бодит зөрчлөө арилгасныхаа дараа өмчлөх ёстой гэдгийг мэдэж байгаа учраас цэг тогтоолгох, цэгийн дагуу хашаагаа татах гэх мэт өөрөөс шалтгаалах асуудлаа шийдэх ёстой юм. Эзэмшил болон өмчлөлийн эрхзүйн орчин эрс ялгаатай. Иргэд ялгааг нь сайн мэдэхгүйгээсээ болоод эзэмших эрхийн гэрчилгээнийхээ хугацааг сунгуулаагүй зөрчил их байна. Нэгэнт газраа өмчилсөн бол хугацаа сунгуулах шаардлагагүй. Магадгүй Газрын албанд очиход нь дараалал ихтэй, цаг зав нь амждаггүй байх. Тиймээс л иргэддээ дэмжлэг үзүүлэхийн тулд бид газар дээр нь очиж ажиллаж байгаа юм.

-Газрын албаны мэргэжилтнүүд одоогоор Сонгинохайрхан дүүрэгт ажиллаж байгаа юм байна. Иргэдийн гаргаж буй, цаашид анхаарах ёстой нийтлэг зөрчил нь юу байна вэ?

-Сонгинохайрхан дүүргийн хувьд нутаг дэвсгэр том, хүн ам ихтэй. Хоосон хашаа л их таарч байна даа. Айл өрхүүд газар аваад, хашаалчихсан. Дээр нь эзэмших эрхийн гэрчилгээ авчхаад, тэндээ амьдардаггүй юм байна. Бас кадастрын зургийн зөрүүтэй айл их байсан. Түүнчлэн, эзэмших эрхийн гэрчилгээгээ банк, санхүүгийн байгууллагад барьцаанд тавьсан өрх олон байна. Ийм тохиолдолд манай Газрын алба оролцох боломжгүй.

Гэхдээ Санхүүгийн зохицуулах хороо, Монгол банк гэх мэт шийдвэр гаргах төвшний байгууллагуудад гэрчилгээгээ барьцаалсан иргэдэд тодорхой дэмжлэг үзүүлэхэд хамтарч ажиллаач гэсэн хүсэлт хүргүүлсэн. Монголд маш олон арилжааны банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо үйл ажиллагаагаа явуулж байгаа учраас тэр бүрд иргэдийн асуудлыг шийдэх боломжгүй байж мэднэ. Ямартай ч, одоогоор хариу ирээгүй байна.

-Аяны хүрээнд өмчлүүлэх нэгж талбарын талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу?

-Аяны хүрээнд нийслэлийн төвийн зургаан дүүргийн 43 хорооны 3,442 нэгж талбарт иргэний ахуйн зориулалтаар газар эзэмшиж буй иргэдэд газраа өмчлөхөд нь дэмжлэг үзүүлнэ.

Үүнд, Сонгинохайрхан дүүргийн 1,3,4,20,22,23,27,30, 31 дүгээр хорооны 366, Хан-Уул дүүргийн 10,11 дүгээр хорооны 13, Баянзүрх дүүргийн 2, 4, 5, 8, 9, 10, 12, 13, 14, 16, 17, 19, 22, 24, 27 дугаар хорооны 2251, Баянгол дүүргийн 9, 10, 11, 16, 20, 21, 22 дугаар хорооны 269, Чингэлтэй дүүргийн 8, 9, 10, 11, 12, 13 дугаар хорооны 209, Сүхбаатар дүүргийн 9,11,12,13 дугаар хорооны 334 нэгж талбар багтсан.

http://www.ikon.mn/ Б.ДАВААХҮҮ

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
1 жил    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
1 жил    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
1 жил    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
1 жил    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
1 жил    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
1 жил    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
1 жил    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
1 жил    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
1 жил    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
1 жил    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
1 жил    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
1 жил    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
1 жил    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
1 жил    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
1 жил    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
1 жил    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
1 жил    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
1 жил    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
1 жил    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
1 жил    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
1 жил    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
1 жил    

Алтны үнэ өсжээ
1 жил    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
1 жил    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
1 жил    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
1 жил    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
1 жил    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
1 жил    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
1 жил    

Эзэнгүй муур, нохойг тоолно
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
1 жил    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
1 жил    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
1 жил    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
1 жил    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
1 жил    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
1 жил    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
1 жил    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
1 жил    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
1 жил    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
1 жил    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
1 жил    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
1 жил    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
1 жил    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
1 жил    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
1 жил    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
1 жил    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
1 жил    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
1 жил    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
1 жил    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.