Тэрбум төгрөгтэй тэтгэвэрт гарах таны бодож байгаагаас илүү хялбар
Хөгжингүй орны иргэд тэтгэвэртээ суусныхаа дараа дэлхийгээр аялж, амралт сувиллаар асруулж, хүссэн бүхнээ хийх санхүүгийн эрх чөлөөнд нэгэнт хүрсэн байдаг бол манай хөгшчүүд аяга цайны сүүгээ хэмнэж, үр хүүхдийнхээ гарыг харж амьдардаг нь нууц биш юм.
Нэгэнт манай улсын төрөөс тэтгэврийн тогтолцоондоо дорвитой шинэчлэл хийхгүй байгаа энэ үед бид яах ёстой вэ? Ирээдүй маань гэрэлтэй байгаасай гэж хэмээн залбирч суух уу? Тэгвэл танд тэтгэвэрт гарахдаа тэрбумтан болох боломжтойг нотлох нэгэн тооцооллыг хүргэе. Хэрвээ та 25 настай бол яг одоо сар бүр 100,000 төгрөг хуримтлуулаад байвал 60 нас хүрэхдээ 1 тэрбум 172 сая төгрөгийн хуримтлалтай болно.
Харин 30 настай бол 578 сая төгрөгийн хуримтлалыг хэдийн үүсгэсэн байх нь ээ. Мэдээж эрт эхлэх тусам хуримтлалын дүн тань өсөж, нас нэмэх хирээр буян арвижих юм. Өндөр насыг зооглохдоо үр хүүхэддээ чирэгдэл учруулахгүйгээр сайн сайхан амьдрах боломж бидэнд байна. Арай бага дүнгээр буюу сард ердөө 20,000 мянган төгрөг хуримтлуулж хэвшвэл урт хугацаанд ямар үр дүн гарах бол? Доорх график танд дэлгэрэнгүй хариултыг өгөх болно.
/Жишээг Голомт банкны Үндэсний хуримтлалын хөтөлбөрийн тооцооллоор хийв/ Тэгэхээр сар бүр 20,000 төгрөгийг 30 жилийн хугацаанд хуримтлуулбал 115,937,836 төгрөг, 35 жилийн хугацаанд бол 234,990,457 төгрөгийн хуримтлалтай болох боломжтойг дээрх график харуулж байна.
Тэгвэл таны орлого өсөхийн хирээр сар бүр хуримтлуулах дүнгээ төлөвлөгөөтэйгээр өсгөснөөр таны ирээдүйн хуримтлал хэрхэн нэмэгдэхийг тооцож үзье. Нэг үгээр хэлбэл та 60 эсвэл 65 насандаа тэтгэвэрт гарахдаа 1 ТЭРБУМ төгрөгийн хуримтлал үүсгэх зорилго тавьсан бол түүндээ хүрэх хэд хэдэн хувилбар байгааг доорх графикуудаас харах боломжтой.
Тооцооллыг илүү хялбар болгох үүднээс дээрх графикуудыг задалж 10, 15, 20, 30 жилийн хугацаанд сар бүр 20,000 50,000 100,000 200,000 500,000 төгрөгийн хуримтлал хийснээр гарах нийт үр дүнг таны хадгалах мөнгөний хэмжээ болон банкнаас өгөх хүүний хэмжээтэй харьцуулж харууллаа.
Та гэнэт их мөнгөтэй болохоороо л хуримтлал үүсгэнэ дээ гэж боддог бол энэ нь маш том эндүүрэл юм. Харин ч багаар эхэлж тууштай, төлөвлөгөөтэйгээр хуримтлуулснаар урт хугацаанд ямар их өгөөжөө өгөхийг дээрх тооцооллууд нотолж байна. Дараагийн удаа та нэг хайрцаг тамхи, боодол бохь эсвэл кофе авч уухынхаа өмнө энэ мөнгөө хуримтлалдаа зориулснаар ирээдүйд таны амьдралд ямар их өөрчлөлт авчрахыг сайтар бодоод үзээрэй. Та одооноос хуримтлалаа эхлүүлэхийг хүсвэл доорх линкээр орж бүртгүүлнэ үү. www.hurimtlal.mn
Эх сурвалж: Голомт банк, мэдээллийг оруулсан Б.Баярмаа
Таны ямар жилтэй вэ? Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно. |
||||
СЭТГЭГДЭЛ
C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
Алтны үнэ өсжээ
Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
Эзэнгүй муур, нохойг тоолно
Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.