Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2024 оны 04-р сарын 27
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Монголчууд амьд явах эрхээ эдэлж чадаж байна уу

НИЙТЛЭСЭН: 2017-09-13 11:22:46
Нийгэм > Хууль, эрхзүй | Сэтгэгдэл: 0

Хувь хүний хамгийн том эрх бол амьд явах эрх гэдэгтэй маргах хүн байхгүй биз. Харин манай улсад иргэн бүр энэ эрхээ эдэлж чадахгүй байна. Өглөө гэрээсээ гарсан аав, ээж, охин, хүү ямар нэг гэмт хэрэг болон золгүй тохиолдлоор гэртээ эргэж ирэхгүй үе байдаг.

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит зөвлөгөөн 14 хоног тутамд болдог. Энэ долоо хоногийнход Нийслэлийн цагдаагийн газрын мэдээлснээр энэ хугацаанд өнгөрсөн 14 хоногтой харьцуулахад хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг 28.6 хувь, хулгайлах гэмт хэрэг 15.8 хувь, дээрэмдэх гэмт хэрэг 19.7 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна. Холбогдох газраас энэ тоо хөдөө, орон нутгаас нийслэл хотод иргэд олноор ирсэнтэй холбоотойгоор гэмт хэргийн нөхцөл байдал хүндрэх хандлагатай байна гэлээ.

Харин Замын цагдаагийн албаны мэдээллээр өнгөрсөн сарын 25-ны өдрөөс энэ сарын 07-нд Мэдээлэл шуурхай удирдлагын хэлтэст 3,972 дуудлага мэдээлэл ирснээс хүн гэмтсэн хэргийн шинжтэй 115, зөрчлийн шинжтэй 774 дуудлагад очиж хойшлуулшгүй ажиллагаа явуулан, 889 ослыг материалжуулан шалгаж байна. Зам тээврийн хэргийн улмаас хоёр хүний амь нас хохирч, 140 хүн гэмтжээ. Нийслэлийн хэмжээнд зам тээврийн осол 15.9 хувиар өссөн бөгөөд ХУД-ийн нутаг дэвсгэрт нэмэгдсэн гэжээ.

Гэхдээ хар бараан зарим тоо “буурсан’’ үзүүлэлт байна. Нийслэлийн цагдаагийн газар гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн ослын шинжтэй 4,286 дуудлага, мэдээлэл хүлээн авсан нь өмнөх 14 хоногтой харьцуулахад 517 нэгж буюу 13.7 хувиар, гэмт хэргийн шинжтэй 2,064 үйлдэл бүртгэгдсэн нь 219 нэгж буюу 11.9 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Залилан болон хүний эрүүл мэндэд хохирол учруулах төрлийн гэмт хэрэг буурсан. Мөн зам тээврийн осолтой холбоотой хүний амь нас, эрүүл мэнд хохирсон осол өнгөрсөн оны мөн үед 181 бүртгэгдэж байсан бол энэ оны мөн үед 115 бүртгэгдсэн нь 36.5 хувиар буурсан үзүүлэлт аж. Харин Нийслэлийн онцгой байдлын газар өнгөрсөн сарын 25-наас энэ сарын найман хүртэл аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын 73 удаагийн дуудлагыг хүлээн авч, Гал унтраах, аврах ангиуд объектын гал түймрийн 55, техникийн холбогдолтой осол, аврах ажиллагааны 18 дуудлагаар үүрэг гүйцэтгэсэн. Дээрх дуудлагыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын тоо 20.6 хувиар буурчээ. 

Гэхдээ зөвхөн гэмт хэрэг, зам тээврийн ослоос гадна хүнд үхэх мянган шалтгаан бий. Цахилгаан шатны эвдрэл, барилга дээрээс төмөр болон бусад материал унах, хордох, живэх, амиа хорлох гээд манайд иргэдийн амьд явах эрхэд санаатай болон санаандгүй халдсан тохиолдол нэлээд гарсан. Уг нь Монгол дайн тулаантай бус энх тайван улс. Гэтэл зуурдаар өнгөрөх хүмүүсийн тоо эрс буурахгүй байна. 

Гагцхүү төрөөс дорвитой анхаарал хандуулж байж нийт иргэнийхээ амьд явах эрхийг хамгаалж чадна. Нийслэлийн удирдлага 14 хоног тутам шуурхай зөвлөгөөн хийж, нөхцөл байдлыг дүгнэн, ил тод нээлттэй явуулж байгаа нь сайшаалтай. Үүний үр дүнд зарим зөрчил, гэмт хэрэг буурсан үзүүлэлттэй гарсан. Нэгэн баримт дурдахад, НИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаас өнгөрсөн нэгдүгээр сарын 17-ны өдрийн 18:00 цагаас 20-ны өдрийг дуустал хугацаанд архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглосон тогтоол гаргасан билээ.

Эдгээр өдрүүдэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 56.8 хувиар буурсан байна.Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсоны улмаас гаргасан зам тээврийн осол 83.3 хувиар буурсан дүн мэдээ гарсан. Үүнээс гадна нийт гэмт хэрэг, зөрчлийн тоо нийслэлийн хэмжээнд 50-иас дээш хувь буурсныг мэргэжлийн байгууллагууд хэлж байсан.

Энэ тооноос харахад архи согтууруулах ундааг бүр хорихгүй юмаа гэхэд борлуулах цэг, үйлчилдэг байгууллагын тоог буруулбал энэ төрлийн гэмт хэрэг, зөрчил болон иргэдийн амьд явах эрх зөрчигдөх нь давхар буурна. Гаднын өндөр хөгжилтэй орнуудыг харахад архи согтууруулах ундаа зарж борлуулдаг болон энэ төрлийн бүтээгдэхүүнээр үйлчилдэг газрууд хол хол зайтай байдаг. Түүнийгээ дагаад иргэдийн согтууруулах ундаа хэрэглэх нь бага байдаг.

Харин манайд гэрээсээ гараад л найман нэрийн дэлгүүр орох боломжтой. Зарим орон сууцны доор баар, паб байрладаг тохиолдол бий. Гагцхүү нийслэлд гэлтгүй хүн их төвлөрсөн хот суурин газарт архи, согтууруулах ундаа зардаг, үйлчилдэг газрын зөвшөөрлийн тоог яагаад багасгаж болдоггүй юм бэ. Ядаж үүнээс эхлэл дээ.

Гэмт хэрэг, зөрчил, осол төр иргэнийхээ амьд явах эрхийг хамгаалахын тулд олон шат дараатай арга хэмжээ авах шаардлагатайг сануулж байна. Монголын төрд засгаа огцруулах, нүүрсээ хойшоо гаргах уу, урагшаа гаргах уу гэдгээс чухал зүйл байдаг юм шүү. Тэр нь иргэн бүрийн амьд явах эрх.

Эх сурвалж:  www.ikon.mn Т.БОЛОР-ЭРДЭНЭ

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
1 жил    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
1 жил    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
1 жил    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
1 жил    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
1 жил    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
1 жил    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
1 жил    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
1 жил    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
1 жил    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
1 жил    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
1 жил    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
1 жил    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
1 жил    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
1 жил    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
1 жил    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
1 жил    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
1 жил    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
1 жил    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
1 жил    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
1 жил    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
1 жил    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
1 жил    

Алтны үнэ өсжээ
1 жил    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
1 жил    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
1 жил    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
1 жил    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
1 жил    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
1 жил    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
1 жил    

Эзэнгүй муур, нохойг тоолно
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
1 жил    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
1 жил    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
1 жил    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
1 жил    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
1 жил    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
1 жил    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
1 жил    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
1 жил    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
1 жил    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
1 жил    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
1 жил    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
1 жил    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
1 жил    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
1 жил    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
1 жил    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
1 жил    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
1 жил    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
1 жил    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
1 жил    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.