Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2024 оны 04-р сарын 27
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Дараагийн Засгийн газрын “давхар дээл”-ний бодлого буюу 1+?

НИЙТЛЭСЭН: 2017-09-13 11:11:29
Улс төр > Намууд | Сэтгэгдэл: 0

Улс төрийн “хэл”-д “давхар дээл” гэдэг үг нэмэгдээд байгаагүй хугацаа өнгөрөв. Хууль, журманд ороогүй л болохоос энэ үгийг бараг л албан ёсны мэт хэрэглэдэг болсон. “Давхар дээл” гэхээр УИХ, Засгийн газрын гишүүний албыг хэлж байгааг хэн ч ойлгоно. Энэхүү “давхар дээл”-ийн автор нь ЗГХЭГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Мөнхбат юм. Тэрбээр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга байхдаа “давхар дээл”-тэй дайн зарлаж жагсаал хүртэл хийж явлаа.

Тэр үеийн Чингисийн талбайд 2014 оны дөрөвдүгээр сарын 10-нд жагсч, давхар дээл тайлах ёслол үйлдэж байв. Шинэчлэлийн засгийн газрын 17 сайдыг “давхар дээл”-ээ тайлахыг шаардаж ийнхүү Чингисийн талбайд гурван цагийн турш жагсч байсан юм. Тэр үеэр Ж.Мөнхбат “...Дампуурсан төр засгийн “давхар дээл”-ийг тайлуулах цуглааныг МАН сөрөг хүчнийхээ хувьд зохион байгуулж байна. Бид бүхэн шантрахгүй. Давхар дээлийг тайлтал нь, хэрэв тайлуулахгүй гэвэл Засгийн газрыг огцортол нь, засгийн газраа хайцаалбал УИХ-ыг тартал нь тэмцэнэ” гэж байв. 

Гэвч хоёрхон жилийн дараа өөрөө УИХ-ын гишүүн,ЗГХЭГ-ын дарга болж өнөөх “давхар дээл”-ээ өмсч орхисон. Нэлээд шүүмжлүүлсэн. Ж.Мөнхбат 2016 оны долоодугаар сарын 22-нд хэвлэлд өгсөн ярилцлагадаа “...Дөрвөн жилийн өмнө буюу 2012 оны сонгуулийн дүнд бий болсон шинэчлэлийн Засгийн газар 19 сайдтай байсан. Энэ сайд нар бараг л 100 хувь “давхар дээл’’-тэй байсан шүү дээ. Тэгэхээр өнөөдөр МАН энэ байдлыг эрс бууруулах зарчмыг барьж ажиллалаа. Үндсэн чиг үүргийн яамны сайд нарыг давхар байж болох гэдэг хувилбарыг хаана ч ярьдаг. Гэхдээ үндсэн чиг үүргийн яамд 5-6 л байгаа шүү дээ. “Давхар дээл”-тэй 19 сайдын дэргэд МАН энэ удаад Засгийн газрынхаа гуравны нэгийг буюу 50-аас доош хувийг нь давхар албан тушаалтай байлгах бодлого барьж байна. Энэ бол дэвшил” гэсэн тайлбаргы өгсөн юм. Харин сөрөг хүчин АН-ынхан “...Давхар дээлийг эсэргүүцэж байна гэж хашгираад байсан МАН-ынхан, тэр дундаа Ж.Мөнхбат өөрөө ЗГХЭГ-ын дарга болж давхар дээл өмслөө.

Давхар дээлтэй байх нөхцөлөө хуульд өөрчлөлт оруулах замаар хийж байна” хэмээн шүүмжилж байсан юм. Нөгөөтэйгүүр тухайн үед Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж МАН-ын Засгийн газрын “давхар дээл”-д шүүмжлэлтэй хандаж байсан. Гэвч зөвшилцөл хэмээх нэртэй танилцуулга өгөөд л энэ асуудал хэрэгжээд явчихсан юм. Одоо МАН дахиад Засгийн газар байгуулах гэж байна. Хүссэн хүсээгүй “давхар дээл”-ийн тухай яригдана. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын гишүүд нь УИХ-аас томилогдвол сөрөг хүчнээс эхлээд сөрж дуугарч таарна. Энэ удаад ийм шүүмжлэлд өртөх нь бараг л тодорхой болоод байна. Учир нь Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг унагахад 30 гаруй гишүүн гарын үсэг зурж хүчин зүтгэсэн. Бүгд биш гэхэд хэд хэд нь сайд болчих хүсэлтэй л байгаа. Дээрээс нь МАН доторх бүлэг, фракцуудын төлөөллийг энэ засагт багтаахгүй бол болохгүй. Тэгэхгүй бол саяын давалгаа шиг нэг хөдлөөд түлхээд унагачихаж мэднэ.

 Ингэсээр 1996-2000 онд АН-ынхан засгаа хэд сольсон түүхийг МАН давтаж болзошгүй юм. Яг одоо бол Засгийн газрын ерөнхий чиг үүргийн Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Гадаад харилцааны яам, Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам гэсэн таван яам байна. Үүн дээр Ерөнхий сайдыг УИХ-аас гаргаж ирнэ гэдэг хувилбар дээр бүлэг, фракцууд нь тохироод байгаа гэх мэдээлэл байна. энэ яахав, У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд болгохгүй гэсэн ХАР ХҮЧ-ний бодлого байх. ХАР ХҮЧ одоогоор хүчтэй байгаа.

Тэгэхээр Ерөнхий сайд УИХ-аас төрөх магадлал өндөр. Дараагийн Засгийн газарт дор хаяж зургаан сайд “давхар дээл”-тэй байна гэсэн үг. Дээр хэлснээр Засгийн газраа тогтвортой байдлыг бодно гэвэл “давхар дээл”-тэй сайд үүнээс ч олон төрж магадгүй. Түүнээс гадна Засгийн газрын бүтцийг өөрчилж, яамдын тоог нэмэх тухай ч яригдаж байгаа аж. Энэ нь УИх-аас аль болох олон сайд засагт багтааж, “давхар дээл”-тэй сайд нарын тоог нэмэх арга бололтой юм.

 Эх сурвалж: www.shuud.mn Б.ДАМДИН-ОЧИР 

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
1 жил    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
1 жил    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
1 жил    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
1 жил    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
1 жил    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
1 жил    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
1 жил    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
1 жил    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
1 жил    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
1 жил    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
1 жил    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
1 жил    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
1 жил    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
1 жил    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
1 жил    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
1 жил    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
1 жил    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
1 жил    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
1 жил    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
1 жил    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
1 жил    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
1 жил    

Алтны үнэ өсжээ
1 жил    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
1 жил    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
1 жил    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
1 жил    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
1 жил    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
1 жил    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
1 жил    

Эзэнгүй муур, нохойг тоолно
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
1 жил    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
1 жил    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
1 жил    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
1 жил    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
1 жил    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
1 жил    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
1 жил    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
1 жил    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
1 жил    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
1 жил    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
1 жил    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
1 жил    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
1 жил    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
1 жил    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
1 жил    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
1 жил    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
1 жил    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
1 жил    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
1 жил    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.