Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2024 оны 04-р сарын 27
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

“Алтан зурхайт” наадгай оюуны бүтээлтэй боллоо

НИЙТЛЭСЭН: 2017-09-04 13:23:15
Бусад > Номын ертөнц | Сэтгэгдэл: 0

Дэлхий дээрх оюун ухааны олон гайхамшгийг монгол хүн бүтээсэн гэж хэлж болно. Түүний томоохон төлөөлөл нь үндэсний уламжлалт наадгай, ёс зүй, зан заншил, өв соёл билээ.

Тэр дундаас “Монгол” шагайн харвааны эд хэрэглэл, тоглоомын дүрэм журам бол олон улсын үндэсний тоглоом наадгайгаас өвөрмөц хийгээд дахин давтагдашгүй цор ганц оюуны оньст бүтээл гэж хэлж болно. Энэхүү гайхамшигт зүйлээ олон зуун жилийн тэртээгээс хөсөг тэрэгтэйгээ нүүж ирсэн монгол түмэн мартаагүй, орхиогүй. Тэр бүү хэл шагайн харвааны эд хэрэглэлийг ч бүсэлхийнээс доогуур газарт тавиагүй өдий хүрсэн нь шагай харваачдын хамгийн үнэ цэнэтэй хүндлэл юм. Энэ онд Монголын шагайн харвааны холбооны 30 жилийн ой тохиож түүхэн үйл явдал олон болсон. Тэр дундаас Үлэмж дархан мэргэн М.Нямаагаар ахлуулсан баг “Хийморь далласан алтан зурхай” нэртэй ном бүтээсэн нь Монголд анх удаа шагайн харвааны бүх л онцлог, өнгө аясыг харуулсан бүтээл болж чаджээ. Зарим нэг шагай судлаач, харваачид 1206 он буюу Их эзэн Чингис хааны үеэс Шагайн харвааны наадгай үүссэн гэж ярьдаг бол нөгөө хэсэг нь Хүннү гүрний үеэс үүсэлтэй ч гэх аман яриа түүх хөтөлж өнөөдөрт ирсэн. Монголын шагайн харвааны холбоо ийнхүү түүхэн бодит баримтгүй эх сурвалжуудаа байгаагаар нь хадгалж, хойч үедээ хэрхэн зөв наадах, ёс дэгийн журамыг өнөөдөр шинэчлэн сайжируулж уламжлалт олон арга барилыг хэвээр нь хадгалж яваа нь Дэлхийн өвд бүртгэгдэх том шалтгааны нэг байсан байж болох. “Хийморь далласан алтан зурхай” номыг бүтээхэд Монголын Шагайн харвааны холбооны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч Ц.Энхбат, нарийн бичгийн дарга С.Эрдэнэбаатар, Хөдөлмөрийн баатар Г.Сампил гээд олон хүний сэтгэл зүтгэл шингэсэнийг Монгол Улсын Үлэмж дархан мэргэн М.Нямаа номын нээлтийн үеэр цохон хэлж байсан нь ирээдүйд хүрэх шагайн харвааны үнэн түүх билээ. Тус номын багт Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч, сэтгүүлч В.Нэргүй, С.Ууганбаяр, сэтгүүлч Б.Энхтуул, гэрэл зурагчин Н.Энхбаяр, ахмад харваач, шагай судлаач Ц.Дашзэвэг, зөвлөх Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Басхүү нар ажилласан. Шагайн харвааны өнө эртний түүх, үүсэл гарлаас эхлээд өнөө цагийн хөгжилд түүчээлсэн он цагийн харгуйд монгол түмний шагайн харваа ямархан замнал туулсаныг багтаан шингээсэн энэхүү ном нь харваачид төдийгүй цаашид монгол туугатаныг судлан сурвалжилдаг гадаад, дотоодын олон эрдэмтэн мэргэдэд нэвтэрхий толь болохуйц бүтээл болсон гэж олон уншигч ярьж байгаа. Тиймээс ч  Шагайн харвааны холбооны Дэд ерөнхийлөгч, Үлэмж дархан мэргэн М.Нямаа " Монгол эр хүний жудаг, хийморь дагуулсан энэ наадгай дэлхийн хүн төрлөхтнийг оюуны оньст дүрэм журамаараа татаж олон улсад түгээн дэлгэрэх нь тодорхой. Үүний томоохон баталгаа нь Солонгос, Герман, Белги гэх мэт олон оронд ажиллаж ,амьдардаг монгол түмэн минь үндэсний наадгайгаа тоглож түүнийг нь тухайн орны иргэд сонирхон судалж тоглож эхэлсэн явдал юм” хэмээн хэлж байсан. Эцэг өвгөдөөс уламжлагдан ирсэн энэ сайхан наадгай олон сайхан чанарыг өөртөө шингээсэн байдаг билээ. Тиймээс ч “Хийморь далласан алтан зурхай” номын агуулга бүтэц нь сайн болсон биз ээ. Ийнхүү Монгол түмний өв соёлын дээж Монголын Шагайн харвааны холбоо оюуны бүтээлтэй боллоо.

 

Н.Энхцэцэг

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
1 жил    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
1 жил    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
1 жил    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
1 жил    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
1 жил    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
1 жил    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
1 жил    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
1 жил    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
1 жил    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
1 жил    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
1 жил    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
1 жил    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
1 жил    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
1 жил    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
1 жил    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
1 жил    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
1 жил    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
1 жил    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
1 жил    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
1 жил    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
1 жил    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
1 жил    

Алтны үнэ өсжээ
1 жил    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
1 жил    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
1 жил    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
1 жил    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
1 жил    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
1 жил    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
1 жил    

Эзэнгүй муур, нохойг тоолно
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
1 жил    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
1 жил    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
1 жил    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
1 жил    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
1 жил    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
1 жил    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
1 жил    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
1 жил    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
1 жил    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
1 жил    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
1 жил    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
1 жил    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
1 жил    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
1 жил    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
1 жил    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
1 жил    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
1 жил    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
1 жил    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
1 жил    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.