Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2024 оны 04-р сарын 26
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Тулгар биетэй байх үед юу тулгарах вэ?

НИЙТЛЭСЭН: 2017-08-18 13:15:59
Бусад > Танин мэдэхгүй | Сэтгэгдэл: 0

 
 
GoGo.mn сайт Монсудар хэвлэлийн газартай хамтран шинэ болон сонгодог бүтээлүүдээс цувралаар хүргэж байгаа билээ.

Өнгөрсөн удаа бид дэлхий дахинд бэстселлер болсон Тимоти Феррисийн “Ажлын 4 цагтай 7 хоног” хэмээх номоос хүргэсэн бол энэ удаа мөн л шинээр орчуулагдан гараад байгаа "Тулгар биетэй байх үед юу тулгарах вэ?" номоос хүргэж байна.

"Тулгар биетэй байх үед юу тулгарах вэ?" ном бол дэлхий даяар 19 сая хувь борлогдож, The New York Times-ийн бестселлерийн жагсаалтанд 500 гаруй долоо хоногийн турш тасралтгүй багтсан, "Америкийн жирэмсэн эхчүүдийн библи" хочтой, бүр өөрийн гэсэн кинотой, бие давхар эмэгтэйчүүдийн 90% нь заавал авдаг гээд олон гайхалтай үзүүлэлттэй ном юм.

Өнөө үед харин хүүхдийн эрүүл мэндийн талаар эхний 3 сарын дотор ч жирэмсний тандалт шинжилгээ /screening/, нарийн оношилгооны /diagnostic/ тусламжтайгаар тодорхой мэдээлэл авах боломжтой болжээ.

1-р хэсэг: Жирэмсний үзлэг, оношилгооны талаар чиний мэдэхийг хүсдэг бүхэн

Хүү болов уу, охин болов уу? Хар нүдтэй байх болов уу, бор нүдтэй байх болов уу? Ээжийнхээ уруулыг, аавынхаа хацрын хонхорхойг дуурайх болов уу? Аавынхаа алаг нүдийг, ээжийнхээ өндөр хамар хоёрыг цугт нь авах болов уу?

Хүүхдээ тэсэн ядан хүлээсэн эцэг эхчүүд янз бүрийн таамаглал дэвшүүлж, хоорондоо ярилцаж, тэрүүхэндээ мөрийцөж, өөрийнхөө болон хайртынхаа ямар чанаруудыг дуурайгаасай гэж бодож байгаа талаараа хуваалцдаг нь жирэмсэн үеийн бас нэгэн аз жаргал.

Харин үүний адилаар, эцэг эх бүрийн дотроо тааж яддаг, найддаг, гэхдээ бие биетэйгээ хуваалцахаас, энэ талаар ярихаас ч цээрлэдэг эсвэл эмээдэг өөр нэг асуулт бий.

“Хүүхэд маань эрүүл төрөх байгаа?” Саяхныг хүртэл энэ асуултын хариуг зөвхөн төрснийх нь дараа л мэдэх боломжтой байлаа. Өнөө үед харин хүүхдийн эрүүл мэндийн талаар эхний 3 сарын дотор ч жирэмсний тандалт шинжилгээ /screening/, нарийн оношилгооны /diagnostic/ тусламжтайгаар тодорхой мэдээлэл авах боломжтой болжээ.

Чиний цусанд хүүхдийн чинь ДНК агуулагддаг гэдгийг мэдэх үү?

Тандалт/Скрининг шинжилгээнүүд

Ихэнх жирэмсэн ээжүүд (ургийн гажгийн болон бусад эрсдэл багатай ээжүүд ч гэсэн) 40 долоо хоногийнхоо туршид хэд хэдэн төрлийн тандалт шинжилгээ буюу скрининг шинжилгээнд хамрагддаг. Скринингүүд нь ээж болон хүүхдэд аюул, эрсдэл учруулахгүй замаар маш олон хэрэгтэй мэдээллийг өгч чаддаг “буянтай” шинжилгээнүүд юм. Тандалт шинжилгээ нь цуснаас шинжлэх эсвэл ЭХО үзлэгийн аргаар Дауны синдром, мэдрэлийн гуурсын гажиг зэрэг ургийн гажгийн магадлалыг тодорхойлдог.

Гэхдээ тандалт шинжилгээнүүд нь ургийн гажгийг яг таг оношилдоггүй, харин эдгээрийн үүссэн байх магадлалыг л (80–99 хувьтай) оношилдог гэсэн үг. Тандалт шинжилгээгээр эргэлзээтэй зүйл гарсан тохиолдолд эхийг нарийн оношилгоонд /diagnostic/ шилжүүлж, зөвхөн түүгээр л ургийн гажгийг бүрэн тодорхойлох боломжтой.

Аюулгүй жирэмсний скрининг (9 долоо хоногоос хойш).

Чиний цусанд хүүхдийн чинь ДНК агуулагддаг гэдгийг мэдэх үү? Аюулгүй жирэмсний скрининг буюу NIPT (Noninvasive prenatal test) нь энгийн цусны шинжилгээгээр ургийн ДНК-г шинжилж хэд хэдэн төрлийн хромосомын гажгийн магадлалыг шалгадаг. NIPT нь тандалт шинжилгээ учраас зөвхөн ургийн гажиг байх магадлалыг л гаргахаас, байгаа эсэхийг нь яг таг оношилдоггүй (хүсвэл энэ үед хүүхдийнхээ хүйсийг мэдээд авч болно).

Энэхүү шинэ төрлийн шинжилгээ бусад скринингийг бодвол “буруу эерэг” хариу гаргах нь хавьгүй бага хэмээн сүүлийн үеийн мэргэжилтнүүд үзэж байна. Энэ шинжилгээний хариун дээр тулгуурлан цааш эх хүүхдэд үл ялиг эрсдэлтэй аргаар хийгддэг нарийн оношилгоонд /diagnostic/ орох шаардлагатай эсэхийг эмч чинь шийдэх болно.

NIPT нь жирийн л нэг цусны шинжилгээтэй адил авагддаг болохоор чи зөвхөн эмнэлэг дээр очоод эмчдээ гараа сунгаж өгөхөд л болно. Ийм энгийн, хялбар учраас “noninvasive” буюу эх хүүхдэд аюулгүй, эрсдэлгүй хэмээн үздэг юм. Тэгээд тэд чиний өгсөн цусан дах ДНК-г судалж ургийн гажгийн магадлалыг тодорхойлно.

Энэ шинжилгээний хариу гармагц эмч чинь түүнийг эхний гурван сарын ЭХО үзлэг болон доор өгүүлэгдэх шилэн хүзүүний арын шингэний хэмжээтэй хамтатган үзэж, дараагийн нарийн оношилгоонд шилжүүлэх эсэхийг шийддэг билээ. Хэрэв эдгээрийн хариу ургийн гажгийн магадлал байгаа буюу “эерэг” гарах юм бол ургийн усны шинжилгээ (54-р хуудас) эсвэл CVS (53-р хуудас) хоёрын аль нэгийг хийлгэхийг зөвлөх болно.

Шилэн хүзүүний арын шингэнийг 10–13 дахь долоо хоногийн хооронд амжиж хэмжүүлэх ёстой.

NIPT нь олон улсад саяхнаас хийгдэж эхэлсэн харьцангуй шинэ шинжилгээ бөгөөд Америкт зөвхөн хромосомын гажигтай ураг тээх эрсдэлт хүчин зүйлтэй (жишээ нь, 35-аас дээш насны эсвэл өмнө нь ургийн гажигтай хүүхэд төрүүлж байсан г.м) ээжүүдээс л авахыг эмч нарт зөвлөж байна. Жич: NIPT нь манай орны эмнэлгийн туршлагад хараахан нэвтрээгүй байгаа шинжилгээ билээ. Гэхдээ ирээдүйд нэвтрэх нь ойлгомжтой учраас хилийн чанадад байгаа ээжүүддээ мөн зориулан энэхүү мэдээллийг орууллаа.

Шилэн хүзүүний арын шингэн хэмжих скрининг (10–13 долоо хоногтойд).

Шилэн хүзүүний арын шингэн буюу nuchal translucency (NT) хэмжих шинжилгээ нь нарийн мэргэжлийн ЭХО үзлэгээр хийгддэг. Мөн л Дауны синдром гэх мэт хромосомын гажгийн эрсдэлийг харуулдаг ч яг таг оношилдоггүй бөгөөд хариу нь эргэлзээтэй гарвал цааш CVS эсвэл ургийн усны шинжилгээ гэх мэт нарийн оношилгоонд оруулдаг юм. Хромосомын гажигтай ургийн шилэн хүзүүний арын зайнд (21, 18 эсвэл 13 дугаар хромосомын илүүдлээс үүдэлтэйгээр) илүү их шингэн хуримтлагддаг болохыг судлаачид баталсны үндсэн дээр энэ тандалт шинжилгээг хийх болжээ.

Шилэн хүзүүний арын шингэнийг 10–13 дахь долоо хоногийн хооронд амжиж хэмжүүлэх ёстой. Учир нь үүнээс хойш шилэн хүзүүний арын тэрхүү зай нягтаршиж, тунгалаг биш болдог учраас хариу буруу гарах магадлалтай.

NT-г өндөр мэдрэмжтэй, сайн чанарын ЭХО үзлэгийн төхөөрөмжөөр хэмждэг. Сүүлийн үед бүх жирэмсэн эмэгтэйчүүдийг эхний 3 сардаа багтааж NT хэмжих тандалт шинжилгээг заавал хийлгэхийг шаарддаг болсон.

Хэдий энэ шинжилгээг авах орчин үеийн ЭХО төхөөрөмжтэй эмнэлэг олон байдаг ч, хөдөө орон нутагт ховор байж мэдэх юм. Хэрэв чиний NT-ийн хэмжээ өндөр гарвал эмч ургийн хромосомын гажгаас гадна зүрхний гажгийг сэжиглэх учраас 20 долоо хоногтойд ахин үзүүлэхийг зөвлөх болно. Түүнчлэн дутуу төрөх магадлал өндөр байдгийг харгалзаж жирэмсний илүү нарийн хяналтад оруулж магадгүй.

Үргэлжлэл бий...

Эх сурвалж: www.gogo.mn

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
1 жил    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
1 жил    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
1 жил    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
1 жил    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
1 жил    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
1 жил    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
1 жил    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
1 жил    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
1 жил    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
1 жил    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
1 жил    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
1 жил    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
1 жил    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
1 жил    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
1 жил    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
1 жил    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
1 жил    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
1 жил    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
1 жил    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
1 жил    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
1 жил    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
1 жил    

Алтны үнэ өсжээ
1 жил    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
1 жил    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
1 жил    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
1 жил    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
1 жил    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
1 жил    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
1 жил    

Эзэнгүй муур, нохойг тоолно
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
1 жил    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
1 жил    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
1 жил    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
1 жил    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
1 жил    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
1 жил    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
1 жил    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
1 жил    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
1 жил    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
1 жил    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
1 жил    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
1 жил    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
1 жил    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
1 жил    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
1 жил    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
1 жил    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
1 жил    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
1 жил    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
1 жил    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.