Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2024 оны 04-р сарын 27
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Үндэсний бөхийн “их эе”-ийг ням гаригт хуралдуулна

НИЙТЛЭСЭН: 2017-05-26 18:41:42
Нийгэм > Нийслэл | Сэтгэгдэл: 0

Монголын үндэсний бөхийн Ээлжит бус 'Их Эе' ирэх ням гаригт /2017.05.28/ Улаанбаатар хотноо хуралдах болсон талаар хурлыг зохион байгуулах Ажлын хэсгээс өнөөдөр мэдээлэл хийлээ.

Энэхүү хурлаар МҮБХ-ны тэргүүнийг солих асуудал яригдана гэдгийг Ажлын хэсгийнхэн өгөв. 

Тэд “Ээлжит бус “Их Эе”-ийг хуралдуулах ажлыг зохион байгуулах албан ёсны Ажлын хэсгийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулах зорилгоор МҮБХ-ны нэр барьж Р. Нямдорж тэргүүтэн мэдэгдэл гаргасан тул хариу мэдэгдэл гаргаж байгаа' гэдгээ ийнхүү өнөөдөр олон нийтэд мэдээлж байгаа аж.

“Монгол улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүхийн 2003 оны 403 дугаар тогтоолыг МҮБХ хэрэгжүүлээгүй тул нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх албанаас 2014 онд МҮБХ-ны Цэцдийн зөвлөлийг албадан хуралдуулж, Ажлын хэсэг томилсон. Цэцдийн зөвлөлөөс томилогдсон Ажлын хэсгээс зохион байгуулж буй Ээлжит бус “Их Эе”-д идэвхтэй оролцохыг бөхчүүд, бөхийн зүтгэлтэн, засуул цэц, аймгийн бөхийн холбоодод уриалж байна” гэж 'Их Эе'-ийг зохион байгуулах Ажлын хэсгийн гишүүд ярилаа. 

Ээлжит бус “Их Эе”-ийг өнгөрөгч 2016 оны арванхоёрдугаар сард хуралдуулах талаар Ажлын хэсэг мэдэгдэж байсан ч хойшлогдсон. Тэгвэл энэ удаагийн хуралд 200 гаруй гишүүд оролцоно гэж Ажлын хэсгийн дарга Ү.Хүрэлбаатар тодотгов.  

 

Монголын үндэсний бөхийн Ээлжит бус “Их Эе” хуралдах болсонтой холбогдуулан Ажлын хэсгээс гаргасан Мэдэгдлийг бүрэн эхээр хүргэж байна.

МЭДЭГДЭЛ

НЭГ. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2014.06.24-ний өдөр МҮБХ-ны Цэцдийн зөвлөлийг албадан хуралдуулж Монголын үндэсний бөхийн ээлжит бус Их эеийг зохион байгуулан хуралдуулах Ажлын хэсгийг албан ёсоор байгуулсан билээ. Тиймээс ээлжит бус Их Эеийг зарлан хуралдуулах эрх үүрэг бүхий Ажлын хэсэг бүрэн эрхийн хүрээнд шүүхийн гурван шатны шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор Монголын үндэсний бөхийн ээлжит бус Их Эеийг зарлан хуралдуулж байгааг албан ёсоор мэдэгдэж байна.

ХОЁР. Р.Нямдорж Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас албадан хуралдуулсан Монголын үндэсний бөхийн Цэцдийн зөвлөлийн хурлыг хүчингүй болгуулахаар шалгуулж буй мэтээр мэдэгдэл хийсэн нь бусдыг төөрөгдүүлэх зорилгыг агуулсан төдий зүйл юм. Учир нь Р. Нямдоржийн гомдлыг Сүхбаатар дүүрийн прокурорын газрын 2017.04.10-ны өдөр 387 тоот тогтоолоор хэрэгсэхгүй болгосон бөгөөд энэ тухай Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газраас 2017.05.17-ны өдрийн 08/1783 тоот албан бичгийг ирүүлж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх шалтгаан арилсан байх тул холбогдох шийдвэр, гүйцэтгэх ажиллагааг сэргээн явуулахыг холбогдох байгууллагад болон Ажлын хэсэгт чиглэл өгсөн болно. Тиймээс Р.Нямдоржийн мэдэгдэл нэгэнт шийдвэрлэгдсэн зүйлийг будилаантуулж, мэдэн будилсан хууль бус оролдлого юм.

ГУРАВ. МҮБХ-ны нэр барьсан Мэдэгдэл гэгчид Ээлжит бус Их Эеийг зохион байгуулах Ажлын хэсгийн дарга Ү.Хүрэлбаатарыг МҮБХ-ны тэргүүлэгчээс хөөгдсөн мэтээр түүний нэр хүндэд халдахыг оролдсон нь Ээлжит бус Их Эеийг будилаантуулж, бусдын анхаарлыг өөр тийш нь чиглүүлэхийг оролдсон ёс зүйгүй бусармаг үйлдэл болсон байна.

ДӨРӨВ. Монголын үндэсний бөхийн ээлжит бус Их Эеэр Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн болон Цэцдийн зөвлөлийг сонгоно. Тиймээс ээлжит бус Их Эед төлөөлөгчөөр сонгогдсон бөхчүүд, бөхийн зүтгэлтэн, засуул цэц, бөх судлаачид, аймгийн бөхийн холбооны төлөөлөгчдийг хуралдаа хүрэлцэх ирэхийг урьж байна. Уг хурлыг тасалдуулах зорилгоор МҮБХ-ны нэр барьж мэдэгдэл хийж буй хууль бус үйлдэлд автахгүй байхыг Ажлын хэсэг уриалж байна.

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ЭЭЛЖИТ БУС

ИХ ЭЕИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ

2017.05. 25 

 
 
Эх сурвалж:News.mn
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
1 жил    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
1 жил    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
1 жил    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
1 жил    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
1 жил    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
1 жил    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
1 жил    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
1 жил    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
1 жил    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
1 жил    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
1 жил    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
1 жил    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
1 жил    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
1 жил    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
1 жил    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
1 жил    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
1 жил    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
1 жил    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
1 жил    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
1 жил    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
1 жил    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
1 жил    

Алтны үнэ өсжээ
1 жил    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
1 жил    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
1 жил    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
1 жил    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
1 жил    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
1 жил    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
1 жил    

Эзэнгүй муур, нохойг тоолно
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
1 жил    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
1 жил    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
1 жил    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
1 жил    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
1 жил    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
1 жил    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
1 жил    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
1 жил    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
1 жил    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
1 жил    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
1 жил    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
1 жил    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
1 жил    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
1 жил    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
1 жил    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
1 жил    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
1 жил    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
1 жил    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
1 жил    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.