Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2024 оны 04-р сарын 26
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Ерөнхийлөгчийг сонгох хамгийн зөв зам нь боловсрол

НИЙТЛЭСЭН: 2017-05-25 14:22:34
Улс төр > Ерөнхийлөгчийн Сонгууль 2017 | Сэтгэгдэл: 0

Цаг төр өөр байх үед хүнийг хүч чадал, бие махбодийнх нь том жижигээр аливаа дайн тулаанд сонгон илгээдэг байжээ.

Тэгвэл орчин цагт боловсрол мэдлэг, хүнлэг энэрэнгүй зан чанар, олон нийтэч байдал, өөрийгөө илэрхийлэх чадвар, бусдын болон улс эх орныхоо төлөө хийж буй сайн сайхан үйлс бүтээлээр нь дүгнэдэг болжээ.  Монголчууд ч энэ жишгийг дагаж Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчийг сонгох цаг дор өөр өөрийн үзэл хандлага, өнцгөөс Ерөнхийлөгчид нэр дэвшиж буй гурван эрхмийн боловсролыг шүүн тунгаагаад хэдийнэ эхэлжээ. Цахим орчин, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, иргэдийн аман ярианы сэдвийн нэлээд өндөр хувийг хувь хүний боловсролтой холбоотой сэдэв эзэлж байгааг уншигч та ч мөн анзаарсан биз ээ. Арга ч үгүй биз. Шинэ цагийн хүн төрөлхтөнд булчин шөрмөс болсон бие хаанаас илүү бодлого ярьж бусад орнуудын төрийн тэргүүнээс эхлээд хүн ардтай нь төвөггүй ойлголцож чадах хэмжээний дипломат боловсрол мэдлэгтэй хүн чухал байгааг дээр дооргүй анзаарч байгаад асуудлын гол нь зангилагдаж байх шиг. Тиймээс л сонгууль дөхсөнтэй холбоотойгоор нэр дэвшигчдийн боловсрол, мэдлэгийг асуусан, чухалчилж үзсэн санал, сэтгэгдэл олон хэлбэрээр өрнөөд байна.

Мэдээж бичиг, үсэг тайлагдсан байдлаараа дэлхийд тэргүүлдэг манай улсын хувьд боловсрол нэн тэргүүнд тавигдах асуудал мөнөөсөө мөн. Хүн бүр дээд боловсролтой, докторын зэрэг хамгаалах албагүй ч, энэ удаад бид Монгол төрийн тэргүүний тухайд авч үзэж байгааг санууштай. Аливаа улсын Ерөнхийлөгч эх орноо төлөөлдөг, улс орныхоо нэрийн хуудас болдог хийгээд бэлгэ тэмдэг төдий гэж олны чамладаг шиг бус эх орондоо онцгой нөлөөтэй алба билээ. Ялангуяа, орчин цагийн даяашрсан энэ нийгэмд хүн бүр мэдлэг, мэдээлэлд суурилсан харилцаа үүсгэх, хэлэлцэх боломж, нөхцөл нээлттэй бий болсон. Энэ үед бид хэнээс ч зовж, эмээлгүй байр сууриа итгэлтэй илэрхийлэх, бат зогсох чадвартай Төрийн тэргүүнтэй байх нь юу юунаас чухал болно.



Диплом үнэгүйдсэн гэх үзэл бодол давамгайлж дэлгүүрийн худалдагчаар ажиллахад хүртэл диплом хардаг болсон гэх нь бий. Гэвч энэ бол сайны дохио бөгөөд боловсрол эзэмшсэний төлөө, түүний үнэ цэнийг ойлгож, мэдэрсэн хэн нэгнийг муу хэлэх нь зохимжгүй. Жишээ нь, АНУ-д гэхэд л иргэдийн 60% нь бакалаврын боловсролгүй гэсэн байна. Гэхдээ коллежийн боловсрол хүний амьдралд хэр чухал вэ гэсэн асуулга явуулахад маш чухал гэж хариулах хүний тоо тасралтгүй өссөөр байна. Нэг талаас аж үйлдвэржилтийн эрин улирч, хөдөлмөрийн салбарын дийлэнхийг оюуны хөдөлмөр эзэлж байна. Тийм ч учраас боловсролын түвшин ач холбогдолтой болж үүнийг дагаад цалин мөнгө, бүтээмж нэмэгддэг нийгэм бий болж байна. Тухайлбал, үүний хамгийн том илрэл нь аутсорсинг хэлбэрийн ажил байна. Орон зай, цаг хугацаа хамааралгүйгээр хүмүүс оюуны хөдөлмөр эрхэлж, орчин цоо шинэ ажлын орчин, нөхцлийг бий болголоо. Тэгэхээр дэлгүүрийн худалдагч болно гээд боловсрол эзэмшихээс хойш сууж боломгүй. Аяндаа нийгэм, цаг үе өөрчлөгдөхийн хэрээр хэрэгцээ, шаардлага нь бий болж ажиллах хүчний шинэ орон зай бий болно гэдэг тооцож үзэх хэрэгтэй.

Сүүлийн жилүүдэд гадаадын орнуудад дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн сургуулиудад олон Монгол залуу амжилттай суралцаж дэлхийн тэргүүлэх техник технологийн олон салбарт хүчээ өгөн ажиллаж байна. Ийм оюун санааны хязгаар руу тэмүүлэгчдийн бүхэл бүтэн арми манайд бий болж байна. Өсөн өндийж байна. Эдгээр залууст ажиллаж амьдрах орон зай, ажлын байр, хүчээ дайчлах шинэ шинэ салбар хэрэгтэй байна. Тэгэхээр ганц л өгүүлбэр тавъя. Мэдлэг мэдлэгээ л таньдаг юм. Мэдлэггүй хүнээс ямар ч сайн сайхныг нэхээд тусыг олохгүй нь ойлгомжтой. Тэгэхээр мэрийж байж суралцаж байж олж авсан боловсролтон Ерөнхийлөгчийн сэнтийд суух хэрэгтэй юу, аз эз нь дийлээд амьдралаа өөд татчихсан байдаг л нэг бизнес сэтгэлгээ хэрэгтэй юу гэдгийг сонгогч таны сонголтод үлдээе.



Шинэ цаг гэгддэг ардчилал хаалгаа дэлгэсэн он жилүүдээс тооцоод үзвэл бас ч гэж залуус гадна дотны боловсролыг шүтдэг болсон. Гэвч тэдэнд нэг л зам өнөөдрийг болтол хаалттай хэвээр байсан нь төрийн дэмжлэг. Төрийн бодлого залуусаа дэмжихэд таатай хандаж байсангүй гэчихвэл буруутахгүй болов уу. Тэгвэл ганцхан жишээ хэлье. Бидний ярьдагчлан загасчны тосгон байсан Сингапурыг Ли Куан Ю зэрэг боловсролтой хүмүүс хэрхэн босгож, өнөөдөр Засгийн Газрыг нь мөн л өндөр боловсролтой хүмүүс удирдаж байгааг харж болно. Тэгэхээр мэдлэгийг дэмжих мэдлэгтэн төрийн толгойд гарч гэмээнэ мэдлэг боловсролоо дэмжинэ хэмээн сэтгэв. Цаг үе ч үүнийг шахаж шаардаж байна. Тэгэхээр боловсролын үнэ цэнийг нийтээрээ ойлгож, хүлээн зөвшөөрч ийм хүмүүсээ дэмжих шаардлагатайг цаг үе нь сонгогч бидэнд тулгаж байгааг анзаарцгаая.

Хэдий болтол монголчууд байдаг л нэг “хар ухаанд” итгэж хайран цаг хугацааг хоосон амлагчдын гарт алдах ёстой гэж. Бид бүү хэл хүн төрөлхтөн нийтээрээ оюун санааны гэгээрэл, мэдлэг боловсролын охь руу тэмүүлж байна. 

О.Анир

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
1 жил    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
1 жил    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
1 жил    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
1 жил    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
1 жил    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
1 жил    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
1 жил    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
1 жил    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
1 жил    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
1 жил    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
1 жил    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
1 жил    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
1 жил    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
1 жил    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
1 жил    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
1 жил    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
1 жил    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
1 жил    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
1 жил    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
1 жил    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
1 жил    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
1 жил    

Алтны үнэ өсжээ
1 жил    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
1 жил    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
1 жил    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
1 жил    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
1 жил    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
1 жил    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
1 жил    

Эзэнгүй муур, нохойг тоолно
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
1 жил    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
1 жил    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
1 жил    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
1 жил    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
1 жил    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
1 жил    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
1 жил    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
1 жил    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
1 жил    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
1 жил    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
1 жил    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
1 жил    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
1 жил    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
1 жил    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
1 жил    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
1 жил    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
1 жил    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
1 жил    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
1 жил    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.