Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2024 оны 04-р сарын 29
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Ч.Ганхуяг: Улс орныг харанхуй ангал руу түлхэх популист, чээж хоосон улстөрчид Монголд хэрэггүй

НИЙТЛЭСЭН: 2017-05-22 13:38:53
Улс төр > Улстөрч | Сэтгэгдэл: 0

Үргэлжлэл: 2 хэсэг        

  Ард Санхүүгийн Нэгдлийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа нэрт банкир, эдийн засагч Ч.Ганхуягтай  улс орон, нийгэм, эдийн засаг, улс төр гэх мэт олон сэдвийн хүрээнд ярилцсан юм

 -Уучлаарай, монголын оффшорчдын талаар цааш нь ярина уу?

-Баярцогт, Сайханбилэг, Баяр нарын аль аль нь ямар ч цаг үед байх ёстой улстөрчид л дөө.  С.Баярцогтын хувьд маш олон зүйлд шүүмжилж болно. Гэхдээ тухайн үед улстөрийн өрсөлдөгчид нь мушгиад ярьсан байсан. Энэ хүн Швейцарийн банкинд данс нээж, гурван найзтайгаа сая доллараар нийлж хөрөнгө оруулсан байгаа юм. Тэр мөнгөөр хөрөнгө оруулалт хийж чадаагүй, буцааж аваад, нөгөө хүмүүстээ тарааж өгсөн. Тэгсэн сая доллараа данстайгаа Баярцогт мартсан гэж ард түмний өмнө мушгиж хэлсэн нь худлаа зүйл юм. Сая доллартай дансаа биш хоосон дансны тухай яриаг ингэж эргүүлсэн.

-Улс төрд орж ажиллахад танд ямар сэтгэгдэл төрдөг вэ?

-Улс орныг харанхуй ангал руу түлхэх популист, чээж хоосон улстөрчид Монголд хэрэггүй. Өнөөдөр популизмаас болж Венесуэл, Украин Улс яаж задрав, Зүүн Европын зарим орнууд ямар байдалтай болов, Гүрж Улс яаж гурав хуваагдав зэрэг улс орнуудын жишээнээс бид сургамж авах хэрэгтэй. Дашрамд хэлэхэд, монголчууд маш эмзэг байдалтай байгаа шүү.Дэлхийн хамгийн хүчирхэг, түрэмгий хоёр том атомын зэвсэгтэй, НҮБ-ын хориг тавих эрхтэй Аюулгүй байдлын байнгын хорооны гишүүн хоёр улсын дунд манай улс оршиж байна. Тиймээс бид популизмаар явж болохгүй. Харин гэрэлтэй, гэгээтэй ирээдүйг цогцлооё гэвэл боловсролтой, хүчтэй монгол хүний төлөө явах ёстой.

-Төрийн хөрөнгөнөөс луйвар, хулгай байдлаар авч байгаа албан тушаалтан, улс төрчдөд хариуцлага тооцуулахаар шүүмжилсээр байна?

-Өнөөдөр бидний нүдэн дээр хулгай хийсэн хүмүүсээс мөнгөө олж авъя л даа. Тэр Хөгжлийн банкнаас ямар хүмүүс идэж уусан юм бэ, төсвийн концессийн гэрээгээр хэн юу аваад алга болсон юм, хийнэ гэсэн ажлууд нь хаана байна вэ, гадаадын зээл тусламж, бондны мөнгөнөөс хэн хэдэн төгрөг аваад өгөхгүй, ажлаа хийхгүй байгаа юм бэ гэдгийг бүгдээрээ хамтарч илрүүлж, тэр хөрөнгө, мөнгөтэй хүмүүсээс төрийн хөрөнгийг буцааж авъя л даа. Жишээлбэл, энэ байшинг хэн хэдэн төгрөгөөр барьсан юм бэ гэдгийг тодруулъя. Мөн тансаг үнэтэй машинууд, морь, үнэтэй цагийг манай сайдууд зүүж байна. Энэ их эд хөрөнгийг шударгаар олж авсан уу, татвараа төлсөн үү гэдгийг ярья. Гэтэл манай улстөрчид агаарт байгаа ч юм шиг, байхгүй ч юм шиг яриад, 17 их наяд төгрөг оруулж ирнэ гэж ярьж байна. Энэ их мөнгө байгаа бол авилгаар олсон мөнгө байж таарна. Авилга авсан хүмүүсийг нэрлээд мөнгөө олж авч болно шүү дээ.

-Ер нь монголын авилгачдыг илрүүлж, тогтоох үүрэгтэй Монголын шүүх шударга ажиллаж чаддаггүй нь харагдаж байгаа юм биш үү?

-Тэгвэл яагаад Ардын үг гэж шоу хийгээд шүүхийн шинэчлэлийг бид хийчихлээ гээд чээжээ дэлдээд яриад байгаа юм бол. Ер нь Монголын шүүх Эрдэнэтийг хулгайлсан нөхдийн талд шийдвэр гаргаад, УИХ-ын шийдвэрийн эсрэг явчихлаа. Шийдвэр гараад лдараагийнх нь долоо хоногт нэг хүчтэй компанийн талд нэг хүний оролцоотойгоор шүүх хурдан шийдвэр гаргасан. Тиймээс тэр шийдвэрийн дагуу 49 хувьд томилогдсон хүмүүс одоо болтол ажиллаж байна. Шударга ёс хаана байна вэ,яагаад биднийг чулуу хөөлгөөд байгаа юм бэ гэж асуумаар байна. Өнөөдөр авилгачдын нэг халтар мөнгөнөөс болж бид ямар юмаа алдаж байна вэ, хүүхдүүдээсээ ирээдүйг нь яаж хулгайлж байгаагаа ухамсарлаж ухаараарай гэж хэлье.

-Та улс төрд идэвхтэй тоглогч болж оролцох бодол байна уу?

-Надад улс төрд орно, орохгүй гэсэн хатуу бодол байхгүй. Гэхдээ би улс төрөөс гараагүй, МАН-ын бага хурлын гишүүн. Би сүүлийн дөрвөн жилд хувийн хэвшилд ажиллаж байгаа ч иргэний үүргээ биелүүлж, шударга бус зүйлийн төлөө илүү их дуугарсаар ирсэн. Хувийнхаа фээсбүүк хуудаснаа үгээ хэлсээр ирсэн. Миний хувьд мөнгө төлж нийтлэл бичүүлж байгаагүй, байгаагаараа байж, миний бодол, үг үнэн учраас хэвлэлийнхэн сонирхож надад хандсаар л ирсэн. Энэ нь миний оролцооны түвшин байх гэж боддог.

 

-Таны таамаглаж байгаагаар зургаан сард болох Ерөнхийлөгчийн сонгуульд хэн ялах бол?

-Засгийн газар Монголын эдийн засаг сэргэх шинж тэмдгүүдийг харуулаад ирлээ. Энэ бодлого үргэлжлэх ёстой. Энэ Засгийн газрын зүгээс санаачилж хийж байгаа ажилд саад тотгор болохгүй байвал дээр.Би С.Баяр, С.Батболдын үед 2009 онд Ардын намд элссэн. Тиймээс Ардын намын хүний хувьд М.Энхболдыг дэмжиж байгаа.

-Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хувьд?

-Улстөрчийн хувьд цаг хугацаа нь дууссан гэж дүгнэдэг.

-Та яагаад Ардын намыг сонгосон юм бэ?

- 2008 онд сонгууль болсон. Долдугаар сарын 1-ний үйл явдал намайг их цочроосон. Популистууд талбай дээр гарч ирээд, бодлогод нөлөөлж, улс орныг тогтворгүй байдалд оруулах, иргэний дайнд хөтлөх аюул байна гэж хувьдаа айсан. Тиймээс энэ улс төрд орж залуучууд бид тэмцэх ёстой гэж бодсон.Тэгээд зүүний үзэл баримтлалтай Ардын намыг дотроос нь эрүүлжүүлэх ёстой гэсэн үзэл бодолтой намд элсэж байлаа. БидС.Батболд сайдын намаа шинэчлэх, нэр, үзэл баримтлал, дүрмийг нь өөрчлөх, шинэчлэх ажилд гар бие оролцож ирсэн. Тэрэлжийн тунхаг гэгчийг Батболд сайдтай хамтарч гаргаж байсандаа бахархдаг.

-Энэ хаваржин С.Баярыг Англид суугаа Монголыг төлөөлсөн элчин сайдаас татах тэмцлийг дэлхийн өнцөг булан бүрт байгаа монголчууд өрнүүлсэн. Та энэ хүний тухай ямар бодолтой явдаг вэ. Энэ тэмцэл зөв үү?

-Энэ тэмцэл тухайн хүмүүсийн хувийн улстөр, нуугдмал эздийнх нь тоглоом юм болов уу гэж боддог. Нэг зүйл дээр бол тодорхой дүгнэлттэй байдаг - С.Баяр бол мундаг бодлого, тактик боловсруулж чаддаг улстөрч хүн гэж би хардаг, хүндэлдэг. “Улс төрд оролцох цаг маань дууссан” гэж өөрийгөө дүгнээд явсан тэр хүний хойноос олон тайлбар хэлээд дэмий байх. Энэ хүний буруутай, но-той эсэхийг шүүхээр л нотлох ёстой болохоос төлбөртэй гудамжны тэмцэгчид шүүх боломжгүй юм.

 Олон тэрбум төгрөгөөр компанидаа тендерийн гэрээ авч, идэж уудаг цагийг хойно орхих хэрэгтэй

-Монголын ирээдүйг та хэрхэн төсөөлж байна вэ. Жишээ нь, Монгол Улс гадаадад маш их өртэй. Одоо энэ өрийг ямар хугацаанд яаж төлөх бол?

-Өнөөдөр манай улсын гадаад өр 23 их наяд гэж яриад байгаа. Дотоодын нийт бүтээгдэхүүний 60-70 хувь нь Засгийн газрын гадаад өр. Энэ өрийг сүүлийн хэдэн жилд бид нуруун дээрээ үүрчихсэн. Ардчилсан намын үед бий болсон өр гэж хэлж болно. Энэ өрийг дарахын тулд зөв сонголт хийж, эхний алхмаа хийх ёстой.

-Зөв сонголт гэдэг нь ямар сонголт байж болох вэ?

-Бид төмөр замыг яриад 10 жил алдсан. Оюу толгойг эхлүүлэх гэж 10 жил, гацааж таван жил боллоо. Таван толгойн асуудалд бид засаг барьж байхдаа иргэдэд 1072 хувьцааг гаргаж өгсөн. Гэтэл үүнийг зарим улстөрчид тас зогсоосон. Улстөрчид өөрсдийн эрх ашгаа урдуур тавьж, дундаас нь тендер, цавчаа авах гэж байна. Саяхан хувьцаа эзэмшигчдийн хурал гэж жүжиг боллоо. Энэ хурал инээдэмтэй жүжиг болж харагдсан. Ард түмэн бухимдалтай байгааг бид хуваалцаж байгаа. Гэхдээ миний хувьд арай гайгүй, жолоодлоготой, ноён нуруутай, багийн тоглолттой хүнийг улс төрд сонгоно. Мэдээж хэрэг төгс сонголт байгаа гэж хэлж чадахгүй.

-Тэгвэл популистуудад монголын улс төрчдөөс хэн багтах юм бэ?

-Ард иргэдэд зөвхөн таалагдах гэсэн алхмуудыг хийдэг, хоосон, цаанаа бодит хөгжлийн бодлого үгүйулс төрчид популистууд байдаг. Популизм яагаад газар авдаг вэ гэхээр ард иргэд нь ядуу, мэдлэг, боловсролгүй байдагтай холбоотой. Нийт дүнгээр нь авч үзвэл, айдаст автсан. Үзэн ядалтыг бий болгодог, хиймлээр чулуу шидэж, дайсныг бий болгодог.Ийм нөхцөлд популизм газар авдаг юм.

-Мэдлэг, боловсролыг манайд их яриад байна л даа. Би Далай ламын ярилцлагыг уншсан. Далай лам монголчууд мэдлэг боловсролд илүү анхаарч, хүмүүнлэг, энэрэнгүй, сайхан сэтгэл, бие биедээ харамгүй туслах сэтгэлийн хөгжилд анхаарахаа больсон тухай хөндөж ярьсан байсан. Та үүнд ямар хариулт өгөх вэ?

-Би Дээрхийн гэгээнтний үгэнд тайлбар хэлэх хэн билээ. Гэхдээ би Оюутны холбооны ерөнхийлөгч байсан хүний хувьд боловсролын салбарын өнөөгийн дүр төрхийг гадарлана. Манайд олж байгаа боловсрол гологддог учраас 160 мянган оюутны 90 хувь нь дахин сурах хүсэлтэй гэж тэд ярьдаг. Тэд Америк, Европ, бүр Хятадад сурахад багш нар илүү сайн сургадаг гэж ярьж байгаа.Харин манайд боловсролын салбарын систем, хөтөлбөрийг шинэчлэх асуудлыг Батболд сайд гаргаж ирээд, Отгонбаяр сайд суурийг нь тавьсан. Харамсалтай нь дараагийн сайд нь гарч ирээд зогсоосон. Өнөөдрийг хүртэл сургуулиудын захирлуудыг эрдэм мэдлэг, боловсрол, хүч чадал, авъяасаар нь биш улс төрийн томилгоогоор ажиллуулж байна. Энэ бүхнийг шинэчлэх ёстой. Хэрэв М.Энхболд Ерөнхийлөгч болбол энэ шинэчлэлийг хийлгэхийн төлөө би ажиллана гэж бодож байгаа.

 

-М.Энхболд гуай шинэчлэл хийж чадна гэж үү. Та итгэлтэй байна уу?

-М.Энхболд чадах, чадахгүйн асуудал бол манай намын бүтэцтэй холбоотой. Ямартаа ч намын нөхдийнхөө үгийг сонсож ирсэн хүн.

Тухайн үед эх орны дуудлага ямар байхыг би хэлж мэдэхгүй

-Харин та ирээдүйд Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлэх бодол бий юу?

-Миний хувьд ирээдүйд Ерөнхийлөгчид нэр дэвших, үгүйг хэлж яаж мэдэх билээ. Би хувийн хэвшилд компанийн захирал хийгээд, чаддаг ажлаа хийж байгаа. Гэхдээ улс төрөөс бүр гараагүй. Хэрвээ дараагийн улс төрчид хийнэ гэж амлаж, засгийн эрхэнд гарч ирээд хийж чадахгүй бол тэр орон зайд хэн нэгэн аавын хүү гарч, хийж л таарна. Тухайн үед эх орны дуудлага ямар байхыг би хэлж мэдэхгүй.

-Ер нь тухайн улсын төрийн гурван өндөрлөгт хүрч улс орон, ард түмнээ удирдахад заавал улстөрч хүн байх ёстой юу. Таны хувьд ямар бодол байдаг вэ?

-Улс төрийг мэддэг байх ёстой. Улс төр өөрөө багийн тоглолт байдаг. Тэр багийг зөв залуурдан чиглүүлэх, манлайлах ур чадвар байх ёстой. Багийн доторх уур амьсгал, динамикийг ойлгож, манлайлж ажиллана гэдэг тэр хүмүүсийн дотор орж хутгалдаж ажилласан хүн байх нь чухал юм. Нөхцөл бүтцээ ойлгодог хүмүүсийг улстөрч гэдэг болов уу. Хүн болгон улстөрч болоод төрөхгүй. Жишээлбэл, намайг эдийн засагч, улстөрч гэж нэг талаас хэлж болно. Одоохондоо би бизнесмэн Ганхуяг. Гэхдээ би нийгмийн дуу хоолойг тээгч, бүтээлч шүүмжлэлийг өрнүүлдэг,  хэлэлцүүлгийн асуудлыг хөндөж тавьж чаддаг хүний хувьд улс төрд орооцолдож явдаг.Тэгэхдээ иргэн болоод төрсөн надад боломж гарвал шийдвэр гаргаж,ард түмний төлөөхзорилгодоо хүрч болно.

 

-Ингэхэд Ард Санхүүгийн Нэгдлийн хүрээнд болон өмнө нь та нийгэмд хандсан хүмүүнлэгийн ямар үйл ажиллагаа явуулж ирсэн бэ?

-Та нар санаж байгаа байх. Би өөрийгөө сурталчилдаггүй ч гэсэн нэлээд ажлыг ХасБанкинд ажиллаж байхаасаа эхлээд одоог хүртэл хийсээр байна. Гурван чингэлэг пүүз оруулж ирээд гурван жил дараалан Туул голын хогийг түүхийг уриалж байсан. Мөн 29 дүгээр сургуулийн хүүхдүүдтэй хамтран ажиллаж, тэднийг дэмжиж ирсэн. Тэдэнд саяхан бэлэг гардуулж өглөө. Түүнчлэн дайнд нэрвэгдсэн Сирийн ядарсан хүүхдүүдэд бэлэг, хандив цуглуулах ажлыг Улаан Загалмайн Нийгэмлэгтэй хамтарч зохион байгуулсан. Ерөнхийлөгчийн ивээл дор бидний хэсэг нөхдийн санаачилгаар хүүхдүүдийн хөлбөмбөгийн тэмцээнийг 11 дэх жилдээ зохион байгуулахад ХасБанк, Ард Санхүүгийн Нэгдэл ивээн тэтгэсэн гээд тоочвол нэлээд хэдэн хүмүүнлэгийн ажил бий.

-Таныг өдий зэргийн амжилтанд хүрэхэд юу хамгийн их нөлөөлөв. Ажил, амьдралдаа баримталдаг ямар зарчим, бодлого байдаг вэ?

-Эцсийн дүндээ аав, ээжээсээ авсан их боломж байдаг. Эцэг эх маань намайг хайрлаж өсгөж, сургаж, өөрийгөө хөгжүүлж хөрөнгө оруулалт хийх суурь хүмүүжлийг өгсөн юм. Мөн өөрийн дотоод үнэ цэнээ мэдэж, амьдралдаа мөрдөх зарчмыг төлөвшүүлдэг юм байна. Үндэс суурь нь эндээс гаралтай. Тиймээс залуу эцэг эхчүүдэд хандаад хэлэхэд хүүхдүүдээ хайраар хүмүүжүүлж, ажил хийвэл дуустал хийдэг болгох хэрэгтэй. Хөдөлмөр хүнийг бий болгосон гэдэг үгийг сайтар ойлгуулж өгөөрэй гэж хэлмээр байна. Шударга ёсны төлөө босч тэмцэж чаддаг. Унасан ч бай босч ирээд өөдөө эгцлэн харж инээмсэглэж, цаашдаа цуцахгүй дахиад алхам хийж, тэмцэж байж амжилтыг авчирдаг хүмүүсийг өсгөөрэй.

-Та шашны тухай ямар ойлголттой байдаг вэ. Жишээ нь, хүний хувь заяаны төөргийн тухай бодлоо хуваалцана уу?

-Би өөрийгөө мухар сүсэгтэй гэж хэлэхгүй ч буддын шашныг амьдралын арга ухаан гэж боддог. Би чоно, тэнгэртээ итгэдэг. Мөн өөртөө итгэж байна. Тэнгэр бол мөнх. ХасБанкны хас гэдэг үг мөнхийн эргэлт хөдөлгөөнийг илэрхийлдэг. Хас гэдэг од мичид байдаг гэсэн. Миний үүсгэн байгуулсан “Тэнгэр санхүүгийн нэгдэл” бий. Түүнчлэн би “Чоно эдийн засаг” гэдэг нэршил гаргасан. Тэгэхээр ямар санааг хэлэх гээд байна вэ гэвэл энэ дэлхийд Будда, Аллах, Христос гэж хуваах юм байхгүй. Мөнхийн тэнгэр хүн төрөлхтөн бидний дээр байна. Бурхан гэж ганц л байгаа. Тэр нь бидний дотор оршдог. Буруу юм хийчихээд гандан, сүм хийдэд очиж наминчилж,ямар нэгэн зан үйл хийснээр, өргөл барьснаар бурхан биднийг өршөөж хайрладаг гэдэгт би итгэдэггүй. Бурхан бүхнийг мэдэж, чаддаг. Яагаад гэвэл энэ амьдралын эхийг бий болгосон.

-Танд бизнесийн амжилтыг дээд тэнгэр бурхан бэлэглэж өгсөн юм биш үү гэж хэлмээр байна?

-Бурхан хүн болгонтой хамт байдаг учраас миний хийж байгаа бизнес, шинэ санаачилга, ажлыг бурханы бүтээл гэж хэлж болно. Гэхдээ энд эмэгтэй, эрэгтэй хүн, араб, хөгшин, европ хүнд бурхан өөр өөрөөр хандана гэж байхгүй. Бүх хүнд нэг л бурхан бий. Буддизмыг би амьдралын гүн ухаан чиглүүлэгч хүч, эрчим гэж хардаг. Зөвийг номлож явахад хамгийн том чиглүүлэгч болдог.

- Та хэр зөн совинтой вэ?

-Би Хутагт овогтой Чулууны Ганхуяг. Манай аав Дорноговийн хүн. Төр засгаас ард иргэдийг  ургийн овгоо сонго гэж хэлж байхад би догшин Хутагт Данзанравжаагийн тухай дуулаагүй байхдаа өөрийнхөө зөн совингоор 1997 онд Хутагт гэдэг овгийг сонгож, удмаараа одоо энэ ургийн овгоор овоглож байна. Ийш нь бурхан намайг чиглүүлсэн гэж боддог. Би 2014 онд анх удаа аавынхаа нутаг Дорноговь аймгийн Хатанбулагт очиж билээ. Тэгэхээр энэ үйл явдлыг бодоход бурхан миний замыг заагаад байна уу гэдэгт итгэдэг. Ер нь тэгээд гайхамшиг миний амьдралд олон тохиолдсон.

 -Гайхамшиг гэдэг үг сайхан сонсогдож байна. Ямар гайхамшиг тохиолдов?

-Амьдрал өөрөө гайхамшиг юм. Миний амьдралд тохиолдсон гайхамшгуудыг би нотолгоотой хэлж чадна. Зарим хүмүүс бүх юмыг байдаг л юм гэж харж болно. Эсвэл бүгд гайхамшиг гэж харж болно. Монголчууд өргөн уудам нутагт ийм цөөхүүлээ эзэн болж, гайхамшигтай баялагтай байдгаараа гайхамшиг юм. Ийм хурдацтай хөгжиж байгаа эдийн засгийн хөршүүдтэй болсон нь бас гайхамшиг.

-Хутагт гэх ургийн овгийг авахад танд юу нөлөөлсөн бэ. Миний ажиглаж байгаагаар таны чих өөр юм?

-Буянтай чихтэй гэдэг. Тиймээс намайг цаанаасаа чиглүүлж энэ ургийн овгийг авахуулсанд итгэдэг. Би Монголынбурханы шашны тэргүүн, хамба ламтай дотно сайхан харилцаатай. Түүнчлэн буддын ном, сургаал унших дуртай. Далай ламын яриаг сонсохоор “би жирийн хүн, намайг шүтэх хэрэггүй, би номлогч хүн” гэж хэлдэг. Тэгэхээр буддын гүн ухааны ойлголтоороо хэлэхэд хүн төрөлхтөнд амьдралыг бий болгосон далдын хүч бол энерги буюу хас юм.

-Түрүүн та “Чоно эдийн засаг”-ийн тухай дурдсан. Энэ нь юуг хэлээд байна вэ?

-Азийн бар гэж ярьдаг шүү дээ. Биднийг бар гэж хэлж болохгүй. Бид Азийн бар биш. Азийн барууд чанаргүй, хямдхан хувцас бүтээгдэхүүнийг хүний хямд хүч, хөдөлмөрөөр үйлдвэрлэдэг. Тэд далайд гарцтай байдлаа ашиглаж, боомтуудын хүчээр эдийн засгаа босгосон байдаг. Дараа нь электроник бараагаа экспортоор гаргаж эдийн засгаа өсгөсөн Сингапур, Тайланд, Тайвань, Солонгос зэрэг орнуудын хөгжлийг хар. Азийн луу гэгддэг Хятад яг адил. Гэтэл Монгол цөөн хүн амтай, далайд гарцгүй, хоёрхон хөрштэй, электроник бараа үйлдвэрлэдэггүй. Хүний хүч нь хямд биш. Гэсэн ч газрын баялагтай. Бид чоно эдийн засгийн эхлэл үед уул уурхайн хүчээр босч ирнэ.

-Газрын баялаг улс орны хөгжил, эдийн засгийг тууштай хөгжүүлж чадна гэж үү?

-Бид баялгаа ашиглаж, суурь баялгийн сангуудаас хөрөнгө оруулалт хийж, эдийн засгаа төрөлжүүлнэ. Эхний ээлжинд мал аж ахуй, хөдөө аж ахуй, аж үйлдвэрлэлээр биш шүү. Сайншандын паркаар явахгүй. Яагаад гэвэл манай улсын хийх гэж зориод байгаа үйлдвэрлэл Хятадтай гангийн үйлдвэрлэлтэй өрсөлдөж чадахгүй. Яагаад гэвэл манайд технологи нь байхгүй, дэд бүтэц нь байхгүй, зах зээл нь байхгүй. Хамгийн гол нь хүн нь үнэтэй. Харин бид эхлээд уул уурхайн улс гэж Монголоо цоллож, үүний хажуугаар түүхий эдийн экспортоор эдийн засгаа арвижуулна. Орж ирсэн баялгаа хуримтлуулж, баялгийн хөрөнгө оруулалтын сан бий болгож, хуримтлалаа тэндээ байршуулах хэрэгтэй. Энэ баялгаар дэлхийн хөрөнгийн биржүүдээс хамгийн том шилдэг компаниудыг худалдаж авч, эдийн засгаа төрөлжүүлэх боломжтой гэж боддог.

-Тэгэхээр “Чоно эдийн засаг” ямар хугацаанд бий болох вэ?

-Бид “Чоно эдийн засаг”-гийндөнгөж эхэнд нь явж байна. Өнөөдөр уул уурхайн эдийн засгаахөгжүүлж, хуримтлал бий болгож, хөрөнгө оруулалт хийх ёстой. Хамгийн чухал нь үр хүүхдийнхээ боловсролд хөрөнгө оруулалт хийх. Монгол хүүхдүүддээ маш өндөр боловсрол эзэмшүүлэх, чадалтай болгож бэлтгэх шаардлагатай. Нэг том дарга гарч ирээд олон тэрбум төгрөгөөр компанидаа тендерийн гэрээ авч, зам бариад, идэж уудаг цагийг хойно орхих хэрэгтэй.Бид хүнээ нэн тэргүүнд дэлхийн түшинд хөгжүүлснээр “Чоно эдийн засаг”-гийн үндэс суурь тавигдана. Чонон сүлд гэдэг Франц найруулагчийн кино гарсан. Энэ кино миний нэрлэсэн “чоно эдийн засаг”-тай зэрэгцэж гарсан шүү дээ. Манай Ард Санхүүгийн Нэгдлийн хийж байгаа гол ажил бол Тэнгэр, Хас, Ард гэдэгт чоноор дамжиж монголын ард түмний хувьцааг эзэмшээд, дэлхийд нэрээ мандуулах явдал юм. Саяхан Хөрөнгө Оруулагч Үндэстэн Чуулга уулзалтыг бид зохион байгуулсан. Бид “Чоно эдийн засаг”-тай Хөрөнгө Оруулагч Үндэстэн мөн бөгөөд тэр нь монголын ард түмэн юм.

-“Чоно эдийн засаг”-тай Хөрөнгө Оруулагч Үндэстэн монголчууд өнөөдрийн нийгмийг яаж өөрчлөх вэ?

-Бид ухаантай байж, зөв сонголтуудыг хийх ёстой. Гэхдээ хоосон хуурамч, чээжээ дэлдсэн эх орончдыг биш, боловсролтой, сэтгэлтэй хүмүүсийг сонгож, гаргаж ирээрэй монголчууд аа. Юу ч хийхгүйгээр гараа битгий тос, тэнгэрээс юу ч унахгүй. Харин хөдөлж, хөдөлмөрлөх хэрэгтэй. Нэг өдөр монголчуудыг тэнгэр ивээгээд мундаг удирдагч бууж ирээд, зангидаж, нэгтгээд гоё улс болгох чиглэлд оруулах байлгүй дээ.

-Ард түмэндээ хандаад онцолж хэлэх ямар үг байна вэ?

-Ерөнхийлөгчийн сонгууль сонголтгүй сонгууль болж магадгүй. Гэвч монгол хүн бүр сэтгэлээсээ сонголтоо хийгээрэй гэж хэлье.Чээж хоосон, цэвдэг сэтгэлтэй хуурамч популистыг л гаргаж ирж болохгүй юм шүү.

 

 

-Цаг зав гаргаж, ярилцлага өгсөн танд их баярлалаа. Таны ажилд их амжилтыг хүсье.

-Их баярлалаа.

Ярилцсан Б.Баярмаа

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
1 жил    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
1 жил    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
1 жил    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
1 жил    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
1 жил    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
1 жил    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
1 жил    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
1 жил    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
1 жил    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
1 жил    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
1 жил    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
1 жил    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
1 жил    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
1 жил    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
1 жил    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
1 жил    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
1 жил    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
1 жил    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
1 жил    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
1 жил    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
1 жил    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
1 жил    

Алтны үнэ өсжээ
1 жил    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
1 жил    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
1 жил    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
1 жил    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
1 жил    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
1 жил    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
1 жил    

Эзэнгүй муур, нохойг тоолно
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
1 жил    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
1 жил    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
1 жил    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
1 жил    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
1 жил    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
1 жил    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
1 жил    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
1 жил    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
1 жил    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
1 жил    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
1 жил    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
1 жил    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
1 жил    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
1 жил    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
1 жил    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
1 жил    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
1 жил    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
1 жил    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
1 жил    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.