Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2024 оны 04-р сарын 27
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Түүнээс Калафыг л хүсч байна

НИЙТЛЭСЭН: 2017-04-18 18:17:01
Бусад > Дуу хөгжим | Сэтгэгдэл: 0

Оросын алдарт дуучин Ким Базарсадаевын нэрэмжит дуурийн дуулаачдын олон улсын уралдаанд УДБЭТ-ын гоцлол дуучин, тенор Д.Эрдэнэ-Очир тэргүүн байр эзэлсэн гэсэн мэдээ аваад энэ уралдаанд бас, баритонууд хүчтэй өрсөлддөг, тэднийг ч ардаа орхиж түрүүлж дээ гэж бодсон маань үнэн байлаа. Тенор буюу эр цээл хоолой тийм ч элбэг биш, байлаа гэхэд цойлсон сайн нь бүр ч ховор байдаг. Тэгэхээр ийм нандин мэргэжил эзэмшиж, мэргэшиж эзэн болж яваа дуурийн гоцлол дуучиндаа уралдааны амжилтад нь ч, ер нь театрын гоцлол дуучин байгаад нь баяр хүргэж, уран бүтээлийн өндөр амжилт хүсэн ерөөе. Уран бүтээлчдийг, ер нь хүнийг амжилт гаргаж, баярлаж бахархаж, омогшиж бардамнаж байх үед нь магтаал сайшаал, шагнал урамшууллыг харамгүй өгч байх аваас амжилтын эзэн улам л бадарч, асч дүрэлзэж байдаг билээ.

Тенор, тэр дундаа драматик буюу дуурийн урлагийн хаад Ж.Верди, Ж.Пуччини нарын хөгжмийн хэлээр зурсан, сайн дуулахын зэрэгцээ жүжиглэлт өндөр зэрэгт шаарддаг, хүч тэнхээ, уянга драм аль алийг тэнцүү нэхдэг айхавтар дүрүүдийг тов тодорхой гаргаж дуулдаг тенор хоолойтнуудын төлөөлөл болсон гоцлооч Д.Эрдэнэ-Очир өнөөдөр театртаа ийм л чухал дүрүүдийг бүтээсээр байгаа билээ. Ж.Вердийн "Трубадур” дуурийн Манрико, Ж.Пуччинийн "Тоска" дуурийн Каварадосси, Ж.Бизегийн "Кармен" дуурийн Хозегийн дүрд тэрээр тоглож, дуулдаг. 

Карменд дурласан сэтгэлдээ шатаж, бухтай тулалдагч залууд алдаж байснаас ингээд үүрд минийх байг гээд хутгалах хүртлээ тэр залуу сэтгэлийн ямар их, галзуурах мэт шаналлыг мэдрэх билээ. Тэр мэдрэмжийг тайзан дээр олон үзэгчийн өмнө яг л бодит юм шигээр гаргаж дуулна гэдэг, эр цээл хоолойд зориулж бичсэн тэр нандин дууг үзэгчдийн зүрхэнд хүртэл дуулна гэдэг амар юм биш. Үүний төлөө дуучид сурдаг, багш нар сургадаг гэлээ ч төгсөөд театрт ажиллаж, жүжигт дүр бүтээтлээ өсч дэвждэг нь даан ч цөөн билээ. Ийм тенор бол гоцлол дуучин Д.Эрдэнэ-Очир юм.

Д.Эрдэнэ-Очир Г.Доницеттийн "Лучиа ди Ламмермур" дуурийн Артуро Баклоу, П.И.Чайковскийн "Евгений Онегин” дуурийн тариачны ахлагч, Ц.Нацагдоржийн "Үүлэн заяа” дуурийн оточ, Х.Билэгжаргалын "Ламбугайн нулимс” дуурийн ахмад банди Намнан, Б.Дамдинсүрэнгийн "Учиртай гурван толгой” дуурийн замын тосуул, Д.Лувсаншаравын "Хан бүргэд” дуурийн Сайнбилэг, Л.Мөрдоржийн "Хөхөө Намжил” дуурийн дуганч зэрэг олон дүр бүтээсэн. Одоо түүнд нэг дүр дутуу байна.

Драматик тенор хоолойтнуудын мөрөөдөл болсон бас нэгэн гайхамшигтай дүр байдаг нь Ж.Пуччинийн "Турандот” дуурийн хан хүү Калафын дүр юм. Либреттоор бол энэ хан хүүг татар доголон Төмөр хааны хүү хэмээдэг тул энэ дуурь монголчуудын сэдвээр баяжигдсан гэж үзэж болох талтай. Чухам энэхүү Калафын дүрийг Ж.Пуччини тенор хоолойгоор илэрхийлж дууриа бичсэн байдаг. Дуурьт хэд хэдэн тансаг аринууд байдаг бөгөөд хамгийн алдаршсан, түгээмэл, дэлхий даяар мэддэг, зөвхөн дуурьт гэлтгүй концертын тайзнаа ч Лучиано Паваротти нарын алдарт тенорууд дуулдгаар нь мэддэг нь Nessun Dorma билээ. Гоцлол дуучин Д.Эрдэнэ-Очир энэхүү ариг өдгөө дуулдаг. Харин үүнийгээ "Турандот” дуурьт дуулахыг нь сонсохыг хүснэ. Дуурь бүхэлдээ өрнөл, адал явдал, сэтгэл хөдлөл юм. Хятадын хааны эрчүүдэд дургүй, таалгасан тааврыг нь таагаагүй эр хүнийг цаазалдаг зэрлэг гүнжийг хан хүү Калаф оюун ухаанаараа ялан дийлж номхруулдаг тухай өгүүлдэг энэ дуурийг Монголын театр тайзнаа тавих сураг бий. Тэр өдөр ирвэл бид гоцлол дуучин Д.Эрдэнэ-Очирыг Калафаар харж, сонсох буй за.

Залуу тенорт уран бүтээлийн өндөр амжилт хүсэн ерөөе.

Эх сурвалж:tonshuul.mn Р.Оюунжаргал

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
1 жил    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
1 жил    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
1 жил    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
1 жил    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
1 жил    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
1 жил    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
1 жил    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
1 жил    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
1 жил    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
1 жил    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
1 жил    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
1 жил    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
1 жил    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
1 жил    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
1 жил    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
1 жил    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
1 жил    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
1 жил    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
1 жил    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
1 жил    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
1 жил    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
1 жил    

Алтны үнэ өсжээ
1 жил    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
1 жил    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
1 жил    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
1 жил    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
1 жил    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
1 жил    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
1 жил    

Эзэнгүй муур, нохойг тоолно
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
1 жил    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
1 жил    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
1 жил    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
1 жил    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
1 жил    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
1 жил    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
1 жил    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
1 жил    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
1 жил    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
1 жил    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
1 жил    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
1 жил    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
1 жил    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
1 жил    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
1 жил    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
1 жил    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
1 жил    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
1 жил    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
1 жил    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.