Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2024 оны 04-р сарын 27
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

БНЭУ-ын Элчин сайд Суреш Бабу Ховдод айлчилж байна.

НИЙТЛЭСЭН: 2017-03-26 13:29:16
Улс төр > УИХ | Сэтгэгдэл: 0

Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Суреш Бабу Ховд аймагт ажлын айлчлал хийлээ. Тэрбээр Ховд аймагт айлчлах үеэрээ аймгийн Музей, болон Манхан сумын Гурван цэнхэрийн агуйд очиж, түүхэн дурсгалтай танилцсан байна. Үүний дараагаар Ховд аймгийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Батсүх тэргүүтэй удирдлагууд  Элчин сайдыг хүлээн авч уулзан, цаашид хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Энэ үеэр БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Суреш Бабу "Монгол, Энэтхэг хоёр улсын олон жилийн найрсаг харилцаа, хамтын ажиллагааны талаар танилцуулж, энэхүү харилцаандаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ. Мөн хоёр орны ард иргэдийн харилцааг илүү дотно болгодог зүйл бол бурхны шашин" гэдгийг онцоллоо. Тэрбээр “Энэтхэгийн Ерөнхий сайд хоёр жилийн өмнө Монгол Улсад төрийн айлчлал хийж, нэг тэрбум ам.долларын зээлийн шугам нээснээ мэдэгдсэн. Одоогоор Монголын Засгийн газар энэхүү зээлийн шугамыг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Энэхүү зээл нь Монгол орны хөгжил дэвшилд ахиц авч ирнэ гэдэгт итгэж байна. Үүнээс гадна Ерөнхий сайд Монгол Улсаас 200 төрийн албан хаагчийг богино, дунд, урт хугацаагаар Энэтхэг улсад сургалтад хамрагдах, мэргэжил дээшлүүлэх болсныг зарласан. Энэ бол хоёр орны харилцаа, холбооны үргэлжлэл юм” гэлээ.

Ховд аймгийг төлөөлөн тус аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүх “БНЭУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд ноён Суреш Бабу таныг Ховд аймагт айлчилсан явдалд гүн талархал илэрхийлэхийн ялдамд Ховд аймгийн олон үндэстэн, ястан иргэдийн халуун дотно мэндчилгээг хүргэж байна. Манай аймаг Монгол Улсын баруун бүсийн тулгуур төв, олон ястан үндэстэн амьдардаг аймаг. Нийт 85 мянган хүн амтай. 3 сая 280 мянган малтай. Бид аймгаа хөгжүүлэх чиглэлээр олон төсөл хөтөлбөр санаачлан ажиллаж байна. Энэ бодлого дээр Элчин сайд тусламж, дэмжлэг үзүүлж хамтран ажиллана гэдэгт итгэж байна. Бүс нутгийг эрчим хүчээр хангах зорилгоор Усан цахилгаан станц барих, түүнд түшиглэн Цементийн үйлдвэр барихаар төлөвлөөд байна. Энэ арга хэмжээг Монгол Улсын Засгийн газар дэмжиж байгаа. Таны айлчлалын үр дүнд эдгээр төслүүд дээр БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам биднийг дэмжиж ажиллахыг хүсч байна” гэв.

Ховд аймгаас уламжилсан санал хүсэлтийг сонсоод Элчин сайд ноён Суреш Бабу “Миний бие Ховд аймагтай нягт хамтран ажиллана гэж бодож байгаа. Хэрэв танай аймгийн ЗДТГ-аас хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрөө Монгол Улсын Засгийн газар, Ерөнхийн сайдын ажлын алба, Гадаад харилцааны яамаар дамжуулан уламжилвал бидний зүгээс дэмжихэд бэлэн байна” гэж хариулжээ.

Энэхүү уулзалтын үеэр БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд англи хэлний мэдлэгтэй төрийн албан хаагчдийг Энэтхэг улсын Засгийн газрын хөтөлбөрөөр богино, дунд, урт хугацаанд мэргэжил дээшлүүлэх боломжтойг дахин онцолж, Ховд аймгаас хамрагдах төрийн албан хаагчид хүсэлтээ ирүүлж шалгаруулалтад орвол дэмжихээ илэрхийлсэн байна гэж Үндэсний олон нийтийн телевиз мэдээлж байна.

Б.Баярмаа

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
1 жил    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
1 жил    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
1 жил    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
1 жил    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
1 жил    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
1 жил    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
1 жил    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
1 жил    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
1 жил    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
1 жил    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
1 жил    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
1 жил    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
1 жил    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
1 жил    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
1 жил    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
1 жил    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
1 жил    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
1 жил    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
1 жил    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
1 жил    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
1 жил    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
1 жил    

Алтны үнэ өсжээ
1 жил    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
1 жил    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
1 жил    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
1 жил    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
1 жил    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
1 жил    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
1 жил    

Эзэнгүй муур, нохойг тоолно
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
1 жил    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
1 жил    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
1 жил    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
1 жил    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
1 жил    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
1 жил    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
1 жил    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
1 жил    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
1 жил    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
1 жил    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
1 жил    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
1 жил    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
1 жил    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
1 жил    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
1 жил    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
1 жил    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
1 жил    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
1 жил    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
1 жил    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.