Энэ талаар Замын цагдаагийн албанаас тодруулахад:  “2017.02.13-ны өдрийн  22:00 цагийн орчим Архангай аймгийн Цахир сумын нутаг Солонготын даваа гэх газрын шороон замд Kia Granbird маркийн автобус онхолдож, жолооч 53 настай, эрэгтэй Б-н амь нас хохирсон. Тухай үед автобус нь 15 зорчигчтой явж байсан бөгөөд Солонготын даваан дээр автобус нь халаад явахгүй байсан учраас зорчигч нарыг буулган өөр автобусанд шилжүүлэн суулгасан. Ингээд туслах жолоочийн хамт автобусаа асаах гэж уруу газар өнхрүүлснээс болж онхолдсон хэрэг гарсан” гэв.

Уг автобусанд тээвэрлэж байсан иргэдийн ачааг одоо хүртэл өгөөгүй байна. Түүгээр ч барахгүй осол болсон талаар зорчигчдоос нууцалсаар байгаа ажээ. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.

Эх Сурвалж Dorgio.mn