Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2024 оны 04-р сарын 24
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Тогтолцоог дэмжих хэдий ч тоо хэд байх вэ?

НИЙТЛЭСЭН: 2023-05-16 17:01:03
Улс төр > Улстөрч | Сэтгэгдэл: 0

УИХ-ын гишүүдийн тоог 152 болгож, сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах өөрчлөлтийг Үндсэн хуульд оруулахаар УИХ-аар хэлэлцэж байна. Тоо, тогтолцооны асуудал өмнө нь хэд хэд босч ирсэн ч энэ шатанд хүрсэн нь үгүй. Нэгэнтээ Улсын Их Хурлын өндөр босго давж чадсан уг төслийг хуулийн дагуу гурван үе шаттай хэлэлцэж, иргэд олон нийтийн санаа бодлыг харгалзан шийдвэрлэх ёстой. Энэ дагуу томилолт өвөртөлсөн гишүүд өнгөрсөн 7 хоногт тойргоо зорьж, иргэдийн санаа бодол, байр суурийг сонсов. Эхний уулзалтуудаас л олон нийтийн санаа бодол бүхэлдээ ямар байгааг тандаж болохоор байна. Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөлд парламентыг нэг танхим, 152 гишүүнтэй байхаар оруулж ирсэн. Ингэхдээ мажоритар аргаар 50 хувийг, хувь тэнцүүлсэн буюу пропорциональ аргаар 50 хувийг нь сонгохоор санал болгож байгаа. Нэг талаас тоог нэмэгдүүлэх шалтгаан нь өнгөрсөн хугацаанд зөвхөн хүн амын болоод сонгогчдын тоо өссөн, куб язгуурын аргаар тооцсон зэрэг төсөл боловсруулагчийн тайлбарт иргэд нэн тэргүүнд шүүмжлэлтэй хандаж байна. Харин газар нутгийн төлөөлөл буюу илүү том дүр зургаараа аюулгүй байдлын асуудал болоод нийгмийн бүлгүүдийн төлөөллөөр парламентаа солонгоруулах агуулга тодорхой түвшинд дэмжлэг авч байгаа нь харагдана. Тооны тухайд ардчиллыг төлөвшүүлэх, олон талын үзэл бодлыг уралдуулах талбар болохын хувьд парламентын гишүүдийн тоог нэмэгдүүлж, эрх мэдлийн төвлөрлийг сааруулах хэрэгтэйг судлаачид хэлсээр ирсэн. Гэхдээ энэ удаад санал болгож буй 152 гэх тоо үндсэндээ иргэдийн дэмжлэгийг авч чадахгүй нь бололтой. Харин тодорхой түвшинд нэмэгдүүлж 108-120 болгох боломжтой гэх байр суурь уулзалтуудын үеэр цөөнгүй гарсан. Ингэхдээ төлөөлөх чадварыг сайтар харгалзан залуучууд, малчин, эмч, багш нарын зэрэг мэргэжил, ашиг сонирхлын бүлгүүдийн төлөөллөөр хууль тогтоох байгууллагаа чадавхжуулах агуулгыг иргэд хөндөж байна. Гэхдээ иргэд нийгмийн бүлгүүдийн төлөөлөл болсон нэр цэвэр нэр дэвшигчдийг хүсэмжилж байгаа бөгөөд эсрэгээрээ Хөгжлийн банк, нүүрсний хулгайн асуудалд нэр холбогдсон хүмүүст дахин боломж олгохгүйгээ шуудхан хэлж байна. Үүнийг намууд нэн тэргүүнд анхаарах нь зүй юм. Өөрөөр хэлбэл, намын жагсаалтын ард нэрээ бичүүлэн хаалгаар биш тооноор орж ирэх заль мэх ирээдүйдээ ихээхэн уршигтайг иргэд эхнээс нь сануулж байна гэсэн үг. Эдгээр сануулга, иргэдийн байр суурийг Үндсэн хуулийн араас хэлэлцэх Улс төрийн намын тухай болон сонгуулийн тухай хуулиудад эчнээ тусгах нь нэн чухал биз ээ. Тогтолцооны тухайд иргэдийн дэмжлэг авах нь тодорхой гэж хэлж болно. Өнгөрсөн хугацаанд 8 удаа парламентын сонгууль зохион байгуулахдаа нэг удаад нь төслөөр санал болгож буй холимог хэлбэрийг ашигласан удаатай. Анзаарвал бүхэлдээ сонгуулийн болоод улс төрийн оролцоо буурч байгаа энэ үед иргэдийн саналыг аль болох гээгдүүлэхгүйгээр төлөөллийг нь хангаж хамтаараа урагшлах замыг сонгох нь юуны өмнө бүх талуудад ашигтай. Алсдаа бодлогын нам төлөвших, нийгмийн бүлгүүдийн төлөөллөөр дамжуулан цөөнхийн оролцоо хангагдаж, тойрогт хүлэгдсэн бодлогоос ангижирч, улсын нийтлэг ашиг сонирхлыг чухалчлах боломж бүрдэх өндөр ач холбогдолтойг судлаачид онцолж байна. Ямартай ч УИХ өөрт оногдсон үүргээ ухамсарлаж, зөв голч шийдвэр гаргаж чадвал зөвхөн тоо, тогтолцооны асуудал шийдэгдээд өнгөрөх төдий бус улс төрийн орчинд хөгжлийн хурдасгуур авчрах “эхлэх” товчийг дарна гэсэн үг. Харин зөв голч шийдвэр гаргахад иргэдийн санаа бодол нэн чухал. Тэд тогтолцоог дэмжих хэдий ч тоо хэд байх вэ?
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
1 жил    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
1 жил    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
1 жил    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
1 жил    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
1 жил    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
1 жил    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
1 жил    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
1 жил    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
1 жил    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
1 жил    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
1 жил    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
1 жил    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
1 жил    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
1 жил    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
1 жил    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
1 жил    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
1 жил    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
1 жил    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
1 жил    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
1 жил    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
1 жил    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
1 жил    

Алтны үнэ өсжээ
1 жил    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
1 жил    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
1 жил    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
1 жил    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
1 жил    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
1 жил    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
1 жил    

Эзэнгүй муур, нохойг тоолно
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
1 жил    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
1 жил    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
1 жил    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
1 жил    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
1 жил    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
1 жил    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
1 жил    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
1 жил    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
1 жил    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
1 жил    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
1 жил    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
1 жил    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
1 жил    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
1 жил    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
1 жил    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
1 жил    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
1 жил    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
1 жил    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
1 жил    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.