Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2023 оны 10-р сарын 02
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

ҮНДСЭН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ЭРГЭН ТОЙРОНД...

НИЙТЛЭСЭН: 2023-05-16 16:54:35
Улс төр > Улстөрч | Сэтгэгдэл: 0

Б.Дөлгөөн: Геополитикийн нөхцөл байдалд нийцүүлж, тогтолцоо, тоондоо өөрчлөлт хийхгүй бол Монгол Улс ургашлах ямар ч боломжгүй МҮОНРТ-ийн “Үндсэн хууль 30-31 алдаа, оноо асуудал” хэлэлцүүлэг энэ удаа /2023.05.15/ “76+76 сонгуулийн холимог тогтолцоо” сэдвээр болжээ. Энэхүү хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн М.Оюунчимэг болон улс төр судлаачид, нам, төрийн бус байгууллага, иргэдийн төлөөлөл оролцон байр сууриа илэрхийлсэн байна. УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Ард иргэд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэж буй боловч 152 гэсэн тоог хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ тоог 120, эсвэл 108 болгон багасгахыг иргэдийн 70 орчим хувь нь дэмжиж байгаа гэлээ. Улс төр судлаач Д.Мөнхтөр: УИХ-ын гишүүдийн тооны тухай маргалдах нь чухал асуудал биш. Олон байх тусмаа л сайн. Учир нь өнөөдөр парламентын гишүүдийн тоо нь цөөн, босго өндөр байгаа учраас мөнгөтэй, эсвэл олны танил хүн гишүүн болох боломжтой болсон. Гэтэл жинхэнэ эрдэмтэн судлаачид сонгогдож чадахгүй байна. Парламентын гишүүдийн тоо нь олон, босго нь намхан байх ёстой. Харин Засгийн газрын гишүүдийн босго өндөр, тоо нь цөөн байх нь зүйтэй. Дэлхийн хамгийн цөөн хүн амтай Санмарино улс 26 мянган хүн амтай атлаа парламентын 60 гишүүнтэй. Ард түмнийхээ дуу хоолойг олон хүн хүргэх ёстой. Тиймээс тоог нэмэхийг дэмжиж байгаа гэв. Өвөрхангай аймгийн Уянга сумын иргэн Д.Даваасүрэн: Үндсэн хуулийг үндсээр нь шинэчлэх байр суурьтай байна. Тэгэхдээ хоёр танхимтай болгож, дээд танхим нь 51, доод танхим нь 101 гишүүнтэй байх нь зөв. Гэхдээ хоёр танхимыг өнөө маргаашдаа бус тодорхой хугацаагаар ард нийтээрээ хэлэлцэж шийдэх хэрэгтэй гэлээ. Дэвшилтэт бодлогын хүрээлэнгийн захирал Б.Дөлгөөн: Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийхийн тулд эдийн засгийн бүтээмж, парламентын чадамж хэрхэн сайжрахыг тооцоолох хэрэгтэй. Өнөөгийн 76 гишүүн цөөдөж байгаа нь үнэн. Геополитикийн нөхцөл байдалд нийцүүлж, тогтолцоо, тоондоо өөрчлөлт хийхгүй бол Монгол Улс ургашлах ямар ч боломжгүй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлэв. ХҮН-ын Удирдах зөвлөлийн гишүүн Д.Гантулга: Сонгуулийн тогтолцоог өөрчлөх нь зөв. Иргэд өөрсдийн төлөөллөө парламентад оруулж байгаа учраас олон байх тусмаа сайн. Үнэндээ 152 хамгийн бага тоо. Тойргийн төлөөлөл, тойрог төлөөлөөгүй 50,50 хувийн харьцаатай байж тойргоос ангид хөгжлийн бодлого гарах боломжтой хэмээсэн. “Нээлттэй ардчилал” ТББ-ийн Удирдах зөвлөлийн гишүүн Ж.Баярмаа: 1992 онд анхны Үндсэн хууль баталсан хүмүүс 76 гэдэг тоог маш зөв сонгосон санагддаг. Тухайн үед Монгол Улсын хүн ам 2.2 сая байсан. Харин өнөөдөр 3.4 сая болж хүн ам 66 хувиар нэмэгджээ. 2.2 сая хүн амд 76 гишүүн байсан юм бол 3.4 сая хүн амыг 126 гишүүн төлөөлөх нь зөв хувилбар ч байж болох юм. Сонгуулийн тогтолцоог өөрчилж, гишүүдийн тоог нэмэхдээ хэт туйлшрахгүй сайн, муу хоёр талыг заавал авч үзэх ёстой гэж гэлээ.
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
6 сар    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
6 сар    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
6 сар    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
6 сар    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
6 сар    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
6 сар    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
6 сар    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
6 сар    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
6 сар    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
6 сар    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
6 сар    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
6 сар    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
6 сар    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
6 сар    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
6 сар    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
6 сар    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
6 сар    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
6 сар    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
6 сар    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
6 сар    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
6 сар    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
6 сар    

Алтны үнэ өсжээ
6 сар    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
6 сар    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
6 сар    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
6 сар    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
6 сар    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
6 сар    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
6 сар    

Эзэнгүй муур, нохойг тоолно
6 сар    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
6 сар    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
6 сар    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
6 сар    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
6 сар    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
6 сар    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
6 сар    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
6 сар    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
6 сар    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
6 сар    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
6 сар    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
6 сар    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
6 сар    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
6 сар    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
6 сар    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
6 сар    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
6 сар    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
6 сар    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
6 сар    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
6 сар    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
6 сар    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.