Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2023 оны 10-р сарын 02
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Хүний тухай хуульчлал буюу Үндсэн хуулийн жендэр

НИЙТЛЭСЭН: 2023-05-16 16:38:58
Улс төр > Улстөрч | Сэтгэгдэл: 1

Хүн амын тооллого дахь хүйс ба сонгуулийн өмнөх хүйс гэх ойлголт байна. Эрэгтэй, эмэгтэйн тухайд л юм. Жэндэр гэхээр энэ нь хүч чадлаар барагтай эмэгтэйчүүдийг лифтээр парламентад зөөх гэж байгаа мэтээр эрэгтэй улстөрчид тохуурхангуй харсаар өнөөдрийг хүрсэн билээ. Яалаа гэж дээ? Монгол Улсын сонгууль өгөх насны нийт иргэдийн 55 хувь, сонгуульд саналаа өгөгчдийн 66-аас дээш хувийг эмэгтэйчүүд эзэлж байгаа боловч манай УИХ-ын гишүүдийн 17 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. УИХ хэрэв төрийн эрх барих төлөөллийн төв байгууллага мөн л юм бол тэнд эмэгтэйчүүдийн төлөөлөл хүн амд эзэлж буй жинтэйгээ давхцаж гэмээнэ зөв болно. 2020 оны сонгуулийн дүн гарахад 2016-2020 оны УИХ дахь 13 эмэгтэйн “амжилт” тоо ёсоор давтагдсан нь сонин давхцал болсон. Ингээд манай парламентын 17.1 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг “уламжлал” тогтсон юм. УИХ 13 эмэгтэй гишүүнтэй байгаа нь Азийн бүсийн дундажаас 4.1 хувиар, дэлхийн дундажаас 9.3 хувиар доогуур дүн бөгөөд бид энэ үзүүлэлтээрээ дэлхийн 193 улс орноос 129 дүгээрт л жагсаж байна. Харин 2024 оны сонгуулиас монгол эмэгтэйчүүдэд улс төрийн сонгуульд хүйсийн төлөөллөө шударга харьцаатай дэвшүүлэх, УИХ-д илүү олон эмэгтэй сонгогдох боломж анх удаа гарч байна. Яг одоо УИХ-аар хэлэлцэж буй Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд, эрх баригч МАН-аас гадна АН, ХҮН сонгуульд нам, эвслээс нэр дэвшигчдийн хүйсийн харьцаа 50:50 байх заалтыг дэмжин улс төрийн дэмжлэг үзүүлж байгаа үйл явц өрнөж буй өдрүүдэд эл нийтлэл бичигдэж байгаа учраас ийм итгэл төрж байна. Харин энэ хүртэл эмэгтэйчүүдийн квот гэдэг үг “жэндэрийн асуудал” болж байлаа. Угтаа жэндэрийн асуудал гэдэг нь аль нэг хүйсийн ч бус, эрэгтэй, эмэгтэй хүйсээс үл хамааран хүйс бүр тэгш байх хүний эрхийн зарчим билээ. Нам, эвслээс УИХ-д нэр дэвшигчдийн 20-иос доошгүй хувь эмэгтэй байхыг 2019 онд хуульчилсан бөгөөд “20 хувиас доошгүй байх” гэдэг квотын түүх Монголын хууль тогтоомжид 2005 онд анх удаа эхлэхдээ 30 хувь байв, гэвч УИХ-ын сонгуульд ганц удаа ч хэрэглэлгүй 2007 онд цуцлагдсан. УИХ-ын 2008 оны сонгуульд гуравхан эмэгтэй сонгогдож, 1992 оны үзүүлэлт рүү буцсан юм. Тэр үед эрчүүдийн парламент ёстой “ичсэндээ” л эмэгтэйчүүдийн квотыг 2011 онд дахин гаргаж ирэхдээ “20 хувиас доошгүй байх” заалтыг дэмжиж, нам эсвлүүд УИХ-ын 2012 оны сонгуульд нэр дэвшигчдийнхээ жагсаалтад 20 хувийн квотоор эмэгтэйчүүдийг өрсөлдүүлснээр анх удаа 11 эмэгтэй хууль тогтоох байгууллагын босгоор алхаж байв. 2015 онд эмэгтэй дэвшигчдийн квотод нэг алхам урагшлаад нэг алхам хойшилсон тохуутай явдал тохиолдсон нь “30 хувиас доошгүй” гэж хуульд нэгэнтээ зааж үзээд ердөө таван сарын дараа шалавхан авчихсан. Ингээд 2020 оны сонгуулиар 20 хувь эргэн ирж, үүнийг дээд хязгаар мэт хэрэглэж, УИХ-ын сүүлийн хоёр сонгуулиар 13 эмэгтэй гишүүнтэй хоёр парламент бүрдсэн түүхтэй. Доктор Э.Гэрэлт-Одын хэлснээр, сонгуулийн мажоритар, пропорциональ тогтолцоо тус бүрд давуу, сул талууд байдаг ч УИХ-ын 2012 оны сонгуулийг явуулсан холимог тогтолцоо руу явах нь эмэгтэйчүүдэд хамгийн зөв хувилбар болж байна. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд тусгасан мажоритар, пропорциональ сонгуулийн хувилбарыг 50:50 хувиар ашиглах холимог систем эмэгтэйчүүд мөн сонгогдох боломж олгохоор байна. Эмэгтэйчүүд нэр дэвших, сонгогдох магадлалыг хамгийн ихээр шингээсэн хувилбар болох холимог тогтолцоо, тэр дундаа судлаачдын дэвшүүлж буй 50:50 хувилбарт тогтох, чингэхдээ намын жагсаалтад эрэгтэй, эмэгтэй дэвшигчдийг зип буюу цахилгаан товчны жишгээр тэгш хэмтэйгээр дэс дараалан нэрлэх, тойрогт өрсөлдөх дэвшигчдийн 50 хувь нь мөн эмэгтэй байх хууль эрх зүйн шинэчлэлт бол Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт доторх хүний эрх, шударга ёсыг хангасан хамгийн сайн тэгшитгэл боллоо. Б. Цэцэг
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
   
ОГНОО:2023-07-25 09:59:26 | IP:113.250.232.10   

ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
6 сар    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
6 сар    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
6 сар    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
6 сар    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
6 сар    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
6 сар    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
6 сар    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
6 сар    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
6 сар    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
6 сар    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
6 сар    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
6 сар    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
6 сар    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
6 сар    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
6 сар    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
6 сар    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
6 сар    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
6 сар    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
6 сар    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
6 сар    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
6 сар    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
6 сар    

Алтны үнэ өсжээ
6 сар    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
6 сар    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
6 сар    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
6 сар    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
6 сар    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
6 сар    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
6 сар    

Эзэнгүй муур, нохойг тоолно
6 сар    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
6 сар    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
6 сар    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
6 сар    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
6 сар    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
6 сар    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
6 сар    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
6 сар    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
6 сар    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
6 сар    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
6 сар    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
6 сар    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
6 сар    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
6 сар    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
6 сар    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
6 сар    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
6 сар    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
6 сар    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
6 сар    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
6 сар    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
6 сар    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.