Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2023 оны 10-р сарын 02
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Боомтоор ачаа, нүүрс нэвтрүүлэх, чөлөөт бүсэд тулгарч буй хүндрэлийг шалган тогтоох сонсголыг ирэх сарын 10-12-нд товлов

НИЙТЛЭСЭН: 2023-03-21 17:15:50
Улс төр > УИХ | Сэтгэгдэл: 0

Улсын Их Хурлын 2022 оны 31 дүгээр тогтоолоор байгуулагдсан Хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэлийг шалган тогтоох Хянан шалгах түр хороо өчигдөр Төрийн ордны Их эзэн Чингис хаан танхимд хуралдаж, Түр хорооны сонсгол товлон зарлах тухай тогтоолын төслийг хэлэлцэн батлав. Хэлэлцэх асуудалтай холбоотойгоор хуралдаанд оролцсон Хянан шалгах түр хорооны гишүүдээс санал гараагүй тул Хянан шалгах түр хорооны дарга Г.Ганболд Түр хорооны сонсгол товлон зарлах тухай тогтоолын төслийг уншиж танилцуулав. Түр хорооны сонсгол товлон зарлах хугацаатай холбогдуулан Хянан шалгах түр хорооны гишүүн С.Одонтуяа, Хянан шалгах түр хорооны шалган тогтоох асуудалд нэлээн нухацтай хандах шаардлагатай, иймд асуудлыг судлах, танилцах цаг хугацаа шаардлагатай байгаа тул тогтоолын төсөлд тусгагдсан товыг хойшлуулах санал гаргав. Мөн түүнчлэн Хянан шалгах түр хорооны гишүүн Т.Доржханд түр хорооны гишүүн С.Одонтуяагийн саналыг дэмжиж үг хэллээ. Улсын Их Хурлын гишүүн, Хянан шалгах түр хорооны дарга Г.Ганболд, түр хорооны гишүүдийн гаргаж буй саналыг дэмжиж буйгаа илэрхийлэн, ажиллах нөхцөл бололцоогоор хангах ёстой хэмээн үзэж Түр хорооны гишүүн С.Одонтуяагийн гаргасан горимын саналын дагуу Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 36 дугаар зүйлийн 36.4, 45 дугаар зүйлийн 45.1, 46 дүгээр зүйлийн 46.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлын Хянан шалгах түр хорооноос Нотлох баримтыг шинжлэн судлах Түр хорооны сонсголыг 2023 оны дөрөвдүгээр сарын 10-12-ны өдрүүдэд зохион байгуулах нь зүйтэй гэсэн томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 85.7 хувь нь дэмжлээ. Тогтоолын төсөлтэй холбогдуулан Хянан шалгах түр хорооны гишүүн С.Одонтуяа, Хөгжлийн Банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар хянан шалгах үүрэг бүхий түр хорооны сонсгол гурван үе шаттай болж өнгөрлөө. Харин Хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэлийг шалган тогтоох Хянан шалгах түр хорооны сонсгол хэдэн үе шаттай байх талаар асуулт асуув. Асуултад Хянан шалгах түр хорооны дарга Г.Ганболд, Хөгжлийн Банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар хянан шалгах үүрэг бүхий түр хорооны ажлын цар хүрээ өргөн байснаас үүдэн хэд хэдэн үе шаттай зохион байгуулсан. Харин манай Хянан шалгах түр хорооны хувьд Хөгжлийн Банкны асуудлаарх сонсголтой харьцуулахад агуулга, хэлбэрийн хувьд өөр тул товлосон хугацаанд сонсголыг зохион байгуулах бүрэн бололцоотой хэмээн хариуллаа. Хянан шалгах түр хорооны хэлэлцэх асуудлын хүрээнд хаалттай хуралдах горимын саналыг хуралдаанд оролцогчдын 85.7 хувь нь дэмжсэнээр Хянан шалгах түр хорооны хурал хаалттай горимд шилжин хуралдав хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээллээ.
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
6 сар    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
6 сар    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
6 сар    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
6 сар    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
6 сар    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
6 сар    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
6 сар    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
6 сар    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
6 сар    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
6 сар    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
6 сар    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
6 сар    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
6 сар    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
6 сар    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
6 сар    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
6 сар    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
6 сар    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
6 сар    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
6 сар    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
6 сар    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
6 сар    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
6 сар    

Алтны үнэ өсжээ
6 сар    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
6 сар    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
6 сар    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
6 сар    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
6 сар    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
6 сар    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
6 сар    

Эзэнгүй муур, нохойг тоолно
6 сар    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
6 сар    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
6 сар    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
6 сар    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
6 сар    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
6 сар    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
6 сар    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
6 сар    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
6 сар    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
6 сар    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
6 сар    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
6 сар    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
6 сар    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
6 сар    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
6 сар    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
6 сар    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
6 сар    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
6 сар    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
6 сар    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
6 сар    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
6 сар    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.