Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2023 оны 10-р сарын 02
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Ж.Мөнхбатыг чөлөөлөхийг байнгын хорооны гишүүд дэмжив

НИЙТЛЭСЭН: 2023-03-21 16:58:21
Чөлөөт цаг > Хурал чуулган | Сэтгэгдэл: 0

Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдлаа. Өнөөдрийн хуралдаанаар Олон нийтийн радио телевизийн үндэсний зөвлөлийн гишүүнээр нэр дэвшигчтэй хийх сонсголын тов зарлана. УИХ-ын гишүүнээс Ж.Мөнхбатыг чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ. Эхний асуудлын хүрээнд Засгийн газраас Олон нийтийн радио телевизийн тухай хуулийн 21.7-д заасныг үндэслэн Нямдаваагийн Монсор, Жаргалсайханы Золзаяа нарыг Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлд нэр дэвшүүлэн байна. Тиймээс Нэр дэвшигчтэй хийх сонсголыг 2023 оны дөрөвдүгээр сарын 24-ний өдөр зохион байгуулахаар тогтлоо. Тус сонсголыг даргалагчаар УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийг томилов. Нэр дэвшигчдээс асуух асуултыг 2023 оны дөрөвдүгээр сарын 10 өдөр хүртэл хүлээн авах тогтоолын төсөл танилцууллаа. Байнгын хорооны хуралдаанд оролцогчдын 75 хувийн саналаар уг тогтоолын төсөл дэмжигдлээ. Хоёрдугаарт, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат УИХ-ын дарга Г.Занданшатарт хандаж 2023 оны нэгдүгээр сарын 30-нд өргөдөл хүсэлт гаргасан юм. Түүний өргөдлийг хуралдаан даргалагч Н.Энхболд уншиж танилцууллаа. Монгол Улсын Их хурлын гишүүн Ж.Мөнхбат миний бие Улсын Их хурлын тухай хуулийн 10.1.2 дахь заалтыг үндэслэн дараах хүндэтгэх шалтгааны улмаас УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзаж, бүрмөсөн чөлөөлөгдөх хүсэлт гаргаж байна. Үүнд: 1. Настай ээжийн минь эрүүл мэндийн шалтгааны улмаас гадаадад эмчлүүлэх шаардлагатай болсон. Энэ нь хувь хүний эрүүл мэнд, зовлон жаргалтай холбоотой асуудал учраас олон нийтэд дэлгэрэнгүй тайлбарлах боломжгүй бөгөөд ээжээс төрсөн хүн бүр ойлгоно хэмээн итгэж байна. 2. Сүүлийн жилүүдэд намайг концесс, нүүрс, казинотой холбож үнэтэй цаг, машинтай гэх мэтчилэн олон асуудалд хилсээр нэр холбож хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон олон нийтийн сүлжээгээр зохион байгуулалттай гүтгэн харлуулах ажлыг санаатайгаар явууллаа. Миний бие ямар ч хууль бус үйлдэл хийгээгүй гэдгээ удаа дараа хэвлэлээр тайлбарлаж байсан боловч буруутан гэмтэн мэт сэтгэгдэл нийгмийн зарим хэсэгт үлджээ. Тиймээс эдгээр асуудалтай холбоотойгоор хууль хяналтын байгууллагаас намайг шалгах шаардлагатай бол би УИХ-ын гишүүний халдашгүй дархан байдлын ард нуугдалгүйгээр энгийн иргэн болоод шалгуулахад бэлэн гэдгээ энэхүү үйлдлээрээ илэрхийлж байгаа болно. Монгол төрийг хариуцлагатай, шударга, зарчимтай, ёс зүйтэй байх ёстой хэмээн шаардаж буй нийгэм, олон нийт, залуучуудынхаа шаардлагыг энэхүү үйлдлээрээ дэмжиж байна. Надад итгэлээ өгч дэмжин хоёр удаа УИХ-ын гишүүнээр сонгосон Архангайчууддаа болон төрийн сайд, төрийн түшээгээр ажиллах хугацаанд зөвийг минь дэмжиж, бурууг шүүмжилж байсан монголынхоо нийт иргэдэд чин сэтгэлээсээ баярлаж талархаж байгаагаа илэрхийлж, мэхийн ёслоё. Миний энэхүү хүсэлтийг холбогдох хууль журмын дагуу хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсье Хүсэлт гаргсасан: УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат Ийнхүү УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх тухай хүсэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэсэн томъёоллоор санал хураахад байнгын хорооны хуралдаанд оролцсонг ишүүдийн 75 хувийн саналаар дэмжигдэв. Санал хураалтын дүнгийн дагуу тогтоолын төсөл бэлдэж УИХ-ын чуулганд Н.Энхболд танилцуулахаар тогтлоо.
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
6 сар    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
6 сар    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
6 сар    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
6 сар    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
6 сар    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
6 сар    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
6 сар    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
6 сар    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
6 сар    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
6 сар    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
6 сар    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
6 сар    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
6 сар    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
6 сар    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
6 сар    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
6 сар    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
6 сар    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
6 сар    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
6 сар    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
6 сар    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
6 сар    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
6 сар    

Алтны үнэ өсжээ
6 сар    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
6 сар    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
6 сар    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
6 сар    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
6 сар    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
6 сар    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
6 сар    

Эзэнгүй муур, нохойг тоолно
6 сар    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
6 сар    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
6 сар    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
6 сар    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
6 сар    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
6 сар    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
6 сар    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
6 сар    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
6 сар    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
6 сар    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
6 сар    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
6 сар    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
6 сар    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
6 сар    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
6 сар    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
6 сар    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
6 сар    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
6 сар    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
6 сар    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
6 сар    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
6 сар    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.